| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Заяндүүгийн Ганчимэг |
| Хэргийн индекс | 139/2022/00471/И |
| Дугаар | 139/ШШ2023/00121 |
| Огноо | 2023-03-16 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 139/ШШ2023/00121
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж, шүүгч Д.Уранчимэг, шүүгч Г.Батмөнх нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар;
Нэхэмжлэгч: ******* аймгийн *******-******* сумын ******* ******* баг, ******* ******* ******* хороолол, ******* байрны ******* ******* оршин суух, овогт /РД: /
Хариуцагч: аймгийн сумын ******* баг, гэх газар нутаглах, овогт /РД:*******/
Нэхэмжлэлийн шаардлага: Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд .**************. төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Иргэдийн төлөөлөгч ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М. нь Д.д холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд .**************. төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: М. миний гэр бүлийн хүн нь оны дүгээр сарын -ны өдрийн цагийн орчимд аймгаас Улаанбаатар хотын чиглэлд -13 ОРН улсын *******тай Toyota Harrier маркийн тээврийн хэрэгсэлтэй зорчиж явахад ертөнцийн зүгээр зүүн талаас баруун чиглэлд олон тооны адуу үзэгдэх орчин хязгаарлагдмал үед гэнэт гарч ирж зам тээврийн осол гарч улмаар унаж явсан тээврийн хэрэгсэлд их хэмжээний хохирол учирсан. Уг зам тээврийн ослын талаар аймгийн цагдаагийн газарт утсаар мэдэгдэж, бүрэлдэхүүн ирж ослын хэмжилт, хэргийн газрын үзлэг зэргийг хийсэн. аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн байцаагчийн оны дүгээр сарын -ны өдрийн ослын дүгнэлтээр Д. нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 7. /Замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээд дараах үүргийг хүлээнэ/ хатуу хучилттай замд метрээс дотогш хариулгагүй мал тэжээвэр амьтдыг оруулахгүй гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэсэн дүгнэлт гарсан учир Бан хас ХХК-ийн үнэлгээний тайланд тусгагдсан .**************. төгрөгийг хариуцагч Д.с гаргуулах хүсэлтэй байна гэжээ.
1.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч М.ын нөхөр нь оны дүгээр сарын эхээр аймагт найранд ирчхээд буцаж явж байхдаа зам дээр адуу мөргөөд машин нь онхолдсон. Д.гаас .**************. төгрөгийг нэхэмжилж байна. Нэхэмжлэгч Эрдэнэт хотод байдаг учраас миний бие итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Эзэн нь маллагаатай байх ёстой. Өдрийн цагаар бол жолоочийн буруутай үйлдэл гэж үзнэ. Шөнө оройн цаг учраас малчны буруутай үйлдэл гэж үзэж байна гэв.
. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: хариуцагч Д.гийн эзэмшлийн адууг мөргөсөн. Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт амьтны үйлдлээс хүний амь нас, эрүүл мэндэд учирсан гэм хорыг тухайн амьтны өмчлөгч, эзэмшигч хариуцна гэдэг. Амьтан гэдэгт мал орж байна уу гэдгийг дэлгэрэнгүй тайлбарласан. Амьтан гэдгийг Байгаль орчныг хамгаалах тухай хуульд зааж өгсөн. Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан амьтан гэдэг зүйлд адуу хамаарахгүй. Мал, амьтан гэдгийг өөр, өөр байдлаар зохицуулсан. Д.гийн үйлдэл нь Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан заалтад нийцэхгүй байна. Тухайн осол гарах үед жолоодож байсан гэх хүн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчоор тогтоогдсон. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Хариуцагч Д.гийн үйлдлээс нэхэмжлэгч талд гэм хор учирсан байна гэж үзвэл хохирлыг хуваах ёстой гэж харж байна. Яагаад гэвэл гэрэл гялбасан гэж ярьж байна. Хэргийн --р хуудсанд авагдсан н мэдүүлэгт том оврын машин зөрөхөд гэрэл гялбаад зүүн талаас адуу орж ирсэн. Шөнө харанхуй байсан гэж мэдүүлсэн. Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т Хэрэв жолооч нүд гялбан зорчих баримжаа алдагдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно. Мөн 1.4-т Харанхуй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт болон үзэгдэлт харанхуй нөхцөлд тээврийн хэрэгслийг зогсоохдоо оврын гэрэл асаана гэж заасныг нэхэмжлэгч зөрчсөн байна. Зорчих хэсгийн баруун захад байгаа адууг жолооч яагаад очиж мөргөх болов гэдэг нь эргэлзээтэй байна. Зорчих хэсэгт адуу зогсож байсан биш. Эдгээрээс харахад нэхэмжлэгчийн буруутай үйлдэл байна. Иргэний хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцагч гэм хорын хохирлын хэмжээг багасгаж болно гэж хуульчилж өгсөн. Хэрвээ хариуцагчийг гэм хор учруулсан гэж үзвэл хохирлыг хэмжээг багасгах боломж байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Адуу хивэгч мал биш. Шөнийн цагаар бэлчээрлэж явна. Эзэн нь дагаад явах боломжгүй. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох санал, дүгнэлттэй байна гэв.
4. Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгч талаас М.ын Toyota Harrier маркийн, -13 ОРН улсын *******тай автотээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Бан Хас ХХК-ийн ..-ний өдрийн техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд, ..1-ны өдрийн Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол, ..-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэг осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, осол гарсан замын байдал, гэрэл зургийн үзүүлэлт, ..13-ны өдрийн хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, ..-ны өдрийн холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, ..7-ны өдрийн №433 ******* Зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудас зэргийг ирүүлсэн байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр томилогдсон Хөрөнгө эстимэйт ХХК-ийн .1.-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланг шүүх бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
. Нэхэмжлэгч М. нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ миний нөхөр нь оны дүгээр сарын -ны өдрийн цагийн орчимд аймгаас Улаанбаатар хотын чиглэлд -13 ОРН улсын *******тай Toyota Harrier маркийн тээврийн хэрэгсэлтэй зорчиж явахад ертөнцийн зүгээр зүүн талаас баруун чиглэлд олон тооны адуу үзэгдэх орчин хязгаарлагдмал үед гэнэт гарч ирж зам тээврийн осол гарсан. аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн байцаагчийн оны дүгээр сарын -ны өдрийн ослын дүгнэлтээр Д. нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 7. /Замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээд дараах үүргийг хүлээнэ/ хатуу хучилттай замд метрээс дотогш хариулгагүй мал тэжээвэр амьтдыг оруулахгүй гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан. Үүний улмаас миний эзэмшлийн -13 ОРН улсын *******тай автомашинд хохирол учирсан талаар тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүднээс М.ын Toyota Harrier маркийн, -13 ОРН улсын *******тай автотээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Бан Хас ХХК-ийн ..-ний өдрийн техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд, ..1-ны өдрийн Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол, ..1-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэг осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, осол гарсан замын байдал, гэрэл зургийн үзүүлэлт, ..13-ны өдрийн хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, ..-ны өдрийн холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, ..7-ны өдрийн №433 ******* Зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудас зэрэг баримтыг үндэслэн Д.гаас гэм хорын хохиролд .**************. төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж тодорхойлж байна.
3. Хариуцагч Д.гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт Амьтны үйлдлээс хүний амь нас, эрүүл мэндэд учирсан гэм хорыг тухайн амьтны өмчлөгч, эзэмшигч хариуцна гэж заасан. Дээрх хуульд заасан амьтан-д адуу хамаарахгүй. Мал, амьтан гэдгийг өөр, өөр байдлаар хуульд зохицуулсан. Д.гийн үйлдэл нь Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан заалтад нийцэхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Харин хариуцагч Д.гийн үйлдлээс нэхэмжлэгч талд гэм хор учирсан байна гэж үзвэл учирсан хохирлыг хуваах ёстой. Учир нь нь том оврын машин зөрөхөд гэрэл гялбаад зүүн талаас адуу орж ирсэн гэж мэдүүлсэн. Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т Хэрэв жолооч нүд гялбан зорчих баримжаа алдагдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно. Мөн 1.4-т Харанхуй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт болон үзэгдэлт харанхуй нөхцөлд тээврийн хэрэгслийг зогсоохдоо оврын гэрэл асаана гэж заасныг нэхэмжлэгч зөрчсөн гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байна.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
. ..-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, ..1-ны өдрийн Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол, хэрэг осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зэрэг баримтаас үзэхэд ..-ны өдрийн цаг 4 минутын үед аймгийн сумын ******* багийн нутаг дэвсгэр гэх газарт жолооч Тоёота Харрер маркийн -13 ОРН улсын *******тай автомашиныг жолоодон явахдаа зам хөндлөн гарч байсан адууг мөргөсөн зам тээврийн осол гарсан байна.
.1. аймаг дахь цагдаагийн газраас уг ослыг шалгаж адууны эзэмшигч Лхагва нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.. Замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээд дараах үүргийг хүлээнэ; з/хатуу хучилттай замд м-ээс дотогш хариулгагүй мал, тэжээвэр амьтадыг оруулахгүй байх үүрэгтэй гэснийг зөрчсөн үндэслэлээр Д.Лхагвад Зөрчлийн тухай хуульд зааснаар торгох шийтгэл ногдуулсан байна.
.. Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Д.Лхагва нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.******* ******* зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу эрүүгийн хэргийн шүүхэд гомдол гаргаагүй тул дээрх шийдвэр үндэслэлтэй, уг маргааны үйл баримтыг тогтоогдсон гэж үзнэ.
.3. Гэвч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт ...Иргэний хуулийн 1 дүгээр зүйлд заасан амьтны үйлдлээс хүний амь нас, эрүүл мэндэд учирсан гэм хорыг өмчлөгч, эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан бөгөөд адуу нь энэ хуульд заасан амьтан гэдэгт хамаарахгүй, мөн хуулийн агуулга нь амьтны үйлдлээс хүний эрүүл мэнд, амь насанд учирсан гэм хорыг арилгуулахаар заасан эд хөрөнгийн талаар хуульд заагаагүй, хэрэв адууны өмчлөгч Д.г гэм буруутай гэж үзвэл осол гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн. Учир нь нэхэмжлэгч мэдүүлэхдээ хажуугаар зөрж өнгөрсөн машины гэрлийн гялбаа орж ирсэн гэж тайлбарладаг. Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т Хэрэв жолооч нүд гялбан зорчих баримжаа алдагдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно. Мөн 1.4-т Харанхуй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт болон үзэгдэлт харанхуй нөхцөлд тээврийн хэрэгслийг зогсоохдоо оврын гэрэл асаана гэж заасныг нэхэмжлэгч зөрчсөн учир учирсан гэм хорыг Иргэний хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар хариуцах гэм хорын хэмжээг багасгах ёстой гэж өөрийн гэм буруугүй гэж, нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан, үгүйсгэсэн үндэслэлээр маргаж байна.
.4. Жолооч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Хэрэв жолооч нүд гялбан зорчих баримжаа алдагдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно гэсэн заалтыг зөрчсөн байна.
*******. Иргэний хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно гэж заажээ.
*******.1. Жолооч хэрэв жолооч нүд гялбан зорчих баримжаа алдагдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно гэсэн Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн нь осол гарсан шалтгаан бус осол гарахад нөлөөлсөн байх тул хариуцагчийн хариуцах гэм хорын хэмжээг багасгах нь зүйтэй гэж үзлээ.
7. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлуулахаар ..-ний өдрийн Бан хас ХХК-ийн техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайланг үндэслэн .**************. төгрөгийг нэхэмжилсэн ба аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ..*******-ны өдрийн ******* шүүгчийн захирамжаар хариуцагчийн хүсэлтээр Тоёота Харрер маркийн -13 ОРН улсын *******тай автомашины хохирлын үнэлгээг тогтоолгохоор шинжээчээр Хөрөнгө Эстимэйт ХХК-ийг томилсон ба уг шинжээчийн дүгнэлтээр автомашинд учирсан хохирлын үнэлгээг 7.*******3. төгрөг болохыг тодорхойлсон байна.
7.1. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 17 ******* зүйлд зааснаар хөрөнгийн үнэлгээ тогтоох үйл ажиллагааг эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэн явуулах үйл ажиллагаанд хамаардаг бөгөөд тусгай зөвшөөрөлгүй этгээдээр үнэлгээний талаар дүгнэлт гаргуулах нь энэ хуульд нийцэхгүй юм.
7.. Нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүхийн оролцоогүйгээр гэрээний үндсэн дээр хийгдсэн Бан Хас ХХК-ийн үнэлгээний тайлан нь хуулийн дээрх шаардлагыг хангасан эсэх нь эргэлзээтэй тухайн байгууллага тусгай зөвшөөрөлтэй эсэх талаар хэрэгт баримт авагдаагүйн зэрэгцээ Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гараагүй шинжээчийн дүгнэлт нь тухайн нөхцөл байдлыг бүрэн дүүрэн, үнэн зөв илэрхийлэх нь эргэлзээтэй тул уг үнэлгээний тайланг үнэлэх боломжгүй байна.
7.3. Хөрөнгө Эстимэйт ХХК-ийн .1.-ны өдрийн үнэлгээний тайлангаар автомашинд учирсан хохирлын шууд зардал *******.. төгрөг, шууд бус зардал 7. төгрөг, нийт 7.*******3. төгрөгийн хохирлоос Иргэний хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасны дагуу хариуцагч Д.Лхагвын хариуцвал зохих гэм хорын хэмжээг багасгаж, Д.с 3.1. төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.д олгож, нэхэмжлэлээс үлдэх 4.4*******. төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
. Иргэдийн төлөөлөгч гийн шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Учир нь адуу бол хэвэгч мал биш учир шөнийн цагаар бэлчээрлэн идээшилдэг амьтан гэх дүгнэлтийг шүүх бүрэлдэхүүн харгалзан үзсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, ******* зүйлийн .1, .., *******, ******* зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 47 ******* зүйлийн 47.1, 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч овогт гаас 3.1. /гурван сая найман зуун арван есөн мянган/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч овогт д олгож, нэхэмжлэлээс үлдэх 4.4*******. /дөрвөн сая найман зуун дөчин зургаан мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 ******* зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* ******* зүйлийн *******.1, 7 ******* зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13. /нэг зуун тавин гурван мянга таван зуун ерэн/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.гаас 7*******.4 /далан зургаан мянга тавин дөрвөн/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дүгээр зүйлийн ., ******* зүйлийн . дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигчид, тэдгээрийн төлөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ З.ГАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Д.УРАНЧИМЭГ
Г.БАТМӨНХ