| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэгмэдийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 142/2023/00254/И |
| Дугаар | 142/ШШ2023/00648 |
| Огноо | 2023-05-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 142/ШШ2023/00648
2023 05 01 142/ШШ2023/00648
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дагиймаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Н ББСБ-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Т.Э
Хариуцагч: Б.А
Хариуцагч: С.О
Хариуцагч: Д.С
Нэхэмжлэлийн шаардлага: 10 889 233.63 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.З, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагчийн өмгөөлөгч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Н” ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Э нь тус байгууллагаас 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 103211332 дугаартай Зээлийн гэрээ байгуулж 9,000,000 төгрөгийн зээлийг 18 сарын хугацаатай, сарын 3,4 хувийн хүүтэйгээр зээл авсан. 103211332 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож дараах ипотекийн болон фидуцийн гэрээ мөн барьцааны гэрээ байгуулсан болно. Г-2101001123 улсын бүртгэлийн дугаартай Орхон аймаг, Баян-өндөр сум, 19-р баг, Ш Б12 гудамж 3 тоот 130103545 нэгж талбарын дугаартай 1080 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 103211332 тоот Баталгаат ипотекийн гэрээгээр, Ү-2101018904 улсын бүртгэлийн дугаартай Орхон аймаг, Баян-өндөр сум, 19-р баг, ИБ12 гудамж 4 тоот 24 мкв талбайтай хувийн сууц зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 103211332 тоот Баталгаат ипотекийн гэрээгээр, 43-36 ОРО улсын дугаартай 0958537 тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй ath100001607 арлын дугаартай Toyota alphard /2003 2011/ суудал, мөнгөлөг, hybrid автомашиныг 103211332 тоот Фидуцийн гэрээгээр барьцаалуулж гэрээ хийсэн. Төлбөр төлөгч зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу төлөөгүй олон сар хугацаа хэтрүүлсэн бөгөөд тус компаний зүгээс удаа дараа сануулж зээлийг төлүүлэх талаар утсаар ярьж, гэрийн хаягаар болон ажлын хаягаар очиж уулзаж байсан боловч зээлийг төлөхгүй нийт 1070 хоног хугацаа хэтрээд байгаа тул шүүхийн байгууллагад хандаж байна. 2023-01-25-ны өдрийн байдлаар зээлдэгчийн төлөх Үндсэн зээл 4,528,637.73, төгрөг, үндсэн хүү 5,494,961.36 нэмэгдүүлсэн хүү 865,634.54 төгрөг, нийт 10,889,233.63 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 158 дугаар зүйлийн 158.1, 174 дүгээр зүйлийн 174.1, Зээл болон Барьцааны гэрээнүүдэд заасныг үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 103211332 тоот Зээлийн гэрээний төлбөрт нийт 10,889,233.63 төгрөгийг энэхүү нэхэмжлэлтэй холбогдуулан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрийн хамтаар хариуцагч нараас гаргуулж өгнө үү. 103211332 тоот Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг 103211332 тоот Баталгаат ипотекийн гэрээ, Фидуцийн гэрээнд заасан барьцаа хөрөнгөнүүдээс хангуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч С.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Н” ББСБ ХХК нь С.О надаас зээл авсан гэж мөнгө нэхэмжилжээ. С.О миний бие энэ ББСБ-аас нэг ч төгрөгийн зээл аваагүй. Хэрэв мөнгө зээлж авсан гэж байгаа бол баримтыг нь гаргаж ирэх хэрэгтэй байх. Тэр зээл авсан хүмүүсээсээ мөнгөө нэхэж төлүүлэх хэрэгтэй байх гэж бодож байна. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.
3. Хариуцагч Д.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Н” ББСБ ХХК нь Д.С намайг зээл авсан, төлөхгүй байна гэж надаас их хэмжээний мөнгө нэхэмжилжээ. Д.С миний бие энэ ББСБ-аас нэг ч төгрөгийн зээл аваагүй. Хэрэв мөнгө зээлж авсан гэж байгаа бол баримтыг нь гаргаж ирэх хэрэгтэй байх. Тэр зээл авсан хүмүүсээсээ мөнгөө нэхэж төлүүлэх хэрэгтэй байх гэж бодож байна. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.
4. Хариуцагч Т.Э, Б.А нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Н” ББСБ ХХК нь 10 889 233 төгрөг нэхэмжилжээ. Энэ ББСБ яагаад гэрээний хугацаа дуусангуут зээлдэгч нарыг шүүхэд өгч мөнгөө төлүүлж авахгүй 4 жил 6 сар болгодог юм бэ. яагаад барьцаа авчихаад түүгээрээ зээлийг төлүүлдэггүй юм бэ. Т.Э, Б.А нар нь надад итгэмжлэл олгохдоо үндсэн зээлийн үлдэгдэл болох 4 528 637 төгрөгийг л надад төлнө гэдгээ илэрхийлсэн. Хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй гэсэн гэжээ.
5. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Б.А, Т.Э нарын НББСБ ХХК-иас авсан 9 сая төгрөгөөс үлдэгдэл үндсэн зээл 4,528,637 төгрөгийг төлөх боломжтой, төлнө гэсэн санал хүсэлттэй байгаа гэв.
6.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-ийн 2/, НББСБ ХХК-ийн салбарын гэрчилгээ нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 3/, 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Г.Зыг томилсон итгэмжлэл /хх-ийн 4/, 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1032111332 дугаартай “Зээлийн гэрээ” нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 5-6/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-ийн 7/, 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Баталгаат ипотекийн гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 8-9/, 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ /хх-ийн 10-11/, 000379554 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 12/, 000319405 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 13/, Т.Эгийн иргэний үнэмлэхний хуулбар, 4336 ОРО Toyota alphard маркийн автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 4/, 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн зээл хүсэгчийн анкет /хх-ийн 15/, С.Оийн иргэний үнэмлэхний хуулбар, Д.Сийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 16/, 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртлэх зээлийн дансны хуулга /хх-ийн 17-20/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
7. Хариуцагчаас 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 0383 дугаартай итгэмжлэл /хх-ийн 29/, 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1289 дугаартай итгэмжлэл /хх-ийн 30/, 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 0968 дугаартай итгэмжлэл /хх-ийн 31/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүх хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэгч “НББСБ-ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдэх хэсгийн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
2. Нэхэмжлэгч “...талуудын хооронд байгуулсан 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 103211332 дугаартай Зээлийн гэрээ байгуулж 9.000.000 төгрөгийг 18 сарын хугацаатай 3.4 хувийн хүүтэйгээр зээлсэн ба үндсэн зээл 4528637.79 төгрөг үндсэн хүү 5494961.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 865634.73 төгрөг нийт 10 889 233,63 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах ба 103211332 тоот зээлийн гэрээний үүргийг хангуулахаар баталгаа болгож дараахи ипотекийн болон фидукцийн гэрээ байгуулсан 1. Г-2101001123 улсын бүртгэлийн дугаартай Орхон аймгийн Баян-Өндөр сумын 19-р баг Ш Б12 гудамж 3 тоот 130103545 нэгж талбарын дугаартай 1080 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 103211332 тоот Баталгаат ипотекийн гэрээгээр,
2. Ү-2101018904 улсын бүртгэлийн дугаартай Орхон аймаг, Баян-өндөр сум, 19-р баг, ИБ12 гудамж 4 тоот 24 мкв талбайтай хувийн сууц зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 103211332 тоот Баталгаат ипотекийн гэрээгээр,
3. 43-36 ОРО улсын дугаартай 0958537 тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй ath100001607 арлын дугаартай Toyota alphard /2003 2011/ суудал, мөнгөлөг, hybrid автомашиныг 103211332 тоот Фидуцийн гэрээгээр барьцаалуулж гэрээ хийсэн байна” . иймд дээрхи барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэж шаардах эрхээ тодорхойлсон.
4. Хариуцагч Т.Э, Б.А, нэхэмжлэлийн шаардлагыг “...үндсэн зээл 400 000 төгрөг, үндсэн хүүгийн 50 хувь болох 350 000 төгрөг, нийт 750 000 төгрөгийг 6 сарын хугацаанд төлье...би 2 удаагийн төлбөрийг анх зээл олгож байсан зээлийн ажилтан н.Батхүүгийн данс руу шилжүүлж байсан, үүнийг хасуулах хүсэлтэй байна” гэсэн тайлбар гаргасан. Үндсэн мөнгийг төлөх хүсэлттэй хүүг хүлээн зөвшөөрөхгүй гэдэг.
5. Хариуцагч Д.С шүүхэд гаргасан тайлбартаа: ...НББСБ Эрдэнэт салбар нь Д.С намайг зээл авсан, төлөөгүй байна гэж надаас их хэмжээний мөнгө нэхэмжилжээ. Д.С миний бие нь ББСБ ХХК-аас нэг ч төгрөгийн зээл аваагүй хэрэв мөнгө зээлж авсан гэж үзэж байгаа бол баримтыг нь гаргаж ирэх хэрэгтэй байх. Тэр зээл авсан хүмүүсээсээ мөнгөө нэхэж авах ёстой байх гэж бодож байна... гэжээ.
6. Хариуцагч С.О шүүхэд гаргасан тайлбартаа: НББСБ Эрдэнэт салбар нь С.О намайг зээл төлөөгүй байна гэж надаас их хэмжээний мөнгө нэхэмжилжээ. Д.С миний бие нь ББСБ ХХК-аас нэг ч төгрөгийн зээл аваагүй хэрэв мөнгө зээлж авсан гэж үзэж байгаа бол баримтыг нь гаргаж ирэх хэрэгтэй байх. Тэр зээл авсан хүмүүсээсээ мөнгөө нэхэж авах ёстой байх гэж бодож байна... гэжээ.
7. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 103211332 дугаартай Зээлийн гэрээ байгуулж 9,000,000 төгрөгийн зээлийг 18 сарын хугацаатай, сарын 3,4 хувийн хүүтэйгээр гэрээ байгуулан хариуцагч нар нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй зөрчсөний улмаас ба үндсэн зээл 4528637.79 төгрөг үндсэн хүү 5494961.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 865634.73 төгрөг нийт 10 889 233,63 төгрөгийг нэхэмжилсэн үйл баримт тогтоогдсон.
8. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д заасан зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох, зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
8. Зохигчид зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл авсан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд маргаагүй.
9. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг НББСБ Эрдэнэт салбар хариуцагч нараас шаардах эрхтэй байна.
10. Хариуцагч Д.С, С.О нар 1. Г-2101001123 улсын бүртгэлийн дугаартай Орхон аймгийн Баян-Өндөр сумын 19-р баг Ш Б12 гудамж 3 тоот 130103545 нэгж талбарын дугаартай 1080 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 103211332 тоот Баталгаат ипотекийн гэрээгээр,
11. Ү-2101018904 улсын бүртгэлийн дугаартай Орхон аймаг, Баян-өндөр сум, 19-р баг, ИБ12 гудамж 4 тоот 24 мкв талбайтай хувийн сууц зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 103211332 тоот Баталгаат ипотекийн гэрээгээр,
12. 43-36 ОРО улсын дугаартай 0958537 тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй ath100001607 арлын дугаартай Toyota alphard /2003 2011/ суудал, мөнгөлөг, hybrid автомашиныг 103211332 тоот Фидуцийн гэрээгээр барьцаалуулж гэрээ хийсэн байна”
13. Нэхэмжлэгч нь хариуцагч Т.Э, Б.А, Д.С, С.О нараас НББСБ Эрдэнэт салбар зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэхгүй бол барьцаалагчийн шаардах эрхийн дагуу ипотекийн зүйл болох Г-2101001123 улсын бүртгэлийн дугаартай Орхон аймгийн Баян-Өндөр сумын 19-р баг Ш Б12 гудамж 3 тоот 130103545 нэгж талбарын дугаартай 1080 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 103211332 тоот Баталгаат ипотекийн гэрээгээр, Ү-2101018904 улсын бүртгэлийн дугаартай Орхон аймаг, Баян-өндөр сум, 19-р баг, ИБ12 гудамж 4 тоот 24 мкв талбайтай хувийн сууц зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 103211332 тоот Баталгаат ипотекийн гэрээгээр, Фидуцийн зүйл болох 43-36 ОРО улсын дугаартай 0958537 тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй ath100001607 арлын дугаартай Toyota alphard /2003 2011/ суудал, мөнгөлөг, hybrid автомашиныг 103211332 тоот Фидуцийн гэрээгээр барьцаалсан зүйлүүдээрээ үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
14. Хэрэгт нотлох баримтаар авагдсан Шаардах эрх шилжүүлэх тухай гэрээ, хуулийн этгээдийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, Г-2101001123 улсын бүртгэлийн дугаар, Ү-2101018904 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбарууд Автомашины зээлийн гэрээ, Тээврийн хэрэгсэл өмчлөлд шилжүүлэх гэрээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Мэдэгдэх хуудас зэргээр нотлогдож байна Үүнд:
14.1. хувийн хэрэгцээнд зориулан зээлдүүлж, зээлийн гэрээг бичгээр байгуулан, талууд хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурж баталгаажуулан, гэрээг нотариатаар гэрчлүүлсэн байна.
14.2. Талуудын байгуулсан Зээлийн гэрээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452, 453 дугаар зүйлд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байна.
14.3. Талуудын байгуулсан Фидуцийн гэрээ Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.5 дахь хэсэгт заасан бичгээр байгуулах хэлбэрийн шаардлага хангасан бөгөөд хариуцагч зээлийн гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй тохиолдолд мөн хуулийн 235.4 дэх хэсэгт Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно гэж заасны дагуу фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардаж буй нэхэмжлэлийн шаардлага хуульд нийцсэн байна.
Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт зааснаар Үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ... Иргэний хуулийн 224 дугаар зүйлийн 224.2.3-т... мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдах... гэж хуульчилсан байдаг.
Үүнээс дүгнэхэд НББСБ Эрдэнэт салбар хариуцагчийг зээлийн гэрээний үүргээ зөрчиж 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс хойш сар бүрийн төлбөрөө хугацаанд нь төлж барагдуулахгүй гэрээнд заасан хугацааг зөрчсөнийг мэдсээр байж шүүхэд хандах эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэл болж байх тул мөнгөн төлбөрийн үүрэг буюу хүү нэхэмжлэх эрхээ алдсан гэж үзэн нийт нэхэмжилсэн үнийн дүнгээс 2018 он 11 сарын 20-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 20 ны өдрийг хүртлэх хугацааны үндсэн төлбөр болон хүү нийт 12145285.55 төгрөгөөс хариуцагч нарын үндсэн зээл 4528637.79 төгрөгийг гэрээний үүргээр төлөх байсан хүү 3145282.55 төгрөгийг нэмж нийт 7 673 919 төгрөгийг хангаж нэхэмжлэлийн шаадлагаас 3 215 314 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
Иймд хариуцагч нараас үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрт 7 673 919 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч НББСБ Эрдэнэт салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн хүүгийн төлбөр 3 215 314 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч хариуцагч Т.Э, Б.А, Д.С, С.О нар 7 673 919 төгрөгийг төлж барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох ипотекийн зүйл болох Г-2101001123 улсын бүртгэлийн дугаартай Орхон аймгийн Баян-Өндөр сумын 19-р баг Ш Б12 гудамж 3 тоот 130103545 нэгж талбарын дугаартай 1080 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Ү-2101018904 улсын бүртгэлийн дугаартай Орхон аймаг, Баян-өндөр сум, 19-р баг, ИБ12 гудамж 4 тоот 24 мкв талбайтай хувийн сууц зориулалттай үл хөдлөх хөрөнгө тус тус зэргийг албадан худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Мөн Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дахь хэсэгт зааснаар Фидуцийн зүйл болох 43-36 ОРО улсын дугаартай 0958537 тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй ath100001607 арлын дугаартай Toyota alphard /2003 2011/ суудал, мөнгөлөг, hybrid автомашиныг үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэн гэрээг дуусгавар болгох үүргийг хариуцагч нарт даалгах нь зүйтэй байна
15. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар НББСБ Эрдэнэт салбарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 189 232 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Э, Б.А, Д.С, С.О нараас улсын тэмдэгтийн хураамж 139,475 төгрөг гаргуулж НББСБ Эрдэнэт салбарт олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2., 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Т.Э, Б.А, Д.С, С.О нараас зээлийн гэрээний үүрэгт 7 673 919 төгрөг гаргуулж нэхэмжлэгч НББСБ Эрдэнэт салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 215 314 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч хариуцагч Т.Э, Б.А, Д.С, С.О нар 7 673 919 төгрөгийг төлж барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох ипотекийн зүйл болох Г-2101001123 улсын бүртгэлийн дугаартай Орхон аймгийн Баян-Өндөр сумын 19-р баг Ш Б12 гудамж 3 тоот 130103545 нэгж талбарын дугаартай 1080 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Ү-2101018904 улсын бүртгэлийн дугаартай Орхон аймаг, Баян-өндөр сум, 19-р баг, ИБ12 гудамж 4 тоот 24 мкв талбайтай хувийн сууц зориулалттай үл хөдлөх хөрөнгийн зэргийг дуудлага худалдаагаар худалдан борлуулж, Фидуцийн зүйл болох 43-36 ОРО улсын дугаартай 0958537 тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй ath100001607 арлын дугаартай Toyota alphard /2003 2011/ суудал, мөнгөлөг, hybrid автомашиныг шилжүүлэх ажиллагаа явуулж зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлэхыг мэдэгдсүгэй.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар НББСБ Эрдэнэт салбарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 189 232 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Э, Б.А, Д.С, С.О нараас улсын тэмдэгтийн хураамж 139,475 төгрөг гаргуулж НББСБ Эрдэнэт салбарт олгохосугай.
4. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА