Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 135/ШШ2023/00601

 

2023 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 135/ШШ2023/00601

******* аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2023/00493/и

******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын .. дүгээр баг, ... дүгээр хороолол, .. дугаар байрны ... тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймгийн ******* сумын ... дүгээр баг, ... дугаар хороолол, ... дугаар байрны .. тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох,

22,712,690.25 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувдаа нар оролцов.

/нэхэмжлэгч Д.******* нь өөрийгөө эзгүйд өмгөөлөгчөө оролцуулан хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт бичгээр гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, хариуцагч Х. шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгч түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т тус тус зааснаар зохигчдын эзгүйд хэргийг хянан хэлэлцэв/

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.******* хариуцагч Х.******* холбогдуулан 22,712,690.25 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийнхээ үндэслэлийг дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: миний бие нь ******* аймгийн Худалдаа хөгжлийн банкинд ажиллаж байхдаа хамт ажилладаг инженер техникийн ажилтай Х.ын гуйснаар түүнд өөрийн өмчлөлийн ******* аймаг, ******* сум, .. дүгээр баг, дугаар байрны ... тоот хаягт байрлах орон сууцыг барьцаалан ББСБ-аас 20,000,000 төгрөгийн зээлийг 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр авч Х.******* өгсөн.

Х. нь зээл авхуулахдаа 20,000,000 төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу саадгүй төлнө гэж надад хэлж амласан учир түүнд итгэж найдан зээл авч өгсөн. 2022 оны 02 дугаар сарын төлөлтийг бид 2 хувааж төлсөн. 3 сараас Х. нь зээлийн төлөлтийг хийхээр надтай тохиролцсон боловч төлөлтийг хийлгүй өнөөдрийг хүртэл 1 жилийн хугацаа өнгөрлөө.

Энэ 1 жилийн хугацаанд ББСБ-аас удаа дараа надад мэдэгдэл ирж зээлээ төлөхийг давхар шаардаж байсан. Гэвч Х. нь өнөөдрийг хүртэл зээлээ төлөхгүй байснаас болж зээлийн төлбөр 22,712,690.25 (хорин хоёр сая долоон зуун арван хоёр мянга зургаан зуун ерэн төгрөг хорин таван мөнгө) болжээ. Энэ нөхцөл байдлаас болж би гэр бүлийн хүмүүстэйгээ муудалцаж салж, сарнихдаа тулж байна. Мөн Х. нь надаар зээл авахуулаад зээлээ төлөхгүй байхын зэрэгцээ миний регистрийн дугаар, овог нэрийг ашиглан надад мэдэгдэхгүй зээл олгодог аппликейшнээс 3,000,000 төгрөгийн зээл авсан байна. Энэ талаар цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шалгуулах болно. Иймд Х.оос 22,712,690.25 төгрөг гаргуулж өгнө үү... гэжээ.

2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч нь хариуцагчтай хоорондоо аман хэлцэл хийгээд өөрийн нэр дээр зээл авч өгсөн байдаг. Гэвч хариуцагч мөнгөө одоо болтол өгөхгүй байгаагаас үүдэн гэр бүлийн дунд маргаан үүсэж хүндрэл учирч байна. Мөн хариуцагч нь мэдээлэл технологийн мэргэжилтэн ажилтай хүн байдаг. Нэхэмжлэгчийн регистрийн дугаар нэрийг ашиглан утасны аппликейшнаас мөнгө зээлсэн байдаг. Энэ асуудлыг шалгуулах шатандаа явж байгаа. Хариуцагч нь нэхэмжлэгчтэй харилцан тохиролцсон хэр нь одоог болтол зээлсэн мөнгөө өгөхгүй байгаа. Иймд нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

3. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар ББСБ-ын 2023 оны 03 сарын 01-ний өдрийн 03/01/01 дугаартай гэрээний үүргээ гүйцэтгэх тухай мэдэгдэл гаргаж өгсөн байна.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Д.******* хариуцагч Х.******* холбогдуулан гаргасан зээлийн төлбөрт нийт 22,712,690.25 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг Х.ын гуйснаар түүнд өөрийн өмчлөлийн орон сууцыг барьцаалан 20,000,000 төгрөгийн зээлийг авч өгсөн бөгөөд Х. зээлийн төлөлтийг хийхээр тохиролцсон боловч төлөлтийг хийгээгүй, зээлээ төлөхгүй байсаар зээлийн төлбөр 22,712,690.25 төгрөг болоод байгаа тул тус мөнгийг гаргуулна гэж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр ... хариуцагч нэхэмжлэлийн хувийг гардан авсан атлаа хариу тайлбар ирүүлээгүй, шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй гэж тайлбарлаж байна.

3. Хариуцагч Х. нь нэхэмжлэлийг 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр шүүхээс гардан авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүрэгтэйгээ танилцсан болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэл гардуулсан тухай баримт №4, эрх, үүрэг тайлбарласан тухай баримт №5 зэргээр тогтоогдож байна.

Шүүх 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр шүүх хуралдааныг хийхээр товлож хариуцагчид товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд хариуцагчийг оролцуулан шүүх хуралдааныг хийх санал, хүсэлт гаргасан тул шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 135/ШЗ023/02737 дугаартай захирамжаар хойшлуулж, 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 14 цаг 00 минутад товлосон.

Хариуцагч Х.******* 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр шүүх хуралдааны товыг түүний дугаарт холбогдон мэдэгдэхэд За ойлголоо. Нэхэмжлэгч Д.*******той эвлэрэхээр ярьсан байгаа. Д.******* *******д ирэхээр эвлэрлийн гэрээг байгуулан шүүхэд өгнө гэсэн хариу өгсөн болох нь шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай баримт №9, түүнд дээр хийсэн шүүгчийн туслахын тэмдэглэлээр тогтоогдож байна.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т: Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй, 72.3-т: Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж тус тус заасан байна.

Хариуцагч Х. нь хуульд заасан үүргээ биелүүлээгүй, тайлбар өгөөгүй, удаа дараа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул дээрх хуульд зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

5. Нэхэмжлэгч талын тайлбар, хэрэгт авагдсан бизнес инвест девелопмент ББСБ-аас нэхэмжлэгч Д.*******од гэрээний үүргийг биелүүлэх тухай мэдэгдэл өгсөн бөгөөд тус мэдэгдлээр 22,712,690.25 төгрөг төлж барагдуулахыг мэдэгдсэн байна.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа анх 20,000,000 төгрөгийн зээлийг тус байгууллагаас авч, хариуцагч Х.******* зээлсэн, Х. нь зээлээ төлөхгүй байснаас хүү нэмэгдэж, нийт 22,712,690.25 төгрөг болсон тул энэхүү үнийн дүнгээр нэхэмжлэл гаргасан гэдэг болно.

Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн үндэслэл, тайлбар, мөн хариуцагч дээрх нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч хуульд заасан хугацаанд тайлбар өгөөгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа ирээгүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж заасан зэргийг дүгнэж үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

Мөн Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т зааснаар Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй байна.

6. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагч Х.оос 22,712,690.25 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

7. Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 272,000 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.оос 272,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 219 дүгээр зүйлийн 219.1-т тус тус заасныг баримтлан, хариуцагч Х.оос 22,712,690.25 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.*******од олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 272,000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.оос улсын тэмдэгтийн хураамжид 272,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.*******од олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор ******* аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ