Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 2025/ШЦТ/264

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек даргалж, шүүгч Б.Мөнхбат, шүүгч Б.Раушан, нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******,

улсын яллагч Б.Энхтулга,

иргэдийн төлөөлөгч *******,

шүүгдэгчийн өмгөөлөгч *******,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхтулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, ******* ургийн овогт *******ын *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ердийн журмаар хянан шийдвэрлэв.

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 21-ний өдөрт шилжих шөнө Ховд аймгийн сумын ******* багийн тоотод байрлах өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдарч байсан хохирогч ын цээжин тус газарт 1 удаа хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах  гэмт хэргийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “ байнга ирдэг байсан. Тэр өдөр ирээд доромжилж, доромжилж байгаад явсан. Орой нь 11 цаг өнгөрч байх үеэр ирээд ахиад маргалдаж, намайг цохиж авсан. Тэгээд нэг мэдэхэд цагдаа дээр ирчихсэн байсан. Би гурван хүүхдээсээ болон аас уучлалт гуйж байна” гэв.

2. ******* дугаартай эрүүгийн хавтаст хэргээс талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2.1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 2 дахь тал),

2.2. Хэргийн газрын үзлэг хийсэн “...Уг хэрэг учрал болсон гэх газар Ховд аймгийн сумын ******* багийн 18-02 тоодод байрлах хашааны зүүн талд байрлах 5 ханатай эсгий гэрт болсон байв.. ..Гэрт хийсэн үзлэгээс цус мэт зүйлээр бохирлогдсон газар, ул мөр байхгүй, харин гэрийн зүүн талын орны урд талд цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон хар өнгийн бариултай хутгыг “1” гэсэн тоогоор тэмдэглэж, хойшлуулшгүй ажиллагаагаар хураан авч хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд тусгав...” гэсэн  тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 3-8 дахь тал),

2.3. Хохирогч ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2024 оны 11 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө миний охин над руу “аав ээж 2 залуутай архи ууж байна. Бид нар айгаад байна” гэсэн. Тэгээд би яваад очих үед гэр тас хүйтэн, 3 хүүхэд даарсан байхаар нь шкафаас хөнжил аваад хучсан. Тэгээд охинтойгоо юм яриад сууж байтал гадаа машин ирэхээр нь би гараад явж байтал араас миний эхнэрийн найз залуу над руу залгасан. “Холдоогүй бол хүүрээд ирээч, ярилцах юм байна” гэж хэлсэн. Намайг буцаад очих үед *******, хоёр 1 шил архи тавьсан сууж байсан. Тухайн архинаас надад 2 удаа хийж өгсөн. Би тухайн архийг уучхаад дахин архи уухгүй гэж хэлсэн. би танай эхнэрт хайртай, хамт амьдарч байгаа, 3 хүүхдийг чинь өөрийн хүүхэд шиг авч явж чадна гэж хэлсэн. Тэгээд надтай гар барьсан. Харин би хариуд нь “би чамаас ганц юм гуяа, миний 3 хүүхдийн хажууд битгий архи уугаарай, янз бүрийн хүн амьтан битгий цуглуулаарай” гэж  хэлсэн чинь ******* “ална, хутга хаана байна” гэсэн. Миний охин айсан байдалтай “шкафны шүүгээнд байгаа” гэж хэлсэн чинь хутга бариад 5-10 минут явсан. Над руу дайрах үед барьж аваад болиулж байсан. Бүр болохгүй болохоор нь би г урдаа бариад “наадхаа болиулаач” гэж хэд хэдэн удаа хэлсэн. Тухайн хутгаар 2-3 удаа миний цээж хэсэгт хатгасан. Тэгээд би явах гээд гэрийн урд хэсэг рүү чиглээд алхаж гэрийн үүд хэсэгт ирж байхад намайг татахад араас нь ******* миний цээжин хэсэгт хутгалсан. Би намайг хутгалчихлаа гэж хэлээд сорочкон цамцаа тайлаад харуулахад миний цагаан цамц битүү цус болсон байсан. Тэгээд би эмнэлэг орох ёстой гэж бодоод машинаа асаагаад яваад өгсөн.

...*******тэй би 2014 оноос айл болж амьдраад 2024 оны 05 дугаар сард шүүхээр орж салсан. Шүүхээс 3 хүүхдийг маань *******д үлдээсэн. Манай охин айгаад байна, ээж 2 эрэгтэй хүнтэй архи уугаад байна гэж дуудсан. ...Намайг хутгалах үед 2 бага хүүхэд унтаж байсан. Миний охин намайг хутгалах үйл явдлыг харсан байх. Миний охиноос гадна , ******* хоёр байсан. Ш.ийн ах болох тасраад унтаж байсан. Тухайн хүн юу ч мэдээгүй байх. Намайг миний салсан эхнэр ******* хутгалсан өөр хүн хутгалсан зүйл байхгүй. ...Миний цээж хэсэгт хутгалсан. Баруун талын уушги унасан. 3 удаа хагалгаанд орсон. Надад гомдол, санал байна. Би эргээд эрүүл болмоор байна.” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 12-15 дугаар хуудас),

2.4. Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2024 оны 11 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө би ******* гээд харилцдаг байсан эмэгтэйгийн гэрт ******* болон түүний ах хоёртой архи ууж байтал тасраад унаад өгсөн. Тэгээд ******* бид хоёр сууж байгаад дэлгүүр ороод архи авахаар явсан. Өмнө нь Ш.ийн салсан нөхөр ирээд явсан байсан. Гэрт орох үед охин нь аав ирээд явлаа гэж хэлсэн. ******* салсан нөхөр руу залгаад утсаар ярьсан. Тэгээд би хажуугаар нь “хүрээд ир хөгшөөн” ярих юм байна гэж хэлсэн. Тэгээд буцаад хүрээд ирсэн. Би ыг ирэх үед нь ярилцаад суусан. д 2 хундага архи өгсөн, дахиад өгөхөд уухгүй гэж хэлсэн. бид хоёр ярилцаад сууж байтал ******* хутга аваад ыг ална гээд дайрсан. Тэгэхээр нь би Ш.ийг зогсоогоод тэвэрч авч болиулаад байж байтал 2-3 удаа тэгж дайрсан. намайг урдаа барьж өөрийгөө хамгаалж байсан. Тэгээд явлаа гээд алхахаар нь би араас очоод “байж байгаа ч хөгшөөн жаахан юм яримаар байна” гэж хэлсэн чинь “намайг хутгалчихлаа” гэж хэлсэн. Тэгээд би “чи юу яриад байна, юу гэж чамайг хутгалж байх юм бэ?” гэж хэлсэн чинь “чи харалдаа” гээд цамцаа дээш сөхөх үед аас цус гарч байсан. Тухайн үед 4 том хүн байсан 1 нь тасраад унтсан байсан гэхээр гурвуулаа байсан байна. , ******* хоёрын 3 хүүхэд унтаж байсан санагдаж байна. Миний мэдэж байгаагаар ******* хутга бариад дайрахад би 3-4 үйлдлийг нь зогсоосон. гарах гэж зөрөх хооронд ******* хутгалсан. Дахиад хутгалах гээд дайрахад нь би Ш.ийг барьж аваад зогсоосон. Энэ үйл явдлыг , *******  бид гурваас өөр хүн хараагүй. Зөвшөөрөлгүй гэрт хүүхдүүдтэй уулзлаа, хүүхдийн тэтгэмж гэсэн юм яриад хэрэлдээд байсан санагдаж байна....” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас)

2.5. Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Хан хиамны цехийн тэндээс доошоо зах чиглэлтэй гарч ирсэн. 7 дугаар сургуулийн ард талын засмалын зогсоол чиглээд би хэдийн хажуугаар өнгөрөөд зогсонгуутаа машинаасаа буугаад ахын дүү нар туслаарай ах нь хутгалуулчихлаа эмнэлэг хүргээд өгөөч гэсэн. Тэр үед би тухайн хүний хажууд хойд талд нь суугаад урд суудал дээр сууж, машиныг нь манай найз бариад бид  гурав эмнэлэг хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 17 дугаар хуудас),

2.6. Гэрч ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн  “...Бид хэдийн хажуугаар өнгөрөөд зогсонгуутаа машинаасаа буугаад ахын дүү нар туслаарай ах нь хутгалуулчихлаа эмнэлэг хүргээд өгөөч гэсэн. Тэр үед манай хоёр найз нөгөө хутгалуулсан гэх ахыг аваад арын суудалд нь суусан. Би тухайн хүний “Приус-20” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож БОЭТ-ийн яаралтай тусламжийн тасагт хүлээлгэн өгсөн...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 19 дүгээр хуудас),

2.7. Гэрч Г.ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн  “...Тэр үед тухайн хүний хажууд хойд талд нь суугаад би урд суудалд суугаад манай найз машин бариад бид 3 эмнэлэгт хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 21 дүгээр хуудас),

2.8. Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн ахлах шинжээч, цагдаагийн ахмад ийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 03 дугаартай “1. ын биед гэмтэл тогтоогдлоо. 2. ын биед цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, уушгины уналт, цээжний хөндийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. ын биед үүссэн гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. 4. ын биед учирсан цээжний хөндийн нэвтэрсэн шарх, уушги уналт гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.14-т зааснаар хохирлын хүнд зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас),

2.9. Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч, цагдаагийн дэслэгч ийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 04 дугаартай “1. “*******” гэж хаягласан, 0014237 дугаартай хуруу шилтэй шингэн цус нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн цусанд 2.0 промилли спиртийн агууламж илэрсэн. 3. Цусан дахь 2.0 промилли спиртийн агууламж нь согтолтын дунд зэрэгт хамаарна. ...5.Хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал илэрсэнгүй.” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 38-40 дүгээр хуудас ),

2.10. Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч, цагдаагийн дэслэгч ийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 05 дугаартай 1. "" гэж хаягласан. 001423817 дугаартай хуруу шилтэй шингэн цус нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн цусанд 1.3 промилли спиртийн агууламж илэрсэн. 3. Цусан дахь 1.3 промилли спиртийн агууламж нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цусанд 1.3 промилли спиртийн агууламж байна. Хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал илэрсэнгүй." гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 46-48 дугаар хуудас),

2.11.  Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн криминалистикийн шинжээч, цагдаагийн дэслэгч ы 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 02 дугаартай "1. Шинжилгээнд ирүүлсэн хутга нь шинжилгээнд тэнцэнэ. 2.Шинжилгээнд тэнцэж буй хутганаас гарын мөр илрэхгүй. 3. Шинжилгээнд ирүүлсэн холбогдогч Ш.ийн дардсыг АДИС-ПАПИЛОН салбар станцад MN0048200014 дугаараар кодлон оруулж гарын хээний нэгдсэн санд бүртгэлтэй хүмүүсийн гарын хэний дардастай болон мөрүүдтэй ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирохгүй байна...” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 53-55 дугаар хуудас),

2.12. Эд зүйлийг буюу хохирогчийн ээж гээс гаргаж өгсөн хохирогч ын эмнэлэгт эмчилгээ хийлгэж байх үеийн зургуудыг хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургууд (1 дүгээр хавтаст хэргийн 65-68 дугаар хуудас),

2.13. Эрх бүхий албан тушаалтны 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Ш.ийн согтолтыг тодорхойлсон “согтолт 2,08%, хүнд зэрэгт хамаарна” гэсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 75-76 дугаар хуудас),

2.14. Эд зүйлийг буюу , П., нарын төрсний гэрчилгээний хуулбарыг хүлээн авсан тэмдэглэл, төрсний гэрчилгээний хуулбарууд (1 дүгээр хавтаст хэргийн 65-68 дугаар хуудас),

2.15. Хүний биеэс буюу иргэн *******, нарын биеэс биологийн дээж авсан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 87-88 дугаар хуудас),

2.16. Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 02/04 дүгээр албан бичиг, хохирогч ын 19797 дугаартай өвчний түүхийн хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 95-150 дугаар хуудас),

2.17. Ховд аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 25/01 дугаартай “ын лавлагааг шалгахад 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хооронд эрүүл мэндийн байгууллагаас тусламж үйлчилгээ авсан боловч эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилтийг олгоогүй байна...” гэсэн албан бичиг (1 дүгээр хавтаст хэргийн 91 дүгээр хуудас),

2.18. Хохирогч ын мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн “Би эмнэлэгт очсон цагаас хойш 4 удаа хагалгаанд орсон. Миний хагалгаа болон цээж хэсэг хөндүүр өвчтэй байгаа. Өөр өвдөж зовуурилж байгаа зүйл алга байна. Миний хохирлыг барагдуулсан зүйл байхгүй байна. Би сэтгэцэд учирсан хор уршиг нэхэмжлэхгүй. Надад гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 169 дүгээр хуудас),

2.19. Хохирогч ын Ховд аймгийн Цагдаагийн газарт гаргасан “Миний бие овогтой нь өөрийн эхнэр болох *******эс сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй, сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоолгохгүй. Надад салсан эхнэр болох *******эс нэхэмжлэх зүйл алга байна.” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 175, 181 дүгээр хуудас),

2.20. Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 183 дугаар хуудас),

2.21. Иргэн гийн Ховд аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт (1 дүгээр хавтаст хэргийн 185 дугаар хуудас),

2.22. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 205 дугаар шийдвэрийн хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 185 дугаар хуудас),

2.23. Ховд аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 44 дугаар албан бичиг, хамтарсан багийн хурлын тэмдэглэлүүд, иргэн Ц., нарын хүсэлт, нийгмийн ажилтны нөхцөл байдлын үнэлгээ, хүүхдүүдийг түр хамгаалах байранд хүлээн авсан, хүлээлгэн өгсөн маягтуудын хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 194-205 дугаар хуудас),

2.24. Ховд аймгийн сумын Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/135 дугаар “П., , нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох тухай” захирамж  (2 дугаар хавтаст хэргийн 13 дугаар хуудас),

2.25. Яллагдагч Ш.ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Тухайн өдөр Галсанпунцаг, , миний 3 хүүхэд, ах Ш. нар байсан. Манай ах Ш. эрт тасарч унтаад ухаангүй байсан. Миний 3 хүүхэд бага нь 2 настай, дунд хүүхэд маань 4 настай, том охин минь 8 настай, 2 бага маань эрэгтэй хүүхэд байгаа. Тухайн үйл явдал болох үед манай 3 хүүхэд унтаж байсан.

...Тухайн өдөр манай гэрт манай ах Ш., бид гурав архи ууж байгаад манай ах Ш. тасраад унтаад өгсөн. бид хоёр дахин гарч яваад дэлгүүрээс 1 шил  2.5 л пиво аваад орж ирсэн. Тэгсэн манай охин П. аав ирээд явлаа гэж хэлсэн. Тэгээд би утсаар яриад бид хоёр ыг дуудаж ирэхээр нь 2 хундага архи өгсөн. Тэгээд 3 хүүхдийн тэтгэмжийн талаар ярих үед намайг хэлэх хэлэхгүй/ янхан, гичий/ үгээр хэлээд чамд өгч байснаас шоронд суусан нь дээр гэж хэлэхээр нь “одоо явчих, битгий гэр орноор ирээд бай” гээд хөөсөн боловч явахгүй болохоор түлхээд хаалганы тэнд маргалдаж байсан. Гаргаад явуулахад буцаж орж ирээд дахин хэлэх хэлэхгүй үгээр хэлээд байсан, би бас сайн санахгүй байна. Миний санаж байгаагаар миний хавирга өвдөөд байсан. Тэгээд ноцолдож байгаад ширээн дээрээс хутга аваад ыг хутгалсан санагдаж байна...

...Бид хоёрын хооронд өр авлага байгаа. 3 хүүхдийн тэтгэмж 7 сарын хугацаанд төлөгдөөгүй, мөн гэр шатсан асуудал дээр тодорхой хэмжээний мөнгө өгөх ёстой байхад өгөөгүй юм.

...2024 оны 04 дүгээр сарын эхээр гэрт ирээд миний нүдийг хөхрүүлээд хамар мурийлгаад хутга бариад нэг бол чамайг алчхаад сална гээд дайрч байсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 164-165 дугаар хуудас) зэрэг нотлох баримтууд болно.

2.26. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар дараах нотлох баримтууд хэрэгт цугларсан байна. Үүнд:

- Иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 59 дүгээр хуудас),

- Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 60 дугаар хуудас),

-Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 94 дүгээр хуудас),

-Гэрч Ш.Байгаль-Эрдэнэ,  нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 171, 173 дахь тал),

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 166 дугаар хуудас)

-Гэрлэсний бүртгэлгүй тухай лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 56 дугаар хуудас) зэрэг нотлох баримтууд авагдсан байна.

2.27. Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

3. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар

3.1. Шүүх хэргийн бодит байдлыг тогтоохын тулд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, улсын яллагч, өмгөөлөгч нарын шинжлэн судлуулсан нотлох баримуудыг тал бүрээс нь харьцуулан үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 2 дахь тал),

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 3-8 дахь тал),

-Хохирогч ын өгсөн “...Намайг буцаад очих үед *******, хоёр 1 шил архи тавьсан сууж байсан. Тухайн архинаас надад 2 удаа хийж өгсөн. Би тухайн архийг уучхаад дахин архи уухгүй гэж хэлсэн. ...Би хариуд нь “би чамаас ганц юм гуяа, миний 3 хүүхдийн хажууд битгий архи уугаарай, янз бүрийн хүн амьтан битгий цуглуулаарай” гэж  хэлсэн чинь ******* “ална, хутга хаана байна” гэсэн. Миний охин айсан байдалтай “шкафны шүүгээнд байгаа” гэж хэлсэн чинь хутга бариад 5-10 минут явсан. Над руу дайрах үед барьж аваад болиулж байсан. ...Тэгээд би явах гээд гэрийн урд хэсэг рүү чиглээд алхаж гэрийн үүд хэсэгт ирж байхад намайг татахад араас нь ******* миний цээжин хэсэгт хутгалсан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 12-15 дугаар хуудас),

-Гэрч ийн “...д 2 хундага архи өгсөн дахиад өгөхөд уухгүй гэж хэлсэн. бид хоёр ярилцаад сууж байтал ******* хутга аваад ыг ална гээд дайрсан. Тэгэхээр нь би Ш.ийг зогсоогоод тэвэрч авч болиулаад байж байтал 2-3 удаа дайрсан. намайг урдаа барьж өөрийгөө хамгаалж байсан. ... гарах гэж зөрөх хооронд ******* хутгалсан. Дахиад хутгалах гээд дайрахад нь би Ш.ийг барьж аваад зогсоосон. Энэ үйл явдлыг , *******  бид гурваас өөр хүн хараагүй. Зөвшөөрөлгүй гэрт хүүхдүүдтэй уулзлаа, хүүхдийн тэтгэмж гэсэн юм яриад хэрэлдээд байсан санагдаж байна....” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас)

-Гэрч гийн өгсөн “...ахын дүү нар туслаарай ах нь хутгалуулчихлаа эмнэлэг хүргээд өгөөч гэсэн....” гэсэн агуулгатай мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 17 дугаар хуудас),

Гэрч ын “...Тэр үед манай хоёр найз нөгөө хутгалуулсан гэх ахыг аваад арын суудалд нь суусан. Би тухайн хүний “Приус-20” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож БОЭТ-ийн яаралтай тусламжийн тасагт хүлээлгэн өгсөн...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 19 дүгээр хуудас),

-Гэрч Г.ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн  “...Тэр үед тухайн хүний хажууд хойд талд нь суугаад би урд суудалд суугаад манай найз машин бариад бид гурав эмнэлэгт хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 21 дүгээр хуудас),

-Хутгыг эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 183 дугаар хуудас),

-Яллагдагч Ш.ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Миний охин П. аав ирээд явлаа гэж хэлсэн. Тэгээд би утсаар яриад бид хоёр ыг дуудаж ирэхээр нь 2 хундага архи өгсөн. 3 хүүхдийн тэтгэмжийн талаар ярих үед намайг хэлэх хэлэхгүй /янхан, гичий/ үгээр хэлээд “чамд өгч байснаас шоронд суусан нь дээр” гэж хэлэхээр нь “одоо явчих, битгий гэр орноор ирээд бай” гээд хөөсөн боловч явахгүй болохоор түлхээд хаалганы тэнд маргалдаж байсан. ...Миний санаж байгаагаар миний хавирга өвдөөд байсан. Тэгээд ноцолдож байгаад ширээн дээрээс хутга аваад ыг хутгалсан санагдаж байна...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 164-165 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг харьцуулан үнэлэхэд шүүгдэгч ******* нь 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 21-нд шилжих шөнө Ховд аймгийн сумын ******* багийн тоотод байрлах өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “гэрт зөвшөөрөлгүй ирж, хүүхдүүдтэй уулзсан, хүүхдийн тэтгэмжийн мөнгийг өгөөгүй, хэл амаар доромжилсон” гэх шалтгаанаар хамтран амьдарч байсан хохирогч тай маргалдаж,  улмаар шкафны шүүгээнд байсан  "stainless steel" гэх бичиглэлтэй хутгаар хохирогчийн цээжин тус газарт 1 удаа хутгалсан үйл баримт тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан  шинжээч, цагдаагийн ахмад ийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 03 дугаартай дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас), эд зүйлийг буюу хохирогчийн ээж гээс гаргаж өгсөн хохирогч ын эмнэлэгт эмчилгээ хийлгэж байх үеийн зургуудыг хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургууд (1 дүгээр хавтаст хэргийн 65-68 дугаар хуудас), хохирогч ын 19797 дугаартай өвчний түүхийн хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 95-150 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг харьцуулан үзэхэд хохирогч нь цээжин тус газарт хутгалуулсны улмаас түүний бие цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, уушгины уналт, цээжний хөндийн цус хуралт гэмтэл учирч,  эдгээр гэмтлүүдээс цээжний хөндийн нэвтэрсэн шарх, уушги уналт гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын хүнд зэрэгт хамаарсан байна.

Шинжээч, цагдаагийн дэслэгч ийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 04 дүгээр “1. “*******” гэж хаягласан, 0014237 дугаартай хуруу шилтэй шингэн цус нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн цусанд 2.0 промилли спиртийн агууламж илэрсэн...” гэсэн, мөн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 05 дугаар “1. "" гэж хаягласан, 001423817 дугаартай хуруу шилтэй шингэн цус шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн цусанд 1.3 промилли спиртийн агууламж илэрсэн.." гэсэн химийн шинжилгээний дүгнэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 38-40, 46-48 дугаар хуудас), эрх бүхий албан тушаалтны согтолт тодорхойлсон тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 75-76 дугаар хуудас), гэрч ийн “...******* болон түүний ах хоёртой архи ууж байтал тасраад унаад өгсөн” гэх мэдүүлэг, хохирогч ын “...Намайг буцаад очих үед *******, хоёр 1 шил архи тавьсан сууж байсан. Тухайн архинаас надад 2 удаа хийж өгсөн...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хэрэг учрал болох үед , *******, Ш. нар архидан согтуурсан, улмаар , ******* нар  хохирогчийг утсаар дуудаж дахин архи авч ирж уусан ба хохирогч хөнгөн зэргийн, шүүгдэгч ******* дунд зэргийн согтолттой байсан нь тогтогджээ.

Хохирогч ын “...Миний охиноос гадна , ******* хоёр байсан. Ш.ийн ах болох тасраад унтаж байсан..” гэх мэдүүлэг, гэрч ийн “...Тухайн үед 4 том хүн байсан 1 нь тасраад унтсан байсан гэхээр гурвуулаа байсан байна. , ******* хоёрын 3 хүүхэд унтаж байсан санагдаж байна...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан үзэхэд гэмт хэрэг үйлдэгдэх үед гэрт шүүгдэгч *******, хохирогч тэдний хүүхдүүд болох  , П., , гэрч , шүүгдэгчийн ах Ш. нар байсан бөгөөд Ш. болон хүүхдүүд /П., нар/ унтаж байсан үйл баримт тогтоогдов.

Шүүгдэгч *******, хохирогч нар нь 2014 оноос 2024 он хүртэл хамтран амьдарсан, гэрлэлтээ бүртгүүлж байгаагүй,  хамтран амьдарсан хугацаанд , П., нар төрсөн, улмаар ******* нэхэмжлэл гаргаснаар шүүх 3 хүүхдийг эх Ш.ийн асрамжид үлдээж, эцэг аар тэжээн тэтгүүлж, хүүхдийн тэтгэлгийг гаргуулж шийдвэрлэсэн, гэмт хэрэг үйлдэгдэх үед  хохирогч, шүүгдэгч нар нь тусдаа амьдарч байсан зэрэг үйл баримт шүүгдэгч *******, хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд үед өгсөн мэдүүлгүүд, Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 205 дугаар шийдвэр (1 дүгээр хавтаст хэргийн 185 дугаар хуудас), , П., нарын төрсний гэрчилгээний хуулбар, (1 дүгээр хавтаст хэргийн 65-68 дугаар хуудас), гэрлэсний бүртгэлгүй тухай лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 56 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Хэрэгт авагдсан, Ховд аймгийн сумын хамтарсан багийн хурлын тэмдэглэлүүд, иргэн Ц., нарын хүсэлт, нийгмийн ажилтны нөхцөл байдлын үнэлгээ, хүүхдүүдийг түр хамгаалах байранд хүлээн авсан, хүлээлгэн өгсөн маягтуудын хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 194-205 дугаар хуудас), иргэн гийн Ховд аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт (1 дүгээр хавтаст хэргийн 185 дугаар хуудас), гэрч ийн “...*******тэй хаяа нэг ярих үед согтуу ярьдаг, тэр нь надад төвөгтэй санагддаг. Би эрүүл үед очиж үзээгүй. Согтуу байхад дуудаад байхаар нь 2-3 удаа очиж байсан.” гэсэн мэдүүлэг, Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 205 дугаар шийдвэр (1 дүгээр хавтаст хэргийн 185 дугаар хуудас), шүүгдэгч Ш.ийн “...Бид хоёрын хооронд өр авлага байгаа. 3 хүүхдийн тэтгэмж 7 сарын хугацаанд төлөгдөөгүй, мөн гэр шатсан асуудал дээр тодорхой хэмжээний мөнгө өгөх ёстой байхад өгөөгүй юм. ...2024 оны 04 дүгээр сарын эхээр гэрт ирээд миний нүдийг хөхрүүлээд хамар мурийлгаад хутга бариад нэг бол чамайг алчхаад сална гээд дайрч байсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 164-165 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь 3 хүүхдийн хамт амьдарч байхдаа архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж хүүхдүүдээ орхиж явдаг, хүүхдүүдийнхээ хүмүүжилд анхаардаггүй,  хохирогч нь байнга архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, согтуурсан үед шүүгдэгчийн гэрт нь очиж дарамталж зоддог, сумын хамтарсан багийн шийдвэрээр 3 хүүхдийг  түр хамгаалах байранд хамгаалалтад авч улмаар хохирогчийн эцэг, эх  Ц., нарын хүсэлтээр тэдний асран хамгаалалтад өгч байсан зэрэг үйл баримт тогтоогдож байна. Дээрхээс үзэхэд    шүүгдэгч, хохирогч нар нь байнга согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, хүүхдүүдээ асран хамгаалах эцэг, эхийн үүргээ биелүүлдэггүй, хохирогч нь согтуурсан үед дарамталж, зодон шүүгдэгчийг гэр бүлийн хүчирхийлэлд өртүүлдэг байсан байна.

Ховд аймгийн сумын Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/135 дугаар захирамжаар П., , нарын асран хамгаалагчаар хохирогч А.Пүрэвсүрэнг тогтоосон байх бөгөөд  (2 дугаар хавтаст хэргийн 194-205 дугаар хуудас) одоогоор хохирогч, шүүгдэгч нар нь 3 хүүхдийн хамт амьдардаг нөхцөл байдал тогтоогдож байна.

3.2. Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон дээрх үйл баримтыг хүлээн зөвшөөрч “...хохирогчийг хутгалсан” гэж мэдүүлж, түүний өмгөөлөгчөөс шүүгдэгчийн гэм буруугийн талаар улсын яллагчтай мэтгэлцээгүй болно.  Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгийн эх сурвалж нь хохирогч , гэрч нарын мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул түүний өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

3.3. Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон дээрх үйл баримтыг нэгтгэн дүгнэхэд шүүгдэгч ******* нь хохирогч ыг хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал хөдөлбөргүй нотлогдсон, хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

3.4. Шүүх үйл баримтыг сэргээн тогтооход үндэслэл болгосон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг тогтооход хүрэлцээтэй, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул хууль ёсны нотлох баримт гэж үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

4. Эрх зүйн дүгнэлт

4.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол” гэж, гэм буруутай этгээдийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан тохиолдолд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэнд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.

Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байдаг.

4.2. “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хуульчилсан бөгөөд мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн”, 2.4 дэх заалтад “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн бол” гэж  уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хуульчилсан байна.

Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 1.4-дэх заалтад хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэргийг амь насанд аюултай эсэх, эрүүл мэнд сарниулсан хугацаа, гэмтлээс үүссэн үлдэц уршиг, хөдөлмөрийн чадвар алдалт зэрэг шинжийг харгалзан тогтоохоор заасан.

Хохирогч ын биед үүссэн цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, уушгины уналт гэмтлийг дээрх журмын 4.1 дэх заалтад зааснаар амь насанд аюултай шинжээрээ хохирлын хүнд зэрэгт хамаарна гэх шинжээчийн дүгнэлтийг (1 дүгээр хавтаст хэргийн 31 дүгээр хуудас) үндэслэлтэй гэж үзэж, хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэж дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэг тогтоогдсон шүүгдэгч Ш.ийн хохирогч тай маргалдах явцад түүний биеийн цээжин тус газарт нь хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан  хохирогчийн халдашгүй байх эрхэд халдаж, түүний эрүүл мэндэд хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байна.

4.3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн тайлбарт  “Энэ хуульд заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно.” гэж  тайлбарлажээ.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, хэргийн газрын үзлэгээр эд мөрийн баримтаар тооцож хурааж авсан хар өнгийн хутга нь түүний гэртээ ашигладаг хутга болох нь хохирогч, шүүгдэгч нарын  мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар  тогтоогдсон.

Шүүгдэгч Ш.ийн хохирогч ыг хутгалсан идэвхтэй үйлдэл хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүнд хохирлын шалтгаан холбоо нь шинжээчийн “уг гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ” гэх дүгнэлт болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Хутга нь бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх зориулалттай, хүйтэн зэвсэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Ш.ийн хутга хэрэглэн халдаж, хохирогч ын эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан  үйлдлийг  хутга буюу зэвсэг хэрэглэж, хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэж үзнэ.

4.4. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “Энэ хуулийн зохицуулалтад гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд нэгэн адил хамаарна.” гэж, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл гэж энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг”  гэж тус тус заасан.

Шүүгдэгч *******, хохирогч нар нь 10 жил хамтран амьдарсан үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон тул хохирогч, шүүгдэгч нарыг дээрх хуулийн үйлчлэлд хамаарах этгээд буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэж үзнэ.

Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүй бие махбодын хүчирхийлэлд хамаардаг.

Шүүгдэгч ******* нь урьдын таарамжгүй харилцаа, хүүхдийн тэтгэмжийн асуудлаас болж хоорондоо маргалдах явцад хамтран амьдарч байсан хохирогч ыг хутгалж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан үйлдлийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хохирогчийг бие махбодын хүчирхийлэл үйлдэж хутгалж, эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан  гэж үзэх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон энэхүү хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн   “энэ гэмт хэргийг 10.1.энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх шинжийг хангасан гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

4.5. Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэх үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, дунд зэргийн согтолтой байсан нь тогтоогдож байгаа ба түүний согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас зарим үйлдээ санахгүй байгаа байдал нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

4.6. Шүүгдэгч өөрийнхөө үйлдлийн хууль бус шинжийг ухамсарласан атлаа согтуурсан үедээ хохирогчийн эрүүл мэндэд халдаж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нөхцөл байдал тогтоогдсон тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

4.7.  Иргэдийн төлөөлөгчийн шүүх хуралдаан гаргасан “шүүгдэгч ******* гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай.” гэх дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн гэж дүгнэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоход шүүх бүрэлдэхүүн харгалзан үзлээ.  

4.8. Иймд шүүгдэгч Ш.ийг зэвсэг хэрэглэн, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирогч ын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зэвсэг хэрэглэн үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

4.9. Хэрэг учрал болох үед шүүгдэгч *******, хохирогч нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, хамтран амьдарснаас улбаалсан таарамжгүй харилцаа, шүүгдэгч нь байнга гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг, тэдний хууль эрх зүйн мэдлэг дутмаг зэрэг нөхцөл байдлууд гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн байна.  

5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

5.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус хуульчилжээ.

5.2. Гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч *******эс гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг гаргуулан хохирогчид олгох нь зөрчигдсөн эрхийг сэргээх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцнэ.

Хохирогч ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон тул тэрээр эрүүл мэндэд хохирол учирсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршгийг нэхэмжлэх эрхтэй. Хохирогч нь гэмт хэргийн хор уршгийг нэхэмжилсэн нотлох баримтаа гаргаж өгөөгүй, гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлтээ гаргасан тул түүнийг гэм хэргийн улмаас учирсан хор уршгийг нэхэмжлээгүй гэж үзлээ.

5.3. Хохирогч д эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн үйлчилгээний төлбөрийг  Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлээгүй болох нь  Ховд аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 25/01 дугаартай албан бичгээр тогтоогдож байна. (1 дүгээр хавтаст хэргийн 91 дүгээр хуудас),

Иймээс шүүгдэгч *******эс энэхүү шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, төлбөр байхгүй гэж дүгнэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар

2.1. Шүүгдэгч Ш.ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зэвсэг хэрэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

2.2. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

2.3.  Хэрэгт авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, гэрч Ш.Байгаль-Эрдэнэ,   нарын мэдүүлэг, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох  баримтуудаар шүүгдэгч ******* нь хувийн байдлын хувьд    настай, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт амьдардаг, дээд боловсролтой, экологи байгаль хамгаалагч мэргэжилтэй, Хөшөөтийн уурхайд ажилладаг, Ховд аймгийн сумын багийн тоотод оршин суух хаягтай, гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна. (1 дүгээр хавтаст хэргийн 59-60, 94, 171-173, 166 дугаар хуудас)

2.4. Ш.ийн хутга хэрэглэн хохирогч ын эрүүл мэндэд халдсан үйлдлийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаа учраас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хувийн байдал нь хамааруулан үзэв.

Хохирогч ын шүүгдэгч Ш.ийг гэр бүлийн хүчирхийлэлд өртүүлдэг байснаас улбаатай таарамжгүй харилцаа, хэл амаар доромжилсон зүй бус үйлдэлд нь дургүйцэж шүүгдэгч хутга хэрэглэн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамааруулан үзэж,  эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх  тогтоогдоогүй гэж дүгнэлээ.

2.5.  Шүүх  хуралдаанд улсын яллагчаас “Шүүгдэгч Ш.ийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэн, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоох, бусдад төлөх хохирол, төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга 1 ширхгийг устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэх саналтай.” гэсэн,

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй, хохирогчийн байнгын дарамтад байсны улмаас гэмт хэрэг үйлдсэнийг харгалзан хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэсэн  санал, дүгнэлтийг тус тус гаргасан.

2.6. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч Ш.ийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн,  бага насны 3 хүүхэдтэй гэх хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж, чанар,  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохируулан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар  хорих ялаар шийтгэх нь эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх зорилгод нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх эрх хэмжээг шүүхэд олгосон.

Шүүгдэгч ******* нь мөрдөн шалгах ажиллагаанаас гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн түүний дээр дурдсан хувийн байдал,  бусдад төлөх хохирол, төлбөргүй, хохирогч хор уршиг нэхэмжлээгүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу олон жил үргэлжилсэн таарамжгүй харилцаа,  хохирогчийн зүй бус үйлдэл, байнгын хүчирхийллийн улмаас гэмт хэрэг үйлдсэн  нөхцөл байдлыг шүүх бүрэлдэхүүн харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” гэж заасныг журамлан,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан хорих ялын доод хэмжээ 5 жилийн ялыг хөнгөрүүлж, 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэв.

2.7. Шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлыг харгалзан түүнд  оногдуулсан 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Гурав: Бусад асуудлын талаар

3.1. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт баривчлагдаж, цагдан хоригдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

3.2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон шүүхийн шийдвэр гарсан бол улсын яллагчийн санал, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн санал, хүсэлтийг үндэслэн шүүх түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж болно.” гэж хуульчилсан.

Шүүгдэгч Ш.ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учраас түүний хүнд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүхээс хорих ял оногдуулсан, улсын яллагчаас таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах санал гаргасан зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

3.3. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч хор уршиг нэхэмжлээгүй,  энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн 1 ширхэг хутгыг  шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Ховд аймаг дахь Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  ******* ургийн овогт *******ын ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар  шүүгдэгч *******ын *******д 3 (гурав) жил, 4 (дөрөв) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 3 жил 4 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

5. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч хор уршиг нэхэмжлээгүй, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******эс гаргуулах хохирол, төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн 1 ширхэг хутгыг  шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Ховд аймаг дахь Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

7. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.   

 

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ө.БАХЫТБЕК

                                                    ШҮҮГЧ                                  Б.РАУШАН

                                                    ШҮҮГЧ                                  Б.МӨНХБАТ