| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 142/2023/00366/И |
| Дугаар | 142/ШШ2023/00714 |
| Огноо | 2023-05-15 |
| Маргааны төрөл | Банкны зээл, Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 142/ШШ2023/00714
| 2023 оны 05 сарын 15 өдөр | Дугаар 142/ШШ2023/00714 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-р хорооолол ******* давхарт байрлах ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг ******* тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /РД:*******/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн төлбөрт 3,125,687.21 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 02 дугар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, ,
Хариуцагч Ч.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бадмааравдан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Ч.*******д холбогдуулан зээлийн төлбөрт 3,125,687.21 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Ч.******* нь тус байгууллагаас 2019 оны 12-р сарын 23-ны өдөр ХМ-303201835 дугаартай Зээлийн эрхийн гэрээ байгуулж 1,000,000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэйгээр авсан болно. Зээлийн төлбөрийг төлөөгүй нийт 1071 хоног хугацаа хэтрээд байгаа тул шүүхийн байгууллагад хандаж байна. Тус компаний зүгээс удаа дараа сануулж зээлийг төлүүлэх талаар утсаар ярьж сануулж байсан. ХМ-303201835 тоот гэрээний төлбөрийн үндсэн зээл 999.033.52 төгрөг, үндсэн хүү 1,856,653.69 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 270,000 төгрөг, нийт 3,125,687.21 төгрөгийг Ч.*******гаас гаргуулж өгнө үү... гэжээ.
3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр анх шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан. Гэтэл хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх шалтгаанаар шүүх тус нэхэмжлэлийг буцаасан. Шүүхэд дахин нэхэмжлэл гаргахын тулд хариуцагчийг эрэн сурвалжлуулсан. Ингээд 2023 оны 02 дугаар сард шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан... гэв.
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Ч.******* нь тус байгууллагаас 2019 оны 12-р сарын 23-ны өдөр ХМ-303201835 дугаартай зээлийн эрхийн гэрээ байгуулж 1,000,000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэйгээр аваад зээлийн төлбөрийг төлөөгүй нийт 1071 хоног хугацаа хэтрээд байгаа тул шүүхийн байгууллагад хандсан. Тус компаний зүгээс удаа дараа сануулж зээлийг төлүүлэх талаар утсаар ярьж сануулж байсан. 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Ч.*******г эрэн сурвалжилсан. Хариуцагчийн өмнө нь ямар зээл авч, хэрхэн хаасан нь энэ хэрэгт хамааралгүй. Бид ХМ-303201835 тоот гэрээний төлбөрийн үндсэн зээл 999.033.52 төгрөг, үндсэн хүү 1,856,653.69 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 270,000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагчийн тай байгуулсан аман тохиролцоо нь тус хэрэгт хамааралгүй байна... гэв.
5.Хариуцагч Ч.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Миний бие 2018 оны 02 сард *******-аас 1,000,000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Тухайн үед нөхөр төлөхөөр байсан боловч зээлийн төлбөрийг төлж хаагаагүй байсан. 2019 оны 12 сарын 23-ны өдөр тус 1,000,000 төгрөгийн зээлийн хүү нь 1,000,000 төгрөг болсон байна, оны сүүл боллоо, төлөх боломжгүй байвал зээл болгоод гаргуулчих гээд ын нэр дээр зээлийн хүү болох 1,000,000 төгрөгийг зээл болгон гаргуулсан. 2022 оны 12 сард 94088699 дугаараас ББСБ-аас холбогдож 2,800,000 төгрөгөөр зээлээ хаасан, таны зээл 2,800,000 гэхэд нь Уучлаарай танайх яагаад надтай холбогдоогүй юм бэ?, олон жил өнгөрч байхад ийм асуудал үүсэв. 1,000,000 төгрөгийн зээл яагаад 5,600,000 төгрөг болов гэж асуутал харин холбогдож чадаагүй, хариуцсан мэргэжилтнүүд олон солигдсон гэх хариу өгсөн. Тухайн үед би тай холбогдон зээлийг хаах талаар ярилцаж буцаад зээлийн мэргэжилтэнтэй холбогдон хэлсэн. Гэтэл 3-4 хоногийн дараа Цагдаагийн газраас ******* гэж мөн үү, таныг эрэн сурвалжилж байна, та хаана амьдарч байгаа вэ гэж ярьсан. Яагаад надтай холбоотой ярьж байж эрэн сурвалжлав гэтэл зээлийн ахлах мэргэжилтэн нь манайх гэрийн хаягийг ингэж тодруулдаг гэсэн тайлбар өгсөн. Миний хувьд гомдолтой байна. Яагаад 1,000,000 төгрөгийн зээлийг 5,600,000 болгож төлөх хүртэл хугацаа алдаж холбогдоогүйг, яагаад заавал эрэн сурвалжилж хүний нэр төрд халдаж ажлаа явуулах ёстой вэ?. Санд регистрийн дугаар хийхэд эрэн сурвалжилж байсан гэсэн хар түүхтэй болгосон байна. Миний хувьд гомдолтой байна. Байгууллагын хариуцлагагүй үйлдлээс болж сэтгэл санаа, санхүүгээр хохирч байна. 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 16:58 цагт мөн холбогдож зээлийн төлбөрийг чинь хаая, хэрэв тохиролцвол таны зээлийн хүүгээс 1,000,000 гаруй төгрөг хасна, шүүхээс өргөдлөө буцааж авах гэсэн юм гэж ярьсан. 1,000,000 төгрөгийн зээлийг хүүгээр нь дахин 1,000,000 төгрөгийн зээл олгоод 2,800,000 төгрөгөөр хаалгуулсан. Зээлийн төлбөрийг бууруулан үндсэн зээл болох 1,000,000 төгрөгийг төлөх хүсэлтэй байна... гэв.
6.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Орхон аймгийн Цагдаагийн газрын 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 40/04-8341 дугаартай албан бичиг, 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн гэрээ, Ч.*******гийн кредит дансны хуулга, *******-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, зээлийн дансны хуулга, Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 142/ШЗ2022/01769 дугаартай шүүгчийн захирамж, 2022 оны 09 дүгээр сарын 14-ны өдрийн 142/ШЗ2022/04999 дугаартай шүүгчийн захирамж, 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 142/ШШ2022/01143 дугаартай шүүхийн шийдвэрийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Ч.******* нь тус байгууллагаас 2019 оны 12-р сарын 23-ны өдөр ХМ-303201835 дугаартай кээлийн эрхийн гэрээ байгуулж 1,000,000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэйгээр авсан боловч зээлийн төлбөрийг төлөхгүй 1071 хоногийн хугацаа хэтрээд байгаа тул үндсэн зээл 999.033.52 төгрөг, үндсэн хүү 1,856,653.69 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 270,000 төгрөг, нийт 3,125,687.21 төгрөгийг Ч.*******гаас гаргуулж өгнө үү... гэсэн.
3. Хариуцагч Ч.******* нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: ...2018 оны 02 сард *******-аас 1,000,000 төгрөгийн зээл аваад төлөөд дахиад 2019 оны 12 сарын 23-нд 1,000,000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Тухайн үед манай нөхөр байсан Мөнхжаргал төлнө гэж байсан боловч төлөөгүй, өөрийнхөө зээлийг төлөөд минийхийг орхисон байсан. Банк бусаас надтай ердөө холбоо бариаггүй, би зээл авах үедээ барьж байсан утас хаягтаа байсан. Иймд зээлийн төлбөрөөс үндсэн зээл, хүүгийн төлбөрийг төлөхийг зөвшөөрч байна... гэсэн.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Зээлдэгч Ч.******* нь *******-аас 2019 оны 12 дугаар сарын 23-нд 303201835 дугаартай зээлийн эрхийн гэрээ байгуулан 1.000.000 төгрөгийг, 24 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлсэн болох нь зээлийн гэрээ, кредит дансны хуулга, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
5. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ., Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. гэж заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэгч ******* нь хариуцагч Ч.*******гаас шаардах эрхтэй байна.
6. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 999.033.52 төгрөг, үндсэн хүү 1,856,653.69 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 270,000 төгрөг, нийт 3,125,687.21 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан.
7. Хариуцагч Ч.******* нь зээлийн төлбөрт зээлийн 10 хувийг, хүүгийн хамт сар бүрийн 10-ны өдөр төлөх үүргийг хүлээсэн боловч зээл авснаас хойш нэг ч удаа зээлийн төлбөрийг сар бүр төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн байхад зээлдэгч нь зээлийн гэрээнд зааснаар гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг хариуцагчаас нэхэмжлэх эрхтэй байсан, мөн нэхэмжлэгч тал хариуцагч зээлийн гэрээний үүргийг ноцтой зөрчиж, гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлэхгүй байхад зээлийн гэрээг цуцалж, шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлээгүй, зээлийн төлбөрийг шаардаагүй нөхцөл байдал тогтоогдож байна.
8. Гэвч зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш хариуцагч Ч.*******гийн оршин суудаггүй хаягаар түүнд холбогдуулж нэхэмжлэл гаргасныг шүүх хариуцагч хаягтаа оршин суудаггүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, түүнээс хойш 1 жилийн хугацаа өнгөрсний дараа буюу 2022 оны 09 дүгээр сарын 15-нд хариуцагч Ч.*******г эрэн сурвалжлуулах хүсэлтийг мөн шүүхэд гаргаж шийдвэрлүүлсэн бөгөөд гэрээний хугацаа дууссанаас хойш 1.5 жилийн хугацаа өнгөрсний дараа шүүхэд нэхэмжлэл гаргаснаар зээлийн хүүгийн хэмжээ маш их буюу үндсэн зээлээс 1 дахин илүү хэмжээний хүү тооцож нэхэмжилсэн байна.
9. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно. гэсэн хуулийн ерөнхий зохицуулалтыг баримтлан талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаан дахь хүүг тооцож, зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойшхи хугацааны хүүг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
10. Иймд хариуцагч Ч.*******гаас үндсэн зээлийн төлбөр 999,033.52 төгрөг, хүүгийн төлбөр 1,198,839 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 270,000 төгрөг, нийт 2,467,872 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 657,815 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
11. Нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64,961 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ч.*******гаас улсын тэмдэгтийн хураамж 54,435 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 282 дугаар зүйлийн 282.3-т заасныг баримтлан хариуцагч Ч.*******гаас 2,467,872 /хоёр сая дөрвөн зуун жаран долоо мянга, найман зуун далан хоёр/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 657,815 /зургаан зуун тавин долоон мянга найман зуун арван тав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64,961 /жаран дөрвөн мянга есөн зуун жаран нэг/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ч.*******гаас улсын тэмдэгтийн хураамж 54,435 /тавин дөрвөн мянга дөрвөн зуун гучин тав / төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ