Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 237

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Оролмаа даргалж,

     -шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож,

     -улсын яллагч Т.Нансалмаа,

     -шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн,

     -шүүгдэгч Г.Мөнхтөр нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 153 дугаар зүйлийн 153.1, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Мөнхтөрд холбогдох эрүүгийн 201719000154 дугаартай хэргийг 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хянан хэлэлцэв.

 

     Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол Улсын иргэн, 1978 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Төв аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа Төв аймгийн Жаргалант сумын Буурлын 1-р баг Хадатын 1-2 тоотод түр оршин суух, урьд нь:

           1. Төв  аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 1998 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг тэнсэж 3 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

            2. Төв аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 1999 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.3 дахь хэсэгт зааснаар 04 жил, мөн хуулийн 124 дүгээр зүйлийн 124.2 дахь хэсэгт зааснаар 01 жил, мөн хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорьж Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялуудыг хүндэд нь багтаан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.3 дахь хэсэгт зааснаар 04 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, өмнөх тогтоолоор оногдуулсан 03 жилийн хорих ялаас 02 жилийн хорих ялыг нэмж нийт 06 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2003 оны 01 дүгээр сарын 27- ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

            3. Төваймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2005 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял, мөн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 7 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2010 оны 08 дугаар сарын 15-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

          4. Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар онц аюултай гэмт хэрэгтнээр тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 7 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, улсаас явсан гавъяа шалгалгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн НМ78062111дугаартай,Чонос овгийн Гантөмөрийн Мөнхтөр гэв.

     Холбогдсон хэргийн талаар:/Яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

 

Яллагдагч Г.Мөнхтөр нь онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон үедээ 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр согтуугаар Төв аймгийн Жаргалант сумын Буурлын 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Цагаан чулуут нэртэй хүнсний дэлгүүрийн үүдний зам дээр иргэн Г.Батмөнхийн эзэмшлийн Тоёота премио маркийн 09-98 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд салхины шилийг, иргэн Б.Батсүрэнгийн эзэмшлийн Киа пронтер маркийн 20-84 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд салхины шилийг, иргэн Х.Баттулгын эзэмшлийн Мазда бонго маркийн 86-42 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд салхины шилийг тус тус хагалж, бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан,

2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр цагдаагийн албан хаагч Б.Хонгорзулын эзэмшлийн Субару Имприза маркийн 82-93 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун хойд талын хаалганы шилийг санаатайгаар хагалж гэмтээсэн,

2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр согтуугаар Төв аймгийн Жаргалант сумын Буурлын 1 дүгээр баг Газар хот гэх газар иргэн Т.Батсайхантай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний толгойн тус газар гараараа цохиж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатайгаар учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

     Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

     Шүүгдэгч Г.Мөнхтөр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би өмнө мэдүүлгүүдээ үнэн зөв мэдүүлсэн байгаа болохоор одоо нэмж хэлэх зүйлгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Мөрдөн байцаалтад:        

            Хохирогч Б.Хонгорзулын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 19 цагийн орчим Г.Мөнхтөр гэгч этгээд “Цагаан чулуут” нэртэй дэлгүүрийн урд согтуугаар танхайрч бусдын тээврийн хэрэгслийн салхины шилийг хагалж байна гэх дуудлага мэдээллийн дагуу хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахпах дэслэгч Б.Нямдаваагийн хамт яваад очиход Мөнхтөр гэгч архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж бусдын эзэмшлийн 3 автомашины салхины шилийг цохиж хагалсан байсан. Ингээд хэсгийн төлөөлөгчийн хамт Мөнхтөрийн 2 гарыг нь хойно нь гавлаад машины арын суудалд суулгаад хаалганы цоожнуудыг дарж хэсгийн төлөөлөгч хэргийн газрын үзлэг хийхээр бууж,би машинаас арын суудалд байгаа  Мөнхтөрийн аюулгүй байдлыгхангаж дэргэд нь суухаар машинаас буугаад зогстол Мөнхтөр машины жолооч талын хойд хаалга руу хөлөөрөө өшиглөөд дахин өшиглөж цонхны шилийг нь хагалж хаалга хүчээр онгойлгосон. Би өөрийнхөө эзэмшлийн 82-93 УБЕ улсын дугаартай Субару импреза марзийн тээврийн хэрэгсэлтэй явж байсан. Машины шил урьд өмнө нь хагарч байгаагүй бүрэн бүтэн байсан. Би тус үнэлгээг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр хуудас/,

 

               Хохирогч Х.Баттулгын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр би Төв аймгийн Жаргалант сумын Буурлын 1-р багт гол зэмаар 86-42 ТӨАулсын дугаартай Мазда бонго маркийн тээврийн хэрэгсэлтэй өгсөж байтал Мөнхтөр согтуу зам дээр гарч ирээд урдаас алхсан.Тэгэхээр нь би зогсоод хойшоо ухарч байтал хойд талд машин иржзогстол Мөнхтөр хүрч ирээд гараараа урд талын салхины шилийг нэг удаа цохиж хагалсан.Миний машины шил урд нь хагарч байгаагүй бүрэн бүтэн байсан. Мөнхтөр нилээн согтуу байсан. Үнэлгээтэй танилцсан гомдол саналгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46-47 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Батсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 02 дугаар сарын 14-ний орой 19 цаг өнгөрч байхад би хүүхдийн дэлгүүр болох “Цагаан чулуут” дэлгүүрт төмс буулгачихаад харихаар дэлгүүрийн урд талын зам дээр гарч ирэхэд Мөнхтөр урдуур хөндөлсөж зогссон. Тэгэхээрнь би машинтайгаа зогсоход шууд урд талын салхины шилийг гараараа нэг удаа цохиж хагалсан.Би тухайн үед машиндаа ганцаараа явж байсан.Тэгээд миний машины шилийг хагалсаны дараа хөдөлгөөнд оролцож байсан Мазда болон Премио маркийн машинуудын шилийг хагалсан. Миний машинд 100.000 төгрөгний үнэлгээ гарсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 48-49 дүгээр хуудас/,

 

                Гэрч Г.Батмөнхийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би Төв аймгийн Жаргалант сумын Буурлын 1-р багт “Цагаан чулуут” дэлгүүрийн урд засмал зам дээр Тоёота премио маркийн 08-98 УБӨ улсын дугаартай машинтай 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр явж байхад Мөнхтөр гэх залуу машины урд талаар 2 гараа алдлаад зогсоосон. Намайг машинаа зогсоох үед гараараа урд талын салхины шил рүү цохиж хагалсан.Мөн машины копуд руу нэг удаа цохьсон.Уг машин нь миний эзэмшлийн машин боловч Улаанбаатар хотын дугаар авах шаардлага гарсан учраас эхнэрийн дүү Доржийн Баасанжав гэх хүний нэр дээр байдаг юм. ...надад 220.000 төгрөгний хохирол учирсан туүнийгээ барагдуулж авмаар байна...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 50-51 дүгээр хуудас/,

 

                Гэрч Т.Батсайханы мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 02 дугаар сарын 24-ний оройн 21 цагийн орчим Төрөөгийн хамт гудамжинд явж байтал 2 дүү хүрээд ир гэж дуудахаар нь би яваад очиход Мөнхтөр, Байдай нар байсан. Тэгээд намайг Мөнхтөр хаашаа явж байгаа юм бэ?гэхээр нь би хаашаа явхав дээ гэхэд Мөнхтөр ганц пиво байна аяга аваад ирээч гэхээр нь би аяганд яваад нөгөө пивыг хувааж уусан ба Төрөө би гэрлүүгээ явлаа гээд явсан. ...Мөнхтөр бид 2 Гунаа буюу Пүрэвдарийн гэрт очоод тэднийд юм яриад сууж байгаад би гэрээс гарахад араас Мөнхтөр гарч ирсэн. Би Мөнхтөрлүү жаахан агсарч байгаад бид хоёр хоорондоо маргалдсан ба Мөнхтөр миний толгой хэсэгт 2 удаа гараараа цохьсон. Бид хоёрыг Пүрэвдарь, Цоомоо хоёр салгасан. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 53 дугаар хуудас/,

 

                 Гэрч Г.Болормаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “би нөхөр Г.Батмөнхийн хамтаар 09-98 УБӨ улсын дугаартай Тоёота премио маркийн машинаар Төв аймгийн Жаргалант сумын Буурлын 1- р багийн нутаг “Цагаан чулуут” дэлгуүрийн зүүн талын засмал зам дээр явж байхад Мөнхтөр гэх залуу машины урдуур орж ирээд гараа өргөсөн. Тэгээд зогсох үед машины урд талын шилийг гараараа нэг удаа цохиж хагалаад, мөн копуд руу нэг удаа цохьсон. Уг машин манай гэр бүлийн хэрэгцээний машин бөгөөд Улаанбаатар хотын дугаар авах үүднээс манай эгчийн хүүхэд Доржийн Баасанжав гэх хүний нэр дээр бүртгүүлж улсын дугаар авсан юмаа” гэсэн мэдүүлэг /хх-ийн 57 дугаар хуудас/,

 

               Гэрч М.Наранцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн:  “...тэгтэл манай хүүхэд Батсайхан гэрийн үүдэнд ирчихээд Мөө миний толгойг хагалчихлаа гээд орилоод байсан. Тэгэхээр нь гараад харахад Батсайханы толгойноос нь цус асгараад байхаар нь алчуур тавиад Бямбажав руу утсаар ярьж хэлээд эмнэлэг рүү дагуулж очоод эмчид үзүүлж оёдол тавиулсан” гэсэн мэдүүлэг /хх- ийн 59 дүгээр хуудас/

 

Гэрч Д.Пүрэвдарийн мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 02 дугаар сарын 24-ний орой би гэртээ Цоомоогийн хамтаар байж байхад гаднаас Мөнхтөр, Батсайхан хоёр архи уучихсан орж ирсэн. Тэгээд Мөнхтөр газар унтлаа гэж хэвтээд, Батсайхан нилээн согтуу Мөнхтөрийг бос явья гэсэн.Тэгээд тэр хоёр хоорондоо учир нь олдохгүй юм яриад хэрэлдсэн. Тэгэхээр нь би уурлаад гарч хэрүүлээ хий гэсэн.Тэр хоёр гэрээс гараад явсан.Тэгтэл хашааны гадаа хүмүүс орилохоор нь гараад хартал Батсайхан, Мөнхтөр хоёр хоорондоо зодолдож байсан. Тэгэхээр нь би Мөнхтөрийг барьж аваад Цоомоо Батсайханыг барьж аваад хоёр тийш нь салгаад явуулсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 60 дугаар хуудас/,

                                                                         

                 Гэрч Э.Будзаяагийн мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 22 цаг 39 минутанд толгойдоо ил шархтай хүн яаралтай тусламжинд ирсэн. Тэр хүнээс юу болсон талаар асуухад 22 цаг 20 минутын орчимд гудамжинд явж байхад найз нь араас нь цохьсон, тэгээд эмнэлэгт ирсэн гэсэн.Үзлэг хийхэд толгойны оройн хэсгийн зүүн талд 1.5 см урттай уг шархны зүүн хажууд 1 см урттай ил харагдах шархтай, шархнаас цус гарч байсан.1.5 см урттай шархны доор бага хэмжээний цусан бүлгэм үүсчихсэн байсан.Тэгээд цус алдалтыг зогсоож, мэдээ алдуулалтын доор шарханд 4 оёдол тавьж өгөөдбоолт хийгээд явуулсан. Түмэнжаргал овогтой Батсайхан, 35 настай эрэгтэй хүн байсан” гэсэн мэдүүлэг/хх-ийн 62 дугаар хуудас/

 

                Яллагдагч Г.Мөнхтөрийн мөрдөн байцаалтад өгсөн: “... би 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Хорих 413-р ангиас суллагдаад 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүртэл өөрийн дүү Гэрэлт- Одын гэрт байсан. 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр найз Н.Цэрэнтогтохын хамт Төв аймгийн Жаргалант сумын Рамын хөтөл гэх газар уулан дээр архи ууж байгаад манай найз Цэрэнтогтох Улаанбаатар хотруу яваад би сумын төв орсон....Тэгээд гудамжинд байсан машинуудын салхины шилийг хагалж байснаа санаж байна.Ингэж байхад 2 цагдаагийн албан хаагч ирээд намайг гавлаад машины арын суудалд суулгахад би хөлөөрөө хаалганых нь цонхийг хагалсан юм. Түүний дараа буюу 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Батсайхантай Төв аймгийн Жаргалант сумын “Газар хот” гэх газар таарахад Батсайхан согтуу байсан. Би Батсайхантай гудамжинд пиво уугаад найз Пүрэвдарийн гэрт очсон юм.Батсайхан гэрт “та нар манай эгчийг алсан биз дээ” гэж агсараад байхаар нь Пүрэвдарь бид хоёр түүнийг битгий агсараад бай гар зайл гэтэл Батсайхан гэрээс гараад орилоод байсан. Тэгэхээр нь би гэрээс гараад Батсайханд хандан айл амьтан амарч байхад яагаад агсараад байгаа юм бэ гэхэд Батсайхан “чи муу шоронгийн пизда биз дээ” гээд намайг хэл амаар доромжлоод байхаар нь би уурлаад түүний толгойн хэсэгт нь араас нь баруун гараарааа 2 удаа цохьсон юм” гэсэн мэдүүлэг/хх-ийн 102-105 дугаар хуудас/,

 

Шинжээчийн2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 3186 дугаартай:

  1. Т.Батсайханы биед зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 87/

 

            Бусад баримт сэлт:

-гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-4-5, 7-8/,

-хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-13/,

-Г.Батмөнхийн эзэмшлийн Т.Премо маркийн 09-98 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-17/,

-Х.Баттулгын эзэмшлийн Мазда бонго маркийн 86-42 ТӨа улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 18-21/

-Б.Батсүрэнгийн эзэмшлийн Киа боно маркийн 20-84 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 22-25/,

-Б.Хонгорзулын эзэмшлийн Субару маркийн 82-93 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 26-28/,

-2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 22 цаг 39 минутад Т.Батсайханы яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 39-41/,

-2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн хэрэг бүртгэгчийн тэмдэглэл /хх-ийн 42/,

-2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн “Итгэлт Эстимэйт”ХХК-ний автомашинд техникийн үнэлгээний тайлан “... Б.Хонгорзулын тээврийн хэрэгслийн баруун хойд хаалганы шил 200.000 төгрөг...”, “...Х.Баттулгын тээврийн хэрэгслийн урд салхины шил 120.000 төгрөг...”, “... Б.Батсүрэнгийн тээврийн хэрэгслийн урд салхины шил 120.000 төгрөг...”, “... Г.Батмөнхийн тээврийн хэрэгслийн урд салхины шил 220.000 төгрөг...” /хх-ийн 65-86/,

 

-2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Төв аймгийн Жаргалант усмын засаг даргын тамгын газрын оршин суугаа газрын тодорхойлолт “... Г.Мөнхтөр нь ам бүл ганцаараа, Буурлын 1 дүгээр багийн Хадатын 1-2 тоотод оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, өрхийн тогтмол орлогогүй амьжиргааны түвшин доогуур иргэн болохыг тодорхойлов...” /хх-ийн 106/,

 

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгахад:

           1. Төв  аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 1998 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг тэнсэж 3 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

            2. Төв аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 1999 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.3 дахь хэсэгт зааснаар 04 жил, мөн хуулийн 124 дүгээр зүйлийн 124.2 дахь хэсэгт зааснаар 01 жил, мөн хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорьж Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялуудыг хүндэд нь багтаан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.3 дахь хэсэгт зааснаар 04 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, өмнөх тогтоолоор оногдуулсан 03 жилийн хорих ялаас 02 жилийн хорих ялыг нэмж нийт 06 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2003 оны 01 дүгээр сарын 27- ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

           3. Төваймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2005 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял, мөн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 7 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2010 оны 08 дугаар сарын 15-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

4. Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар онц аюултай гэмт хэрэгтнээр тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 7 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, шийтгэх тогтоолуудын хуулбарууд /хх-ийн 121-159/

 

     -шүүгдэгч Г.Мөнхтөрийн 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр сэжигтнээр /хх-ийн 100/, 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр яллагдагчаар /хх-101-105/ байцаасан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонгох замаар шинжлэн судлав.

 

    Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

          Шүүгдэгч Г.Мөнхтөр нь онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон үедээ 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр согтуугаар Төв аймгийн Жаргалант сумын Буурлын 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Цагаан чулуут” нэртэй хүнсний дэлгүүрийн үүдний зам дээр иргэн Г.Батмөнхийн эзэмшлийн Тоёота премио маркийн 09-98 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд салхины шилийг, иргэн Б.Батсүрэнгийн эзэмшлийн Киа пронтер маркийн 20-84 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд салхины шилийг, иргэн Х.Баттулгын эзэмшлийн Мазда бонго маркийн 86-42 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд салхины шилийг тус тус хагалж, бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан,

2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр цагдаагийн албан хаагч Б.Хонгорзулын эзэмшлийн Субару Имприза маркийн 82-93 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун хойд талын хаалганы шилийг санаатайгаар хагалж гэмтээсэн,

2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр согтуугаар Төв аймгийн Жаргалант сумын Буурлын 1 дүгээр баг Газар хот гэх газар иргэн Т.Батсайхантай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний толгойн тус газар гараараа цохиж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатайгаар учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь дээрх шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Г.Мөнхтөрийн үйлдлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, Төв аймгийн Прокурорын газраас Г.Мөнхтөрд холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1  болгож, мөн түүнд холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх  хэсэгт зааснаар яллах дүгнэлт  үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус өөрчилж зүйлчлэх нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт иргэний бичиг баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Мөнхтөр нь хэрэгт урьдчилан 174 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурьдаж, шүүгдэгч Г.Мөнхтөрөөс хохирогч Гавъяабазарын Батмөнхөд 220 000, Хишигжаргалын Баттулгад 120 000, Бадарчийн Батсүрэнд 120 000 төгрөгийг тус тус гаргуулан олгохоор шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2.1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Мөнхтөрд холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус өөрчлөн зүйлчилсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгч Г.Мөнхтөрийн үйлдлийг хэрэгсэхгүй болгож, ялаас чөлөөлсүгэй.

3.Шүүгдэгч Чонос овгийн Гантөмөрийн Мөнхтөрийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.

4.Шүүгдэгч Г.Мөнхтөрийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 680 /зургаан зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч Г.Мөнхтөрд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 680 /зургаан зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялд нэмж нэгтгэн 1400 /нэг мянга дөрвөн зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мөнхтөрийн урьд цагдан хоригдсон 174 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, түүнд оногдуулсан 1400 цагийн албадан ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцон түүнийг шүүх танхимаас нэн даруй сулласугай.

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Г.Мөнхтөрөөс 220 000/ Хоёр зуун хорин мянга/ төгрөгийг гаргуулж Төв аймгийн Жаргалант сумын Буурал 1 дүгээр багийн 8-2 тоотод оршин суух хохирогч Гаяабазарын Батмөнх РД/НМ: 67030112/, 120 000/ Нэг зуун хорин мянга/ төгрөгийг гаргуулж Төв аймгийн Жаргалант сумын Буурал 1 дүгээр багийн 1-22 тоотод оршин суух хохирогч Хишигжаргалын Баттулгад РД/НМ:80071385/,120 000 /Нэг зуун хорин мянга/ төгрөгийг гаргуулж Төв аймгийн Жаргалант сумын Буурал 1 дүгээр багийн Билүүтийн 15-4 тоотод оршин суух Бадарчийн Батсүрэн РД/НМ:59121117/ нарт тус тус олгосугай.

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, Г.Мөнхтөрд хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авах болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    С.ОРОЛМАА