Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 135/ШШ2023/00075

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс 135/2022/01652

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Жавхлантөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* багт байрлах ******* ******* ХХК /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* хороолол, ******* байр, ******* оршин суух ******* овогт ******* /РД: , Утас: /,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* хороолол, ******* байр, ******* оршин суух овогт /РД: , Утас: / нарт холбогдох,

23,448,022.62 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Одончимэг,

Хариуцагч Б.ы өмгөөлөгч Б.Содболд,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ихэрмөрөн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн Дархан бизнес төвийн захирал Т. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Одончимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б., Г. нар нь 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ******* *******тай тоот зээлийн гэрээ байгуулан 24,000,000 төгрөгийн зээлийг жилийн 15,6 хувийн хүүтэйгээр 60 сарын хугацаатай авсан болно. Зээлдэгч Б., Г. нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар 352 хоног хугацаа хэтрүүлэн үндсэн зээл 19,466,130.81 төгрөг, зээлийн үндсэн хүү 2,967,660.25 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 77,682.91 төгрөг, нийт 22,511,473.97 төгрөгийн гаргуулахаар шүүхэд нэхэмжилсэн. Өнөөдрийн байдлаар /2022.12.07/ зээлдэгч Б., Г. нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ 458 хоног зөрчин үндсэн зээл 19,466,130.81 төгрөг, зээлийн үндсэн хүү 3,857,875.75 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 124,016.06 төгрөг, нийт 23,448,022.62 төгрөг байсныг шүүхэд нэхэмжилсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа 936,548.65 төгрөгөөр нэмэгдүүлж хариуцагч Б., Г. нараас тоот зээлийн гэрээний төлбөрт нийт 23,448,022.62 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.

Хариуцагч нар зээлийн гэрээтэй маргадаггүй. Зээлийн гэрээний 2.2 дахь хэсэгт зааснаар зээл авсан өдрөөс хойш зээлийн бүрэн төлж дуусах хүртэл *******ны зүгээс хүү болон нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэх эрхтэй байдаг. Тухайн зээлийн гэрээг байгуулах үед Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийг шилжүүлэх, зээлийн үйл ажиллагааны тухай хууль одоог хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Тухайн хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэгт гэрээний нөхцөл байдаг. Банканд хүсэлт өгөөд хүсэлтийг шийдвэрлээгүй учраас их хэмжээний хүү хуримтлагдсан гэдэг тайлбарыг хэлсэн. Үүнд нотлох баримтыг шинжлэн судлахад хавтаст хэргийн 120 дугаар хуудсанд 09 дүгээр сарын 07-ны өдөр *******ны зүгээс дахин мэдэгдэл өгсөн байдаг. Үүнд ******* хүсэлтийн хариуг шийдвэрлэсэн байдлыг мэдэгдсэн гэдэг нь харагдаж байна. Иймд хариуцагч нарын татгалзал үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б., Г. нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Миний бие 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ******* *******тай тоот зээлийн гэрээ байгуулан 24,000,000 төгрөгийг 15.6 хувийн хүүтэй 60 сар /5жил/-ын хугацаатайгаар зээлж авсан. Банкнаас зээл авснаас хойш 2021.01.05-ны өдрийг хүртэл зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу төлж байсан. 2020 оноос дэлхий даяар цаг үеийн нөхцөл байдал, Ковид-19 цар тахлын улмаас нийгэм, эдийн засгийн байдал хүндэрч цаашлаад тодорхой үе шатлалтайгаар хөл хорио тавьж ажил хөдөлмөр эрхлэхэд хүндрэлтэй болсныг хэн бүгд мэдэж байгаа. Тухайн цаг үед Засгийн газар болон Монгол *******наас гаргасан тогтоол, шийдвэрүүдийн дагуу миний бие 2020 оны 12 дугаар сард ******* *******инд үндсэн зээлийн төлбөрийг эргэн төлөх хугацааг түр хуагцаагаар хойшлуулах хүсэлт өгснийг ******* хүлээн авч улмаар 2020.12.28-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж, 2021.01.05-ны өдрөөс 2021.06.05-ны өдрийг хүртэлх хугацааны зээлийн төлбөрийг хойшлуулж шийдвэрлэсэн. Ингээд 2021.07.05-ны өдрөөс зээлийн төлбөр хэвийн төлөгдөх болсон ба үүнээс өмнө миний бие дахин зээлийн төлөлтийг хойшлуулах хүсэлтийг ******* *******анд гаргасан. Учир нь Ковидын нөхцөл байдлын улмаас санхүүгийн хувьд дээрдсэн зүйлгүй, зээлээ төлөх боломжгүй нөхцөл байдалтай байсан. Банк миний хүсэлтийг хүлээн авч хүсэлтийг судалж байна гэх тайлбарыг өгч олон сарыг дамнан, эцэст нь 2021 оны сүүлээр зээлийн төлөлтийг хойшлуулах боломжгүй гэх хариуг өгсөн ба миний бие энэ хугацаанд буюу *******наас хүсэлтийг хүлээх хугацаанд зээлээ төлөлгүй хариуг хүлээж байсан. Гэтэл миний зээлийн өр хуримтлагдаж, улмаар хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож их хэмжээний зээлийн өрийг бид нэг дор төлөх боломжгүй нөхцөл байдалд хүрсэн. Иймд хариуцагчид бид үндсэн зээл 19,466,130.81 төгрөгийг хүлээн зөвшөөрч, хүү 2,967,660.25 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 77,682.91 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. гэжээ.

 Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Б., Г. нарын тоот зээлийн гэрээний төлбөр үндсэн зээл 19,466,130.81 төгрөг, зээлийн үндсэн хүү 2,967,660.25 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 77,682.91 төгрөг, нийт 22,511,473.97 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 936,548.65 төгрөгөөр нэмэгдүүлжээ.

2.******* ******* ХХК нь Б., Г. нартай Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасны дагуу зээлийн гэрээ байгуулж, 60 сарын хугацаатай 24,000,000 төгрөгийн зээл олгосон, зээлийн гэрээгээр зээлийн хүүг жилийн 15,6 хувиар тооцсон болох нь хэрэгт авагдсан 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн дугаар зээлийн болон барьцааны гэрээ, тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн /А тоот гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, эргэн төлөлтийн график, хүү тооцоолол, зээлийн дансны хуулга зэрэг нотлох баримтууд, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.

3.Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Б., Г. нар зээлийн гэрээний хавсралт 1-д заасан зээл, хүү төлөлтийн хуваарийг зөрчсөний улмаас зээлийн гэрээг хугацаанаас өмнө нэг талын санаачилгаар цуцалж, зээлийн гэрээний үүргийн биелэлтийг буцаан шаардаж байгаа нь зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4-д заасан зээлдэгч хавсралт 1-д заасан графикт хугацааг чанд баримтлах, зээл, түүний төлбөрийг хэсэгчлэн төлөх нь энэхүү гэрээний нэн чухал нөхцөл бөгөөд түүнийг уадаа дараа зөрчвөл зээлийн гэрээг ноцтой зөрчсөн гэж үзнэ гэж заасантай нийцэж байгаа бөгөөд хариуцагч тал гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсныг хүлээн зөвшөөрч байгаа болох нь хариуцагч нарын шүүхэд гаргасан ...миний бие энэ хугацаанд буюу *******наас хүсэлтийг хүлээх хугацаанд зээлээ төлөлгүй хариуг хүлээж байсан. Гэтэл миний зээлийн өр хуримтлагдаж, улмаар хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож их хэмжээний зээлийн өрийг бид нэг дор төлөх боломжгүй нөхцөл байдалд хүрсэн. гэсэн тайлбараар тогтоогдож байна.

4.Мөн хариуцагч Б., Г. нар нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан үндсэн зээл болон тооцооны талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

5.Талууд байгуулсан зээлийн гэрээндээ зээлийн үндсэн хүүг жилийн 15,6 хувь гэж тохирсон, зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээгээр зээлийн гэрээний хугацааг зээлдэгчийн хүсэлтийн дагуу сунгасан бөгөөд зээлдэгчийн нөхцөл байдлыг харгалзан үзэж эргэн төлөлтийн графикт хугацаанд өөрчлөлт оруулсан гэж тохиролцсон нь зээлийн гэрээний 2.9-т зээлдэгч нь зээлийн гэрээний графикт хугацаа хэтэрсэн өдрөөс зээлийн хүүний 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байхаар заасан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д: ...гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, 452 дугаар зүйлийн 452.2-т: ...Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно, 453 дугаар зүйлийн 453.1-д: Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасантай нийцсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

6.Түүнчлэн хариуцагч Б.ы ******* ******* ХХК-д хандаж гаргаж байсан өргөдөлд ...Ковид-19 улмаас ажил хэд хэдэн удаа каринтилагдаж цалин тасалдаж орсон тул зээл царцаах хүсэлт өгсөн, танай ******* хүлээж аваагүйн улмаас хугацаа хэтэрсэн зээл 6 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар 6,422,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа, уг зээлийн үлдэгдлийг 7 дугаар сарын 30-ны өдрийн дотор барагдуулна... гэснээс үзвэл *******инд зээлийн хугацаа сунгах, төлөлтийг хойшлуулах талаар хүсэлт өгсөн боловч ******* хүлээж аваагүй, хэдэн төгрөгийн хугацаа хэтэрсэн зээлтэй эсэхээ хариуцагч нар мэдэж байсан, энэ хугацаа хэтрэлт нь нэхэмжлэгч талын буруутай үйл ажиллагаанаас буюу хүсэлтийг шийдвэрлэхгүй удаасны улмаас болж хүү, нэмэгдүүлсэн хүү хуримтлагдсан гэсэн хариуцагч нарын хариу тайлбар үндэслэлгүй байна.

7.Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Б., Г. нараас тоот зээлийн гэрээний төлбөр үндсэн зээл 19,466,130.81 төгрөг, зээлийн үндсэн хүү 3,857,875.75 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 124,016.06 төгрөг, нийт 23,448,022.62 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Б., Г. нараас тоот зээлийн гэрээний төлбөр үндсэн зээл 19,466,130.81 төгрөг, зээлийн үндсэн хүү 3,857,875.75 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 124,016.06 төгрөг, нийт 23,448,022.62 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 276,607.37 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б., Г. нараас улсын тэмдэгтийн хураамжид 276,607.37 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС