| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхуяг Жавхлантөгс |
| Хэргийн индекс | 135/2021/01282/И |
| Дугаар | 135/ШШ2023/00074 |
| Огноо | 2023-01-13 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 135/ШШ2023/00074
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2*******21/*******1282/и
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Жавхлантөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сум, ******* баг, ******* брак байр ******* тоотод оршин суух Боржигон овогт Дүгэрцэдэвийн Сарантуяа /РД: РЮ68*******53**************4, Утас: 99*******69171/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймаг, ******* сум,,, 6******* тоотод оршин суух Боржигон овогт Нямноровын Г /РД: ЖИ89*******4*******114, утас: 9939222*******/-д холбогдох,
"6,*********************,********************* төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.С,
Хариуцагч: Н.Г,
Хариуцагчийн өмгөөлөгч: Ө.Ө,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Ихэрмөрөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Сарантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...
Өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Сарантуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр миний бие оролцож байна. Д.Сарантуяа нь 2*******2******* оны 1******* дугаар сард Н.Гтэй өвс худалдаж авахаар тохиролцсон. 1 боодол өвсийг 6,********************* төгрөгийн үнээр ******* аймагт авчруулах нөхцөлтэйгөөр нийт 3,********************* боодол өвс худалдаж авахаар тохиролцсон. 2*******2******* оны 1******* дугаар сарын 17-ны өдөр 4,*********************,********************* төгрөгөөр нэг, 14,*********************,********************* төгрөгөөр нэг, нийтдээ 18,*********************,********************* төгрөгийг шилжүүлсэн байдаг. Худалдаж авах тохиролцооны дагуу Н.Ггээс 2,********************* боодол өвсийг нийлүүлсэн. Зарим боодол өвс нь задарсан, ашиглах боломжгүй болсон. Бодитой хүлээж авсан буюу ашиглах боломжтой 2,********************* боодол өвс байсан. Үлдэгдэл 1,********************* боодол өвсийг нийлүүлэх боломжгүй болсон. 2,********************* боодол өвсийг анхны тохиролцооны дагуу 6,********************* төгрөгөөр худалдаж, нийт 12,*********************,********************* төгрөгийн үнэтэй болсон. Анх 18,*********************,********************* төгрөгийн үлдэгдлээс өвсөө авъя гэхээр өгөх боломжгүй тул үлдэгдэл мөнгийг өгнө гэж хэлсэн. 2*******2******* оны намраас хойш мөнгөө авъя гэдэг байдлаар олон удаа шаардсан боловч өгнө гэдэг тайлбарыг л өгсөн. Өнөөдрийг хүртэл ямар нэгэн байдлаар мөнгө төгрөг өгөөгүй. Иймд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Задарсан өвснүүдээ очиж боож өгч, өгөх ёстой боодол өвсний тоонд хүргэнэ гэж хэлсэн боловч энэ асуудлыг биелүүлээгүй. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Худалдагч тал нь үүргээ биелүүлээгүй. Биет байдлын болон эрхийн доголдолгүй шилжүүлэх өгөх ёстой үүргийг хүлээдэг. 3,********************* боодол өвснөөс 1,********************* боодол өвсийг шилжүүлээгүй байгаа тул илүү төлсөн 6,*********************,********************* төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна.
Нэхэмжлэлийн шаардлага бүхэлд нь хангагдах боломжтой байгаа талаар дүгнэлт хэлье. Тохиролцоо дээр 3,********************* боодол өвсийг 18,*********************,********************* төгрөгөөр худалдах, худалдан авахад аль аль тал маргасангүй. Анхаарах ёстой зүйл зөвхөн газар дээрээс нь өвсийг авсан уу? ******* аймагт тээвэрлэж авчирсны дараа авах байсан уу? гэдэг дээр л маргаан гарч байна. Өнгөрсөн цаг хугацаа учраас шинжээчийн дүгнэлт гарах боломжгүй нөхцөл байдалд хүрсэн. Аль аль талын хүсэлтийн дагуу 5 гэрч асуулгасан. Хэрэг хянан шийдвэрлэхэд гэрчүүдийн мэдүүлэг чухал ач холбогдолтой байна. Хэдэн боодол өвсийг хүлээж авсан, боодол өвс ямар үнэтэй байсныг гэрчилж байгаа ганц гэрч А.Н. Энэ хүн Д.Сарантуяатай хадгалалтын гэрээ буюу өвсийг хадгалж өгөх үүрэг хүлээсэн. Хүний өвсийг хадгалж байгаа хүн тоо ширхгээр нь хүлээн авсан байгаа. Гэрчийн мэдүүлгээр 2,*******5******* боодол өвс хүлээж авснаас 5******* боодол өвс задарсан гэсэн мэдүүлэг өгсөн. Нэхэмжлэгч 2,********************* боодол өвсийг хүлээж авсан гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлтэй байна. 2*******2******* оны намар би бас хадлан хийж таарсан. Тэр жил өвс 4,********************* төгрөгөөс эхэлж байсан. Тээврийн зардлыг 1,5************** төгрөгөөр тохирсон гэж яриад байгаа боловч 1,5************** төгрөгийн үнэ нь нотлогдохгүй байна. Үнэхээр Д.Сарантуяа зардалгүйгээр 6,********************* төгрөгөөр өвс авахаар тохиролцсон уу аль эсхүл тээврийн болон ачилтын зардлыг даахаар тохиролцсон уу. Н.Г өөрөө бусдын үүргийг яагаад даалгаваргүйгээр биелүүлээд байна вэ. Үнэхээр ийм үүрэг өгөөгүй байсан бол биелүүлэх ямар ч шаардлагагүй байсан. ******* аймагт буулгах үед хоол, цалингийн өгсөн гэдэг нь гэрчийн мэдүүлгүүдээр нотлогдож байна. Газарт нь авчрах нөхцөлтэйгөөр 6,********************* төгрөгөөр тохирсон гэдэг нь гэрчийн мэдүүлэг болон талуудын тайлбараар нотлогдож байна. Тухайн жилд маш их өнтэй жил болсон. Маш их ургацтай жил байсан. Хадлан тэжээл үнэд орох ямар ч боломж бололцоо байгаагүй. Энэ жил шиг жил болсон бол Н.Ггийн ярьж байгаагаар өвс үнэд орох боломжтой байсан. Өвс 6,********************* төгрөг, 7,********************* төгрөг болж байсан түүх ч байхгүй. Би энэ талын ажил хийдэг, мэдээлэл байдаг учраас давхар хэлчихлээ. 18,*********************,********************* төгрөгөөр 3,********************* төгрөгөөр талууд худалдах, худалдан авахаар тохиролцсон байна. Тээврийн зардлыг Д.Сарантуяа хариуцах ёстой байсан гэж ярьж байгаа боловч Н.Г болон гэрчийн мэдүүлгээр өөрөө дуудаж төлбөрүүдийг өгсөн байна. Иймд нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Н.Г шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...
Газар дээр нь боодол өвсийг 6,********************* төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Тээврийн хөлсийг нэг боодол өвсийг 1,5************** төгрөгөөр ******* аймаг руу зөөлгөхөөр тохиролцсон. Надаас 3,********************* боодол өвсийг 75******* боодол өвсийг 2 удаа, 85******* боодол өвсийг 1 удаа ачуулсан. Ачилтын хөлсийг ачиж өгсөн хүмүүст нь өгдөг. Үлдсэн өвсийг өвсний ханш уналаа өвсийг чинь авахгүй гэж хэлсэн. Би 2 том машин ирэхээр нь 9,********************* төгрөгөөр өвсөө ачуул гэж зөндөө хэлсэн. Тэгсэн би өвс үнэд орохыг хүлээнэ гээд өвсөө ачуулаагүй. Өвсний үнэ өсөхгүй байж магадгүй 9,********************* төгрөгөөр ачуулчих гэж хэлсэн. 2 сар харъя гээд ачуулаагүй. Тэгсэн үнэд орохыг хүлээнэ гэж байгаад хавар болгочихсон. Тэгэхэд 2, 3 залуучууд дагуулж ирчхээд чи энэ дээр гарын үсэг зур, 6,*********************,********************* төгрөгийг буцааж өг гэж дарамталсан. Би хүнтэй муудалцаад яах вэ гээд ярилцъя та энэ өвсөө ачуулахгүй яасан юм бэ гэсэн. Үнэд орохыг нь хүлээнэ гэсээр байгаад өвсөө ачуулаагүй. Сүүлд нь өвс зарагдахаа болихоор нь намайг ирж дарамталсан. Д.Сарантуяа өөрөө эхэлж машинаа хайсан. Машин олдохгүй, үнэтэй тусаад байна. Чи хэлсэн үнэндээ өвсөө зөөлгөөд өгөөч ээ гэж над руу утсаар ярьсан. Наанаас чинь машин 2,5************** төгрөгөөр ачна гээд байна гэхээр би 1,5************** төгрөгөөр хямдхан зардлаар ачуулаад өгье гэж тохирсон. Тэр жил өвс газар дээрээсээ 4,5************** төгрөгөөр гараагүй гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Ө.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Д.Сарантуяа, хариуцагч Н.Г нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээний дагуу эрх зүйн харилцаа үүссэн байна. 18,*********************,********************* төгрөгөөр 3,********************* боодол өвс авна гэсэн нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг харахад аймгийн сумын Хонгорын нуруу гэдэг газар дээрээс 1 боодол өвсийг 6,********************* төгрөгөөр худалдаж авах хүсэлт зоригийн илэрхийлэл байна. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар гэрч нарыг асуулгасан. Хариуцагчийн өмгөөлөгч дүгнэхэд тухайн үйл явдалд биечлэн оролцсон А.Мө, нарын гэрчийн мэдүүлэг хэрэгт ач холбогдолтой. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болно. Үйл явдалд биечлэн оролцоогүй, дамжмал мэдээллийг сонсож байсан О.Т, А.Н нарыг гэрчээр асуулгасан нь нотолгооны ач холбогдолгүй байна. Л.ыг гэрчээр асуухад Д.Сарантуяагийн хүүхэд гэсэн. Хувийн байдлын хувьд эргэлзээ төрүүлж байна. Үйл явдалд биечлэн оролцсон А.Мө, нарын мэдүүлгээр нэхэмжлэгч үнэн ярьж байна уу, хариуцагч үнэн ярьж байна уу гэдгийг нотолно. 75******* боодол өвсийг 2 удаа тээвэрлэсэн гэсэн тоог өгсөн. Тээврийн хөлсөнд 2,5**************,********************* төгрөг авсан, тухайн өвс нь шинэ өвс байсан гэх мэдүүлгийг өгсөн. А.Мө нь өвсийг ачиж 1,2**************,********************* төгрөгийн хөлс авсан гэж мэдүүлсэн. Нэхэмжлэгч Д.Сарантуяаг хариуцагч Н.Гг хохироосон асуудал байна. 18,*********************,********************* төгрөгийг авсан байна. Д.Сарантуяа нь ашиг олох зорилгоор өвс худалдаж авч цааш нь зарах зорилготой байсан байна. Өвсийг худалдаж авахад нэхэмжлэгч ямар нэгэн гомдол санал гаргаагүй. Хэзээ хойно шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тээврийн зардал, ачилтын хөлс зардалд нэхэмжлэгч хохироогүй байна гэсэн үйл баримтууд тогтоогдож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгч Д.Сарантуяагийн иргэний үнэмлэхийн хуулбар, Д.Сарантуяагийн 2*******2******* оны 1******* дугаар сарын 17-ны өдрийн 16 цаг 54 минутад 4,*********************,********************* төгрөг, мөн өдрийн 17 цаг 23 минутад 14,*********************,********************* төгрөг шилжүүлсэн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, иргэний хэрэг үүсгэсэн шүүгчийн захирамж, шүүгч даргалагч томилсон ерөнхий шүүгчийн захирамж, шүүхийн баримууд, Н.Ггийн иргэний үнэмлэхийн хуулбар, шүүхийн баримтууд, өмгөөлөгч хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, хариуцагч Н.Ггийн хариу тайлбар, өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, хариуцагч Н.Ггийн хариу тайлбар, Ө.Ө өмгөөлөгчийн шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдааны тэмдэглэл, шүүгчийн захирамж, гэрчын мэдүүлэг, гэрчын иргэний үнэмлэхийн хуулбар, өмгөөлөгч Ө.Өгийн шүүхэд гаргасан хүсэлт, ******* аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн шүүх хуралдааны тов, Д.Сарантуяагаас Б.Сод олгосон итгэмжлэл, иргэний үнэмлэхийн лавлагаа, Б.Сын иргэний үнэмлэхийн хуулбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдааны тэмдэглэл, шүүгчийн захирамж, гэрч А.Мөын мэдүүлэг, шүүхийн баримт, гэрч О.Тгийн мэдүүлэг, гэрч О.Тгийн иргэний үнэмлэхийн хуулбар, хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай шүүгчийн захирамж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сын шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдааны тэмдэглэл, шүүгчийн захирамж, ХХК-д хүргүүлсэн албан бичиг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа сунгах тухай тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний тогтоол, ХХК-ийн тайлбар гаргах тухай албан бичиг, шүүхийн баримтууд, шүүгчийн захирамж, Б.Сын тус шүүхийн Тамгын газрын даргад гаргасан хүсэлт, шүүгчийн захирамж, шүүхийн баримт, Н.Ггийн шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдааны тэмдэглэл, шүүгчийн захирамж, гэрчийг албадан ирүүлэх шүүгчийн захирамж, шүүхийн баримт, шүүх хуралдааны тэмдэглэл, шүүх хуралдааныг хойшлуулах тухай шүүгчийн захирамж, шүүхийн баримт, А.Нгийн шүүхэд гаргасан хүсэлт, гэрч А.Нгийн иргэний үнэмлэхийн хуулбар, гэрч Л.ын мэдүүлэг, гэрч Л.ын иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Сарантуяа нь хариуцагч Н.Ггээс өвсний зөрүү 6,*********************,********************* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
2. Хариуцагч Н.Г нь нэхэмжлэлийн шаардлагыг Д.Сарантуяа нь утсаар яриад ноднингийн өвс чинь шаардлага хангаагүй би 6 сая төгрөгөөр шатчихлаа, чи одоо надад 6 сая төгрөгийг өг гэж утсаар ярьсан, би чанарын шаардлага хангасан өвсийг өгсөн ба тоо ёсоор нь өгсөн, тухайн үед нь яриагүй одоо ийм юм яриад гэхэд надад ямар ч ашиг гарсангүй чи миний олох байсан ашгйг өгөхгүй бол би шатчихлаа гэсэн утгатай юм ярьсан, дараа нь намайг шүүхэд өгсөн байна, иймд би хүлээн зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргадаг болно.
3. Зохигч 2*******2******* оны 1******* дугаар сарын 17-ны өдөр 3,********************* ширхэг өвсийг нэг ширхгийг 6,********************* төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, хариуцагч Н.Ггийн 51*******8*******45*******47 тоот Хаан банкны дансруу 18,*********************,********************* төгрөг шилжүүлсэн байна. Хариуцагч мөнгөний үнийн дүн болон хугацааны талаар маргадаггүй бөгөөд тээврийн зардал, ачилтын зардал ороод 2,2************** өвс бэлтгэхээр болсон гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлажээ.
4. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасны дагуу худалдах худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн байна.
5. Гэрчын ...Би 2 удаа 85******* боодол нийт 175******* боодол өвсийг Хонгорын нуруу гэдэг газраас ачаад древенд буулгасан... гэх, гэрч А.Мөын ...Би Н.Гээс 2,3************** боодол өвсийг нийт 1,2**************,********************* төгрөгт тохиролцож тухайн үедээ 1,2**************,********************* төгрөгөө бэлэн авсан. Сүүлд нь сонсох нь ээ надад өгсөн мөнгө болох 1,2**************,********************* төгрөг нь Д.Сарантуяагийн Н.Гд өгсөн мөнгөөс надад 1,2**************,********************* төгрөг өгсөн юм байна лээ., Н.Г нар байсан. 2 удаа, Н.Г 1 удаа нийт 3 удаагийн явалтаар өвс ачсан. нь 2 удаа явахаа чиргүүл толгойтой нэг ачихдаа 85******* боодол, нийт 1,75******* боодол, Н.Г 1 удаа чиргүүл толгойтой 75******* боодол өвс надаар ачуулсан... гэх, гэрч О.Тгийн ...Надад ямар ч байсан 3,********************* боодол өвс гэж хэлж байсан. 6,********************* төгрөгөөр 18,*********************,********************* төгрөгийг Д.Сарантуяагийн хувийн данснаас шилжүүлж байсан. Задарсан өвс хэд байсныг би өөрөө хараагүй. Манай захирал өрөөнд орж ирээд задарсан өвс байна. Өөрөө преслэж өгнө гэж байна гэж ярьж байхыг л сонссон. Яг хэдэн боодол гэдгийг мэдэхгүй байна. Тухайн үед Д.Сарантуяа өөрөө болон хүүхэд нь, манайд ажилладаг а гэх залуу өвс буулгах гэж байна гээд явж байсан. Өвс тээвэрлэж, ачиж буулгасан хүмүүс тээврийн болон ажлын хөлс тооцоогоо Д.Сарантуяагаас нэхэж авч байсан. Тухайн үед Д.Сарантуяа нь тээврийн зардал, хоолны мөнгө ажлын хөлс шилжүүлж байна гээд ярьж байсан... гэх, гэрч А.Нгийн ...2*******21 оны 1******* билүү 11 сарын эхээр 2,*******5******* боодол өвс байсан. Түүний 2,********************* нь боодолтой, 5******* боодол задгай байсан. Тохиролцоо энэ тэрийг бол мэдэхгүй, зүгээр манай хашаанд буулгасан... ...ын амны үнийг би бол мэдэхгүй, харин *******д бол 1 боодол өвс 4,5**************-5,********************* төгрөгийн хооронд байсан. ...5******* боодол өвсийг боож өгнө гэж ярьж байсан, гэхдээ боож өгөөгүй юм билээ. ...1,********************* боодол өвс нэмж ирнэ гэж Д.Сарантуяа надад хэлж байсан, мөнгийг нь өгчихсөн байгаа юмаа гэж хэлж байсан. Яг ярьсан зүйл нь л энэ, надад өөр нэг ч зүйл яриагүй... гэх, гэрч Л.ын ...Боодол өвсийг 6,********************* төгрөгөөр, нийт 3,********************* боодол өвс авч байгаа гэж хэлсэн. Древенд очиж буулгаж байсан, махын буудлын цаана айлын хашаанд буулгасан. Тухайн үед нийт 2,********************* боодол өвс байх шиг байсан, би өөрөө яг хажууд нь байсан. Буулгах хүмүүсийг би олж ирж, мөнгө төгрөгийг өгсөн. ...би тэгээд хүн амьтнаас сураглахад өвс ерөнхийдөө 4,5**************-тай байсан юм билээ. 6,********************* төгрөг үнэтэй гэж хэлж байсан, хүмүүсээс л ингэж дуулсан, ах нараасаа асуусан... гэснээс үзэхэд нэхэмжлэгч Д.Сарантуяа нь хариуцагч Н.Ггээс 2,*******5******* ширхэг өвс авсан, үүний 5******* нь задгай буюу боодолгүй өвсөн байсан байна.
6. Дээрх гэрчүүдийн мэдүүлгээс үзэхэд нэхэмжлэгч Д.Сарантуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сын ...Д.Сарантуяа нь 2*******2******* оны 1******* дугаар сард Н.Гтэй өвс худалдаж авахаар тохиролцсон. 1 боодол өвсийг 6,********************* төгрөгийн үнээр ******* аймагт авчруулах нөхцөлтэйгөөр нийт 3,********************* боодол өвс худалдаж авахаар тохиролцсон. 2*******2******* оны 1******* дугаар сарын 17-ны өдөр 4,*********************,********************* төгрөгөөр нэг, 14,*********************,********************* төгрөгөөр нэг, нийтдээ 18,*********************,********************* төгрөгийг шилжүүлсэн байдаг. Худалдаж авах тохиролцооны дагуу Н.Ггээс 2,********************* боодол өвсийг нийлүүлсэн. Зарим боодол өвс нь задарсан, ашиглах боломжгүй болсон. Бодитой хүлээж авсан буюу ашиглах боломжтой 2,********************* боодол өвс байсан. Үлдэгдэл 1,********************* боодол өвсийг нийлүүлэх боломжгүй болсон. 2,********************* боодол өвсийг анхны тохиролцооны дагуу 6,********************* төгрөгөөр худалдаж, нийт 12,*********************,********************* төгрөгийн үнэтэй болсон. Анх 18,*********************,********************* төгрөгийн үлдэгдлээс өвсөө авъя гэхээр өгөх боломжгүй тул үлдэгдэл мөнгийг өгнө гэж хэлсэн... Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Худалдагч тал нь үүргээ биелүүлээгүй. Биет байдлын болон эрхийн доголдолгүй шилжүүлэх өгөх ёстой үүргийг хүлээдэг. 3,********************* боодол өвснөөс 1,********************* боодол өвсийг шилжүүлээгүй байгаа тул илүү төлсөн 6,*********************,********************* төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан... гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байгаа нь бодит байдалд нийцэхээр байна гэж дүгнэлээ.
7. Учир нь хариуцагч Н.Г шүүхэд гаргасан тайлбартаа ...2,2************** боодол өвсийг 18,*********************,********************* төгрөгөөр тээврийн зардал, ачилтынн зардлыг оролцуулаад авья гэж
тохиролцсон, 2,3************** ширхэг өвс аваачиж өгсөн... гэж, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...Анх 3,********************* боодол өвс худалдахаар тохиролцсон, бас тээврийн хөлсийг өөрөөс нь гарахаар тохиролцсон. Хонгорын нуруунаас тосгон руу 1 боодол өвсийг 1,5************** төгрөгөөр тээвэрлэсэн, нэг боодол өвсийг 6,********************* төгрөгөөр худалдахаар тохиролцсон. Тээврийн хөлсийг Д.Сарантуяа хариуцахаар болсон гэж тайлбарлаж байгаа нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байгаа бол түүнийг үгүйсгэх, нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, татгалзлын үндэслэлээ тодорхойлох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2******* зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар зохигч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтаа цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзэв.
8. Иргэний хуулийн 22******* зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй. гэж заасан байна.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл 3,********************* боодол өвсийг 18,*********************,********************* төгрөгөөр зохигч худалдах-худалдан авах гэрээний дагуу тохиролцсон, нэхэмжлэгч хуульд заасны дагуу үүргээ биелүүлж 2*******2******* оны 1******* дугаар сарын 17-ны өдөр төлбөр болох 18,*********************,********************* төгрөгийг шилжүүлсэн, хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас буюу 5******* ширхэг өвс боодолгүй буюу Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар биет байдлын доголдолтой, 95******* боодол өвс дутуу байгаа зэргээс үзэхэд хариуцагчийн үүргээ биелүүлээгүй нөхцөл байдал тогтоогдсон байна.
Энэ нь Иргэний хуулийн 22******* зүйлийн 225.1-д зааснаар гэрээнээс татгалзах үндэслэл болж байгаа бөгөөд мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.4-т Үүрэг гүйцэтгэгч тодорхой эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөл буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд шилжүүлэх үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч нь уг эд хөрөнгийг өөртөө шилжүүлэх, учирсан хохирлоо арилгахыг шаардах эрхтэй. байх тул Д.Сарантуяа өгсөн мөнгөө буцаан шаардах эрхтэй.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2*******21 оны 1******* дугаар сарын 22-ны өдөр төлсөн 11*******,95******* төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 11*******,95******* төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч Н.Ггээс 6,*********************,********************* төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Сарантуяад олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч Д.Сарантуяагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11*******,95******* төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Ггээс 11*******,95******* төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Сарантуяад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 12******* дугаар зүйлийн 12*******.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор ******* аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС