Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 135/ШШ2023/00486

 

2023 оны 0 сарын 12 өдөр

Дугаар 135/ШШ2023/0086

******* аймаг

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2022/039/и

******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.цэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сум, ** дүгээр баг, ** дугаар хороолол, ** дугаар байрны ** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймгийн ******* сумын ** дугаар баг, ** дугаар хороолол, ** дүгээр барйны ** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох,

Түрээсийн гэрээний үүрэгт нийт 11,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Э.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувдаа нар оролцов.

/Хариуцагч Д. нь өөрийгөө байлцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно/

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч Д.******* холбогдуулан түрээсийн төлбөрт нийт 11,250,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.тай тохиролцон ******* аймгийн ******* сумын дүгээр баг, дүгээр хороолол, байрны 2 тоот мкв талбай бүхий орон сууцыг 2018 оны 08 сарын 02-ны өдрөөс хойш 5 жилийн хугацаатай сарын 00,000 төгрөгөөр түрээслэхээр гэрээ байгуулсан. Д. нь 2020 оны 08 дугаар сараас эхлэн түрээсийн төлбөрөө төлөхгүй байсан тул 2022 оны 09 сарын 28-ны өдөр байраа чөлөөлж авсан. Иймд 2020 оны 08 дугаар сараас 2022 оны 08 дугаар сарыг дуустал нийт 25 сарын түрээсийн төлбөрт нийт 11,250,000 төгрөгийг нэхэмжилж байна. Гэрээгээр 1 сарын түрээсийн төлбөрийг 00,000 төгрөг гэж тохирсон боловч сүүлдээ 50,000 төгрөг болгож амаар тохирсон. Иймээс төлбөр төлөөгүй 25 сарыг нэг сарын 50,000 төгрөгөөр тооцож байна гэв.

2. Хариуцагч Д. шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Миний бие *******тай 2018 оноос түрээсийн гэрээ байгуулан Гэрэлт дент шүдний эмнэлгийн чиглэлээр үйл ажиллагаа хэвийн явуулж, түрээсээ гэрээний дагуу төлж байсан. 20 оны 01 сараас ковид цар тахлаас шалтгаалан үйл ажиллагаа маань зогссон. Мөн 2022 оны 03 сард нүдний хараа гэнэт муудаж 2022 оны 0 сард нүдний нүдний болор солиулах хагалгаанд орж, хагалгааны дараа 2 нүд хараагүй болсон. Одоо болтол нүдний тодорхой оношгүй, дагалдах онош чихрийн шижин хоёроор байнгын эмчилгээ хийлгэж байна. Эдгээр шалтгаанаас болж эмнэлгийн үйл ажиллагаа эрхлэн явуулах боломжгүй болсон тул түрээсийн төлбөрөө төлж чадахгүйд хүрсэн. Миний бие 100 хувь группэд орсон тул хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан группийн 510,000 төгрөгөөс өөр орлогогүй бөгөөд группийн 9 сарын зээл аваад Орос улсын Иркутск хотын нүдний эмнэлэг рүү 2 удаа оношилгоо эмчилгээнд явууд ирсэн. Одоогоор төлбөрөө 2 хүүхдийнхээ сар сард олгох хүүхдийн мөнгөөр төлөх хүсэлтэй байна. Одоо би нойр булчирхайн хурц үрэвсэл оношоор Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж байгаа тул намайг байлцуулахгүйгээр шүүх хурлыг хийж өгнө үү. Шүүх энэ хэргийг шийдвэрлэхдээ миний эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж мөн төлбөрөө төлж барагдуулах хүсэлтийг минь харгалзан үзэж шүүхийн шийдвэртээ тусгаж өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгчээс Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, түрээсийн гэрээ зэргийг гаргаж өгсөн.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Э.******* нийт 11,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээс 10,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, үлдэх хэсэг болох 1,250,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ үндэслэлийг хариуцагчтай байгуулсан түрээсийн гэрээний дагуу төлөгдөөгүй 25 сарын төлбөрийг хариуцагч тал төлөх үүрэгтэй тул нэхэмжлэл гаргасан гэж тодорхойлсон.

3. Хариуцагч тал түрээсийн гэрээг байгуулж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж байтал ковид цар тахал гарсны улмаас үйл ажиллагаа зогссон, мөн эрүүл мэндийн шалтгааны улмаас группд орж, үйл ажиллагаа явуулах боломжгүй болсны улмаас төлбөрөө төлөөгүй. Эрүүл мэндийн байдал, төлбөрийн чадваргүй байдлыг харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү гэж тайлбар гаргадаг болно.

. Хэрэгт авагдсан 2018 оны 08 сарын 02-ны өдрийн Түрээсийн гэрээ-ээр түрээслүүлэгч Э.*******, Э., түрээслэгч Д. нар ******* аймгийн ******* сумын 17 дугаар баг, баг дүгээр хороолол, 1б байрны 2 тоот, ,0 мкв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай 2018 оны 08 сарын 01-ний өдрөөс 2023 оны 08 сарын 01-ний өдрийг хүртэл 5 жилийн хугацаагаар, сарын 00,000 төгрөгөөр шүдний эмнэлгийн үйл ажиллагаа явуулахаар тохиролцсон, төлбөр төлөх нөхцөлийг сар бүрийн 05-ны өдрийн дотор төлөхөөр тохирч, гэрээнд талууд гарын үсэг зурсан байна.

5. Хэрэгт авагдсан Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр Улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, ******* сумын 17 дугаар баг, баг, дүгээр хороолол, 1б байрны 2 тоот, ,0 мкв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Э.*******, Э. нар бүртгэгдсэн байх бөгөөд дээр дурдсан гэрээнд хамтран өмчлөгч нар аль аль нь гарын үсэг зурсан байна.

Иргэний хуулийн дүгээр зүйлийн .1Хэд хэдэн этгээд үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй бөгөөд үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх үүрэгтэй бол тэдгээрийг бүрэн эрх бүхий хамтран үүрэг гүйцэтгүүлэгчид гэнэ, .2-т: Хамтран үүрэг гүйцэтгүүлэгчдийн бүрэн эрх хууль буюу гэрээнд заасан үндэслэлээр, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбогдож үүснэ, .3-т: Үүрэг гүйцэтгүүлэгчдийн хэн нэг нь энэ хуулийн .1-т заасан шаардлага гаргаагүй бол үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг өөрийн үзэмжээр үүрэг гүйцэтгүүлэгчийн аль нэгд шилжүүлж болох бөгөөд энэ тохиолдолд бусад үүрэг гүйцэтгүүлэгчдийн өмнө хүлээх үүргээс чөлөөлөгдөнө гэж тус тус зааснаас үзэхэд гэрээний тал болох Э.******* нь гэрээний үүргийг дангаар шаардах эрхтэй байна.

6. Нэхэмжлэгч Э.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа ... 2018 оны 08 сарын 02-ны өдрийн гэрээний дагуу хариуцагч Д. нь 2020 оны 08 дугаар сар хүртэл түрээсийн төлбөрөө төлсөн бөгөөд үүнээс хойш огт төлөлт хийгээгүйн улмаас 2022 оны 09 сард байраа буцаан хүлээн авсан тул 2022 оны 08 дугаар сарыг дуустал нийт 25 сарын түрээсийн төлбөрийг төлөөгүй гэж шаардаж байгаа гэж тайлбарладаг бөгөөд хариуцагч Д. нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа энэхүү үндэслэлийн талаар маргаагүй, үүнийг үгүйсгээгүй байна.

7. Талуудын тайлбар, дээрх үйл баримтуудаас дүгнэвэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т заасан түрээсийн гэрээний харилцаа үүсчээ.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т зааснаар түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Энэхүү хуульд зааснаар нэхэмжлэгч Э.******* нь гэрээний дагуу 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэгч Д.гийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх үүргээ биелүүлсэн бөгөөд хариуцагч Д. нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.

8. Хариуцагч Д. нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж маргаагүй, нэхэмжлэлд дурдсан 25 сарын хугацааны түрээсийн төлбөр төлөөгүй гэх үндэслэлийг үгүйсгээгүй, тодорхой шалтгааны улмаас түрээсийн төлбөрөө төлж чадаагүй болохоо хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

Харин төлбөрийг төлөхөд эрүүл мэндийн шалтгааны улмаас боломжгүй нөхцөл байдал байгааг харгалзан үзэхийг шүүхээс хүсжээ.

Нэхэмжлэгч Э.******* нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгахгүй, хариуцагчийн дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэх боломжгүй гэж тайлбарладаг бөгөөд талууд сайн дураараа тохиролцон нэхэмжлэлийн шаардлагыг багасгаагүй байхад шүүх талуудын байгуулсан гэрээний үүргээс нэг талыг чөлөөлөх, үүргийг багасган тооцох хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд гэрээний үүргийг нэхэмжлэгч Э.******* хариуцагч Д.гаас шаардах эрхтэй байна.

9. Талуудын байгуулсан гэрээний хугацаа 2023 оны 08 сарын 01-ний өдөр дуусгавар болохоор гэрээнд заасан боловч нэхэмжлэгч 2022 оны 09 сард байраа буцаан авсан гэж тайлбарлаж байгаа бөгөөд энэхүү тайлбарыг хариуцагч Д. үгүйсгээгүй, маргаагүй байна. Өөрөөр хэлбэл талууд тохиролцон гэрээг 2022 оны 09 дүгээр сард хугацаанаас нь өмнө дуусгавар болгосон байна гэж үзнэ.

10. Талуудын байгуулсан гэрээгээр 1 сарын түрээсийн төлбөрийг 00,000 төгрөгөөр тохирсон байх бөгөөд нэхэмжлэгч Э.******* нь талууд амаар тохиролцон сарын түрээсийн төлбөрөө 50,000 төгрөг болгосон тул төлөгдөөгүй 25 сарын хугацааны төлбөрийг нэг сарын 50,000 төгрөгөөр тооцож шаардлага гаргасан гэж тайлбарладаг болно.

Талуудын байгуулсан түрээсийн гэрээний 7.12-т: талууд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахыг хүсвэл энэ тухай саналаа нөгөө талдаа мэдэгдэж, харилцан тохиролцсоны үндсэн дээр нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж, гарын үсэг зурах бөгөөд энэхүү гэрээний салшгүй хэсэг болно гэж заажээ.

Иймд талууд сарын төлбөрөө нэмэхээр тохирсон бол гэрээнд заасны дагуу бичгээр энэхүү тохиролцоогоо хийх байсан бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй тул сарын төлбөрийг 50,000 төгрөгөөр тооцох үндэслэлгүй юм.

11. Иймд талуудын байгуулсан гэрээгээр тохиролцсоны дагуу 1 сарын түрээсийн төлбөрийг 00,000 төгрөгөөр тооцож, нийт 25 сарын хугацааны түрээсийн төлбөрт 10,000,000 төгрөг хариуцагч Д.гаас гаргуулж, нэхэмжлэгч Э.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 1,250,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

12. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 17,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т заасныг баримтлан хариуцагч Д.гаас 10,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Э.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 1,250,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.гаас улсын тэмдэгтийн хураамжид 17,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Э.*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 1 хоногийн дотор ******* аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119., 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ