| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Давааноровын Сувд-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 194/2025/1224/Э/220/2025/1038 |
| Дугаар | 1861 |
| Огноо | 2025-07-30 |
| Зүйл хэсэг | 20.4.1., |
| Улсын яллагч | З.Өлзийхүү |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 1861
2025 7 30 2025/ШЦТ/1861
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сувд-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга Ц.Ган-Эрдэнэ,
улсын яллагч З.Өлзийхүү /томилолтоор/,
шүүгдэгч М.Э, түүний өмгөөлөгч Л.Батжав,
шүүгдэгч Ч.Э, түүний өмгөөлөгч Ц.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Э, Ч.Э нарт холбогдох эрүүгийн “2406050930848” дугаартай хэргийг 2025 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, М.Э,
2. Монгол улсын иргэн, Ч.Э.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Э нь байлдааны, хууль сахиулах зориулалттай галт хэрэгсэл болох 1982 онд хуучнаар Зөвлөлт Холбоот Улсад байлдааны зориулалттай үйлдвэрлэгдсэн 7,62х54ммR калибртай, ган зүрхэвчтэй ердийн сум 80 ширхэг, 1990 онд Оросын Холбооны Улсад байлдааны зориулалттай үйлдвэрлэгдсэн 7,62х39мм калибртай, ган зүрхэвчтэй ердийн сум 240 ширхэг нийт 320 ширхэг сумыг хууль бусаар олж авсан, улмаар 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр өөрийн гэрт буюу ... тоотод хадгалсан,
Шүүгдэгч Ч.Э нь байлдааны, хууль сахиулах зориулалттай галт хэрэгсэл болох 1974 онд хуучнаар Зөвлөлт Холбоот Улсын Тула мужийн зэвсгийн үйлдвэрт байлдааны зориулалттай үйлдвэрлэгдсэн 7,62x39 мм-ийн калибртай ПС /Steel core bullet/ загварын ган зүрхэвчтэй 20 ширхэг сумыг хууль бусаар олж авсан, улмаар 2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ... хэсэгт борлуулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Э: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Өөр нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Э: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Өөр нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 15 дахь тал/,
- Гэрч Ч.Эийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 81-82 дахь тал/,
- Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн санхүүгийн шинжээч-ахлах мөрдөгч, цагдаагийн дэд хурандаа Л.Цацралын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 47240054 дугаартай мөрдөгчийн магадлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 89-141 дэх тал/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Д.Баяраагийн 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 18 дугаартай шинжээчийн дүгнэлт /3 дугаар хавтаст хэргийн 21-25 дахь тал/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Б.Түвшинбаатарын 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 3491 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /3 дугаар хавтаст хэргийн 6-17 дахь тал/,
- Зэвсэгт хүчний Жанжин штабын Материал, техникийн газрын пуужин артиллерийн зэвсэглэлийн хэлтсийн мэргэжилтэн, ахмад М.Хишигсүрэнгийн мэргэжлийн дүгнэлт /3 дугаар хавтаст хэргийн 31-36 дахь тал/,
- Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 447 дугаартай “Орон байранд нэгжлэг хийх тухай” прокурорын зөвшөөрлийн дагуу М.Эгийн эзэмшлийн ...2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр нэгжлэг хийсэн тэмдэглэл, нэжлэг хийх ажиллагааны гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтаст хэргийн 17-25 дахь тал/,
- Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Санхүү, татварын гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Анхбаярын 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн галт зэвсгийн суманд үзлэг хийсэн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 205-207 дахь тал/,
- Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Санхүү, татварын гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Анхбаярын 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Ч.Эийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтаст хэргийн 218-220 дахь тал/,
- Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч П.Анхбаярын 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн иргэн Ч.Э, М.Э нарын Хаан банкны тоотдансны мэдээлэлд үзлэг хийсэн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 211-213 дахь тал/,
- Гэрч Н.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 73-74 дэх тал/,
- Гэрч Д.Нийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 155 дахь тал/,
- Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Санхүү, татварын гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Д.Мягмарнарангийн 2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ердийн журмаар ажиглалт хийсэн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 226-228 дахь тал/,
- Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх . газрын Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн санхүүгийн шинжээч-ахлах мөрдөгч, цагдаагийн дэд хурандаа Л.Цацралын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 47240054 дугаартай мөрдөгчийн магадпагаа /1 дүгээр хавтаст хэргийн 89-141 дэх тал/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Э.Сүхболдын 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 3311 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтаст хэргийн 246-250 дахь тал/,
- Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Санхүү, татварын гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Анхбаярын 2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн эрүүгийн мөрдөгчийн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 229-230 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж шүүхээс үзлээ.
Нэг. Гэм буруугийн талаарх дүгнэлт
А. Шүүгдэгч М.Э нь байлдааны, хууль сахиулах зориулалттай галт хэрэгсэл болох 1982 онд хуучнаар Зөвлөлт Холбоот Улсад байлдааны зориулалттай үйлдвэрлэгдсэн 7,62х54ммR калибртай, ган зүрхэвчтэй ердийн сум 80 ширхэг, 1990 онд Оросын Холбооны Улсад байлдааны зориулалттай үйлдвэрлэгдсэн 7,62х39мм калибртай, ган зүрхэвчтэй ердийн сум 240 ширхэг нийт 320 ширхэг сумыг хууль бусаар олж авсан, улмаар 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр өөрийн гэрт буюу ... тоотод хадгалсан гэмт хэргийн үйл баримт нь:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 15 дахь тал/,
- Гэрч Ч.Эийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: "...Миний бие ...ийн жижиг барааны хэсэгт оймс, улавч, гутлын тос зэрэг жижиг бараа худалдан борлуулдаг, үүний хажуугаар амьдрахын эрхээр сум худалдах болсон Гаднаас болон дотроос олж авч зардаг. Гаднаас гэдэг нь хувь хүмүүсийн гар дээрээс, дотроос гэдэг нь сумын ченж нараасаа зарим нэгээс нь худалдаж аваад 5,000-10,000 мянган төгрөг нэмээд зардаг. Байлдааны зориулалттай АК, винтов бууны сум зардаг. АК бууны сум 1 ширхэгийг 3000-аар аваад 3500-аар, винтов бууны сум 1 ширхэгийг 3500-аар аваад 4500-аар худалдан борлуулдаг. Гаднаас ганц нэг хүмүүс оруулж ирж зардаг, тэдгээр хүмүүс нэр, гар утас зэрэг мэдээллээ хэлдэггүй. Би Хаан банкны 5035227211 тоот дансыг идэвхитэй ашигладаг." гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 81-82 дахь тал/,
- Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн санхүүгийн шинжээч-ахлах мөрдөгч, цагдаагийн дэд хурандаа Л.Цацралын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 47240054 дугаартай мөрдөгчийн магадлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 89-141 дэх тал/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Д.Баяраагийн 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 18 дугаартай “...Дээрх нэр бүхий 5 иргэний арилжааны банкны дансны мэдээлэлд дүн шинжилгээ хийж “сэжигтэй гүйлгээг тогтоож” гэсэн асуулт нь эдийн засгийн шинжээчийн тусгай мэдлэгт хамаарахгүй тул “Сэжигтэй” гэх гүйлгээг тогтоох боломжгүй болно. Шинжилгээнд ирсэн баримтаар 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн хугацаанд иргэн ... нар нь өөрсдийн эзэмшдэг арилжааны Худалдаа хөгжлийн болон ХААН банк дахь дансаар нийт 10,491,735,161.90 төгрөгийн орлогын, нийт 10,436,539,982.79 төгрөгийн зарлагын гүйлгээг тус тус гаргасан байна. Дээрх нэр бүхий 5 иргэн өөрийн эзэмшдэг Худалдаа хөгжлийн болон ХААН банкан дахь дансаараа хийсэн орлого, зарлагын гүйлгээний хураангуй тооцоог Хүснэгт-1-ээр үзүүлэв. Харин тусгай мэдлэг бүхий этгээдээр “Сэжигтэй” гэх гүйлгээг дахин тогтоолгож, мөрдөгчийн магадалгааг хийлгэвэл орлого, зарлага, ашгийн тооцоог бодитойгоор тооцоолох боломжтой байна.” гэх шинжээчийн дүгнэлт /3 дугаар хавтаст хэргийн 21-25 дахь тал/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Б.Түвшинбаатарын 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 3491 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн 2-20 хүртэл дугаарласан 18 ширхэг сум нь буудлага үйлдэх боломжтой. Шинжилгээнд ирүүлсэн 2,3 дугаартай сум нь Бүгд Найрамдах Турк улсад ан агнуурын зориулалттай үйлдвэрлэгдсэн 12х70мм-ийн калибртай, 5,6 гэж дугаарласан сум нь Бүгд Найрамдах Чех улсад ан агнуурын зориулалттай үйлдвэрлэгдсэн 16х70мм-ийн калибртай, 7,8 гэж дугаарласан сум нь Бүгд Найрамдах Турк улсад ан агнуурын зориулалттай үйлдвэрлэгдсэн 16х70мм-ийн калибртай, 9,10 гэждугаарласан сум нь 1982 онд хуучнаар ЗХУ-д байлдааны зориулалттай үйлдвэрлэгдсэн 7,62х54ммR калибртай, ган зүрхэвчтэй ердийн сум, 11,12 гэж дугаарласан сум нь 1990 онд ОХУ-д байлдааны зориулалттай үйлдвэрлэгдсэн 7,62х39мм калибртай, ган зүрхэвчтэй ердийн сум, 13,14 гэж дугаарласан сум нь АНУ-д ан агнуурын зориулалттай үйлдвэрлэгдсэн 7,62х63мм 1.30-06/ калибртай, зөөлөн хошуутай сум, 15,16 гэж дугаарласан сум нь Бүгд Найрамдах Чех Улсад ан агнуурын зориулалттай үйлдвэрлэгдсэн 7,62х63мм 1.30-06/ калибртай, зөөлөн хошуутай сум, 17,18 гэж дугаарласан сум нь АНУ-д ан агнуур-спорт сургалтын зориулалттай үйлдвэрлэгдсэн 5,6x15ммR /1.22LR/ калибртай, нүхтэй хошуутай сум, 19,20 гэж дугаарласан сум нь ОХУ-д ан агнуур-спорт сургалтын зориулалттай үйлдвэрлэгдсэн 5,6x15ммR /1.22LR/ калибртай, нүхтэй хошуутай сум байна. Шинжилгээнд ирүүлсэн сумнууд нь ижил калибрын бүх төрлийн буугаар буудлага үйлдэх боломжтой. Шинжилгээнд ирүүлсэн сумнууд нь үйлдвэрт үйлдвэрлэгдсэн. Шинжилгээнд ирүүлсэн 3, 4, 5, 6, 7, 8, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20 дугаартай сумнууд нь ан агнуурын зориулалттай, 9, 10, 11, 12 дугаартай сумнууд нь байлдааны зориулалттай үйлдвэрлэгдсэн. Шинжилгээнд ирүүлсэн 1,2 гэж дугаарласан эд зүйл нь хуучнаар ЗХУ-д сургалт, дуу- чимээний зориулалттай үйлдвэрлэсэн тэсрэх боодол байна. Уг тэсрэх боодол нь пиротехникийн хэрэгсэл хамаарна. Шинжилгээнд ирүүлсэн 1,2 гэж дугаарласан пиротехникийн хэрэгсэл нь үйлдвэрийн хийцийнх. Шинжилгээнд ирүүлсэн сум болон пиротехникийн хэрэгсэл нь хүний амь насанд хөнөөл учруулах боломжтой...” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /3 дугаар хавтаст хэргийн 6-17 дахь тал/,
- Зэвсэгт хүчний Жанжин штабын Материал, техникийн газрын пуужин артиллерийн зэвсэглэлийн хэлтсийн мэргэжилтэн, ахмад М.Хишигсүрэнгийн “...7.62x39 мм-ийн ПС загварынаар 90 бүлгийн дугаартай 240 ширхэг сум нь 1990 онд ОХУ-д үйлдвэрлэгдсэн 711 дүгээр бүлгийн дугаартай буудлагын зэвсгийн сум, ган зүрхэвчтэй хошуутай, амьд биетэд хөнөөл үзүүлэх зориулалттай, 7.62х39 мм ПС загварын 539 74 бүлгийн дугаартай 19 ширхэг сум нь 1974 онд ОХУ-д үйлдвэрлэгдсэн 539 дүгээр бүлгийн дугаартай, буудлагын зэвсгийн сум, ган зүрхэвчтэй хошуутай, амьд биетэд хөнөөл үзүүлэх зориулалттай, 7.62x54 мм ПС загварын 60 82 бүлгийн дугаартай 80 ширхэг сум нь 1982 онд ОХУ-д үйлдвэрлэгдсэн 60 дугаар бүлгийн дугаартай буудлагын зэвсгийн сум, ган зүрхэвчтэй хошуутай, амьд биетэд хөнөөл үзүүлэх зориулалттай, Галт зэвсгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх заалтын дагуу байлдааны зориулалттай зэвсэгт хэрэглэгддэг ган зүрхэвчтэй, байлдааны зориулалттай сумд хамаарна. 7.62x39 мм-ийн ПС загварын сумыг Калашниковын 7.62 мм-ийн автомат АК, АКУ, АКМЛ, АКМН, АКМС, гар пулемёт РПК, РПД пулемётод, 7.62x54 мм-ийн ЛПС загварын сумыг ротын пулемёт (хөлтэй ба суурьтай) ПК, ПКМ, танкийн пулемёт ПКТ буунд зориулагдсан. Дээрх 3 нэр төрлийн 339 ширхэг сум нь төрийн цэргийн болон хууль сахиулах бусад байгууллагуудын байлдааны зориулалттай зэвсэгт хэрэглэгддэг, байлдааны буудпага явуулах зориулалттай сумд хамаарна. Шинжилгээнд ирүүлсэн 7.62x39 мм ПС, 7.62x54 мм ЛПС загварын 339 ширхэг сум нь ялгах будаг нь арилаагүй, хонгионд хонхойлт, зэврэлт үүссэн ул мөргүй, бялт нь цохигдоогүй, цаашид зориулалтаар ашиглах боломжтой, ажиллагаатай сум байна. Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын 2017 оны “Зэвсэг, галт хэрэглэлийн -үнийг шинэчлэх болон шинэ үнэ тогтоох тухай” тушаалаар 7.62 мм-ийн ПС загварын сум нь 2,400.00 төгрөг, 7.62 мм-ийн ЛПС загварын сум нь 3,200.00 төгрөг байхаар тогтоож өгсөн бөгөөд тус сум нь зах зээлд худалдаалагдахгүй.” гэх мэргэжлийн дүгнэлт /3 дугаар хавтаст хэргийн 31-36 дахь тал/,
- Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 447 дугаартай “Орон байранд нэгжлэг хийх тухай” прокурорын зөвшөөрлийн дагуу М.Эгийн эзэмшлийн ...2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр нэгжлэг хийсэн тэмдэглэл, нэжлэг хийх ажиллагааны гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтаст хэргийн 17-25 дахь тал/,
- Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Санхүү, татварын гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Анхбаярын 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн галт зэвсгийн суманд үзлэг хийсэн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 205-207 дахь тал/,
- Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Санхүү, татварын гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Анхбаярын 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Ч.Эийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтаст хэргийн 218-220 дахь тал/,
- Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч П.Анхбаярын 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн иргэн Ч.Э, М.Э нарын Хаан банкны тоотдансны мэдээлэлд үзлэг хийсэн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 211-213 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар,
Б. Шүүгдэгч Ч.Э нь байлдааны, хууль сахиулах зориулалттай галт хэрэгсэл болох 1974 онд хуучнаар Зөвлөлт Холбоот Улсын Тула мужийн зэвсгийн үйлдвэрт байлдааны зориулалттай үйлдвэрлэгдсэн 7,62x39 мм-ийн калибртай ПС /Steel core bullet/ загварын ган зүрхэвчтэй 20 ширхэг сумыг хууль бусаар олж авсан, улмаар 2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ... хэсэгт борлуулсан гэмт хэргийн үйл баримт нь:
- Гэрч Н.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: “...Манай эхнэр Ч.Э нь ...д хувиараа сум худалдан борлуулдаг. Ямар нэгэн хувьдаа түрээсийн лангуу байхгүй, захын Өргөтгөлийн контейнериудын тэнд л байрлаж зогсдог. Ангийн зориулалтай сум худалдаалдаг болоод миний мэдэхээр 4 гаран жил болж байгаа, зарж байгаа сумнуудаа хаанаас авдаг талаар нь бол үнэндээ мэдэхгүй байна. Яагаад гэхээр би яриад байгаа сумны асуудалд нь оролцож байгаагүй, хэнээс хэрхэн яаж авдаг, хаана хадгалдаг талаар мэдэхгүй. Ямар ч байсан зөвшөөрөлгүй 4 ангийн зориулалтай сумыг худалдан борлуулдаг. Гэрт ямар нэгэн байдпаар сум хадгалж байгаагүй, яагаад гэхээр өнөөдөр цагдаагийн байгууллагын албан хаагч ирж гэрт нэгжлэг хийсэн, манай гэрээс ямар нэгэн сум болон хууль бус эд зүйл олдоогүй. Эхнэр ч бас гэртээ элдэв сум авч ирж байгаагүй. Манай эхнэр Ч.Э өмнө нь цагдаагийн байгууллагад хууль бус зөвшөөрөлгүйгээр сум худалдан борлуулж байсан гэх үндэслэлээр шалгагдаж байсан. Тухайн хэргүүд нь шүүхээр шийдвэрлэгдэж тэнссэн харгалзах ялаар шийтгүүлж байсан. Эхнэрээс өөр зах хэд хэдэн эмэгтэй үе тэнгийн хүмүүс байдаг, тэгэхдээ би тэр хүмүүсийг сайн таньж мэдэхгүй, зах дээр зүс харж байсан, эхнэртэй хамт нийлээд нэг цэгт зогсож сум худалддаг эмэгтэйчүүд. Эхнэрийн зардаг сум бол ангийн гэж боддог, яагаад гэхээр Кальбр, Дарвинк, гэх мэт буунуудын сумыг зардаг, эдгээр буунууд нь ангийн зориулалтаар ашигладаг байх. 1 хайрцаг сумыг зах зээлийн ханшаар барагцаагаар 100,000 төгрөгөөр зардаг, 31 хайрцагт сумнууд 50 ширхэгээр багцалсан байдаг. Эхнэрийн хувьд өглөө бид хоёр хамт зах дээр ирж ажпаад, оройдоо хамтдаа ирнэ, сумыг сая хэлсэн хаанаас ямар байдлаар худалдан авч, цааш зардаг талаар нь бол мэдэхгүй байна аа, бусдаар бол Ч.Э нь сум зардаг нь үнэн, зарах зөвшөөрөл байхгүй.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 73-74 дэх тал/,
- Гэрч Д.Нийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: “...Миний бие сантехникийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “...” ХХК-д гүйцэтгэх захиралаар ажилладаг. Би Ч.Э гэх хүнийг огт танихгүй ээ, тухайн өдөр яаралтай хөдөө явах ажил гараад ...зах дээр зогсдог сумны ченж гэх ахимаг насны эмэгтэйгээс 20 ширхэг калибрын сумыг 50,000 төгрөгөөр бодож авсан санагдаж байна. Миний бие галт зэвсэг эзэмших гэрчилгээтэй, мөн галт зэвсгийн сумыг албан ёсоор худалдан борлуулдаг дэлгүүрээс нь байнга авдаг юм, тухайн өдөр дэлгүүр хаалттай байж таараад ...захын ченж нараас сум сураглаж авсан.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 155 дахь тал/,
- Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Санхүү, татварын гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Д.Мягмарнарангийн 2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ердийн журмаар ажиглалт хийсэн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 226-228 дахь тал/,
- Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх . газрын Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн санхүүгийн шинжээч-ахлах мөрдөгч, цагдаагийн дэд хурандаа Л.Цацралын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 47240054 дугаартай мөрдөгчийн магадпагаа /1 дүгээр хавтаст хэргийн 89-141 дэх тал/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Д.Баяраагийн 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 18 дугаартай “...Дээрх нэр бүхий 5 иргэний арилжааны банкны дансны мэдээлэлд дүн шинжилгээ хийж “сэжигтэй гүйлгээг тогтоож” гэсэн асуулт нь эдийн засгийн шинжээчийн тусгай мэдлэгт хамаарахгүй тул “Сэжигтэй” гэх гүйлгээг тогтоох боломжгүй болно. Шинжил гээнд ирсэн баримтаар 2023 оны 01 дүгээр сарын 01 -ний өдрөөс 2024 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн хугацаанд иргэн ... нар нь өөрсдийн эзэмшдэг арилжааны Худалдаа хөгжлийн болон ХААН банк дахь дансаар нийт 10,491,735,161.90 төгрөгийн орлогын, нийт 10,436,539,982.79 төгрөгийн зарлагын гүйлгээг тус тус гаргасан байна. Дээрх нэр бүхий 5 иргэн өөрийн эзэмшдэг Худалдаа хөгжлийн болон ХААН банкан дахь дансаараа хийсэн орлого, зарлагын гүйлгээний хураангүй тооцоог Хүснэгт-1-ээр үзүүлэв. Харин тусгай мэдлэг бүхий этгээдээр “Сэжигтэй” гэх гүйлгээг дахин тогтоолгож, мөрдөгчийн магадлагааг хийлгэвэл орлого, зарлага, ашгийн тооцоог бодитойгоор тооцоолох боломжтой байна.” гэх шинжээчийн дүгнэлт /3 дугаар хавтаст хэргийн 21-25 дахь тал/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Э.Сүхболдын 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 3311 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн 5 ширхэг сум ажиллагаатай, буудна. Шинжилгээнд ирүүлсэн 5 ширхэг сум 1974 онд хуучнаар Зөвлөлт Холбоот Улсын Тула мужийн зэвсгийн үйлдвэрт үйлдвэрлэсэн сум байна. Шинжилгээнд ирүүлсэн 5 ширхэг сум 7,62x39 мм-ийн калибрын гол төмөр болон сумны байртай буугаар буудахад зориулсан сум байна. Шинжилгээнд ирүүлсэн 5 ширхэг сум үйлдвэрийн хийцийн сум байна. Шинжилгээнд ирүүлсэн 7,62x39 мм калибрын 5 ширхэг сум “ПС” загварын байлдааны зориулалттай, ган зүрхэвчтэй сум байна...” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтаст хэргийн 246-250 дахь тал/,
- Зэвсэгт хүчний Жанжин штабын Материал, техникийн газрын пуужин артиллерийн зэвсэглэлийн хэлтсийн мэргэжилтэн, ахмад М.Хишигсүрэнгийн “...7.62x39 мм-ийн ПС загварынаар 90 бүлгийн дугаартай 240 ширхэг сум нь 1990 онд ОХУ-д үйлдвэрлэгдсэн 711 дүгээр бүлгийн дугаартай буудпагын зэвсгийн сум, ган зүрхэвчтэй хошуутай, амьд биетэд хөнөөл үзүүлэх зориулалттай, 2. 7.62x39 мм- ийн ПС загварын 539 74 бүлгийн дугаартай 19 ширхэг сум нь 1974 онд ОХУ-д үйлдвэрлэгдсэн 539 дүгээр бүлгийн дугаартай, буудпагын зэвсгийн сум, ган зүрхэвчтэй хошуутай, амьд биетэд хөнөөл үзүүлэх зориулалттай; 3.7.62x54 мм-ийн ЛПС загварын 60 82 бүлгийн дугаартай 80 Ширхэг сум нь 1982 онд ОХУ-д үйлдвэрлэгдсэн 60 дугаар бүлгийн дугаартай буудлагын зэвсгийн сум, ган зүрхэвчтэй хошуутай, амьд биетэд хөнөөл үзүүлэх зориулалттай; Галт зэвсгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх заалтын дагуу байлдааны зориулалттай зэвсэгт хэрэглэгддэг ган зүрхэвчтэй, байлдааны зориулалттай сумд хамаарна. 7.62x39 мм-ийн ПС загварын сумыг Калашниковын 7.62 мм-ийн автомат АК, АКМ, АКМЛ, АКМН, АКМС, гар пулемёт РПК, РПД пулемётод, 7.62x54 мм-ийн ЛПС загварын сумыг ротын пулемёт (хөлтэй ба суурьтай) ПК, ПКМ, танкийн пулемёт ПКТ буунд зориулагдсан. Дээрх 3 нэр төрлийн 339 ширхэг сум нь төрийн цэргийн болон хууль сахиулах бусад байгууллагуудын байлдааны зориулалттай зэвсэгт хэрэглэгддэг, байлдааны буудлага явуулах зориулалттай сумд хамаарна. Шинжилгээнд ирүүлсэн 7.62x39 мм ПС, 7.62x54 мм ЛПС загварын 339 ширхэг сум нь ялгах будаг нь арилаэгүй, хонгионд хонхойлт, зэврэлт үүссэн ул мөргүй, бялт нь цохигдоогүй, цаашид зориулалтаар ашиглах боломжтой, ажиллагаатай сум байна. Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын 2017 оны “Зэвсэг, галт хэрэглэлийн үнийг шинэчлэх болон шинэ үнэ тогтоох тухай” тушаалаар 7.62 мм-ийн ПС загварын сум нь 2,400.00 төгрөг, 7.62 мм-ийн ЛПС загварын сум нь 3,200.00 төгрөг байхаар тогтоож өгсөн бөгөөд тус сум нь зах зээлд худалдаалагдахгүй.” гэх мэргэжлийн дүгнэлт /3 дугаар хавтаст хэргийн 31-36 дахь тал/,
- Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Санхүү, татварын гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Анхбаярын 2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн эрүүгийн мөрдөгчийн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 229-230 дахь тал/,
- Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Санхүү, татварын гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Анхбаярын 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Ч.Эийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтаст хэргийн 218-220 дахь тал/,
- Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтзй тэмцэх газрын эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Анхбаярын 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн иргэн Ч.Э, М.Э нарын Хаан банкны тоот дансны мэдээлэлд үзлэг хийсэн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 211-213 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч М.Э, Ч.Э нарыг байлдааны, хууль сахиулах зориулалттай галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис, дэлбэлэгч төхөөрөмжийг хууль бусаар олж авсан, шилжүүлсэн, борлуулсан, тээвэрлэсэн, хадгалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.
Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дугаа цуглуулж, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан, энэ талаар улсын яллагчаас үндэслэл бүхий дүгнэлт хийж яллах дүгнэлтэд тусгасныг дурдах нь зүйтэй.
Галт зэвсгийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.3-д “байлдааны зориулалттай галт зэвсэг гэж байлдааны болон тусгай ажиллагаанд ашиглах зэвсэг, галт хэрэгсэл, түүний эд ангийг ойлгоно” гэж,
Галт зэвсгийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.3-д "сум" гэж галт зэвсэгт зориулагдсан хонгио, бялт, дарин цэнэг, хошуу бүгд нэг биет болж угсрагдсан, эсхүл гол төмөрт хийж буудлага үйлдэх зориулалттай бүрдэл хэсгийг ойлгоно” гэж тус тус заажээ.
“Хууль бусаар олж авсан” гэж байлдааны, хууль сахиулах зориулалттай галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис, дэлбэлэгч төхөөрөмжийг хулгайлах, дээрэмдэх, залилах, завших зэрэг хууль бус аргаар өөрийн эзэмшилд авсныг ойлгоно.
“Борлуулсан” гэж өөртөө болон бусдад эдийн засгийн ашигтай байдал бий болгох зорилгоор худалдсан, өрөнд өгсөн, бэлэглэсэн, түр эзэмшүүлэхээр дамжуулсан байхыг ойлгоно.
“Хадгалсан” гэж байлдааны, хууль сахиулах зориулалттай галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис, дэлбэлэгч төхөөрөмжийг зохих зөвшөөрөлгүйгээр өөрийн болон бусдын эзэмшлийн орон байр, агуулах, бусад газарт байлгахыг ойлгоно.
Хэргийн тухайд шүүгдэгч М.Эгийн олж авсан 1982 онд хуучнаар Зөвлөлт Холбоот Улсад үйлдвэрлэгдсэн 7,62х54ммR калибртай, ган зүрхэвчтэй ердийн сум 80 ширхэг, 1990 онд Оросын Холбооны Улсад үйлдвэрлэгдсэн 7,62х39мм калибртай, ган зүрхэвчтэй ердийн сум 240 ширхэг, нийт 320 ширхэг сум, шүүгдэгч Ч.Эийн олж авсан 1974 онд хуучнаар Зөвлөлт Холбоот Улсын Тула мужийн зэвсгийн үйлдвэрт байлдааны зориулалттай үйлдвэрлэгдсэн 7,62x39 мм-ийн калибртай ПС /Steel core bullet/ загварын ган зүрхэвчтэй 20 ширхэг сум нь Зэвсэгт хүчний Жанжин штабын Материал, техникийн газрын пуужин артиллерийн зэвсэглэлийн хэлтсийн мэргэжилтэн, ахмад М.Хишигсүрэнгийн мэргэжлийн дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Э.Сүхболдын 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 3311 дугаартай шижээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Б.Түвшинбаатарын 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 3491 дугаартай дүгнэлт зэргээр байлдааны зориулалттай байх бөгөөд Галт зэвсгийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.3-д зааснаар галт зэвсгийн бүрдэл хэсэгт хамаарч байна.
Галт зэвсгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг, сум, дагалдах хэрэгсэл, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг импортлох, нийтэд худалдах хуулийн этгээд /цаашид "борлуулагч" гэх/ нь зургаан жилийн хугацаатай тусгай зөвшөөрөлтэй байна. Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг импортлох, нийтэд худалдах тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын үндсэн дээр хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн олгох бөгөөд тусгай зөвшөөрлийг сунгаж болно.” гэж заасан.
Мөн Галт зэвсгийн тухай хуулийн 10, 11 дүгээр зүйлд галт зэвсгийг эмзэмших, ашиглах талаар зохицуулсан байх ба мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Галт зэвсэг өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа иргэн галт зэвсгийн гох, эсхүл замгийг цоожилж, сумыг тусад нь түгжээтэй шүүгээ /сав/-нд хадгалах ба галт зэвсгээс замгийг салгах боломжтой бол замгийг салгаж хадгална.” гэж заажээ.
Шүүгдэгч М.Э нь 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр өөрийн гэрт буюу ... тоотод эзэмших, ашиглах зөвшөөрөлгүйгээр хадгалсан, шүүгдэгч Ч.Э нь ... хэсэгт тусгай зөвшөөрөлгүйгээр худалдан борлуулсан байна.
Иймд шүүгдэгч М.Э, Ч.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хариуцлагын шатанд улсын яллагчийн зүгээс шүүгдэгч М.Э, Ч.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг,
Шүүгдэгч М.Эгийн өмгөөлөгч Л.Батжаваас “...Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Бусдад төлөх төлбөргүй. Монгол Улсын Эрүүгийн ялын бодлого гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн байдал, хохирлын байдал, нийгмийн хор уршгийн талаар харгалзан үздэг. Миний үйлчлүүлэгчийн хувийн байдалтай холбоотой ялын санал хэлье. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 зааснаар “Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасан. Үүнийг хэрэглэх нь шүүгчийн эрх хэмжээний асуудал. Хувийн байдал нь өндөр настай байгаа. 4-5 хүүхэдтэй тэднийгээ тэжээн тэтгэж байгаа. Өөрийгөө илэрхийлэх чадвар муутай байгаа. Дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй. Үлдсэн насандаа үр хүүхдээ асарч хамгаалахаа хэлж байгаа. Хорихоос өөр ял оногдуулах буюу тэнсэх ял байна. Улсын яллагчийн саналтай маргахгүй байна. Гэвч хувийн байдлыг хамааруулан хөнгөрүүлж болохоор заасан байх тул хуулийн заалтыг хэрэглэж өгнө үү. Ял оногдуулах асуудал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх нь шүүгчийн эрх мэдлийн асуудал. Хэрэв хэрэглэсан тохиолдолд хорихоос өөр төрлийн ял оногдуулах бол зорчих эрх хязгаарлах ял, торгох ял байгаа. Хөнгөрүүлэх гэж үзвэл хөнгөн нь торгуулийн ял байгаа. Тэтгэвэрт гарах насанд хүрсэн хүн байгаа. Нэг бол тэнсэх, болохгүй бол торгуулийн ял оногдуулж өгнө үү. Миний үйлчлүүлэгч бие муу эмчилгээнд явдаг. Хадмынх нь бие мөн тааруу байгаа. Иймд Зорчих эрх хязгаарлах ял нь энэ хүний цаашдаа амьдралд төвөгтэй байгаа тул торгуулийн ял оногдуулж өгнө үү. Эсвэл хорих ял оногдуулалгүй тэнсэж өгнө үү.” гэх саналыг,
Шүүгдэгч Ч.Э өмгөөлөгч Ц.Туяагаас: “...Урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан нь хүний эрх зүйн байдлыг дордуулах шалтгаан болохгүй. 16 жилийн өмнө тэнсэн харгалзах ял авч байгаа дээр дөрөөлөн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй. Ч.Э 20 ширхэг сум авсан байдаг. Үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн хэрэгт хамаарч байна. Гэмт хэрэг үйлдэх болсон хандлага, сэтгэхүйн харилцаа, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгуулийн ял оногдуулах нь зохимжтой гэж үзэж байгаа. Ч.Э нь ...захад ажиллаж хувиараа юм зардаг. Нөхөр нь машинаараа ажилладаг тул торгуулийн ялыг төлөх боломжтой байна. Иймд хамгийн бага ялыг оногдуулж өгнө үү.” гэх саналыг тус тус гаргав.
Шүүгдэгч М.Э, Ч.Э нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, өрнөл, хохирогчийн үйлдэл оролцоо, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх хүдрүүлэх нөхцөл байдлууд, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.
Иймд шүүхээс шүүгдэгч М.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал буюу нас, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, шүүгдэгч Ч.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ мөн учирсөн хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал буюу ажил, хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний бую 5,400,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж шийдвэрлэв.
Гурав. Хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж, мөн тус зүйлийн 5 дахь хэсэгт “шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлыг мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж тус тус заасан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хувьд хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд “шууд” учирсан үр дагавар байхгүй тул шүүгдэгч М.Э, Ч.Э нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа “ARMSCOR” гэх бичиглэлтэй, “22 Long rifle” гэх сум 2 хайрцаг буюу 900 ширхэг, ЗХУ-д үйлдвэрлэгдсэн 7,62х54 калибртай, ган зүрхэвчтэй байлдааны сум 80 ширхэг, ЗХУ-д үйлдвэрлэгдсэн 7,62х39 калибртай, ган зүрхэвчтэй байлдааны сум 240 ширхэг, “30-06 Spring” гэх нэршилтэй сум нийт 20 ширхэг, “Remington” гэх нэршилтэй сум нийт 20 ширхэг, “Sterling-12 gauge” гэх бичиглэлтэй ногоон өнгийн хайрцагтай сум 90 ширхэг, “Sterling-16 gauge” гэх бичиглэлтэй ногоон өнгийн хайрцагтай сум 20 ширхэг, “Sellien Bellot” гэх бичиглэлтэй 6,83 мм-ийн сум 59 ширхэг, “Охотник” гэх бичиглэлтэй 22 long rifle гэх сум 249 ширхэг, нийт 1678 ширхэг сумыг сумыг Цагдаагийн ерөнхий газрын Цагдаа, дотоодын цэргийн нэгдсэн сургалтын төвд шилжүүлж, хэрэгт хавсарган ирүүлсэн сиди 11 ширхгийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.Э, Ч.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М.Э, Ч.Э нарыг байлдааны, хууль сахиулах зориулалттай галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис, дэлбэлэгч төхөөрөмжийг хууль бусаар олж авсан, шилжүүлсэн, борлуулсан, тээвэрлэсэн, хадгалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эг 02 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, шүүгдэгч Ч.Эийг 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эд оногдуулсан 02 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг хүндэтгэн үзэх шалтгаанаар эмнэлэг, төрийн байгууллагын үйлчилгээ авахаас бусдаар Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах байдлаар хэрэгжүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э нь зорчих эрх хязгаарлах ялыг зөрчсөн бол зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн 01 /нэг/ хоногийг хорих ялын 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Эт оногдуулсан 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 01 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа “ARMSCOR” гэх бичиглэлтэй, “22 Long rifle” гэх сум 2 хайрцаг буюу 900 ширхэг, ЗХУ-д үйлдвэрлэгдсэн 7,62х54 калибртай, ган зүрхэвчтэй байлдааны сум 80 ширхэг, ЗХУ-д үйлдвэрлэгдсэн 7,62х39 калибртай, ган зүрхэвчтэй байлдааны сум 240 ширхэг, “30-06 Spring” гэх нэршилтэй сум нийт 20 ширхэг, “Remington” гэх нэршилтэй сум нийт 20 ширхэг, “Sterling-12 gauge” гэх бичиглэлтэй ногоон өнгийн хайрцагтай сум 90 ширхэг, “Sterling-16 gauge” гэх бичиглэлтэй ногоон өнгийн хайрцагтай сум 20 ширхэг, “Sellien Bellot” гэх бичиглэлтэй 6,83 мм-ийн сум 59 ширхэг, “Охотник” гэх бичиглэлтэй 22 long rifle гэх сум 249 ширхэг, нийт 1678 ширхэг сумыг Цагдаагийн ерөнхий газрын Цагдаа, дотоодын цэргийн нэгдсэн сургалтын төвд шилжүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 11 /арван нэг/ ширхэг сиди-г уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
8. Тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Э, Ч.Э нарт авсан хувийн баталгаа гаргах, Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.СУВД-ЭРДЭНЭ