| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхуяг Жавхлантөгс |
| Хэргийн индекс | 135/2022/01918/И |
| Дугаар | 135/ШШ2023/00107 |
| Огноо | 2023-01-13 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 135/ШШ2023/00107
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2022/01918/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Жавхлантөгс даргалж, ерөнхий шүүгч З.Тунгалагмаа, шүүгч Д.Алтантуяа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, Дархан баг, ******* төвийн ******* тоот хаягт байрлах, /РД:*******/, ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, ******* сум, ******* баг, ******* худаг, хөдөө тоотод оршин суух, утас: *******, ******* регистрийн дугаартай, овогт гийн д холбогдох,
Тариалангийн хохирол 31,681,250 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Иргэдийн төлөөлөгч: Ц.Б,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Э,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.С,
Хариуцагч: С.,
Хариуцагчийн өмгөөлөгч: Л.Ц,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Ихэрмөрөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК-ийн захирал Р.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
******* ХХК нь 2022 онд Дархан-Уул аймгийн ******* сумын нутаг ******* багийн орчмын гэдэг 520 га газар улаан буудай тариалсан. Тариан талбайг тусгайлан харуул манаач гарган ажилладаг. Гэвч тариалалтын явц боловсорч хураах шатандаа орсон үед иргэн С. нь адуугаа тариан талбайд оруулан тариа идүүлэх, тариа налуулах зэргээр их хэмжээний хохирол учруулсан. Иймд хуулийн дагуу ******* сумын азраас гаргасан комиссын дүгнэлтийн дагуу тогтоосон 31,681,250 төгрөгийн хохирлыг иргэн С.гээс гаргуулж өгнө үү.
******* ХХК нь Дархан-Уул аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт 1130 га газар тариа тарьсан. 09 дүгээр сарын 08-ны өдөр тариан талбай луу адуу орсон гэх мэдээллийг харуулаас авч би очсон. Очиход манай харуулууд С.тэй уулзаад С.гийн мал мөн гэдгийг тохирсон байсан. Дараагаар нь би очиж танай адуу энэ хашаанд хашигдсан байна уу гэдгийг асуусан. Тэгсэн нийт 7 тооны адуу байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Маргааш нь Дархан-Уул аймгийн ******* сумын ын захирамжаар комисс ирж акт тогтоосон. Акт тогтоосон өдөр С. өөрөө ирээгүй. Багийн дарга А утсаар холбогдоход өөрсдөө хадлан тариа авч байна, ирэх боломжгүй гэсэн тайлбарыг өгсөн. Нийт 4 айлын 144,000,000 төгрөгийн хохирол гарсан. 4 айлдаа хохирол төлбөрийг хуваагаад С.д 7 адууны тоогоор 31,681,000 төгрөг гарсан байдаг. Тухайн үед өөрөө надтай уулзаж 7 адуу тариалан луу орсныг хүлээн зөвшөөрсөн гэв.
Хариуцагч С. нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
2022 оны 9 сард манай 7 тооны адуу тэр хавийн айлуудын адуунуудтай нийлж дээрх компаний тариан талбайд орсон байсныг хашсан байсан. Ингээд би талбайн манаачтай нь очиж уулзаад зохих торгуулийг нь төлөөд адуугаа авья гэхэд манаач нь захиралтай уулз гэсэн. Захиралтай мөн тэр өдөртөө уулзахад адууг чинь гаргаж өгөхгүй, шүүхээд явна гээд адууг маань өгөөгүй. Тухайн үед надад манаач нь ч тэр, захирал нь ч тэр танай адуу ийм талбайг ингэж идэж тариаг налуулсан байна гэж ямар нэгэн байдлаар үзүүлж харуулсан зүйл байхгүй. Тэгээд маргааш нь болоход захирал гэх нэг эмэгтэй надруу утасдаад танай адуу очсон уу адуу чинь гараад явсан байна. мөн хашаа хороо эвдээд гарсан байна гэсэн. Би тухайн үед би одоо адуугаа авахаар очиж явна манай адуу ирээгүй гэж хэлээд адуугаа эрж яваад олж аваад харьсан. Дараа нь манаач нь Халиука гэдэг хээр азаргатай адууны эзэн нь хашаа эвдээд адуунуудыг гаргасан байна лээ гэж хэлсэн .манайх ер нь 20-иод тооны адуутай юм. Орой манайх адуугаа хашдаг. Тэр үед нь хашаалсан байсан юм. Гэтэл манай азартагатай адуу морьдуудаа хазаад байхаар нь 7 морио хашааны гадна гаргаад үлдээсэн. Гэтэл айлын адуу дагаж яваад тариан талбайд орсон нь тэр юм. Нэхэмжлэгч ******* ХХК нь ******* сумын -аас комиссын дүгнэлт гаргасан гэсэн боловч тэр үед танай адуу тариалангийн талбайг ийм болгож гээд акт тогтоосон болон намайг байлцуулсан асуудал огт байхгүй. Хэдийд ямар акт дүгнэлт гаргаснаа ч танилцуулаагүй. Тэгээд ч манай 7 адуу тийм их тариа идэж налуулсан гэхэд итгэхгүй байна. их хэмжээний тариаг удаан хугацаанд идвэл адуу тээрч үхдэг. Тэгэхээр 31.681.250 төгрөгийн хохирол учруулсан гэдгийг хүэлэн зөвшөөрөхгүй. Нэг удаа 7 адуугаа хашуулснаас өөрөөр удаа дараа талбайд орж хашигдсан зүйл ч байхгүй. Иймд нэхэмжилж байгаа мөнгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Уг нь тариан талбай заавал хашаатай байх ёстой атал энэ яриад байгаа талбай нь ямар нэг хашаа, тор байгаагүй. Уг нь улсаас тариан талбайг заавал тор татаж хашаал гэсэн шаардлага тавьдаг. Гэтэл хашаагүй талбайд адуу орсон гээд байгаа нь үндэс муутай гэж ойлгож байна.
Намайг хадлан дээр байхад дүү над руу 7 адуу байхгүй байна гэж утсаар ярьсан. Би бага охинтойгоо пойл руу явчихсан юм бол уу гээд явсан. Тэгсэн явж очиход адуу хашчихсан байсан. Тухайн үед хоёр хүн байсан. Тэр хүмүүс хашчихсан адуу дотор танай адуу байна уу гэж асуухаар манай адуу байхгүй байна гэж хэлсэн. Тэгж байтал Д.Э эгч ирсэн. Би 7 морь пойлонд хашигдсан юм шиг байна гэдгийг хэлсэн. Тэгэхэд надад зөндөө олон морь хашигдсан байгаа. Наад дотор чинь байгаа байлгүй дээ гэсэн. Би тэгэхээр нь манай адуу байвал гаргаад өгчих гэсэн чинь би гаргаж өгөхгүй, шүүхээр явна гэж хэлсэн. Намайг утасны дугаараа өгчих гээд хэлэхээр нь би утасны дугаараа өгсөн. Маргааш өглөө намайг хадлан дээр ирсэн байхад адууг чинь гаргаж явуулсан, адуугаа тосож авсан уу гэж утсаар ярьсан. Би тэгэхээр нь хадлан дээр байна, адуу малдаа яваагүй байна гэдгээ хэлсэн. Ийм л үйл явдал болсон. Тэрнээс биш манай адуу пойлонд огт ороогүй. Шүүх дээр намайг дуудахад миний овог, нэр, оршин суугаа газрын хаяг гээд бүгдийг нь буруу бичсэн байсан гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
Энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд манай зүгээс 3 зүйлээр нотолж байна. Энэ компанийн газар дээр тухайн цаг хугацаанд 32 тооны адуу орж нийтдээ 120 га газарт 144,000,000 төгрөгийн хохирол учруулсан байна. Үүнийг эрх бүхий байгууллагын хохирол тогтоох ажлын хэсгийн дүгнэлтээр нотлогдож байна. 4 айлын 32 тооны адуунаас С.гийн 7 тооны адууг тооцон гарахад 31,681,250 төгрөгийн хохирол учруулсан байна гэдэг нь нотлох баримтаар нотлогдож байна. Хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс энэ дүгнэлт үндэслэлтэй гарсан эсэх талаар ярилаа. Энэ дүгнэлт чинь өөрөө захиргааны актын шинжийг агуулдаг. Хэрвээ энэ дүгнэлтийг хүчин төгөлдөр байгаа эсэх талаар маргаантай байгаа бол энэ шүүх дээр ярихгүй. Энэ дүгнэлтийг хүчинтэй эсэх асуудлыг холбогдох Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлүүлсний үндсэн дээр хүчингүй, хүчингүй гэж шийдвэрлэнэ. Яагаад гэвэл ын захирамжаар байгуулсан ажлын хэсэг энэ дүгнэлтийг гаргасан. 32 тооны адуу дотор С.гийн 7 тооны адуу байсан уу гэдгийг гэрч асуулгах байдлаар нотолсон. Харуулаар ажиллаж байсан гэрчийн хувьд С. өөрөө адуугаа авч явъя гэдэг асуудал яригдсан. 7 тооны адуу орсон гэдэг нь хууль сануулан авсан гэрчийн мэдүүлэг болон нотлох баримтаар нотлогдож байна. 7 тооны адуу байсан талаар хариуцагч өөрийн тайлбараар нотолж байна. Бичгээр гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гарсан тайлбар зөрүүтэй байгаа хэдийн ч тухайн цаг хугацааг харах юм бол С. тэр цаг хугацаанд 7 тооны адуугаа алга болгочхоод хайж явж байгаад хоёр манаачтай уулзсан байна. 7 тооны адууг надад албан ёсоор хүлээж өгөөгүй учраас би хариуцахгүй гэж байгаа боловч 7 тооны адуу яг тэр цаг хугацаанд алга болсон. Алга болчихсон байвал хэн хариуцлага хүлээх байсан талаар ярьсан. Хариуцагч өөрөө 7 тооны адууг орсон гэдгийг давхар өөрөө нотолж байна. Дараагаар тариан талбайнд орсон адууны зургийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Нас, зүс, тамга, тэмдгийг нь асуусан. Өөрийнх нь хэлсэн саран тамга болон агт олон давхар тамгатай адуунууд байна. 10 гаран жил адуу маллаж байгаа хүн зүс, тамга тэмдгийг нь хараад л шууд ялгах боломжтой. Адуу байсан учраас л торгуулийг төлөөд аваад явъя гэж ярьсан нь тайлбараар нотлогдож байна. Тэгэхээр нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ бүрэн нотолж чадлаа. Хариуцагч татгалзаад байгаагаа хүлээлгэж өгөөгүй учраас гэдэг тайлбар өгч байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 510 дугаар зүйлд зааснаар тариан талбайд учирсан хохирлыг мөнгөн хэлбэрээр төлөх гэсэн хуулийн заалтыг хэрэглэх боломжтой. Мөн Иргэний хуулийн 514 дугаар зүйлд заасны дагуу тариан талбайг хашаажуулах ажил нь хил гааль хаалттай байсан. Үүнээс шалтгаалж хашаажуулж амжаагүй байсан байна. Хохирол учрахад нэхэмжлэгч талд тодорхой чиг үүрэг байгаа гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Иймд гэм буруугийн хохирлыг 20 хувиар нь хангах боломжтой байгаа тул нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжтой байна. Шүүх хуралдаан завсарлахаас өмнө эвлэрэх боломж байдаг учраас 5,000,000 төгрөгийг хугацаа тохирч эвлэрэн хэлэлцэх саналыг хүлээж авах боломжтой байна гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Л.Ц нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
Миний бие нь хариуцагч С.гийн өмгөөлөгчөөр өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байна. Хариуцагч С. нь миний адуу алга байна гэдэг тайлбарыг өгсөн. Яагаад гэвэл нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Э танай адуу хашигдсан шүү гэхээр хашигдсан юм байна л гэж ойлгосон. Адуугаа гаргаж авъя гэхээр нь адууг чинь гаргаж өгөхгүй шүүхэд хандана гэж хэлэхээр нь явчихсан. Маргааш нь танай адууг гаргаад явуулчихсан гэж утсаар хэлсэн байсан. Энд хэн ч гэсэн эргэлзээ төрөхөөр байна. С.гийн 7 тооны адуу хашигдсан гэвэл адуу нь тариалангийн талбайг тахалжээ, иджээ, гишгэсэн байна гэдэг талаар ямар ч нотлох нотолгоо хавтаст хэрэгт байхгүй байна. Энэ зургийг хараад эзэн нь малаа танина. 32 тооны адуунаас 7 тооны адуу байсан гэдгийг нэг гэрч нь мэдүүлсэн. Тэгэхдээ хэдэн тооны, ямар өнгө зүстэй, ямар яс шүдтэй байсан талаар тодорхой яриагүй. Нөгөө гэрч нь хэн хэний адуу байсныг би мэдэхгүй гэж мэдүүлсэн байдаг. Ийм байдлаар адуу орсон байна гэдгийг нотлох нотолгоо ерөөсөө байхгүй байна. Нөгөө талаас нэхэмжлэгч 7 адуу орсон 31,681,250 төгрөгийн нэхэмжилж байгаа бол хуульд заасан журмыг хангасан байх ёстой. Тэгтэл журмыг хангаагүй байна. Хүнс хөдөө аж ахуйн яаманд Хөнгөн үйлдвэрийн сайд, Хууль зүйн сайдын хамтарсан 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 210 дугаартай тушаалаар газар тариалангийн талбайн тариаланд учирсан хохирлыг тооцох аргачлал байдаг. Энэ аргачлалаар хоёр төрлөөр хохирлыг боддог. Тушаалын 2.1 болон 2.2 дахь хэсэгт тодорхой заасан байдаг. Тэгтэл сумын захиргаанаас тогтоосон актыг харахад ямар аргачлалаар бодсон нь тодорхойгүй. Хоёр талыг байлцуулах ёстой байсан боловч нэгийг нь ч байлцуулаагүй байна. Нэхэмжлэгч тал ч гэсэн ямар аргаар бодсоныг мэдэхгүй байна. Үүнийг нэхэмжлэгч тал өөрсдөө гаргаж өгөх ёстой. Тариалангийн бүс нутгийг тогтоох Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 131 дүгээр тогтоолын 1.3 дахь хэсэгт Дархан-Уул аймгийн ******* сумын 1, 2, 3 дугаар багууд нь газар тариалангийн бүс нутаг мөн. Тариалангийн бүс нутагт тариалан эрхэлж байгаа хүмүүс нийгмийн эдийн засгийн талаас нь ямар үндсэн чиглэл баримтлах вэ? яаж газар тариалан болон мал аж ахуйг зэрэгцүүлэн хөгжүүлэх вэ? гэдэг талаар сумынхаа ын Тамгын газартай болон яамтай ярилцаж иргэдэд зарлаж мэдэгдэх ёстой. Газрыг 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Тариалангийн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт зааснаар газрын нэгдмэл санд бүртгүүлээгүй. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг харахаар үнэхээр энэ газарт газар тариалан эрхэлдэг гэсэн гэрчилгээ л байна. Өөр ямар нэгэн баримт байхгүй байна. Яагаад тариалан гэдэг сандаа бүртгүүлээгүй вэ? Нэхэмжлэгч тал 1331 га газарт тариалан тарьсан гэж ярьж байсан. Кадастрын зураг хаана байна вэ? Нотлох баримт байхгүй байна. Хохирлыг тооцоход маш нарийн байх ёстой. Тэгсэн тооцсон зүйл юу ч байхгүй. Би энэ комиссын актыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь энэ өөр хэргийн асуудал. Захиргааны хэргийн шүүхэд ханд гэж байна. Би хандана. Захиргааны акт үнэхээр шаардлага хангахгүй байна. Нэг адууг 4,000,000 гаран төгрөгөөр тооцож байна. Яаж энэ үнийн дүнг гаргаж байгаа талаар ч нэхэмжлэгч тал мэдэхгүй байна. Хэрхэн тооцож гаргасан талаар бид нарт хэлж өгөх хэрэгтэй. Нэгэнт хүнээс 31,681,250 төгрөгийг шаардаж байгаа бол тооцоог нь бодитой гаргах хэрэгтэй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг ерөөсөө тодорхойлж чадахгүй байна. Ямар учир утгатайг ч тайлбарлаж чадахгүй байна. Энэ актыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ 7 тооны адуу орсон, ороогүй гэдгийг мэдэхгүй байгаа тул гэм хорын хохирол тооцох ямар ч хууль зүйн үндэслэл байхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах хүсэлтэй байна гэв.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хавтаст хэргийн 2 дахь тал/, Дархан-Уул аймгийн ******* сумын азраас тариалангийн хохирол тогтоох ажлын хэсгийн дүгнэлт /хавсралт 3 дахь тал/, улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 4 дэх тал/, гэрэл зураг /хавтаст хэргийн 52-55 дахь тал/, ******* ХХК-ийн ******* сумын ын тамгын газрын дүгнэлтийн дагуу гаргасан тооцооллын тайлбар /хавтаст хэргийн 51 дэх тал/ зэргийг,
Хариуцагч нь хариу тайлбар зэргийг тус тус шүүхэд ирүүлжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талын хүсэлтээр Б.Г, О.Т нарт хууль сануулж авсан мэдүүлэг /хавтаст хэргийн 48-49 дэх тал/-ийг шүүх нотлох баримтаар бүрдүүллээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч С.д холбогдуулан тариалангийн талбайд учруулсан гэм хорын хохирол 31,681,250 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргаж байна.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ...манай компани нь Дархан-Уул аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт 1130 га газар тариа тарьсан. 09 дүгээр сарын 08-ны өдөр тариан талбай луу адуу орсон гэх мэдээллийг харуулаас авч би очсон. Очиход манай харуулууд С.тэй уулзаад С.гийн мал мөн гэдгийг тохирсон байсан. Дараагаар нь би очиж танай адуу энэ хашаанд хашигдсан байна уу гэдгийг асуусан. Тэгсэн нийт 7 тооны адуу байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Маргааш нь Дархан-Уул аймгийн ******* сумын ын захирамжаар комисс ирж акт тогтоосон. Акт тогтоосон өдөр С. өөрөө ирээгүй. Багийн дарга А утсаар холбогдоход өөрсдөө хадлан тариа авч байна, ирэх боломжгүй гэсэн тайлбарыг өгсөн. Нийт 4 айлын 144,000,000 төгрөгийн хохирол гарсан. 4 айлдаа хохирол төлбөрийг хуваагаад С.гээс 7 адууны тоогоор 31,681,000 төгрөгийг нэхэмжилж байна. Хэрэв 5,000,000 төгрөг төлнө гэвэл эвлэрч болно гэж тайлбарлажээ.
3.Хариуцагч С. нь татгалзлын үндэслэлийг ...Би 31,681,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эдний газар тариа эдний хөрөнгө бол миний 7 адуу ч гэсэн миний хөрөнгө. Миний 7 адуу тэр чигээрээ алга болсон бол эд нар төлж өгөхгүй. Тэр үед нь энэ чиний адуу шүү гэж хүлээлгэж өгөөгүй. Надад адууг хүлээлгэн өгсөн бол би энэ мөнгийг хүлээн зөвшөөрөх байсан. Иймд 31,681,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж тайлбарлав.
4.Нэхэмжлэгч ******* ХХК-д 2006 оны 6 дугаар сарын 13-ны өдөр олгосон хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр уг компани нь Тариалангийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д Газрын нэгдмэл санд бүртгэгдсэн тариалангийн газрыг газрын тухай хууль тогтоомжид заасны дагуу тариалангийн зориулалтаар гэрээ (цаашид "гэрээ" гэх)-ний үндсэн дээр эзэмшиж, ашиглаж газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд бөгөөд 2022 онд Дархан-Уул аймаг, ******* сум, ******* багийн нутаг гэх газар 1130 га газар улаан буудай тариалсан байна.
5.Хэрэгт авагдсан Дархан-Уул аймгийн ******* сумын ын Тамгын газраас тариалангийн хохирол тогтоох ажлын хэсгийн дүгнэлт, гэрч Б.Г, О.Т нарт хууль сануулан авсан мэдүүлэг зэрэг нотолгооны хэрэгслүүдээр ******* ХХК-ийн улаан буудай тариалсан тариан талбайд 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хариуцагч С. нарын нэр бүхий иргэдийн адуу орж тариа унагаж, гишгэж, талхалж налуулсны улмаас 120,8 га талбайгаас ургац хураах боломжгүй болгож хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
6.******* ХХК нь энэ тухай орон нутгийн удирдлагад мэдэгдсний дагуу 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр сумын ын 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 79 тоот захирамжаар томилогдсон ажлын хэсэг 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр ажлын хэсгийн бүрэлдэхүүн тариаланч болон малын эзнийг байлцуулан н тариалангийн талбайд ирж хэмжилт хийж, хохирлын үнэлгээ тогтоосон бөгөөд тэрхүү үнэлгээгээр мал орж идсэн талбай 120,8 га, тухайн 1 га-гийн ургац 1300 кг, тухайн тарималын нэг кг-ын зах зээлийн дундаж үнэ 880 төгрөг, банкны хадгаламжийн сарын дундаж хүү 1.2 хувь, хугацаа 90-120 хоног гэж тооцон нийт 144,828,569 төгрөгийн хохирол учруулсан болохыг тогтоожээ. /хавтаст хэргийн 3 дугаар тал/
7.Ажлын хэсэг учирсан хохирлыг тооцохдоо Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Сангийн яамны сайд нарын 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн А-136/А155/А-210 дугаар хамтарсан тушаалаар баталсан Тариалангийн талбайд мал, тэжээвэр амьтан орсны улмаас тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид учруулсан хохирол тооцох аргачлал-ын дагуу тооцсон байна.
8.Хариуцагч нь тэр үед нь танай адуу шүү гэж хүлээлгэж өгөөгүй, манай 2 адуу буруу гуяндаа дан саран тамгатай, 3 адуу буруу гуяндаа агт олмон тамгатай, 3 хул морь, 2 хээр морь, 2 хээр үрээ гэж маргаж байгаа боловч энэ байдлыг нотлож чадаагүй ба малаа байнгын хариулга маллагаанд байлгахыг малчид, мал бүхий иргэдэд үүрэг болгосон Дархан-Уул аймгийн ******* сумын ын 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 79 дугаартай захирамжийг зөрчсөн байна.
9.Мөн хариуцагчийн өмгөөлөгч нь Тариалангийн бүс нутгийг тогтоох Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 131 дүгээр тогтоолын 1.3 дахь хэсэгт Дархан-Уул аймгийн ******* сумын 1, 2, 3 дугаар багууд нь газар тариалангийн бүс нутаг мөн, тариалангийн бүс нутагт тариалан эрхэлж байгаа хүмүүс нийгмийн эдийн засгийн талаас нь ямар үндсэн чиглэл баримтлах вэ, яаж газар тариалан болон мал аж ахуйг зэрэгцүүлэн хөгжүүлэх вэ гэдэг талаар сумынхаа Засаг адргын Тамгын газартай облон яамтай ярилцаж иргэдэд зарлаж мэдэгдэж ёстой, газрыг 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Тариалангийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт зааснаар газрын нэгдмэл санд бүртгүүлээгүй, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг харахаар үнэхээр энэ газарт газар тариалан тарьсан гэж ярьж байсан, кадастрын зураг хаана байна вэ, нотлох баримт байхгүй байна гэж маргаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.3-т заасан нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргах, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байх тул хариуцагч, түүний өмгөөлөгчийн татгалзал үндэслэлгүй байна.
10.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл / эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэжээ.
Иймд нэхэмжлэгч нь дээрх хуульд зааснаар учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй, хариуцагч С. нь гэм хорын хохирлыг арилгах үүрэгтэй байна.
11.Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэг, мөн хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д Гэм хор учирах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно гэжээ.
12.Хэрэгт авагдсан гэрч О.Т, Б.Г нарт хууль сануулан авсан мэдүүлэгт ******* ХХК-д операторчноор ажилладаг, гэх газарт байрлах тариалангийн талбайд түр харуулаар ажиллаж байсан гэсэн мэдүүлэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн байнгын ...манайх ойр орчим газарт ээлжээр харуул хийдэг, хол Зүүнбүрэн, Баянхараат, Жавхлантад байнгын харуул байдаг, гэх газар сараар, 13 хоногоор ээлжээр аль бололцоотой үедээ ажилладаг, манайх бүх тариалангийн газраа хашаалсан, хил хаалттайгаас болоод д тарьсан тариан талбайгаа хашаалаагүй, талбайд орсон адууг өөрийнхөө бололцоогоор хашааныхаа хэмжээгээр хашсан гэсэн тайлбар зэргээс уг газарт байнгын харуул хамгаалалт байдаггүйгээс гадна уг газарт байрлалтай талбайгаа хашаалаагүй зэрэг нь тариалангийн талбайгаа хашаажуулах, байнгын харуул хамгаалалттай болгох арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгосон Дархан-Уул аймгийн ******* сумын ын 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 79 дугаартай захирамжыг зөрчсөн байна.
Иймд нэхэмжлэгчийн дээрхи үүргээ биелүүлээгүйн улмаас адуу хашаанд орж улмаар хохирол учирах нөхцөл байдал бүрдсэн байх тул уг учирсан хохирлын хэмжээ нэмэгдэхэд 90 хувьд нь нэхэмжлэгч буруутай, үлдэх 10 хувьд хариуцагч буруутай байна гэж шүүх дүгнэлээ.
13.Хэдийгээр шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Ц.Б нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.2.4-т зааснаар гэм буруугийн талаар бичгээр дүгнэлт гаргах үүргийн дагуу С. буруугүй гэж байна гэсэн дүгнэлт гаргасан боловч шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд уг гэм хорын хохирол гарахад нэхэмжлэгч, хариуцагч нарын хэн аль нь буруутай байна гэж дүгнэж, хохирлын хэмжээг хариуцуулан шийдвэрлэлээ.
Иймд хариуцагч С.гээс 3,168,125 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, 28,513,125 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
14.Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1******* сарын 14-ний өдрийн 100 дугаартай тогтоолоор О.Т, Э.Э, Б.Г нараас гэрчийн мэдүүлэг авахуулах тухай нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн боловч Э.Эийг гэрчээр мэдүүлэг авахаар шүүхэд дуудан ирүүлэхээр мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С Э.Эийг гэрчээр асуулгах тухай хүсэлтээсээ татгалзсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д тус тус зааснаар хариуцагч С.гээс 3,168,125 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн үлдэх 28,513,125 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 316,356 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.гээс 65,640 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА
ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА