Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Тэрбишийн Мөнх-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2023/0016/З |
Дугаар | 128/ШШ2023/0117 |
Огноо | 2023-02-02 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 128/ШШ2023/0117
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Бүгд Найрамдах Хятад Ард Улс /БНХАУ/-ын иргэн B*******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У /РД:/,
Хариуцагч: Г*******,*******рын даргад холбогдох г*******ийг Монгол Улсаас албадан гаргасан тушаалыг хүчингүй болгуулахтай холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа, нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн B*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Г, хариуцагч Г*******,*******рын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. БНХАУ-ын иргэн B*******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У нь тус шүүхэд хандан “Г*******,*******рын даргын 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.[1]
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн B******* /Б гэх/ нь 1971 оны 06 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, эрэгтэй, дугаарын гадаад паспорттай, Монгол Улсад “М” ГХОХХК-ийн нэр дээр 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хөрөнгө оруулагчаар “В1” төрлийн оршин суух зөвшөөрөлтэй байсан.[2]
2.2. Тэрээр 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Япон Улсын иргэн H /Х/-той маргалдан түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт буруутгагдан, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/******* дугаартай шийтгэх тогтоолоор[3] Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 000 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгджээ.
2.3. Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 2022/ДШМ/******* дугаартай магадлалаар[4] Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/******* дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, улмаар Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаартай тогтоолоор[5] түүнд холбогдох хэргийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэжээ.
2.4. Г*******ий хяналтын улсын ахлах байцаагчаас 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн УБ06/******* дугаартай “Албадан гаргах тухай” дүгнэлтийг[6] гаргажээ.
2.5. Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Г*******ий эрх зүйн байдлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.11, 37.2 дахь хэсэг, Засгийн газрын 2021 оны 193 дугаар тогтоолоор баталсан “Г*******ийг Монгол Улсаас албадан гаргах, албадан гаргахаас чөлөөлөх болон Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацааг тогтоох журам”-ын 4.4.14.1 дэх заалт болон Г*******ий хяналтын улсын ахлах байцаагчаас 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн УБ06/******* дугаартай “Албадан гаргах тухай” дүгнэлтийг тус тус үндэслэн Г*******,*******рын даргын 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/******* дугаартай “Монгол Улсаас албадан гаргах тухай” тушаал[7] гарч, нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн B*******-г 1 жилийн хугацаанд Монгол Улсад дахин оруулахгүй байхаар тогтоож, албадан гаргажээ.
2.6. Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн B******* нь Монгол Улсын иргэн П.Утай хамтран амьдардаг бөгөөд дундаасаа 3 хүүхэдтэй байна.
2.7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс “... Н.Д байцаагч 09 дүгээр сарын 16-ны өдөр албадлагаар гаргах болсон гэж хэлсэн. Би сонсоод цочролд орсон. Цочролд орсон учраас хууль ёсны газар хүсэлтээ гаргая, 3 нялх хүүхэдтэй Монгол Улсын иргэн, хэдий миний хамтран амьдрагч Өвөрмонгол хүн ч гэсэн эрх үүрэгтэй гээд би хуулийн байгууллагаар явсан. Хамтран амьдрагч 09 дүгээр сарын 16-ны өдөр онгоцны билетээ аваад 2 хүүхдээ авч явахаар болсон байсан. Хууль ёсны асран хамгаалагч учраас явах байсан. Тушаалыг хэзээ гарсныг хэлээгүй. Манай хүн явъя гээд намайг чи миний албан ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгч учраас намайг гомдлоо гаргаарай гээд явсан. Баагүйгээр миний амьдрал төсөөлөхийн аргагүй. Энд хүүхдүүдийн эрх зөрчигдөж байгаа. Энэ нь миний амьдралд том нөлөөлөл болж байгаа. Тушаал шийдвэрийг бид нарт албан ёсоор гардуулж өгөөгүй. Ямар шийдвэр гарсныг харъя гээд хуулбарыг авсан ...” гэх зэрэг агуулгаар маргаж байна.
2.8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн зүгээс “... Г*******ий эрх зүйн байдлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт шийдвэр гаргана гэж заасан. Шийдвэр, тушаал гэдэг нь хоёр өөр ойлголт юм. Хариуцагч байгууллага одоо хүртэл тушаалаар гаргаж байгаа бол хууль зөрчиж байна гэж ойлгож байна. Тушаал, шийдвэрийнхээ ялгааг хариуцагч ойлгох хэрэгтэй. Тушаал гэдэг бол тодорхой хуулийн хүрээнд тухайн байгууллага эрх хэмжээнийхээ дагуу удирдах байгууллагаас гаргаж байгаа баримтыг хэлнэ. Шийдвэр гэдэг бол процессын хуультай холбоотой, тийм учраас хууль дээр шийдвэр гаргана гэж заасан байна. Гомдол гаргахгүйгээр хэрэгжүүлдэг хуулийн зохицуулалт иргэний процесс, захиргааны процесс, шүүхийн эрх хэмжээнд байдаг болохоос биш, аль нэгэн агентлагт байхгүй. Гадаадын иргэдийн эрх зүйн байдлын тухай хууль дээр албадан гаргах шийдвэр гэж хууль тогтоогч шууд агуулгаар нь хэлчихсэн байгаа юм. Хүний эрхэд халдаж байгаа зохицуулалт учраас шийдвэр гэж хууль тогтоогчид заасан байна гэж хэлэх гэж байгаа юм. Хяналтын улсын байцаагчийн дүгнэлтдээ бас шийдвэр гэж бичсэн байгаа. Тэгсэн атлаа тушаал гаргаснаа зөвтгөх гэж байгаа нь буруу юм. Тушаал гаргаж гомдол гаргах эрхийг нь хязгаарласан байна ...” гэх зэрэг агуулгаар маргаж байна.
2.9. Хариуцагчийн зүгээс “... Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлд зааснаар агентлагийг дарга удирдана, түүний гаргасан шийдвэр нь тушаал хэлбэртэй байна гэсэн зохицуулалттай байдаг. Энэ зохицуулалтын хүрээнд Монгол Улсаас албадан гаргасан шийдвэр нь тушаал хэлбэртэй гардаг. Г*******ий эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар Монгол Улсын нутаг дэвсгэрт өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Албадан гаргах тухай шийдвэрийг хэнтэй ч хуваалцахгүйгээр манай байгууллага, байгууллагын даргад эрх нь хуулиар олгогдсон байгаа. Энэ эрхийнхээ хүрээнд г*******ийг албадан гаргадаг. н.Баа нь Г*******ий эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан хориглосон үйл ажиллагаа явуулсан этгээд гэж манай байгууллага үзнэ. Монгол Улсын хууль тогтоомж болон гэрээнд заасан эрх, эрх чөлөөг эдлэхдээ гадаадын иргэн Монгол Улсын эрх ашиг тус улсын иргэний эрх бусад хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхийг хориглоно гэсэн заалт байдаг. Энэ заалтыг зөрчөөд Монгол Улсад оршин суухад гадаад иргэний эрх, эрх чөлөөнд нь халдсаны улмаас хөнгөн гэмтэл учруулаад шүүхээр гэм буруутай нь тогтоогдоод ял шийтгүүлсэн. Энэ нөхцөл байдлаасаа шалтгаалж Монгол Улсаас гарах орох эрхээ алдсан ...” гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар:
3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний хамтран амьдрагч болох н.Баагийн эрх зөрчигдсөн болохоор энд ирсэн. 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр миний хамтран амьдрагч хоёр хүүхдээ гадагшаа Канад руу сурахаар явах гэж байсан. Хилийн хориг тавьсан байсан болохоор Г*******ий харьяат руу залгаж асуутал ирээд уулз гэсэн. Тэгээд очоод уулзтал Н.Д байцаагч байсан. 09 дүгээр сарын 16-ны өдөр албадлагаар гаргах болсон гэж хэлсэн. Би сонсоод цочролд орсон. Цочролд орсон учраас хууль ёсны газар хүсэлтээ гаргая, 3 нялх хүүхэдтэй Монгол Улсын иргэн, хэдий миний хамтран амьдрагч Өвөрмонгол хүн ч гэсэн эрх үүрэгтэй гээд би хуулийн байгууллагаар явсан. Н.Д байцаагчид би хүүхдийн гэрчилгээ бусад бичиг баримтуудыг та адилхан эмэгтэй хүн байж нөхцөл байдлыг харгалзаж үзнэ үү гээ өгсөн. Гэтэл надад хамаагүй, энэ баримтуудыг харахгүй, та нар гомдол гарга, гомдол гаргаад давсан хүн байдаггүй юм гэж хэлж байсан. Би анх удаа шүүхээр явж байгаа, бид нарын эрхийг хамгаалах газар байгаа гэдэг үүднээс ирсэн. Хамтран амьдрагч 09 дүгээр сарын 16-ны өдөр онгоцны билетээ аваад 2 хүүхдээ авч явахаар болсон байсан. Хууль ёсны асран хамгаалагч учраас явах байсан. Захирамж шийдвэрийг хэзээ гарсныг хэлээгүй. Манай хүн явъя гээд намайг чи миний албан ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгч учраас намайг гомдлоо гаргаарай гээд явсан. Би 3 хүүхэдтэй нялх биетэй учраас ачааллыг дааж чадахгүй, стресст орж надад хэцүү байсан. Баагүйгээр миний амьдрал төсөөлөхийн аргагүй. Хамтран амьдрагч маань Сонгинохайрхан болон бусад захиргааны шүүхэд гомдол гаргасаар байгаа. Гадаадын хөрөнгө оруулагч, олон ажлын байраар хангагдсан энэ хүнгүйгээр Монгол улс хамаатай байдаг учраас ийм шийдвэр гаргахгүй байх гэж бодож байтал шийдвэр гаргасан. Бид хоёр хүүхдүүдээ Канад Улсад сургая гэж ярьж байсан. Эхлээд 2 хүүхдээ явуулаад буцаж ирээд компанийн ажлаа зохицуулаад 3 хүүхдээ авч явна гэж бодож байтал энэ тушаал шийдвэр гарснаас болоод буцаж Монголд орж ирэх эрх байхгүй болсон. Энд хүүхдүүдийн эрх зөрчигдөж байна гэж харж байгаа. Би давхар сургуульдаа явж чадахгүй байгаа болохоор надад хэцүү байна. Хамтран амьдрагч н.Баа маань Монгол Улсын иргэн болохоор маш их хүсдэг. Энэ тушаал шийдвэрээс болоод миний хамтран амьдрагчийн шийдвэр нөлөөлнө. Энэ нь миний амьдралд том нөлөөлөл болж байгаа. Тушаал шийдвэрийг бид нарт албан ёсоор гардуулж өгөөгүй. Ямар шийдвэр гарсныг харъя гээд хуулбарыг авсан.” гэжээ.
3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г*******ий эрх зүйн байдлын тухай хууль нь өөрөө их онцлогтой хууль. Тус хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх хэсэгт шийдвэр гаргана гэж заасан. Шийдвэр тушаал гэдэг нь хоёр өөр ойлголт юм. Та нар одоо хүртэл тушаалаар гаргаж байгаа бол хууль зөрчиж байна гэж ойлгож байна. Тушаал шийдвэрийнхээ ялгааг ойлгож байна уу. Тушаал гэдэг бол тодорхой хуулийн хүрээнд тухайн байгууллага эрх хэмжээнийхээ дагуу удирдах байгууллагаас гаргаж байгаа баримтыг хэлнэ. Шийдвэр гэдэг бол процессын хуультай холбоотой тийм учраас хууль дээр шийдвэр гаргана гэж заасан байна. Гомдол гаргахгүйгээр хэрэгжүүлдэг хуулийн зохицуулалт иргэний процесс, захиргааны процесс, шүүхийн эрх хэмжээнд байдаг болохоос биш, аль нэгэн агентлагт байхгүй. Тийм учраас тушаал гаргангуут гомдол гаргах эрхийг нь хязгаарлаж байна. Танай зөрчил хянан шийдвэрлэх газрын даргын тайлбар дээр шүүхээс албадан гаргах шийдвэр гэж байгаа. Тэгэхээр гаргах эрх зүйн акт, хүний эрхийг хязгаарлаж байгаа зохицуулалт нь шийдвэр хэлбэртэй байх ёстой. Захиргааны ерөнхий хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт заасны дагуу агуулгын хувьд зөрчилтэй гэж үзэж байна. Зарим тохиолдолд хуулиар олгогдсон зүйл байдаг. Та нарт хуулиар олгогдсон эрх хэмжээ юу байсан бэ, гэхээр шийдвэр хэлбэрээр гаргана гэж хэлэх гэж байгаа юм. Яагаад хууль зөрчөөд хэрэгсэхгүй болгох гээд байна гэхээр захиргааны актаар олгосон эрхийг хэрэгжүүлээгүй. Өөрөөр хэлбэл шийдвэр гаргаагүй байж тушаалын хэлбэрээр эрхийг зөрчиж байна гэсэн үг. Олон улсын хүний эрхийн түгээмэл тунхаглал дотор заасан байдаг. Гэтэл та нарын бүх эрхийг хязгаарлаж байгаа үйлдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 38.2.3 дахь заалтыг зөрчсөн байна. Захиргааны ерөнхий хуулийн 48.2.2 дахь хэсэгт бусдын эрх хууль ёсны эрх ашиг энэ акт гэж өөрөө үзэж байвал тухайн акт хөндөгдсөн үү, үгүй юу, гэдэг асуудал байгаа. Захиргааны ерөнхий хууль гарснаас хойш сонсох ажиллагааг харилцан ярианы хэлбэрээр эцсийн байдлаар шийдэх асуудал биш. Сонсох ажиллагаа явуулахаас өмнө гуравдагч этгээдийн юм уу, хэн нэгний эрх ёсны хууль ашиг хөндөгдөж байна уу, гэдгийг хуулиар зохицуулсан байгаа. Та хүсэлтийг тухайн үед авах ёстой байсан. Энэ хүн хууль дээр ямар эрх хэмжээ олгогдсон байна, энэ дагуу хийгдэх ёстой гэж ойлгож үзээд би танай шийдвэрийг хүлээж байсан. Гэтэл шийдвэр нь гараагүй, гомдол гаргах эрхийг нь хязгаарласан. Манай үйлчлүүлэгчийн өгсөн өргөдлийг үндэслэлтэй ч бай, үндэслэлгүй ч бай аваад хариу өгөх ёстой байсан. Гэтэл таны хүлээж авахгүй байгаа үйлдэл захиргааны байгууллагын үйл ажиллагааны бусдын эрх ашгийг зөрчсөн байж болзошгүй гэдэг чиг үүргийг зөрчсөн байна гэдгийг хэлэх гэж байгаа юм. Тухайн захиргааны акт гэж үзээд байвал актаа яагаад гардуулж өгөхгүй байгаа юм. Би ойлгохдоо албан ёсоор шийдвэрийг гардуулах ёстой. Тухайн цаг үед тэр хүн яагаад гомдол гаргах бололцоогүй байсан бэ, гэхээр насанд хүрээгүй хүүхдээ аваад явах цаг хугацаа нь болсон, онгоцныхоо тийзийг авсан хичээл нь эхлээд сар гаран болчихсон гарцаагүй байдлын улмаас явахаас өөр арга байгаагүй. н.Баа өөрөө надад ямар ч гомдол гаргах цаг хугацаа байхгүй гэж хэлсэн. н.Баа, П.У нарын эрх ашиг хаана хөндөгдөөд байна вэ, Монгол Улсын төрийн байгууллагаас гаргаж байгаа шийдвэрийг яагаад гомдол гаргах эрхийг нь хязгаарлаж байгаа юм бэ, байгууллагын даргын тушаалаар хүний эрхийг хязгаарлаж болдог уу, хамтран амьдрагч н.Баагийн нэрээр овоглосон 3 хүүхдийн нэр байна. Хүүхдийн эрхийн тухай хууль, Үндсэн хуулиар хүүхдээ асран хамгаалах тэжээн тэтгэх чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. Энэ эрхийг нь хязгаарлаж байна. Тодорхой хэмжээгээр 20 гаруй жил Монгол Улсад хөрөнгө оруулалт хийчихсэн. 10,20 гаран хүнийг цалинжуулсан. Мөн шүүх дээр маргаан үүсгээд явж байдаг. Эдгээр нөхцөл байдлыг хязгаарлаж байгаа юм бол н.Баагийн эрхийг зөрчсөн байна гэж үзэж байгаа юм. Цаашдаа шүүх нэг агентлагийн даргын тушаалаар хүний эрхийг хязгаарлахыг зөвшөөрөөд байх юм бол Монгол Улсын хэмжээнд бусад гадаад орнуудын хүний эрхийг хязгаарлаж байгаа олон улсын гэрээгээр хүлээн зөвшөөрөгдсөн нөхцөлтэй харьцуулж үзэх юм бол бүдүүлэг зохицуулалт байгаа юм. Төрийн байгууллагын практик дотор нөхцөл бүрджээ. Хууль тогтоох байгууллага тушаалаар гардаг зүйл зөвшөөрөөгүй. Нэгдсэн үндэсний байгууллагаас гаргасан олон улсын эрхийнхээ актад нэгдсэнийхээ хүрээнд дотоодын хууль тогтоомжид зохицуулагдаагүй бол олон улсын гэрээний зохицуулалтыг хэрэглэж хүний эрхэд хүндэтгэлтэй хандах ёстой. Энэ тушаал захиргааны акт биш шийдвэр. Эрх олгогдоогүй үйлдлээр энэ тушаал гарсан байна гэж үзэж байгаа юм. Тийм учраас энэхүү тушаал хүчингүй болох ёстой. Цаашлаад ямар нэгэн гадаад иргэнийг албадан гаргах гэж байгаа бол хуульд нийцүүлсэн албан ёсны шийдвэр гаргаж байж, шийдвэр нь захирамжилсан шинж чанарыг агуулж байж хүний эрхэд халдана. Гомдол гаргах эрхийг хязгаарлахыг танай байгууллага болоод Монгол Улсын Үндсэн хуульд олгоогүй. Энэ эрхийг хаана ямар ч хүн эдлэх эрхтэй учраас энэ тушаал хүчингүй болгох ёстой. Энэ тушаалыг захиргааны акт гэж хариуцагч дүгнэж байвал хууль зөрчсөн акт гэсэн дүгнэлтэд хүрлээ.” гэжээ.
3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн B******* нь хөрөнгө оруулагч гэж оршин суудаг байсан. Хамтран амьдрагч итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Уын хэлснээр эмэгтэй хүнийхээ хувьд гомдолтой байх шиг байна. Гэхдээ бид төрийн шийдвэрийг биелүүлнэ. Үүнд хувийн харилцаа байхгүй. Г*******ий эрх зүйн байдлын тухай хуулийн 37.1.11 дэх хэсэгт зааснаар албадан гаргах гол үндэслэл юу вэ, гэхээр Монгол Улсын шүүхээр ял шийтгүүлсэн г******* хамаарч байгаа. Баа нь Япон Улсын иргэнтэй хувийн харилцаанаас болж маргалдаж улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсны улмаас Эрүүгийн хэргийн шүүхэд ял шийтгүүлсэн. Торгуулиар шийтгэхдээ холбогдуулан Эрүүгийн хэргийн шүүхээс таслан сэргийлэх арга хэмжээ авч Монгол Улсаас гарахыг түдгэлзүүлсэн байсан. Уг хуулинд заасан ялыг бүрэн барагдуулсны дараа гурван шатны шүүхээр орсон, хяналтын шатны шүүхээр хүлээж авахаас татгалзсан байсан. Анхан шат, давж заалдах шатны шүүхүүд хэвээр үлдээсэн. Энэ бүх шүүхийн шийдвэрүүдийг бид өөрсдөө зорьж авдаггүй. Шүүхийн байгууллагаас Монгол Улсын хилээр гаргах эрхийг сэргээх талаар захирамж ирүүлсний дагуу тухайн хүний холбогдсон хэргийн онцлогийг уншиж танилцаж үзэхэд ял шийтгүүлээд, торгуулийн ял авсан гэдэг нь нотлогдсон. Тийм учраас Г******* эрх зүйн байдлын тухай хуулийн 37.1.11 дэх хэсэгт зааснаар торгох буюу хорихоос өөр хэрхэн ял эдэлсэн, хорих ялтай г*******ийг 1 жилийн хугацаагаар албадан гаргадаг. Засгийн газрын 2021 оны 193 дугаар тогтоолыг үндэслэж гаргадаг. Эхний удаа н.Б гэдэг хүн өөрийн компанийн ажилтантай манайд ирж уулзсан. Тухайн үед таны үйлдсэн гэмт хэрэгтэй холбогдуулаад хуулийн хүрээнд шийдвэр гаргаж байна гэдгийг танилцуулсан. Хэлэхэд хүндээр хүлээж авсан. Бид хууль ёсны дагуу хэлэх үүрэгтэй, тухайн үед ковидын нөхцөл байдал байсан. Утасны хүртээмж сайн биш байсан учраас хөрөнгө оруулагчийг тулгаад яах вэ гээд түдгэлзүүлсэн шийдвэрийг цуцлаад явна гэсэн хугацаанд нь тайлбарлаж байсан. Хамтран амьдрагч нь өөр юм яриад байна. Авлигатай тэмцэх газрын комиссар хүнээр над руу нөлөөлүүлж яриулсан. Энэ хүнийг ямар шалтгаанаар Монгол Улсаас гаргах гээд байгаа вэ, ямар учиртай юм гэдэг талаар асуулгасан. Гэвч танай байгууллагад чиг үүргийнх нь талаар хамаагүй гэдгийг тайлбарласан. Тэрийг хувийн харьцааны улмаас н.Б гэдэг хүн тодруулсан байсан. Маргааш нь П.У гэдэг хүн өөрийнхөө хүүхдүүдийг дагуулаад ирсэн. Магадгүй надад нөхцөл байдлаа ойлгуулах гэсэн байх. Тэр нь бичиг баримтаар нь нотлогдож байгаа. Монгол Улсын иргэнтэй хамтран амьдарч байгаа, түүнчлэн Монгол улсын иргэнийг төрүүлсэн гадаад иргэн, Монгол Улсад хөрөнгө оруулсан зэрэг шалтгаанууд нь Монгол Улсаас г*******ийг хөнгөлөлт буюу давуу байдал үзүүлэх боломжгүй байгаа. Нэгэнт гаргасан шүүхийн шийдвэрийг үндэслэж албадан гаргах шийдвэрээ гаргасан учраас үүн дээр өөрийн зүгээс үзүүлэх тусламж дэмжлэг байхгүй. Монгол Улсад хөрөнгө оруулсан бол Засгийн газрын баримталж байгаа бодлогын дагуу хөрөнгө оруулагчийн хувьд Дотоод хэргийн сайдад хүсэлтээ гаргаж болно. Гэхдээ хуулийн хувьд ямар нэгэн хөнгөлөлт, албадлагаас чөлөөлөх эрх зүйн зохицуулалт байхгүй гэдгийг тайлбарлаж өгсөн. Дараа нь 2 хоногийн дараа н.Баагийн онгоцны билет нь тодорхойгүй байсан. Канадын Бээжинд байгаа элчин сайдын яамнаас Канадын виз нь н.Б гэдэг хүний нэр дээр дагалдаж ирсний дараа ниснэ гэсэн асуудал байсан. Билет нь хүлээлгийн горимд байсан учраас одоо нисэх гэж байна, билетээ баталгаажуулсан гээд хүсэлтээ гаргасны үндсэн дээр манай байгууллагын удирдлагууд тушаалын шийдвэрийг тодруулж өгсөн. Таныг албадан гаргаж байна гээд тухайн шийдвэрийг биечилж өгдөггүй. Хууль ёсны дагуу гомдол гаргахад ямар нэгэн цааргалах зүйлгээгээр гарган өгдөг. Хавтас хэрэгт нотлох баримтаар н.Б гэдэг хүний өргөдөл байгаа түүнийг үндэслээд тушаалаа гаргасан.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
1. Г*******ий эрх зүйн байдлын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт “Г*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй байвал дараахь үндэслэлээр Монгол Улсаас албадан гаргана:” гээд, мөн зүйлийн 37.1.11 дэх заалтад “шүүхээр ял шийтгүүлсэн г******* ялаа эдэлж дууссан буюу ялаас чөлөөлөгдсөн, эсхүл тухайн г*******ийг Монгол Улсын олон улсын гэрээний дагуу харьяалах улсад нь шилжүүлэхээр болсон;” гэжээ.
2. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнээс үзвэл, шүүхээр ял шийтгүүлсэн г******* ялаа эдэлж дууссан тохиолдолд Монгол Улсаас албадан гаргахаар зохицуулсан байх бөгөөд харин дахин оруулахгүйгээр албадан гаргах хугацааг Засгийн газрын 2021 оны 193 дугаар тогтоолоор баталсан “Г*******ийг Монгол Улсаас албадан гаргах, албадан гаргахаас чөлөөлөх болон Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацааг тогтоох журам”-аар[8] зохицуулжээ.
3. Тус журмын 4 дүгээр зүйлийн 4.4-д “Дор дурдсан үндэслэлээр г*******ийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацааг тогтооно:” гэж, 4.4.14-д “Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ял оногдуулсан болон хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэгт шүүхээр ял шийтгэгдсэн г******* ялаа эдэлж дууссан буюу ялаас чөлөөлөгдсөн, эсхүл Монгол Улсын олон улсын гэрээний дагуу түүнийг харьяалах улсад нь шилжүүлэх тохиолдолд:” гээд, мөн заалтын 4.4.14.1-д “Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг 5 жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэгт 1 жил;” гэж заажээ.
4. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн B******* нь 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Япон Улсын иргэн H /Х/-той маргалдан түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт буруутгагдан, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 000 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгджээ.
5. Мөн Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 2022/ДШМ/******* дугаартай магадлалаар Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/******* дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, улмаар Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаартай тогтоолоор түүнд холбогдох хэргийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.
6. Тиймээс хариуцагч маргаж буй захиргааны актыг гаргахдаа Г*******ий эрх зүйн байдлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.1.11, Г*******ийг Монгол Улсаас албадан гаргах, албадан гаргахаас чөлөөлөх болон Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацааг тогтоох журмын 4.4.14.1-д заасныг үндэслэсэн байх бөгөөд энэ үйл баримттай талууд маргаагүй.
7. Харин энэхүү захиргааны хэрэгт талуудын маргаж буй гол асуудал нь Г*******ий эрх зүйн байдлын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт “Г*******ийг Монгол Улсаас албадан гаргах тухай шийдвэрийг г*******ий хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн г*******ий асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга гаргана. Г******* нь албадан гаргасан үндэслэлээс хамааран 1-10 жилийн хугацаанд Монгол Улсад орох эрхгүй байна.” гэж заасны “... Г*******ийг Монгол Улсаас албадан гаргах тухай шийдвэрийг ...” гэсэн хэсэгт Г*******,*******рын даргын тушаал хамаарахгүй, энэ заалтын “шийдвэр” гэдэг нь тушаалаас тусдаа, бие даасан эрх зүйн хэлбэр байх ёстой гэсэн агуулгаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн зүгээс үндэслэл дэвшүүлэн маргасан.
8. Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн дэвшүүлэн мэтгэлцсэн дээрх үндэслэлд тухайлан эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагатай гэж үзэж, дараах үндэслэлүүдээр түүний дэвшүүлсэн тайлбарыг хууль зүйн үндэслэлтэй хэмээн дүгнэж байна. Тодруулахад:
9. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “Шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ, бусад хууль тогтоомжийг хэрэглэнэ.” гэж заасан хүрээнд Монгол Улс 1968 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гарын үсэг зурж, 1974 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр соёрхон баталсан Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын[9] 13 дугаар зүйлийн агуулга, зорилгод Монгол Улсын Их Хурлаас 2010 онд баталсан Г*******ий эрх зүйн байдлын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсгийн агуулга нийцэж байгаа эсэхийг нягтлан дүгнэх нь зүйтэй байна.
10. Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 13 дугаар зүйлд “Энэхүү Пактад оролцогч аль нэг улсын нутаг дэвсгэрт хууль ёсоор оршин суугаа г*******ийг гагцхүү хуулийн дагуу гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх үүднээс албадан гаргаж болох бөгөөд үндэсний аюулгүй байдлыг хамгаалах зайлшгүй шалтгаанаас бусад тохиолдолд албадан гаргахыг эсэргүүцсэн үндэслэл шалтгаанаа танилцуулах, эрх бүхий байгууллага буюу түүнээс тусгайлан томилсон этгээд буюу этгээдүүдээр хэргээ дахин хянуулах түүнчлэн энэ зорилгоор ийнхүү эрх бүхий байгууллага, этгээд буюу этгээдүүдэд өөрийгөө төлөөлүүлж хандах эрхтэй.” гэсэн байх бөгөөд уг зүйлийн “... хууль ёсоор оршин суугаа г*******ийг гагцхүү хуулийн дагуу гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх үүднээс албадан гаргаж болох ...” гэж зааснаас үзэхэд, хууль ёсоор оршин суугаа г*******ийг албадан гаргах үндэслэл нь гагцхүү хуулийн дагуу гаргасан шийдвэр буюу үйл баримтыг зохих ёсоор дүгнэсэн, шударга процедурын шаардлагыг хангасан шийдвэр байхаар олон улсын эрх зүйн шаардлага тавигджээ.
11. Олон улсын эрх зүйн хэм хэмжээгээр тогтоосон дээрх шаардлага нь Г*******ий эрх зүйн байдлын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зохицуулагдсан байх бөгөөд харин бодит байдал дээр уг зохицуулалтыг хэрэгжүүлэхдээ Г*******,*******рын даргын шийдвэрээр бус, тушаалаар хэрэгжүүлж байгаа нь хуульд нийцээгүй байна.
12. Тодруулбал, Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль ёсоор оршин суугаа г*******ийг албадан гаргах асуудал нь хүний үндсэн эрхэд халдаж буй нэг хэлбэр бөгөөд тус халдлагын хэлбэрийг төрийн захиргааны байгууллагаас хэрэгжүүлэхдээ тухайн г*******ийг Монгол Улсын нутаг дэвсгэрээс албадан гаргахад хүргэсэн үйл баримт, нөхцөл байдлыг тодорхойлон бичсэн, түүнд хамаарах холбогдох хуульд заасан үндэслэлүүдийг дурдсан, түүнчлэн албадан гаргах талаарх эрх зүйн актад гомдолтой байгаа тохиолдолд гомдол гаргах эрх, журмыг тухайлан зааж өгсөн “шийдвэр”-ийг гаргах нь хүний эрх, эрх чөлөөний баталгаа, нийтлэг зарчимд нийцэхээр байна.
13. Хэдийгээр Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт “Агентлагийн дарга энэ хууль болон холбогдох бусад хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарах асуудлаар тушаал гаргана.” гэж заасан байх боловч хууль зүйн агуулгаараа түүнд заасан “тушаал” гэдэгт Г*******ий эрх зүйн байдлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасан “... шийдвэр ...” хамаарахгүй гэж үзнэ.
14. Учир нь, Стандарт, хэмжил зүйн газраас 2021 онд баталсан “Баримт бичгийн нэр, төрөл, тодорхойлолт” MNS 5140-1:2021 стандартын[10] 3.1.6-д “Тушаал гэж хууль тогтоомжид заасан эрх хэмжээний хүрээнд байгууллагын эрх бүхий албан тушаалтнаас баталсан баримт бичиг” гэж, 3.1.8-д “Шийдвэр гэж хамтран шийдвэр гаргах эрх бүхий байгууллагууд болон тухайн байгууллагаас дагаж мөрдүүлэхээр гаргасан өөрийн үйл ажиллагаанд болон гадагш чиглэсэн асуудлаар баталсан баримт бичиг” гэж тодорхойлжээ.
15. Дээрхээс үзвэл, тушаал гэдэг нь тухайн байгууллагын дотогш чиглэсэн, дотоод зохион байгуулалт, үйл ажиллагааг хангах зорилготой эрх зүйн акт бол шийдвэр гэдэг нь гадагш чиглэсэн асуудлаар гаргасан эрх зүйн акт байна.
16. Тиймээс Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль ёсоор оршин сууж байгаа г*******ийг албадан гаргах асуудал нь хүний үндсэн эрхэд шууд чиглэсэн эрх зүйн үр дагавартай буюу гадагш чиглэсэн харилцааг зохицуулж байх тул хууль тогтоогч Г*******ий эрх зүйн байдлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт “шийдвэр” гэх эрх зүйн актын хэлбэрийг хуульчилжээ.
17. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална:” гээд, мөн зүйлийн 4.2.1 дэх заалтад “хуульд үндэслэх;” гэж заасан.
18. Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт “Бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна:” гээд, мөн зүйлийн 40.2.5 дахь заалтад “захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах.” гэж зохицуулжээ.
19. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдийн зорилго нь аливаа захиргааны байгууллагын үйл ажиллагаа хуульд үндэслэж, түүний дагуу явагдах, захиргааны байгууллагаас иргэнд хандаж гаргасан аливаа эрх зүйн үр дагавартай, гадагш чиглэсэн шийдвэрт гомдол гаргах эрхийг нь зайлшгүй зааж, түүнийг эдлүүлэхэд оршино.
20. Маргаж буй Г*******,*******рын даргын 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/******* дугаартай тушаалаас үзэхэд уг тушаалд гомдолтой байгаа тохиолдолд албадан гаргагдаж байгаа г******* хаана, хэзээ, хэрхэн гомдол гаргах талаарх заалт байхгүй байгаа нь хуулийн дээр дурдсан шаардлагуудад нийцэхгүй байна.
21. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс “маргаж буй тушаалыг гардуулж өгөөгүй” гэх агуулгаар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс “тушаалыг авах талаар хүсэлт гаргаагүй тохиолдолд өгдөггүй, хүсэлт гаргавал өгдөг, нэхэмжлэгч хүсэлт гаргасан тул 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр өгсөн” гэх агуулгаар маргасан.
22. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт “Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна.” гэж заасан бөгөөд хариуцагчаас “тушаалыг авах талаар хүсэлт гаргаагүй тохиолдолд өгдөггүй, хүсэлт гаргавал өгдөг” гэж тайлбарлаж байгаа нь хуульд нийцэхгүй.
23. Мөн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл, хариуцагчаас 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр сонсох ажиллагааг хийсэн баримт[11] байх боловч Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт зааснаар маргаж буй захиргааны актыг гардуулсан, эсхүл мэдэгдсэн, түүнийгээ баримтжуулсан талаар баримт байхгүй байх тул мэдэгдэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу зохих ёсоор хийсэн гэж дүгнэх боломжгүй байна.
24. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн B*******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Уаас гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
25. Шүүх нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг тооцохдоо Г*******,*******рын 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 05/1965 тоот “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээс[12] хойш тоолсон болохыг дурдаж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.1, 106.3.12 дахь заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Г*******ий эрх зүйн байдлын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэг, 37.1.11 дэх заалт, 37.2 дахь хэсэг, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэг, 4.2.1 дэх заалт, 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэг, 40.2.5 дахь заалтад тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улс /БНХАУ/-ын иргэн B*******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Уаас Г*******,*******рын даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Г*******,*******рын даргын 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/******* дугаартай тушаалыг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г*******,*******рын даргаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ