2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2407

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Д-ын М-ыг үргэлжилсэн үйлдлээр ганцаараа болон бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон,

- мөн үргэлжилсэн үйлдлээр автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан

- хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,   

- хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн,

 

Шүүгдэгч Б овогт Э-ын Э-ийг үргэлжилсэн үйлдлээр ганцаараа болон бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн,

 

Шүүгдэгч Б овогт Г-ын Т-г үргэлжилсэн үйлдлээр ганцаараа болон бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн,

  • бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн
  • хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

 Шүүгдэгч О овогт Б-ийн Ж-ийг бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан Б.Ж-д холбогдох хэргийг “шүүгдэгч нас барсан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Шүүгдэгч *******-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 6 жил хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сар зорчих эрх хязгаарлах ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сар зорчих эрх хязгаарлах ял,

 

Шүүгдэгч*******-ийд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 2 /хоёр/ жил 8 /найм/ сар хорих ял,

 

Шүүгдэгч*******-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сар зорчих эрх хязгаарлах ял

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял тус тус шийтгэсүгэй. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 6 жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сар зорчих эрх хязгаарлах ял,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сар зорчих эрх хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 сар зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн *******-т нийт эдлэх ялыг 6 жил 10 сарын хугацаагаар хорих ял,

 

- Шүүгдэгч*******-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 сар зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жил 7 /долоо/ сар хорих ялаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 хэсэгт заасныг журамлан *******-т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 жил 10 сар хорих ял дээр урьд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 44 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан эдлээгүй үлдсэн 1 жилийн хугацаагаар оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 7 /долоо/ жил 10 /арав/ сар хорих ялаар тогтоосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-т оногдуулсан 7 жил 10 сар хорих ял, шүүгдэгч Г,Т-д оногдуулсан 2 жил 7 сар хорих ял, шүүгдэгч*******-д оногдуулсан 2 жил 8 сар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ын цагдан хоригдсон 1007 /нэг мянга долоо/ хоног, шүүгдэгч*******-ийн цагдан хоригдсон 640 /зургаан зуун дөч/ хоног, шүүгдэгч*******-ийн цагдан хоригдсон 890 /найман зуун ер/ хоногийг эдлэх ялд нь тус тус оруулан тооцсугай.

 

8. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-оос нийт 40,342,394 төгрөг гаргуулж

хохирогч “Н” ХХК-нд 13,139,172 төгрөг,

хохирогч “М” ХХК-нд  4,529,521 төгрөг

хохирогч “А” ХХК-нд 139,287 төгрөг

хохирогч М ХХК-нд 1,410,000 төгрөг

хохирогч “А” ХХК-нд 322,890 төгрөг

хохирогч “Б” ХХК-нд 319,480 төгрөг

хохирогч “А” ХХК-нд 7,447,540 төгрөг

хохирогч С ХК-нд 2,475,000 төгрөг

хохирогч С.Э-т 518,400 төгрөг

хохирогч А.Д-д 86,130 төгрөг

хохирогч Ц.Б-д 462,000 төгрөг

хохирогч Г.М-д  2,948,974 төгрөг

хохирогч П.Э-т 925,000 төгрөг

хохирогч Б.Э-т 60,000 төгрөг

хохирогч Г.Ц-т 690,000 төгрөг

хохирогч Ж.А-д 3,471,000 төгрөг

хохирогч Ч.Б-д 798,000 төгрөг

хохирогч Я.А-д 600,000 төгрөг,

 

шүүгдэгч*******-өөс нийт 6,265,935 төгрөг гаргуулж

Үүнээс хохирогч “А” ХХК-нд 139,287

хохирогч “Н” ХХК-нд 1,552,874 төгрөг

хохирогч “М” ХХК-нд  1,383,814 төгрөг

хохирогч “Б” ХХК-нд 319,480 төгрөг

хохирогч “А” ХХК-нд 2,415,580 төгрөг

хохирогч “Х” ХХК-нд 454,900 төгрөгийг тус тус олгосугай.

 

9. Монгол Улсын Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1 дэх хэсэгт зааснаар хохирогч нар нь Б.Ж-ийн хууль ёсны өвлөгч тогтоогдсон тохиолдолд түүнээс энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Шүүгдэгч*******-д урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн сиди 19 ширхэг, флаш 2 ширхэг, CU бичиглэлтэй 1 ширхэг ебаримтыг хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, серийн АТ0789910 дугаартай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, серийн АХ0673748 дугаартай 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг зэргийг Монгол банканд шилжүүлж, 1 ширхэг хутгыг устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгасугай

12. Б.Ж-ийн эзэмшлийн “Соната 6” загварын ............. улсын дугаартай тээврийн хэрэгслийг эд хөрөнгийг битүүмжилсэн Багануур дүүргийн прокурорын газрын 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгосугай.

 

13. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох Сонота 6 маркийн ............. тээврийн хэрэгслийг улсын орлого болгосугай.

 

14. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

15. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч  *******,*******,******* нарт урьд авсан цагдан хорих гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            *******ӨНХТУЯА

                                       ШҮҮГЧИД                            Д.ШИНЭХҮҮ

                                                                                    Г.УУГАНБААТАР