Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 120

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэгийг суулган улсын яллагч Л.Мөнхбаяр, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 1*******210001*******0032 дугаартай хэргийг 201******* оны 8 сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1986 оны 9 сарын 2*******-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт амьдрах, Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг ******* дугаар хороо ******* ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Төв аймгийн Сум дундын шүүхийн 2012 оны 12 сарын 26-ны өдрийн 5 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцогдож хэрэгсэхгүй болгож шийдвэрлэгдэж байсан, бие эрүүл, /РД:................../, ******* овогт ******* .   

Шүүгдэгч ******* нь согтуугаар 201******* оны 6 сарын 19-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хэрлэн голын эрэг дээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг знэн зөв. Өөр нэмж ярих зүйл байхгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.

Хохирогч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...201******* оны 6 сарын 19-ний өдөр ... мотоциклтой нэг залуугийн хамт ирээд гол явья гэхээр нь хамт явсан. хамт явсан залуугаа явуулан 3 лаазтай 2.5 л савтай пиво авч ирэхээр нь бид 3 уусан. Архи ууж байхад гар утсаараа нэг эмэгтэй хүнтэй ярьж намайг юм ярихад тэр хүүхэн нь сонсоод түүнийг хэнтэй байгаа юм бэ? гээд утсаа тасалсан. тэрнээс болж аашгүйтээд байхаар нь 20 цагийн орчим явлаа гээд би хойшоо алхахад араас ирж явуулахгүй зуурч чангааж байснаа тал газарт дарж унагаад шууд бэлгийн ажил хийсэн. Босоод намайг явуулахгүй цүнхнээс чирээд голын эрэг дээр аваачаад “энэ залуутай унт, наадах чинь жоохон банди, гоё ш дээ” гэж хэлсэн. Би “унтахгүй” гэж хэлэхэд намайг цүнхний оосор, утасны залгуурын утсаар ороолгож цохисон. Дараа нь түрийтэй гутлаар хөл, нуруу, гар руу олон удаа цохьсон. намайг цохиод байхаар нь би “больё оо, би энэ дүүтэй чинь унтья” гэж хэлсэн. Нөгөө залуу “хоёулаа голын урд гарья” гэхээр нь хамт явган гол гаталж гарсан. Би “цүнхнээсээ бэлгэвч аваад ирье” гээд голын хойд эрэг рүү буцаад гарахад унтчихсан байсан. Би цүнхээ авч буцаад голын урд гарсан. Нөгөө залууг бие засах хооронд би цүнхнээсээ утсаа авч найз руу яриад “модон гүүрний баруун талд байна, цагдаа аваад ир, намайг хүн зодоод байна” гэж хэлсэн. Нөгөө залуу “хэнтэй яриад байгаа юм бэ” гэхээр нь би “найз охиноо дуудсан, тэрэнтэй танилц, насаар чамтай ойролцоо” гэхэд “тэр хамаагүй” гээд миний дээр гарч бэлгийн ажил хийсэн. Би түүнтэй өөрөө зөвшөөрч бэлгийн харьцаанд орсон юм. Удаагүй цагдаа дагуулаад ирсэн. Намайг бүлэглэж зодоогүй. ...Хоёр гар, хөл, нуруугаар улаан гөврүү үүстэл ороолгож цохисон. Гутлаар хөл, нуруу руу цохиж зодсоноос хөхөрч язарсан. Одоо шарх гэмтэл байхгүй болсон. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 201******* оны 6 сарын 22-ны өдрийн 34******* тоот дүгнэлтэд: "1.ийн биед цээжний зүүн хажуу гадарга, бүсэлхийн зүүн тал, хэвлийн баруун, зүүн тал, цээжний ард баруун суганы доод хэсэг, баруун далны шугамаар 10-12-р хавирганы түвшинд, зүүн далны шугамаар 4-6-р хавирганы түвшинд зүүн ташааны цус хуралт, зүүн бугалга, баруун шуу, баруун, зүүн гуяны цус хуралт, зүүн өвдөгний ар хонхорын цус хуралт болон няцарсан шарх, зүүн ядам хурууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Уг гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалданд нөлөөлөхгүй. 5. нь ийлдэс судлал, ХДХВ-ийн илрүүлэг болон нян судлалын шинжилгээгээр бэлгийн замын халдварт өвчин үгүй байна” гэжээ. /хх-ийн 35/

Бичгийн нотлох баримтаар:

-ийн тайлбар /хх-ийн 8/    

-Гэрч Д.ын мэдүүлэг  /хх-ийн 28-29/

-Гэрч мэдүүлэг /хх-ийн 26-2*******/,

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48, 49/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

     Шүүгдэгч ******* нь согтуугаар 201******* оны 6 сарын 19-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хэрлэн голын эрэг дээр хохирогч зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******гийн мөрдөн  байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “Би хохирогчийг гэр бүл салгах гэлээ гээд уурлаад цүнхний болон цэнэглэгчийн оосороор гар хөл рүү нь ороолгож, 2-3 удаа цохисон. Дараа нь тайлаад тавьсан гутлаараа 1 удаа цохисон. ...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна “ гэх мэдүүлэг /хх-ийн 41/, түүнийг давхар нотолсон хохирогч , гэрч нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, шинжээчийн 34******* тоот дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль нь 201******* оны ******* сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн бөгөөд шинэ хуулийн үйлчлэлийн дагуу шүүгдэгч *******гийн үйлдсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасан “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулсан ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэснийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар өөрчлөн зүйлчлэх нь зүйтэй байна. Учир нь шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь 201******* оны ******* сарын 01-ний өдрөөс өмнө буюу 201******* оны 6 сарын 19-ний үйлдэгдсэн  байх бөгөөд түүний дээрх үйлдлийг энэ зүйлээр зүйлчлэхэд эрх зүйн байдал нь дээрдэж байна.

 

     2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 1******* дугаар зүйлийн 1*******.1.1-д заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байх бөгөөд энэ хуулийн ерөнхий ангийн *******1 дүгээр зүйлийн *******1.1-д “Хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн гэм буруутай этгээд хохирогчтой сайн дураараа эвлэрсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан бол түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж заажээ.

     Шүүгдэгчийн мөрдөн байцаалтад болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогчийн мөрдөн байцаалтад өгсөн “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг, мөн хохирогчийн Цагдаагийн газарт гаргасан “ овогтой би “******* гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй, хэргийн материалтай танилцахгүй” гэж хүсэл зоригоо илэрхийлсэн хүсэлт зэргээс үзэхэд хохирогчийг шүүгдэгчтэй эвлэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн шүүгдэгч нь Төв аймгийн Сум дундын шүүхийн 2012 оны 12 сарын 26-ны өдрийн 5 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцогдож хэрэгсэхгүй болгож шийдвэрлэгдэж байсан боловч 2015 оны Эрүүгийн хуулиар урьд нь шийтгүүлсэн болон ялтай байдал, гэмт хэрэг давтан үйлдсэн зэрэг хууль зүйн үр дагавар үүсгэдэг байдлыг өөрчилсөн тул шүүгдэгчийн эрх байдлыг дордуулахгүйгээр түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******1 дүгээр зүйлийн *******1.1-д заасан үндэслэлээр шүүгдэгч *******г эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна.

 

     Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүйг дурдвал зохино.

 

 Тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт баримт бичгээр ирсэн шүүгдэгч *******гийн ................ регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхний хуулбарыг түүнд буцаан олговол зохино.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.*******, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:  

 

1.2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Дорнод аймгийн Прокурорын газраас яллагдагч *******д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчлэн ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй.

 

2.Шүүгдэгч ******* овогт ******* г бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм бурууд тооцсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******1 дүгээр зүйлийн *******1.1-д заасан "хохирогчтой сайн дураараа эвлэрсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн" үндэслэлээр шүүгдэгч ******* г эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.  

 

5. Тогтоол хүчинтөгөлдөр болмогц баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ...................... регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхний хуулбарыг түүнд буцаан олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

 

 

*******. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Б.ЭНХБААТАР