Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 135/ШШ2023/00471

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2022/01504/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Жавхлантөгс даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сум, ******* баг, ******* ******* тоотод оршин суугаа, /утас *******/, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* ,

Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сум, ******* баг, ******* ******* тоотод оршин суугаа, /утас *******/, МБ регистрийн дугаартай, овогт *******доржийн нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, баг, хороолол, байр, оршин суугаа, /утас /, регистрийн дугаартай, овогт холбогдох,

Гэрээслэл хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч., нэхэмжлэгч Ч.ийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа, Б.Цэдэндамбаа, хариуцагч Б., хариуцагчийн өмгөөлөгч Л.Оюунсувд, Б.Содболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч Ч. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... овогтой , *******доржийн нараас хариуцагч холбогдуулан гэрээслэл хүчин төгөлдөр бусад тооцуулах гэсэн шаардлага гаргасан. Үүнийгээ дэмжиж байна гэв. Нэхэмжлэлийн үндэслэл нь Нэхэмжлэгч Ч. нь Ц. гэж хүний төрсөн охин юм. Б. нь миний төрсөн эх юм. Миний эцэг эх хоёр хууль ёсны эхнэр нөхөр юм. Миний эцэг Ц. нь бөөрний архаг дутагдал өвчтэй байсан боловч хэвтэрт байгаагүй, нас барах хүртлээ малаа маллаад хэвийн амьдарч байгаад 2022 оны 07 сарын 18-ны өдөр өвчний улмаас нас барсан. Тэгтэл гэж эмэгтэй аавын маань нас бараад 49 хоног дуусаагүй байхад аавын мал хөрөнгөөс мал эдээ, машин тэрэг, дансанд байсан мөнгө төгрөгийг нь болон байрных нь түлхүүрийн голыг солиод, эд хөрөнгийг нь захиран зарцуулаад эхэлсэн тул би цагдаагийн байгууллагад ийг шалгуулахаар гомдол гаргасан юм. Гэтэл нь талийгаач надад эд хөрөнгөө өвлүүлсэн, надад гэрээслэл хадгалуулсан учир хөрөнгүүд нь миний өмч юм гэсэн байдлаар мэдүүлэг өгч улмаар цагдаагийн байгууллагад аавын өмнөөс хэн бичсэн нь тодорхойгүй гэрээслэл , гэх бичвэр гаргаж өгснийг нь би гомдол мэдээллийг шалгуулахдаа гомдлын материалтай танилцаад мэдсэн. Манай аав гэрээслэлийг өөрөө бичих боломжгүй, албан ёсны боловсролгүй, Монгол хэл бичгийн боловсролгүй уншиж бичиж чаддаггүй хүн байсан бөгөөд тухайн бичвэрт юун тухай бичсэнийг өөрөө унших боломжгүй хүн учраас би эцгийгээ хань ижил, төрсөн үр хүүхэд, ач зээдээ биш асрагч гэх эмэгтэйд эд хөрөнгөө гэрээсэлж үлдээсэн гэдэгт итгэхгүй байна гэсэн нэхэмжлэлийг гаргаад нэхэмжлэлтэйгээ холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд цагдаагийн мөрдөгчийн 732 дугаартай гомдол шалгасан баримтыг хавсаргасан байгаа... гэжээ.

Хариуцагч Б. шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь талийгаач Ц.тэй 2019 оны 06 дугаар сараас 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүртэл буюу нас барах хүртэл нь хамтын амьдралтай байсан. Эхнэр Б.гаас салсан, 2017 оноос хойш тусдаа амьдарч байсан юм. Биднийг хамт амьдарч эхлэхэд Ц. ер нь л бие муутай хүн байсан, эхнэр хүүхэд, ах дүү нар нь харж ханддаггүй байсан. Тийм учраас адуу малаа хүнээр маллуулж, хөлс өгдөг байсан. 100-аад адуутай байсан. 2019 оны 10 сараас 2020 оны 10 сар хүртэл сарын 500,000 төгрөгийн хөлс төлж хүнээр маллуулдаг байсан. Би хамт амьдарч, асарч халамжилж, эмнэлэгт үзүүлж, эмчилгээ сувилгаанд нь 7 хоногт 2 удаа хүргэж өгч, авах зэргээр асаргаа сувилгаа хийж биеийн байдал нь эрс сайжирсан. Ингээд бие нь сайжирсан тул 2020 оны 10 сараас хойш адуу малаа өөрсдөө малладаг болсон. Ц. маань 2022 оны наадмын өмнө хүртэл мориор болон машинаар адуу малаа эргэж тойрч хардаг байсан. Бөөрний архаг дутагдалтай байсан учир байнгын эмчилгээ сувилгаа, асаргаа шаардлагатай байсан бөгөөд би асарч сувилж харж хандаж хамт амьдардаг байсан. 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдөр бие нь суларч сульдаад байсан тул дуудлага өгч үзүүлсэн, эмнэлэгт хэвтүүлэх гээд аваад очсон боловч ор байхгүй гээд буцаасан тул маргааш өглөө нь буюу 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдөр өгөө эрт 08 цагт очиж хэвтүүлсэн, эмчилгээнд шууд яаралтай орж эмчлүүлсэн боловч төгсгөлийн 4-р үе шатандаа орсон, архаг диализ гэсэн оноштойгоор 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр нас барсан юм. Би хамт амьдарч эхэлснээсээ хойш нас барах хүртэл нь байнгын дэргэд нь байж, адуу малд нь хамт явж, халуун хоол, цайгаар тордож, асарч сувилж байсан. Эмнэлэгт бөөрний аппаратанд 2018 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс хойш нас барах хүртлээ тасралтгүй ордог байсан, би 2019 оны 06 сараас хойш байнга дагуулж явж аппаратад нь оруулдаг байсан. Эмнэлгийн эмч, сувилагч нар нотолно. Энэ 4 жилийн хугацаанд өмнөх эхнэр Б., төрсөн охин Ч., хүргэн нь нэг ч удаа ирж байгаагүй, нэг ч удаа эргэж тойрч, харж хандаж байгаагүй. Цагаан сараар хүртэл аав дээрээ ирж золгож байгаагүй. Зээ нарыг нь нэг ч удаа дагуул ирж уулзуулж байгаагүй Ц. маань маш их гомдож байсан. Нас барахаасаа өмнө зээ нарынхаа барааг харчих юмсан гэж их ярьдаг байсан. Ц. бид хоёр бог малгүй байсан, охиных нь мянган малтай айл байсан хэрнээ эцгийнхээ биеийг муу байхад шөлний ганц хонь ч авчирч өгч байгаагүйд нь Ц. маш их гомдолж байсан. Бид хоёр групп тэтгэврийн мөнгөөрөө л болгодог байсан. ...Ингээд намайг асарч, халамжилж, өдий зэрэгтэй хамт амьдарч, намайг авч яваад баярлаж талархсанаа илэрхийлнэ, бие муутай хүн хэзээ ч нас барж магадгүй гээд 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр гэрээслэл бичиж үлдээсэн юм...

Бид хоёр 2019-2022 он хүртэл хамт амьдарч байсан. Энэ хүн өвчтэй байсан учраас хамт эмчилгээндээ явдаг, цуг адуу малдаа ******* явдаг байсан. Бид хоёр сүүлд хоёр талаасаа машин авсан, 10 сая төгрөгийг манай талийгч гаргаж, 8 сая төгрөгийг би гаргасан. Гэтэл манай машиныг аваад явсан. 4 азарга адууны араас хүйтэнд хөрж, халуунд халж явдаг байсан. Гэтэл энэ хүн эцгийг минь харж хандсан гэхгүйгээр шүүхийн хаалга татуулсанд маш их гомдолтой байна гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ийн хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, ийн иргэний үнэмлэхийн хуулбар, ******* нас барсны гэрчилгээ, гийн иргэний үнэмлэхийн хуулбар, гэрээслэл гэх зүйлийг канондсон байдлаар /нотлох баримтын шаардлага хангаагүй/ гэрлэсний бүртгэлийн лавлагаа /, нарын 2002.07.25-ны өдөр/, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, шүүхээс хийгдсэн ажиллагаа, хариуцагчийн хариу тайлбар, хууль зүйн туслалцааны гэрээ, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх тухай, улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг тушаасан баримт, Өлзиймаагийн шүүхэд гаргасан хүсэлт, Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ /, нарын нотлох баримтын шаардлага хангаагүй/, шүүхийн баримт, ийн шүүхэд гаргаж өгсөн хариу тайлбар, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан бичиг, эд хөрөнгийн улсын бүртгэлийн лавлагаа, тойргийн нотариатч худалдах худалдан авах гэрээ, улсын бүртгэлийн хэлтсийн албан бичиг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичиг, эд хөрөнгийн улсын бүртгэлийн мэдүүлэг, ШШГ албан бичиг, улсын бүртгэлийн газарт ******* гаргасан хүсэлт, гүйцэтгэх хуудас, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ нэг хүний өмчлөл, эд хөрөнгө улсын бүртгэлийн мэдүүлэг, өмчлөгч өөрт ногдох хэсгээс бэлэглэх гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, өмгөөллийн гэрээ, шүүхийн баримт, хүсэлт, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын баримт, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тэмдэглэл, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, улсын бүртгэлд хүргүүлсэн баримт, шүүхээс хийгдсэн ажиллагаа, прокурорын газрын баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Ч., Б. нар нь хариуцагч Б. холбогдуулан гэрээслэл хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа Дархан-Уул аймгийн Дархан сумын баг, хороолол, байр, эрхийн улсын бүртгэлийн , гэрчилгээний дугаартай , нарын хоёр хүний өмчлөлд бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхээс нэрийг хасуулах тухай гэж нэмэгдүүлсэн байна.

Шүүх хуралдаанд дээр нэхэмжлэгч Ч., түүний өмгөөлөгч Ө.Өлзиймаа нар нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаасаа татгалзсан болно.

2. Хариуцагч Б. нь гэрээслэлийн дагуу 2 өрөө орон сууц, зүсэлж өгсөн 1 азарга адууг миний бие авах ёстой тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж маргаж байна.

3. Талийгч Ц. нь нэхэмжлэгч Б.тай гэр бүл болон амьдарч, Ч. гэх 1 хүүхэд төрүүлсэн болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан 0332240/102 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ч.ийн иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байх бөгөөд 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр нас барсан болох нь дугаартай нас барсны гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тус тус тогтоогдожээ.

4. Хэрэгт Миний бие Ц. нь Дархан-Уул, Дархан сумын баг хотхон тоотод хамтран амьдрагч асран хамгаалагч болох Б. оршин суугаа 2 өрөө байр болон миний хөрөнгө болох 4 азарга адуунаас өөрийн биеэр зүслээд хондлой цоохор азаргатай адууг зүслэж өгсөн. Үүнийг бичих учир нь: Миний бие нь байнгийн эмчийн хяналтад байдаг учир миний бие өвчний улмаас байнга хавагнаж, даралт ихсэж биеийн байдал байнга тогтворгүй байдаг тул асран хамгаалагч болох Б. энэхүү гэрээслэлийг үлдээж байна. 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Гэрээслэл бичсэн: , гэж гарын үсэг зурсан гэрээслэл гэх баримт авагдсан байна.

Иргэний хуулийн 523 дугаар зүйлийн 523.1-т Гэрээслэлийг бичгээр хийж, үйлдсэн газар, он, сар, өдрийг зааж, нотариатаар, гэрээслэл хийсэн газар нотариат байхгүй бол баг, сумын Засаг даргаар гэрчлүүлнэ., 523.3-т Энэ хуулийн 523.1, 523.2-т заасан шаардлагыг хангаагүй гэрээслэл хүчин төгөлдөр бус байна. гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа дээрх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул гэрээслэл хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

Иймд хуулийн шаардлагыг хангаагүй учир гэрээслэлийг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэлтэй байна.

5. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Содболд нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...энэ гэрээслэлээс болоод ямар нэгэн үр дагавар өнөөдрийг хүртэл үүсээгүй, гэрээслэл хүчинтэй гэж үзээд талийгаач өнгөрснөөс хойш энэ асуудал яригдаад энэ нь цагдаагийн байгууллагад шалгагдсан. ...хүчин төгөлдөр бус байх нөхцөлийг бүрдүүлсэн хэлцлийг дахиж хүчин төгөлдөр болохыг шүүхээр тогтоолгох шаардлага байхгүй. Энэ хүчин төгөлдөр бус зүйлийг шүүх хүчин төгөлдөр байна гэж тогтоох ямар ч үндэслэл байхгүй. ...Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн агуулгатай адил үүнийг шүүх тогтоодоггүй... гэж маргаж байгаа боловч шүүх маргаан шийдвэрлэдэг байгууллага бөгөөд хэдийгээр гэрээслэлээр үр дагавар үүсгээгүй боловч маргаан бий болсон байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэлээ.

Мөн түүнчлэн хариуцагчийн өмгөөлөгч Л.Оюунсувд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... Гэрээслэл хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй этгээд мөн үү гэдэг асуудал яригдана. Сая нотлох баримт шүүхэд гаргаж өгч байна. Яг өвлөх эрхийн гэрчилгээ аваагүй байдаг юм байна. Тэгэхээр энэ нэхэмжлэлийг гаргах эрхгүй субъект гэж үзэж байна. 2-рт гэрээслэл өгч байгаа нар тухайн үед хуулийн мэдлэггүй учраас бичгийн хэлбэрээр хийчихсэн, нотариатаар батлуулах, нотариатгүй газар Засаг даргаар гэрчлүүлэх гэдэг асуудлаа хэрэгжүүлээгүйгээс энэ гэрээслэл хүчин төгөлдөр бус гэдэг нь илэрхий байгаа. Тийм учраас Б.Содболд өмгөөлөгчийн гаргасан тайлбарыг дэмжиж байна. Тийм учраас энэ гэрээслэлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах субъект биш гэж үзэж байна... гэж маргаж байгаа хэдий ч Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т Сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварыг арилгуулахаар шаардаж болохоор хуульчилсан байна. Иймд хариуцагчийн өмгөөлөгч нарын тайлбарыг хүлээн авах боломжгүй юм.

6. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.д 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр шүүх хуралдааны товийг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүй хүрэлцэн ирээгүй бөгөөд нэхэмжлэгч Ч., нэхэмжлэгч Ч.ийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа, Б.Цэдэндамбаа, хариуцагч Б., түүний өмгөөлөгч Л.Оюунсувд, Б.Содболд нар нь нэхэмжлэгч Б.г байлцуулахгүй шүүх хуралдааныг үргэлжлүүлэхэд татгалзах зүйлгүй гэж санал гаргаж, нэхэмжлэгч Б.г шүүх хуралдаанд оролцуулахгүй хэргийг шийдвэрлэсэн болно.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 523 дугаар зүйлийн 523.1, 523.3-т тус тус зааснаар 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр гээс гэсэн гэрээслэлийг хүчин төгөлдөр бусад тооцсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.ээс 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч., Б. нарт олгосугай.

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Т.ЖАВХЛАНТӨГС