Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 139/ШШ2023/00122

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж, шүүгч Д.Уранчимэг, Г.Батмөнх нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар;

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын ******* дугаар баг, ******* ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* /РД: **************/

Хариуцагч: ******* аймгийн ******* сумын ******* дугаар баг оршин суух, овогт /РД:*********************/

Нэхэмжлэлийн шаардлага: Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд ******* төгрөг гаргуулах

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд *******.*******. төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Хариуцагч , түүний өмгөөлөгч ,

Иргэдийн төлөөлөгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

. Нэхэмжлэгч Ц. нь эд холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд ******* төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Нэхэмжлэгч миний бие ************** оны дугаар сард Солонгос улсаас орж ирсэн Хьюндай Соната-******* маркийн -******* ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр худалдаж авч байсан. Тус тээврийн хэрэгслээр ******* аймгийн ******* суманд таксинд явдаг. ********************* оны ******* дугаар сарын -ны өдөр намайг гэртээ байж байхад хүүхдийн төлөө төв оруулаад өгөөч гээд манай айлын хоёр хүн гуйгаад аймгийн Хүүхдийн төлөө төв рүү гараад явсан. Тэгээд Мандал зочид буудлын уулзвараар ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй, төв замаар явж байсан. Төв замаар явж байсан тул чигээрээ уулзвар нэвтэрсэн. Гэтэл ертөнцийн зүгээс хойд талаас буюу миний баруун гар талаас Портер маркийн *******- ДУА улсын дугаартай тээврийн хэрэгсэл гэнэт орж ирээд бидний машинууд мөргөлдсөн. Мөн тус тээврийн хэрэгслийг гэх хүн жолоодож явсан. Надтай хамт явж байсан хоёр хүн болон миний хувьд ил харагдах гэмтэл шархгүй байсан тул шүүхийн шинжилгээний албанд үзүүлээгүй. Гэхдээ одоо надад толгой өвдөх, баруун тохой, баруун өвдөг өвдөх зовиурууд байнга илэрч байна. Тус зам тээврийн ослоор намайг хохирогчоор тогтоон **************************** дугаартай зөрчлийн хэрэг нээж, тус хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн тул өөрт учирсан хохирлоо гаргуулахаар шүүхэд хандаж байна. Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн Замын хөдөлгөөний дүрмийн багш Ц.Намхайжамцын ********************* оны ******* дугаар сарын *******-ны өдрийн ******* дугаар шинжээчийн дүгнэлтээр Портер маркийн *******- ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн .. Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас

ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн дүрмийн заалтыг зөрчсөн байна. Соната-******* маркийн -******* ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ц. нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн .*******.. Давуу эрх гэж бусад замын хөдөлгөөнд оролцогчоос хөдөлгөөнөө урьтан хийх эрхийг хэлнэ гэсэн заалтын дагуу замын хөдөлгөөний замын хөдөлгөөнд давуу эрхтэй оролцож яван. Уг зам тээврийн осол болсон шалтгаан нь Портер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч нь гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн дүрмийн заалтыг зөрчсөнөөс үүссэн талаар дүгнэлт гаргасан. Миний тээврийн хэрэгсэл ********************* оны ******* дугаар сарын -ны өдрөөс хойш эвдэрсэн байдалтай манай хашаанд байна. Хариуцагч нь осол болсноос хойш нэг ч удаа надтай холбогдоогүй. Хохирол төлбөрийг төлөх ямар ч арга хэмжээ аваагүй. Би байнгын орлогогүй, эрхэлсэн тодорхой ажилгүй тул тээврийн хэрэгслээ засуулж чадалгүй өнөөдрийг хүрч байна. Ямар ч байсан бие махбодь миний тухайн үед гайгүй байсанд баярлаж байна. Гэхдээ автын ослын хор уршиг сүүлд нь гарч ирдэг гэдэг үнэн юм байна. Өнөөдрийн байдлаар мөргөлдсөн талаар тохой, өвдөг өвдөж байгаа. Энэ талаар эмнэлгийн байгууллагад хандаж, дүгнэлт гаргуулна. Тээврийн хэрэгслээрээ хохироод өнөөдрийг хүртэл сарын хугацаанд шүүхэд хандтал хохироосон этгээд нь ямар ч хохирол төлбөр төлөхгүй явж байгаад туйлын харамсаж байна. Иймд миний бие өөрийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирол болох Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээгээр тогтоогдсон *******. төгрөг болон үнэлгээний зардалд төлсөн *******.******* төгрөг, мөн нотариатын зардалд төлсөн . төгрөг, нийт ******* төгрөгийг ээс нэхэмжилж байх тул шийдвэрлэж өгнө үү гэжээ.

.. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь ********************* оны дугаар сард Солонгос улсаас орж ирсэн Соната-******* маркийн -******* ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр худалдаж авч байсан. Тус тээврийн хэрэгслээр ******* аймгийн ******* суманд таксинд явдаг. ********************* оны ******* дугаар сарын -ны өдөр гэртээ байж байхад хүүхдийн төлөө төв ороод өгөөч гээд манай айлын хоёр хүн гуйгаад аймгийн хүүхдийн төлөө төв рүү гараад явсан. Мандал зочид буудлын уулзвараар ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй төв замаар явж байсан тул чиглэлээр уулзвар нэвтэрсэн. Гэтэл хойд талаас Портер маркийн тээврийн хэрэгсэл гэнэт орж ирээд мөргөлдсөн. Уг портерыг жолоодож явсан. Надтай хамт явж байсан хоёр хүн болон миний хувьд ил харагдах шархгүй байсан тул Шүүхийн шинжилгээний албанд үзүүлээгүй. Гэхдээ одоо толгой өвдөх, баруун өвдөг өвдөх зовуурь байнга илэрч байна. Өөрт учирсан хохирлоо гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Замын хөдөлгөөний дүрмийн багш Намхайжанцангийн ********************* оны ******* дугаар сарын *******-ны өдрийн ******* дугаар шинжээчийн дүгнэлтээр портер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан нь замын хөдөлгөөний дүрмийн . буюу гол ба туслах замын уулзвар, туслах замаас яваа гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн дүрмийн заалтыг зөрчсөн байна. Соната-******* маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ц. нь Замын хөдөлгөөний дүрмийн .*******. буюу давуу эрх гэж бусад замын хөдөлгөөнөө урьтал хийх эрхийн дагуу замын хөдөлгөөнд давуу эрхтэй оролцож явсан. Уг зам тээврийн осол болсон шалтгаан нь портер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч гол ба туслах замын уулзварт гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн дүрмийн заалтыг зөрчсөнөөс үүдсэн гэж дүгнэлт гарсан. Миний тээврийн хэрэгсэл ********************* оны ******* дугаар сарын -ны өдрөөс хойш эвдэрсэн байдалтай хашаанд байна. Осол гарснаас хойш хариуцагч нэг ч удаа надтай холбогдоогүй. Хохирол төлбөр төлөх ямар нэг арга хэмжээ аваагүй. Би ажилгүй тул тээврийн хэрэгслийг завсарлаж чадахгүй байна. Автын ослын хор уршиг сүүлд гарч ирдэг гэдэг нь үнэн юм байна. Өөрийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирол болох **************. төгрөг болон үнэлгээний зардал *******.******* төгрөг, нотариатын зардал . төгрөг нийт ******* төгрөгийг нэхэмжилж байна гэх нэхэмжлэлийг гаргасан. Одоо машинаа ******* сая гаруй орчим мөнгө гаргаж завсарлаад хувийн хэрэгцээндээ хэрэглээд явж байна. Биеийн байдлын хувьд зовиурууд илэрч байгаа гэв.

*******. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тэр өдөр уулзварын тэнд очоод зогсож байгаад хөдөлтөл маш хтай жижиг тэрэг хойд талынхаа урсгалаар чигээрээ баруун тийшээ явж байсан. Тэгээд намайг онхолдуулсан. Тэгээд чи яаж байна аа гэхэд ахаа би хүүхдийн төлөө төв рүү яараад явж байсан юм гэж хэлсэн. Тэгээд өөрөө машинаа асаагаад байрлалаа өөрчилсөн. Би тухайн үед шалбарсан байсан. Тэнд байсан, харсан хүмүүс түргэн, цагдаа дуудсан юм шиг байна лээ. Би арваад хоног гадуур эмчилгээ хийлгэсэн. Цагдаа байцаалт авсан. Нэг ч удаа тоормос гишгээгүй байсан. Тухайн үед эрхээ хасуулаад сар гаран болж байсан юм билээ. Одоо нэхэмжлээд байгаа мөнгийг зөвшөөрөхгүй. Одоо болтол машинаа янзалж чадаагүй явж байна. Би одоо ажилгүй. Тэр ослоос болж миний толгой өвддөг болсон. Тоормос гишгээгүй болохоор х шалгах боломжгүй гэж хэлсэн. Шүүхийн шинжилгээгээр дүгнэлт хийлгэх гэсэн хыг нь тогтоогоогүй учраас дүгнэлт гарах боломжгүй гэж хэлсэн. Машины кабин, шил, хажуу шил, поорчиг эвдэрсэн. ******* сая гаруй төгрөг гарсан. Сөрөг нэхэмжлэлээ татаж авч байна.Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

. Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Зам тээврийн осол ихэнхдээ санамсар болгоомжгүйн улмаас гардаг. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа бол өөрөө зах зээлийн үнэлгээг судлаад хохирлыг барагдуулж болно гэж бодож байна. Хариуцагч зам тээврийн дүрэм зөрчиж, осол гаргасан байна. Нэхэмжлэгч тал машин мөргөлдөнгүүт тэр үед хэмжилт хийлгээгүй хариуцлагын алдаа гаргасан байна. Хариуцагчид ******* төгрөгийг хөнгөрүүлж өгөх боломжтой байна гэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгч талаас ******* гийн өмчлөлийн Hyundai Sonata-******* маркийн, -******* ДУА улсын дугаартай автотээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, *********************.*******.-ны өдрийн зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, *********************.*******.*******-ны өдрийн Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол, *********************.*******.-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, *********************.*******.-ны өдрийн Согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэл, *********************.*******.**************-ны өдрийн Замын цагдаагийн газрын Зам тээврийн осол дээр тогтоосон акт, Хэрэг осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт, *********************.*******.**************-ны өдрийн хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, *********************.*******.*******-ний өдрийн холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, *********************.*******.*******-ны өдрийн ******* дугаар шинжээчийн дүгнэлт, Ашид билгүүн ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, *********************..*******-ний өдрийн ******* дугаар шинжээчийн дүгнэлт, *********************..*******-ны өдрийн №************** дугаар Зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудас зэргийг ирүүлсэн байна.

Хариуцагч ийн хүсэлтээр ******* аймаг дахь Цагдаагийн газраас *********************..*******-ны өдрийн Гэрчээс мэдүүлэг авхуулах тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ, Ашид билгүүн ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт, *********************..-ний өдрийн дугаартай шинжээчийн дүгнэлт зэргийг, мөн Хөрөнгө эстимэйт ХХК-ийн **************..*******-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланг шүүх бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

*******. Нэхэмжлэгч Ц. нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нь ********************* оны ******* дугаар сарын -ны өдөр тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан, үүний улмаас миний эзэмшлийн -******* ДУА улсын дугаартай автомашинд хохирол учирсан талаар тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүднээс Ашид билгүүн ХХК-ийн **************..*******-ны өдрийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд, *********************.*******.*******-ны өдрийн Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол, *********************.*******.-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, *********************.*******.**************-ны өдрийн Зам тээврийн осол дээр тогтоосон акт, Хэрэг осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт, *********************.*******.**************-ны өдрийн хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, *********************.*******.*******-ний өдрийн холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, *********************.*******.*******-ны өдрийн ******* дугаар шинжээчийн дүгнэлт, *********************..*******-ний өдрийн ******* дугаар шинжээчийн дүгнэлт, *********************..*******-ны өдрийн №************** дугаар Зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудас зэрэг баримтыг үндэслэн ээс гэм хорын хохиролд ******* төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж тодорхойлж байна.

. Хариуцагч ...нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Би уулзвар дээр зогсож байгаад хөдөлтөл их хтай жижиг тэрэг ирж миний машиныг мөргөж онхолдуулсан. Ц. тухайн үед жолоодох эрхгүй үедээ машин барьсан нь замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн. Ослыг шалгасан байцаагч бид хоёрыг хоёулаа буруутай гэсэн гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байна.

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ ********************* оны ******* дугаар сарын -ны өдөр ******* сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэр Мандалговь зочид буудлын талын замын уулзвар дээр гарсан зам тээврийн осолд жолооч Ц.г тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ машин жолоодсон буруутай гэсэн тул би өөрийн тээврийн хэрэгсэлд учирсан *******.*******. төгрөгийг Ц.гээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан хэдий ч шүүхийн хэлэлцүүлэгт Ц.д холбогдуулж гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа татан авч байгаа талаар тайлбарлаж байна.

. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

.. *********************.*******.-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар тогтоогдсон нөхцөл байдал, хэргийн материалаар хийсэн шинжээчийн дүгнэлт зэрэг баримтаас үзэхэд *********************.*******.-ны өдрийн ******* цаг минутын үед ******* аймгийн ******* сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэр Мандал зочид буудлын уулзварт Портер маркийн *******- ДУА улсын дугаартай автомашин, Соната-******* маркийн -******* ДУА улсын дугаартай автомашинтай мөргөлдөн зам тээврийн осол гарсан байна.

.*******. ******* аймаг дахь цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас шалгаж Портер маркийн *******- ДУА улсын дугаартай автомашины жолооч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн .. Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэснийг зөрчсөн үндэслэлээр эд Зөрчлийн тухай хуульд зааснаар . төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байна.

Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн *******.******* дугаар зүйлийн дэх хэсэгт заасны дагуу эрүүгийн хэргийн шүүхэд гомдол гаргаагүй тул дээрх шийдвэр үндэслэлтэй, уг маргааны үйл баримтыг тогтоогдсон гэж үзэх тул Иргэний хуулийн ******* дугаар зүйлийн *******., дугаар зүйлийн . дэх хэсэгт зааснаар ослын улмаас нэхэмжлэгчид учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байна.

*******. Жолооч Ц. нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн .*******. Жолоочид тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн байна.

*******.. Иргэний хуулийн дүгээр зүйлийн дэх хэсэгт Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно гэж заажээ.

*******.*******. Нэхэмжлэгч Ц. тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэсэн Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн нь осол гарсан шалтгаан бус осол гарахад нөлөөлсөн байх тул хариуцагчийн хариуцах гэм хорын хэмжээг багасгах нь зүйтэй гэж үзлээ.

*******. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлуулахаар *********************.*******.*******-ны өдрийн Ашид билгүүн ХХК-ийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайланг үндэслэн *******. төгрөгийг нэхэмжилсэн ба ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн *********************..-ны өдрийн ******* дугаар шүүгчийн захирамжаар хариуцагчийн хүсэлтээр Соната-******* маркийн -******* ДУА улсын дугаартай автомашины хохирлын үнэлгээг тогтоолгохоор шинжээчээр Хөрөнгө Эстимэйт ХХК-ийг томилсон ба уг шинжээчийн дүгнэлтээр автомашинд учирсан хохирлын үнэлгээг .. төгрөг болохыг тодорхойлсон байна.

*******.. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн ******* дугаар зүйлд зааснаар хөрөнгийн үнэлгээ тогтоох үйл ажиллагааг эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэн явуулах үйл ажиллагаанд хамаардаг бөгөөд тусгай зөвшөөрөлгүй этгээдээр үнэлгээний талаар дүгнэлт гаргуулах нь энэ хуульд нийцэхгүй юм.

*******.*******. Нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүхийн оролцоогүйгээр гэрээний үндсэн дээр хийгдсэн Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээний тайлан нь хуулийн дээрх шаардлагыг хангасан эсэх нь эргэлзээтэй тухайн байгууллага тусгай зөвшөөрөлтэй эсэх талаар хэрэгт баримт авагдаагүйн зэрэгцээ Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гараагүй шинжээчийн дүгнэлт нь тухайн нөхцөл байдлыг бүрэн дүүрэн, үнэн зөв илэрхийлэх нь эргэлзээтэй тул уг үнэлгээний тайланг үнэлэх боломжгүй байна.

*******.. Хөрөнгө Эстимэйт ХХК-ийн **************..*******-ны өдрийн үнэлгээний тайлангаар автомашинд учирсан хохирлын шууд зардал *******.. төгрөг, шууд бус зардал *******. төгрөг, нийт .. төгрөгийн хохирлоос Иргэний хуулийн дүгээр зүйлийн -д заасны дагуу хариуцагч ийн хариуцвал зохих гэм хорын хэмжээг багасгаж, ээс .**************. төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.д олгож, нэхэмжлэлээс үлдэх *******.************** төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

. Хариуцагч нэхэмжлэгч Ц.д холбогдуулж гаргасан гэм хорын хохиролд *******.*******. төгрөгийг гаргуулах сөрөг шаардлагаасаа татгалзсан тул уг татгалзлыг батлах нь зүйтэй байна.

. Иргэдийн төлөөлөгч ийн шүүх хуралдаанд гаргасан энэ хэрэгт хариуцагч тал замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, нэхэмжлэгч жолоочийн хариуцлагаа ухамсарлаагүй буруу байна гэх дүгнэлтийг шүүх бүрэлдэхүүн харгалзан үзсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дүгээр зүйлийн ., дугаар зүйлийн ., .*******.*******, *******, дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

. Иргэний хуулийн ******* дугаар зүйлийн *******., дугаар зүйлийн ., дүгээр зүйлийн дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч овогт /РД:*********************/-ээс .**************. /нэг сая долоон зуун далан мянган/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* овогт ******* /РД: **************/-д олгож, нэхэмжлэлээс үлдэх *******.************** /хоёр сая зургаан зуун арван дөрвөн мянга долоон зуун/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******. дахь хэсэгт зааснаар хариуцагч нь гэм хорын хохиролд *******.*******. төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******., ******* дугаар зүйлийн *******. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн . /наян таван мянга нэг зуун таван/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ээс .************** /дөчин гурван мянга хоёр зуун далан/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.д олгож, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн /дөчин найман мянга нэг зуун тавин/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дүгээр зүйлийн .*******, ******* дугаар зүйлийн *******.******* дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш хоногийн дотор ******* аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ З.ГАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Д.УРАНЧИМЭГ

 

Г.БАТМӨНХ