| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2022/04551/И |
| Дугаар | 101/ШШ2023/02050 |
| Огноо | 2023-04-24 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 101/ШШ2023/02050
2023 04 24 101/ШШ2023/02050
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: хххххххххххххххххххх тоот хаягт байрлах, А констракшн ХХК-ийн /РД: ххххххххх/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: хххххххххх тоот хаягт оршин суух, Т.н Ут /РД: ххххххххххххх/ холбогдох
380,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Баярсайхан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хатантуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А констракшн ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Баярсайхан шүүхэд нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч А констракшн ХХК нь хариуцагч Т.Утай 2021 оны 06 сарын 04-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулан түүний өмчлөлийн хххххххххххххх тоотын эрхийн улсын бүртгэлийн хххххххххххдугаарт бүртгэлтэй, 247 м.кв талбайтай 46 хувийн гүйцэтгэлтэй хувийн сууцыг бүрэн ашиглалтанд оруулах ажлыг гүйцэтгэхээр, Т.У нь гэрээний дагуу ажлын хөлс 380,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохирч гэрээ байгуулсан.
Манай компани А вилла хотхоны 12 ширхэг хувийн сууцыг бүрэн ашиглалтанд оруулахтай холбоотой уг ажлыг гүйцэтгэсэн бөгөөд уг ажлыг хийх гүйцэтгэх үүднээс Т констракшн ХХК-тай 2021 оны 09 сарын 24-ний өдөр, Их монгол хийц ХХК-тай 2021 оны 01 сарын 14-ний өдөр, НХХК-тай 2022 оны 03 сарын 24-ний өдөр, М ХХК-тай 2022 оны 05 сарын 04-ний өдөр, Ү ХХК-тай 2021 оны 05 сарын 18-ны өдөр, Б.Энхбаяртай 2022 оны 03 сарын 29-ний өдөр тус тус барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажил гүйцэтгүүлсэн.
Эдгээр компаниудын гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлыг акт үйлдэн хүлээн авсан бөгөөд ажлын зардлын задаргааг хэрэгт нотлох баримтаар өгсөн. Т.Уын өмчлөлийн 2 давхар бүхий 247 м.кв талбай хувийн сууцыг бүрэн ашиглалтанд оруулахад 380,000,000 төгрөгийн зардал гарсан тул уг мөнгийг хариуцагч Т.Уаас гаргуулж өгнө үү.
2023 оны 04 сарын 05-ны өдөр А констракшн ХХК-ийн захирал Г.Батбаяр над руу залгаад Т.У уулзъя гэж байна гэхээр нь уулз гэж хэлсэн. Уулзсан талаар нь тодруулахад Т.У 380,000,000 төгрөгтөө үл хөдлөх хөрөнгө шилжүүлж өгье гэсэн байсан ба уг хөрөнгүүдийн эзэмшигч тодорхойгүй, бичиг баримтгүй байсан тул эвлэрэх боломжгүй болсон гэв.
Нотлох баримтууд:
Нэхэмжлэгч А констракшн ХХК нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, А констракшн ХХК-ийн захирлын Хаан банк дахь ххххххххххххх тоот дансны 2021 оны 01 сарын хуулга,
Т.Утай 2021 оны 06 сарын 04-ний өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ, А вилла, 18-2/1 тоот үл хөдлөх эд хөрөнгөд хийсэн засвар, материалын тооцооны задаргаа, 2021 оны 04 сарын 05-ны өдрийн байдлаар хийгдсэн ажлын явц,
Т констракшн ХХК-тай 2021 оны 09 сарын 24-ний өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ, ажил хүлээлцэх акт,
Их монгол хийц ХХК-тай 2021 оны 01 сарын 14-ний өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ, 2022 оны 04 сарын 05-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний нэмэлт, өөрчлөлт, ажил хүлээлцэх акт, хавсралт зураг,
НХХК-тай 2022 оны 03 сарын 24-ний өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ, ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэлийн хуудас, 2022 оны 05 сарын 20-ны өдрийн ажил хүлээлцсэн акт, хавсралт зураг,
М ХХК-тай 2022 оны 05 сарын 04-ний өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ, ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэлийн хуудас, М ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2022 оны 05 сарын 15-ны өдөр ажил хүлээлцэх акт, хавсралт зураг,
Ү ХХК-тай 2021 оны 05 сарын 18-ны өдөр байгуулсан барилгын гадна тохижилтын ажил гүйцэтгэх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, гэрээний нэмэлт хавсралт, 2022 оны 02 сарын 17-ны өдрийн ажил, тоо хэмжээ хүлээлцэх акт, хавсралт зураг,
Б.Энхбаяртай 2022 оны 03 сарын 29-ний өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ, ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэлийн хуудас, 2022 оны 04 сарын 12-ны өдрийн ажил хүлээлцэх акт,
Т.Уын өмчлөлийн хххххххххххххх тоотын 247 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулахын өмнөх болон дараах үеийн гэрэл зургууд зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна.
Хариуцагч Т.Ут нэхэмжлэлийн хувийг 2022 оны 08 сарын 22-ны өдөр гардуулсан бөгөөд тэрээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг ирүүлэх үүргээ биелүүлээгүй, хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй болно.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А констракшн ХХК нь хариуцагч Т.Ут холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 380,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Захиалагч буюу хариуцагч Т.У нь гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч А констракшн ХХК-тай 2021 оны 06 сарын 04-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан ба уг гэрээгээр:
гүйцэтгэгч А констракшн ХХК нь захиалагч Т.Уын өмчлөлийн хххххххххххххх тоотын эрхийн улсын бүртгэлийн хххххххххххдугаарт бүртгэлтэй, 247 м.кв талбай бүхий 46 хувийн гүйцэтгэлтэй хувийн сууцыг бүрэн ашиглалтанд оруулах, засвар хийх нөхцөл бүхий ажлыг өөрийн багаж, сэлбэг хэрэгслээр хийж гүйцэтгэхээр,
захиалагч Т.У нь нийт төлбөр 380,000,000 төгрөгийг гэрээ байгуулагдсанаас хойш тухайн оны 07 сарын 01-ний дотор төлөхөөр,
гэрээнд талууд гарын үсэг зурж, тамга тэмдгээр баталгаажуулснаас хойш гэрээний үүрэг бүрэн биелэгдэх эсхүл аль нэг талын санаачлагаар гэрээ цуцлагдах хүртэл гэрээ хүчин төгөлдөр үйлчлэхээр тус тус харилцан тохирчээ.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг ба дээрхээс дүгнэж үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй.
2021 оны 06 сарын 04-ний өдрийн гэрээнд талууд буюу захиалагч Т.У, гүйцэтгэгч А констракшн ХХК нар хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран, байгууллагын тамгаа даран баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.
/ХХ-ийн 21-24 дүгээр тал/
Т.Уын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө дэх ажлын явц 2021 оны 04 сарын 05-ны өдрийн байдлаар ямар байсан талаарх мэдээллийг 2 тал харилцан тохиролцон ажлын хэсэг гарган баримт үйлдсэн ба ажлыг 2022 оны 05 сарын 25-ны өдөр гүйцэтгэж дууссан талаараа гүйцэтгэгч тайлбарлалаа.
Талуудын хооронд байгуулсан 2021 оны 06 сарын 04-ний өдрийн гэрээний 6.1.1-т ажлыг гэрээнд заасан хугацаанд багтаан өөрийн багаж, тоног төхөөрөмж, техник хэрэгслээр чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх үүргийнхээ хүрээнд А констракшн ХХК нь дор дурдсан компаниудтай барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулан ажиллажээ.
Үүнд: Т хаалга констракн ХХК-тай 2021 оны 09 сарын 24-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулан гаражийн автомат хаалга угсрах ажлыг гүйцэтгүүлэн 2022 оны 01 сарын 13-ны өдөр ажил хүлээлцэх акт үйлдэн гаражийн автомат хаалга 12 ширхэг, 24 ширхэг удирлагыг хүлээн авчээ,
-Их монгол төмөр хийц ХХК-тай 2022 оны 01 сарын 14-ний өдөр 22/90 тоот ажил гүйцэтгэх гэрээг, 2022 оны 04 сарын 05-ны өдөр 22/99 тоот ажил гүйцэтгэх гэрээний нэмэлт өөрчлөлт байгуулан А вилла-1 төслийн айлуудын террасны хаалт, гаражийн дээврийн хаалт, шатны хаалт, хашааны том хаалга 2 ширхэг, явган хаалга 1 ширхэг, металл хашаа гүйцээх ажил-уудыг хийх гүйцэтгүүлэхээр тохиролцон 2022 оны 04 сарын 20-ны өдөр ажил хүлээлцэх акт үйлдэн ажлыг хүлээлцэн гэрэл зургаар баталгаажуулжээ,
-НХХК-тай 2022 оны 03 сарын 24-ний өдөр 22/95 дугаар бүхий ажил гүйцэтгэх гэрээ байгуулан хххххххххххххххх, А вилла төслийн гадна цахилгаан хангамж 10/0,4 кВ-ын 400 кВа чадал бүхий иж бүрэн КТПН дэд өртөө, шинээр угсрах ажлыг гүйцэтгүүлэхээр тохирч 2022 оны 05 сарын 20-ны өдөр ажил хүлээлцсэн акт үйлдэн ажлыг хүлээн авч гэрэл зургаар баталгаажуулжээ.
-М ХХК-тай 2022 оны 05 сарын 04-ний өдөр 22/102 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулан узелийн барилгын эргэн тойронг барилгын далан засч нягтруулах, хаяавч бетон шат цутгах, эко хавтан суулгах, газар шорооны тэгшилгээ хийх, барилгын хаяавч цутгах /хашаан дээр/, харуулын байр холдуулах ажлыг гүйцэтгүүлэхээр тохирч 2022 оны 05 сарын 15-ны өдөр ажил хүлээлцэх акт үйлдэн ажлыг хүлээлцэн зургаар баталгаажуулсан байна,
-Ү ХХК-тай 2021 оны 05 сарын 18-ны өдөр барилгын гадна тохижилтын ажил гүйцэтгэх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулан нийт 29 төрлийн ажлыг гүйцэтгүүлэхээр тохирч уг ажлуудыг 2022 оны 02 сарын 17-ны өдөр ажил нэг бүрээр нь хүлээлцэн гэрэл зургаар баталгаажуулан акт үйлджээ,
-Иргэн Б.Энхбаяртай 2022 оны 03 сарын 29-ний өдөр 22/96 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулан хххххххххххххххх, А Вилла төслийн гадна хөөсөн болон шүршдэг фасад нийт 110 м.кв талбайд ажил гүйцэтгүүлэхээр тохирч 2022 оны 04 сарын 12-ны өдөр ажил хүлээлцэн гэрэл зургаар баталгаажуулж акт үйлдэн хүлээн авсан нь тус тус тогтоогдож байх ба Т.Уын өмчлөлийн хххххххххххххх тоотын эрхийн улсын бүртгэлийн хххххххххххдугаарт бүртгэлтэй, 247 м.кв талбай бүхий хувийн сууц анх гэрээ байгуулах үед ямар байсан, ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлыг хийж гүйцэтгэсний дараах байдлуудыг гэрэл зургаар баталгаажуулсан байна.
Нэхэмжлэгч А констракшн ХХК нь Т.Уын өмчлөлийн хххххххххххххх тоотын эрхийн улсын бүртгэлийн хххххххххххдугаарт бүртгэлтэй, 247 м.кв талбай бүхий хувийн сууцыг бүрэн ашиглалтанд оруулах ажлыг гүйцэтгэхэд гэрээгээр тохирсон 380,000,000 төгрөгийн зардал гарсан талаарх тооцооллыг үйлдэн баталгаажуулж ирүүлжээ. Үүнд:
-12 хана, нэгж м.кв, тоо 40, үнэ 55,000 төгрөг, айлын тоо 1, нийт үнэ 2,200,000 төгрөг, Шавар, нэгж м.кв, тоо 150, үнэ 30,000 төгрөг, айлын тоо 1, нийт үнэ 4,500,000 төгрөг,
-Цонх, нэгж м.кв, тоо 18, үнэ 380,000 төгрөг, айлын тоо 1, нийт үнэ 6,840,000 төгрөг, Фассад, нэгж м.кв, тоо 210, үнэ 220,000 төгрөг, айлын тоо 1, нийт үнэ 46,200,000 төгрөг,
-Дээвэр, нэгж м.кв, тоо 65, үнэ 300,000 төгрөг, айлын тоо 1, нийт үнэ 19,500,000 төгрөг, Суурийн ус тус дул, нэгж м.кв, тоо 86, үнэ 280,000 төгрөг, айлын тоо 1, нийт үнэ 24,080,000 төгрөг,
-Шахт, нэгж ширхэг, тоо 1, үнэ 5,000,000 төгрөг, айлын тоо 1, нийт үнэ 5,000,000 төгрөг,
-Пандус өрлөг шавар гоёл, нэгж ширхэг, тоо 1, үнэ 16,000,000 төгрөг, айлын тоо 1, нийт үнэ 16,000,000 төгрөг,
-Гадна чулуу, нэгж м.кв, тоо 25, үнэ 215,195 төгрөг, айлын тоо 1, нийт үнэ 5,379,875 төгрөг,
-Хаяавч бетон, нэгж м.куб, тоо 13, үнэ 300,000 төгрөг, айлын тоо 1, нийт үнэ 3,750,000 төгрөг,
-Ачаа тээвэр, нэгж ширхэг, тоо 1, үнэ 30,000,000 төгрөг, айлын тоо 12, нийт үнэ 2,500,000 төгрөг,
-Техникийн зардал, нэгж ширхэг, тоо 1, үнэ 35,000,000 төгрөг, айлын тоо 12, нийт үнэ 2,916,667 төгрөг,
-Гадна тохижилт, нэгж ширхэг, тоо 1, үнэ 500,000,000 төгрөг, айлын тоо 12, нийт үнэ 41,666,667 төгрөг,
-Гадна цэвэр бохир ба ХАС ЦБУ, нэгж ширхэг, тоо 1, үнэ 500,000,000 төгрөг, айлын тоо 12, нийт үнэ 41,666,666.67 төгрөг,
-Узелийн барилга, нэгж ширхэг, тоо 1, үнэ 65,000,000 төгрөг, айлын тоо 12, нийт үнэ 5,416,666.67 төгрөг,
-Хашааны эко ажил харуулын суурь, нэгж ширхэг, тоо 1, үнэ 44,000,000 төгрөг, айлын тоо 12, нийт үнэ 3,666,667 төгрөг,
-Гадна цахилгаан, нэгж ширхэг, тоо 1, үнэ 61,001,600 төгрөг, айлын тоо 12, нийт үнэ 5,083,467 төгрөг,
-Гадна төмөр хийц, нэгж ширхэг, тоо 1, үнэ 22,000,000 төгрөг, айлын тоо 12, нийт үнэ 1,833,333 төгрөг,
-Гүний худаг, нэгж ширхэг, тоо 1, үнэ 11,000,000 төгрөг, айлын тоо 12, нийт үнэ 916,667 төгрөг,
-Узелийн гадна тохижилт, нэгж ширхэг, тоо 1, үнэ 12,000,000 төгрөг, айлын тоо 12, нийт үнэ 1,000,000 төгрөг,
-Гадна баррейр, нэгж ширхэг, тоо 1, үнэ 5,400,000 төгрөг, айлын тоо 12, нийт үнэ 450,000 төгрөг,
-Грашийн хаалга, нэгж ширхэг, тоо 1, үнэ 37,800,000 төгрөг, айлын тоо 12, нийт үнэ 3,150,000 төгрөг,
-Дотор цахилгаан самбар угсралт, нэгж ширхэг, тоо 1, үнэ 105,000,000 төгрөг, айлын тоо 12, нийт үнэ 8,750,000 төгрөг,
-Зураг, нэгж ширхэг, тоо 1, үнэ 210,000,000 төгрөг, айлын тоо 12, нийт үнэ 17,500,000 төгрөг,
-Менежмент зардал, нэгж ширхэг, тоо 1, үнэ 80,000,000 төгрөг, айлын тоо 12, нийт үнэ 6,666,667 төгрөг,
-ХХАБЭ, нэгж ширхэг, тоо 1, үнэ 50,400,000 төгрөг, айлын тоо 12, нийт үнэ 4,200,000 төгрөг,
-Дотор цахилгаан, нэгж ширхэг, тоо 1, үнэ 555,800,000 төгрөг, айлын тоо 12, нийт үнэ 46,316,667 төгрөг,
-Холбоо дохиолол, нэгж ширхэг, тоо 1, үнэ 469,000,000 төгрөг, айлын тоо 12, нийт үнэ 39,083,333 төгрөг,
-Камержуулалт, нэгж ширхэг, тоо 1, үнэ 89,200,000 төгрөг, айлын тоо 12, нийт үнэ 7,433,333 төгрөг,
-Газардуулга, нэгж ширхэг, тоо 1, үнэ 76,000,000 төгрөг, айлын тоо 12, нийт үнэ 6,333,333 төгрөг, НИЙТ 380,000,008 төгрөг гэжээ.
/ХХ-ийн 64-129, 148 дугаар тал/
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж тус тус заасны дагуу хариуцагч буюу захиалагч Т.У нь гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч А констракшн ХХК-д гүйцэтгэсэн ажлынх нь хөлсийг төлөх үүрэгтэй байна.
Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасныг баримтлан хариуцагч Т.Уаас 380,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А констракшн ХХК-д олгох нь зүйтэй.
Шүүх нэхэмжлэлийг 2022 оны 06 сарын 27-ны өдөр хүлээн авч 2022 оны 07 сарын 04-ний өдрийн 16793 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн ба хариуцагч Т.У хүндэтгэн үзэх шалтгаангүй хүрэлцэн ирээгүй тул 2022 оны 08 сарын 05-ны өдрийн 18513 дугаар шүүгчийн захирамжаар түүнийг албадан ирүүлж 2022 оны 08 сарын 22-ны өдөр зохигчийн эрх, үүргийг тайлбарлан, нэхэмжлэлийн хувийг гардуулан, хэргийн материалыг танилцуулсан байна.
/ХХ-ийн 1, 10, 13-19 дүгээр тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүрэгтэй.
Хариуцагч Т.Ут нэхэмжлэлийн хувийг 2022 оны 08 сарын 22-ны өдөр гардуулсан боловч тэрээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг ирүүлэх үүргээ биелүүлээгүй, хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцон хэргийг шийдвэрлэсэн болно.
/ХХ-ийн 17-19 дүгээр тал/
Зохигчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26, 38 дугаар зүйлүүдэд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх эрхийг хангах үүднээс шүүх хуралдааныг нийт 6 удаа хойшлуулж байжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэг хүлээх бөгөөд хариуцагч Т.У шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, нэхэмжлэгч нь түүний эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д заасныг үндэслэн хариуцагч Т.Уын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдлаа.
/ХХ-ийн 27, 30-43, 47-48, 53-62, 131-137, 146-147, 149-150 дугаар тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасныг баримтлан хариуцагч Т.Уаас 380,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А констракшн ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч А констракшн ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,058,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Уаас 2,057,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А констракшн ХХК-д олгосугай.
3. Тус шүүхийн 2023 оны 01 сарын 30-ны өдрийн 3288 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч Т.Уын эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүн 380,000,000 төгрөгийн хэмжээгээр битүүмжилсэн бөгөөд уг захирамж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, 122 дугаар зүйлийн 122.3-т заасан хугацаанд хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож,14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН