| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхуяг Жавхлантөгс |
| Хэргийн индекс | 135/2023/00171/И |
| Дугаар | 135/ШШ2023/00243 |
| Огноо | 2023-02-20 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 135/ШШ2023/00243
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2023/00171/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Жавхлантөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* хороо,******* *******,******* ******* ХХК /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* тоотод оршин суух, утас , регистрийн дугаартай, овогт т холбогдох,
1,128,022.45 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С. /Цахим/, /Цахим/
Хариуцагч С.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Балжинням нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч******* ******* ХХК-ийн тусгай активын хэлтсийн захирал Б. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
.С. нь******* ******* ХХК-с 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр кредит карт эзэмших гэрээ байгуулж 294,000 төгрөгийг бэлэн мөнгө авсны хүү сарын 3,5 хувь, бэлэн бус гүйлгээний хүү 3,5 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 1,0 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү 1,0 хувийн хувь, 24 сарын хугацаатай ашиглах нөхцөлтэй авсан. Зээлдэгч зээл авах үедээ Дархан-Уул аймаг Дархан сум 14-р баг ******* хороолол 33-р байрны 151 тоотод оршин сууж байсан. Манай зүгээс оршин сууж байсан хаягийн дагуу шүүхэд хандсан боловч уг хаяг дээрээ оршин суудаггүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Улмаар эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийн шүүхэд тогтоолгож дахин шүүхэд хандсан. С.аас үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөр 314,164.45 төгрөг, хүүгийн төлбөр 455,481.66 төгрөг, хугацаа хэтрүүлсний төлбөр 210,981.66 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсний төлбөр 147,394.68 төгрөг нийт 1,128,022.45 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төгрөг тус бүрийг гаргуулж өгнө үү. гэжээ.
Хариуцагч С. шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр******* ******* ХХК-с кредит карт эзэмших гэрээ байгуулж зээл авсан нь үнэн. Гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл төлж байсан. Би нэг жилээр зээл авсан гэж бодоод жилийнхээ төлбөрийг төлье гэж хэлсэн. 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хасахтай байгаа мөнгөн дүн дээр 10,000 төгрөг нэмэгдэж нэг жилээр гэрээ сунгагдсан. Тухайн гэрээ сунгагдсанаас хойш 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан мөртлөө нэмэгдүүлсэн хүү, хүүгийн төлбөр гар утсанд мессеж ирсэн. Үндсэн нэг жилийн төлбөрийг төлж барагдуулахад татгалзах зүйлгүй. Гурван жилийн хугацаанд гэрээ автоматаар сунгагдсан. Эхний нэг жилийн зээлийн гэрээний хүү, үндсэн төлбөрийг төлнө гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч******* ******* ХХК нь хариуцагч С.ын 285 тоот кредит картын гэрээний төлбөр үндсэн зээл 314,164.45 төгрөг, зээлийн үндсэн хүү 455,481.66 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсний төлбөр 210,981.66 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсний төлбөр 147,394.68 төгрөг, нийт 1,128,022.45 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2.******* ******* ХХК нь С.тай Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасны дагуу зээлийн гэрээ байгуулж, 24 сарын хугацаатай 294,000 төгрөгийн зээлжих эрх олгосон, зээлийн гэрээгээр зээлийн хүүг сарын 3.5 хувиар тооцсон болох нь хэрэгт авагдсан 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 285 дугаар кредит картын гэрээ, зээлийн картны тооцооллын хүснэгт зэрэг нотлох баримтууд, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.
3.Нэхэмжлэгч******* ******* ХХК нь хариуцагч С.тай кредит картын гэрээнд заасан зээл, хүү төлөлтийг зөрчсөний улмаас кредит картын гэрээний үүргийн биелэлтийг буцаан шаардаж байгаа нь кредит картын гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д заасан харилцагч кредит картанд үүссэн зээлийн зарцуулалт, түүний хүү, нэмэгдүүлсэн хүү болон картын ерөнхий нөхцөлд заасан шимтгэл хураамжийн төлбөр эргэн төлөх хуагцаанд нөхцлийн дагуу төлөх үүрэгтэй гэж заасантай нийцэж байгаа бөгөөд хариуцагч шүүхэд гаргасан ...2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ...хойших үндсэн хүү, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү, хугацаа хэлтрүүсний нэмэгдүүлсэн хүү болон нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн тайлбараар тогтоогдож байна.
4.Хариуцагч С. нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа ...2020.4.1 өдөр кредит картны үлдэгдэл төлбөр хасах 431,637.79 төгрөг байхад жилийн хураамж гэж автоматаар 10,000 төгрөг нэмж 1 жилээр карт сунгасан. ... 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ...хойших үндсэн хүү, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү, хугацаа хэлтрүүсний нэмэгдүүлсэн хүү болон нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул хэргийг шийдвэрлэж өгнө үү гэж маргаж байгаа боловч гэрээний 3.1-д картын нэг жилийн хураамж 10,000 төгрөг байна гэж заасны дагуу нэхэмжлэгч суутган авсан нь гэрээний дагуу хууль зөрчөөгүй хэлцэл гэж үзэв.
5.Талууд байгуулсан зээлийн гэрээндээ зээлийн үндсэн хүүг сарын 3.5 хувь гэж тохирсон, хугацааг 24 сар гэж тохиролцсон нь зээлийн гэрээний 3.1-т зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүг тус бүр 1 хувь байхаар заасан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д: ...гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, 452 дугаар зүйлийн 452.2-т: ...Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно, 453 дугаар зүйлийн 453.1-д: Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасантай нийцсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
6.Иймд дээрх үндэслэлээр хариуцагч С.аас 285 тоот кредит картын гэрээний төлбөр үндсэн зээл 314,164.45 төгрөг, зээлийн үндсэн хүү 455,481.66 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсний төлбөр 210,981.66 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсний төлбөр 147,394.68 төгрөг, нийт 1,128,022.45 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч******* ******* ХХК-д олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч С.аас 285 тоот кредит картын гэрээний төлбөр үндсэн зээл 314,164.45 төгрөг, зээлийн үндсэн хүү 455,481.66 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсний төлбөр 210,981.66 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсний төлбөр 147,394.68 төгрөг, нийт 1,128,022.45 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч******* ******* ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31,623 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.аас улсын тэмдэгтийн хураамжид 31,623 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч******* ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС