Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 135/ШШ2023/00558

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 135/2023/00467/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Жавхлантөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* хороолол өөрийн байранд байрлах ******* ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* хороолол, ******* байр, ******* оршин суух, утас , /рд: /, овогт холбогдох

451,451.64 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нарандорж,

Хариуцагч Ө.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн гүйцэтгэх захирал Г. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Дархан-Уул аймаг Дархан сум баг байр орцны зоорины давхарт хэвлэлийн хэвлэлийн үйл ажиллагаа эрхлэгч Ө. нь Өөрийн үйл ажиллагаа явуулдаг зоорины давхрын өрөөний тоолуурын заалтаар бичигдсэн цэвэр бохир усны төлбөр 451,451.64 төгрөгийг төлөхгүй байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргасан гэжээ.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч Ө. холбогдуулан цэвэр ус хэрэглэсэн, бохир ус татан зайлуулсан төлбөр 451,451.64 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийнхээ үндэслэлийг ... Дархан сум, баг, байр, орц, зоорийн давхарт хэвлэлийн үйл ажиллагаа явуулж буй иргэн Ө. нь 2018 оны 11 дүгээр сараас 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хуримтлагдсан 451,451.64 төгрөгийн төлбөртэй... гэжээ.

3.Хариуцагч Ө. нэхэмжлэлийн шаардлагыг 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр гардуулсан боловч хариу тайлбарыг огт өгөөгүй, шүүх хуралдааны товыг 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 15 цаг 35 минутад үүрэн телефоны дугаараар мэдэгдэхэд за гэж хариу өгсөн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүй байх тул түүнийг оролцуулалгүй шүүх хуралдааныг явуулсан байна.

4.Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.14-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХК нь ус хуримтлуулан ариутгаж бохир усыг татан зайлуулж цэвэрлэх үйл ажиллагаа эрхлэх чиглэлээр байгуулагдсан цэвэр усыг олборлох, цэвэршүүлэх, дамжуулах, түгээх, хэрэглээнээс гарсан бохир усыг цуглуулах, татан зайлуулах, цэвэрлэх үйлчилгээг бүхэлд нь, эсхүл аль нэгийг нь үзүүлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд хангагч байгууллага байна.

5.Хариуцагч Ө. нь Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн орон сууцанд амьдарч байгаагийн хувь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах үйлчилгээгээр үйлчлүүлж байгаа хэрэглэгч байна.

6.Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд зааснаар болон зохих ажил үйлчилгээ үзүүлсний хувьд ******* ******* ХК нь цэвэр усны үйлчилгээний төлбөр буюу усыг олборлох, цэвэршүүлэх, зөөвөрлөн түгээх үйл ажиллагаатай холбогдон гарах зардал, бохир усны үйлчилгээний төлбөр буюу хэрэглээнээс гарсан бохир усыг цуглуулах, татан зайлуулах, цэвэрлэх үйл ажиллагаатай холбогдон гарах зардлыг шаардах эрхтэй, Ө. нийтийн зориулалттай орон сууцны өмчлөгчийн хувьд цэвэр усаар хангуулах болон хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах талаар гэрээнд заасан нөхцөлийг биелүүлэх, цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах үйлчилгээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүрэгтэй боловч гэрээний хугацааы төлбөрийг Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар биелүүлэх үүрэгтэй юм.

7.Хангагч байгууллага болох нэхэмжлэгч ******* ******* ХК Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар Хангагч, хэрэглэгчийн хоорондын ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээтэй холбоотой харилцааг цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээний дагуу үүргийг хэрэглэгч буюу тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Ө.ээс 2018 оны 11 дүгээр сарын 12, 2021 оны 10 дугаар сард тогтмол шаардаж байсан, мөн хуульд заасан үүргийг гүйцэтгүүлэхээр шаардаж байсан нь хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэхээр тогтоогдож байна.

8.Гэрээг Ө.тэй байгуулсан эсэх нь тодорхойгүй боловч тухайн байрны оршин суугч, хэрэглэгч биш гэдгээ хариуцагч мэдүүлээгүй, энэ талаар талууд маргаагүй байна.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т заасан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргах өгөх үүргээ биелүүлээгүй байна.

Иймд хариуцагч Ө.ээс 451,451.64 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК-нд олгож шийдвэрлэх нь зүйтэй.

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 14,193.53 төгрөгийг хэвээр үлдээж, хариуцагчаас 14,193.53 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Ө.ээс 451,451.64 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,193.53 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.ээс 14,193.53 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС