Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 142/ШШ2023/00415

 

 

  2023          03             20                                      142/ШШ2023/00415

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС    

 

        Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дагиймаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******

Хариуцагч: нарт холбогдох “Автомашины үнэ 5 000 000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.   

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч , хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, гэрч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, нарт холбогдуулан “Автомашины үнэ 5 000 000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1. Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие эхнэрийн хамт 2020 оны намар Т аймгийн Ж суманд өөрсдийн эзэмшлийн ***ОРХ улсын дугаартай Hyundai маркийн авто машинтайгаа очиж айлуудын ногоо хураасан юм. Ингэхдээ мөн Уынд төмсийг нь хураалцсан. Гэтэл авто машин маань эвдэрсний учраас таньдгаар нь У Д хоёртой ярилцаад машинтай ирж авна гээд гэрийнх нь хашаанд орхиод ирсэн. Ингээд 2021 оны 02 дугаар сард портер маркийн машинтай машинаа авахаар очтол авч очсон машин минь даадаггүй, чирээд явах гэхээр халтиргаа, гулгаатай байсан учраас дахин орхиод дулаан орохоор авъя гэтэл манайд зарчих би амбаарыг нь авъя гээд байхаар нь үгүй ээ тэгж задлахгүй гэсэн чинь тэгвэл бүтнээр нь авъя, мөнгийг нь шилжүүлье гэсэн. Би зарвал 3.000.000 төгрөгөөр л авбал ав гэж байсан болохоор за яахав, яръя гээд нэг их мөнгө төгрөг ч ярилгүй ирсэн. Дараа явж чадахгүй байж байтал 8 сарын дундуур У утсаар яриад та хоёр ирээд манай ногоог хураалцаад өгөөч гэж дуудсан. Бид нар очиж чадахгүй, жижиг машинтай, бензин ч алга гэсэн чинь бензиний үнэ гээд 60.000 төгрөг шилжүүлсэн. Ингээд жижиг машинтай би 8 дугаар ангид орох нэг хүүхэд, техник мэргэжлийн сургуульд орох нэг хүүхэд, хоёр хүүхэдтэй очиж төмсийг нь 3 хоног хураалцсан. Тэгээд очиход орхисон машин маань байхгүй байсан. Асуух гэхээр У талбай дээр ажиллаад тааралдахгүй байсан. Эхнэр Доос асуухад Утай наймаа хийснээрээ өөрөөс нь асуу гэсэн. Гэтэл тэд хаашаа явсан нь мэдэгдэхгүй алга болчихсон. Ямар ч байсан манай машиныг хөдөлгөөд ашигласан эсхүл өөр хүнд зарсан гэж бодож байна. Гэтэл одоо энэ машины бичиг баримд бүгд над дээр байгаа учраас надаас бүх татвар юмыг суутган авч байна. Иймд манай машиныг хадгалж байна гэж амлачхаад одоо яасан нь мэдэгдэхгүй машиныг маань алга болгосон байх тул Д болон У нараас ***ОРХ улсын дугаартай Hyundai маркийн авто машины үнэ 2.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Бид тухайн үед амаар гэрээ хийсэн. Н.Уыг миний машиныг хараад байж байх гэж маш их итгэсэн. Би машинаа очиж авмаар байсан ч Ковид-19 халдварт өвчин тархсантай холбоотойгоор хөл хорио тогтоогоод явуулахгүй байсан гэжээ.

2. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч ******* нь уг автомашиныг эвдрэхээр нь *******т ногоо хадгалах сав хийхийг зөвшөөрөөд орхиод явсан байдаг. Хариуцагч нар хүний эд зүйлийг зүгээр аваад яахав гээд зохих хэмжээний ногоо өгөөд явуулсан. Эвдэрсэн авто машиныхаа эд ангиас сэлбэг, запас, хэрэгтэйг нь нэхэмжлэгч өөрөө тайлж аваад явсан гэж хариуцагч нар тайлбарладаг. Нэхэмжлэгчийг хариуцагч нартай эвлэрэн хэлэлцэх замаар шийдвэрлэх нь зүйтэй байна гэжээ.

3. Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

Миний бие 2022 оны 01 дүгээр сард иргэн Д, У нарт холбогдуулан өөрийн авто машины үнэ болох 2 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэвч Д, У нар тухайн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй янз бүрийн худал тайлбар шалтаг тоочин өдийг хүрч намайг нааш цааш явуулан маш их хохироож байна. Үүнээс гадна авто машины зах зээлийн үнэ маш их өсч би нэхэмжлээд байгаа 2 сая төгрөгөөр ямар ч машин авах боломжгүй болсон байна. Иймээс би өмнө гаргасан “Д болон У нараас ***ОРХ улсын дугаартай HUANDAI маркийн авто машины үнэд 2 000 000 төгрөгийг гаргуулах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа “Д болон У нараас ***ОРХ улсын дугаартай HUANDAI маркийн авто машины үнэд 5 000 000 төгрөгийг гаргуулах” гэж өөрчилж байгаа тул шийдвэрлэж өгнө үү гэжээ.

4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хариу тайлбартаа: *******ийн нэхэмжлэлтэй , ******* нарт холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн төлөөлөгчөөр оролцох юм. Харин *******ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй учир нь Ц нь 2021 оны 02 дугаар сард портер машинаа ачихаар ирээд буцахдаа уг машины гузавыг зориулалтын хадгалах сав хий гэж үлдээгээд явсан байдаг. Одоо хэрэв тухайн авто машиныг авъя гэвэл орхиод явсан чигээрээ л байгаа учир нэхэмжилж байгаа авто машины үнэ болох мөнгийг төлөх боломжгүй байна гэжээ.

3. Нэхэмжлэгчээс: *** ОРХ Hyuandai маркийн автомашины 0958505 дугаартай тээврийн хэрэгслийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар -/хх-ийн 5/, *** ОРХ Hyuandai маркийн автомашины***дугаартай автотээврийн болон өөрөө явагч хэрэглийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 6/, *******ийн 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүртлэх Хаан банкны депозит дансны хуулга /хх-ийн 60/, 2020 оны 06 дугаар сард Булган аймаг Хутаг-Өндөр сумын рашаанд амарч байхдаа авахуулсан фото зураг /хх-ийн 104/, 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн “Авто машины үнэлгээний тухай” бичиг, зураг зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

4. Хариуцагчаас 2022 он 03 дугаар сарын 21-ний өдрийн 0051 дугаартай Нийслэлийн тойргийн нотариатс *******ийн гарын үсэг гэрчилсэн үйлдэл гэх баримт /хх-ийн 26/, *******ат-Эрдэнийн тодорхойлолт нотариатаар гэрчлүүлсэн хувь /хх-ийн 27/, 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Т аймгийн тойргийн нотариатч *******ийн гарын үсэг гэрчилсэн үйлдэл гэх баримт /хх-ийн 28/, гийн тодорхойлолт нотариатаар гэрчлүүлсэн хувь /хх-ийн 29/, ийн 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүртлэх Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 30-31/, Т аймгийн Ж сумын Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 01/136 дугаартай тодорхойлолт /хх-ийн 32/, *** ОРХ дугаартай тээврийн хэрэгслийн фото зураг /хх-ийн 33/ зэргийн шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч , ******* нарт холбогдуулан автомашины үнэ 5.000.000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

*******ийн нэхэмжлэлээс 1.000.000 төгрөгийн шаардлагыг хангаж, нэхэмжлэлээс 4.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

... Миний автомашиныг хадгалж байна гэж амлачихаад яасан нь мэдэгдэхгүй машиныг маань алга болгосон тул , ******* нараас ***ОРХ улсын дугаартай Hyundai Grace маркийн автомашины үнэ 5.000.000 төгрөгийг гаргуулна. Бид тухайн үед амаар гэрээ тохироо хийгээд автомашинаа хашаанд нь үлдээгээд явсан. гэж,

Хариуцагч нар нэхэмжлэлийг дараахь үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

... ******* нь уг автомашиныг эвдрэхээр нь *******т ногоо хадгалах сав хийхийг зөвшөөрөөд орхиод явсан байдаг. ... Эвдэрсэн автомашиныхаа эд ангиас сэлбэг, запас, хэрэгтэйг нь нэхэмжлэгч өөрөө тайлж аваад явсан байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд, зохигчдын тайлбар, гэрч Г.О, Ш.Г нарын мэдүүлэгт үндэслэн зохигчдын хооронд Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1-д заасан Хадгалалтын гэрээ байгуулагдсан гэж үзлээ.

Нэхэмжлэгч ******* нь 2020 оны 9 дүгээр сард өөрийн өмчлөлийн ***ОРХ улсын дугаартай, Hyundai Grace маркийн автомашинаа хариуцагч , ******* нарын гэрийн гадна буюу Т аймгийн Ж сум, Өгөөмөр 2-р баг, Салхит 9-3 тоот хашаанд байрлуулж үлдээсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх ба уг автомашины үнэнээс 1000,000 төгрөгийг нь төлөхөд татгалзахгүй гэдэг ба хариуцагч нарт ***ОРХ улсын дугаартай, Hyundai Grace маркийн автомашин үлдээсэн үйл баримтын талаар талууд маргаагүй.

Харин нэхэмжлэгч нь ... Автомашинаа , ******* нарт хадгалуулж үлдээсэн, харж хадгалж байна гэж амаар тохирсон гэж тайлбарлаж байх бол хариуцагч нар нь ... ******* нь автомашинаа эвдрэхээр нь манайд ногоо хадгалах сав хийхийг зөвшөөрөөд бэлэглээд орхиод явсан гэж тайлбарлаж, зохигчид хэлцэл тохиролцооны агуулгын хувьд маргаж байна.

Талууд хэлцлийг бичгээр бус амаар байгуулсан, мөн хэлцлийн агуулгын талаар илт зөрүүтэй тайлбар гаргаж байгаа тохиолдолд шүүх гэрчүүдийн мэдүүлэг болон бусад нотлох баримтад үндэслэн хэргийн үйл баримтад дүгнэлт хийх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгч тал гэрч аас татгалзсан байна

Гэрч Г.Оийн шүүхэд өгсөн ... 2020 оны 08 сарын 15-ны өдрөөс 2020 оны 10 сарын 15-ныг хүртэл Т аймгийн Ж суманд бид 10 гаруй айлын ногоог хураасан юм. ... Автомашины мотор нь цохьсон тул 10 сарын дундуур машинаа *******ынд үлдээсэн. Хавраас ирж машинаа авна, тэр болтол харж хадгалж байгаарай гэж хэлж захиад *******ын хашаанд машинаа үлдээсэн. Тэр үед машинаасаа тортой хувцсаа л аваад явсан. Тэгээд ирэх хавар нь буюу 2021 оны 02 сард манай хүн автомашинаа авахаар Портер машин 250.000 төгрөгөөр хөлслөөд Ж суманд *******ынд очсон боловч Портер машин нь ачиж даагаагүй тул өөрийн машинаасаа хроп, аккумулятор, багажаа аваад машинаа үлдээгээд ирсэн байсан. Тэгээд 2021 оны намар 08 сард дахин Ж суманд очиход манай автомашин байхгүй болсон байсан гэх мэдүүлэг,

Гэрч Ш.Гы шүүхэд өгсөн ... 2021 оны 02 сард би нэхэмжлэгч *******той хамт Т аймгийн Ж суманд автомашиныг нь ачихаар очсон. Тэгээд машинаа ачсан чинь авч явах машиных нь урд дугуй нь хөндийрөөд болохгүй байхаар нь буцаагаад автомашиныг буулгаж үлдээсэн. Тэр үед *******, нар хамт байсан. Тэгээд ******* нь машинаасаа хроп, аккумулятор, багажаа аваад машинаа үлдээгээд явсан. Маргаан бүхий автомашин тэр үед бүрэн бүтэн байсан гэх мэдүүлэг,

Гэрч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн.... ***ОРХ улсын дугаартай, Hyundai Grace маркийн автомашиныг эвдэрхээс нь өмнө надад үзүүлээд 1.000.000 төгрөгөөр зармаар байна гэсэн хэд хоногийн дараа тэр машин нь эвдэрсэнийг мэдсэн учир дахиж би сонирхоогүй Улаанбаатарын хөдөлгөөнд орж болхооргүй ачааны машин байсан.........гэх мэдүүлэг,

хэрэгт авагдсан ***ОРХ улсын дугаартай, Hyundai Grace маркийн автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээ, татвар төлөгчийн гэрчилгээний хуулбар зэргээр зохигчдын хооронд Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1-д заасан Хадгалалтын гэрээ байгуулагдсан, хариуцагч нар нь нэхэмжлэгчийн өмчлөлийн уг автомашиныг өөрийн эд хөрөнгийн адил нөхцлөөр хадгалах үүрэг хүлээсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

Мөн маргаан бүхий ***ОРХ улсын дугаартай, Hyundai Grace маркийн автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээнд 2020 оны 06 сарын 02-ны өдөр техникийн хяналтын улсын үзлэг оношилгоонд орж тэнцсэн тэмдэглэл хийгдсэн байна.

Энэ нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан ... 2020 оны намар 08 сард Т аймгийн Ж суманд өөрийн эзэмшлийн ***ОРХ улсын дугаартай, Hyundai Grace маркийн автомашинтайгаа очиж айлуудын ногоо хураасан, ... 2020 оны 10 сард автомашины мотор нь цохьсон тул , ******* нарт хэлж захиад автомашинаа хашаанд нь үлдээгээд явсан гэх тайлбарыг мөн нотолж байна.

Харин хэрэгт авагдсан баримтууд, гэрч нарын мэдүүлгээр хариуцагч , ******* нарын ... ******* нь автомашинаа эвдрэхээр нь манайд ногоо хадгалах сав хийхийг зөвшөөрөөд бэлэглээд орхиод явсан гэх тайлбар үгүйсгэгдэж байх ба хариуцагч нар нь энэ тайлбар, татгалзлаа нотлоогүй, энэ талаарх нотлох баримтыг хэрэгт гарган өгөөгүйг дурьдах нь зүйтэй.

Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1-т: Хадгалалтын гэрээгээр хадгалагч нь хадгалуулагчаас шилжүүлэн өгсөн хөдлөх эд хөрөнгийг хадгалах үүрэг хүлээнэ,

422 дугаар зүйлийн 422.2-т: Гэрээнд өөрөөр заагаагүй бол хадгалалт төлбөргүй байхаар тус тус заасан.

Хадгалалтын гэрээнд хэлбэрийн шаардлага тавигдаагүй тул талуудын хооронд хийгдсэн хэлцэл Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-т эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээг байгуулсанд тооцно гэж заасантай нийцсэн гэж үзнэ.

Иймд Иргэний хуулийн 424 дүгээр зүйлийн 424.1-т зааснаар нэхэмжлэгч ******* нь өөрт учирсан хохирлыг нэхэмжлэх эрхтэй, хариуцагч , ******* нар нь хадгалалтад шилжүүлсэн эд хөрөнгийг алдсан, дутагдуулсан, гэмтээсний хохирлыг төлөх үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч шүүхийн хэлэлцүүлэгт ... Одоо зах зээлийн үнэ нь 10.000.000 төгрөг болсон, үүнээс би машины хроп, аккумуляторыг өөрөө авсан тул *******ынд үлдээсэн автомашинаа 5.000.000 төгрөгөөр үнэлнэ гэж тайлбарлаж, автомашины үнийг тодорхойлсон боловч ***ОРХ улсын дугаартай, Hyundai Grace маркийн автомашины талаар хууль ёсны үнэлгээ тогтоосон баримт байхгүйн улмаас тухайн авто машин үнийг тодорхойлох боломжгүй хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар 1.000.000 төгрөг төлөхөд маргаагүй тул автомашины нэхэмжлэлд дурьдсан үнийн дүнгээс хариуцагчийн зөвшөөрсөн 1.000.000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж үзнэ.

Мөн хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт ... хариуцагч нар нь нэхэмжлэгч *******ид 8 шуудай төмс өгч байсан зах зээлийн ханшаар 500.000 орчим төгрөг болно гэсэн тайлбар гаргасныг нэхэмжлэгч нь тухайн үед ажилласан ажлын хөлсөнд авсаныг хүлээн зөвшөөрч, энэ талаар маргаагүй. Энэ талаараа сөрөг нэхэмжлэл гаргаагүй байна.

Иймд Иргэний хуулийн 205-р зүйлийн 205.2.3, 205.3-т зааснаар хариуцагч , ******* нараас 1.000.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******ид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.2, 60-р зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******оос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46.950+48000=94950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч , ******* нараас 28550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******ид олгох нь зүйтэй байна.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1, 424 дүгээр зүйлийн 424.1-д зааснаар хариуцагч , ******* нараас 1.000.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******ид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.2, 60-р зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******оос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч , ******* нараас 28,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******ид олгосугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.     

           

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.ДАГИЙМАА