Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 142/ШШ2023/00649

 

 

    2023           05             01                                     142/ШШ2023/00649

 

МО*******ГОЛ УЛСЫ******* *******ЭРИЙ******* ӨМ*******ӨӨС                     

 

 

******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дагиймаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

*******эхэмжлэгч:  ******* ******* нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* холбогдох,

*******эхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэг 867 436.11 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: *******эхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

Хариуцагч *******т шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. *******эхэмжлэгч “*******” *******-ийн ******* салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь тус байгууллагаас 2020 оны 02-р сарын 17-ны өдөр ******* дугаартай зээлийн эрхийн гэрээ байгуулж 300,000 /гурван зуун мянга/ төгрөгийн зээлийг 24 /хорин дөрвөн/ сарын хугацаатай, сарын 5% /таван/ хувийн хүүтэйгээр зээл авсан болно. Зээлийн төлбөрийг төлөөгүй нийт 1037 хоног хугацаа хэтрээд байгаа тул шүүхийн байгууллагад хандаж байна. Тус компаний зүгээс удаа дараа сануулж зээлийг төлүүлэх талаар утсаар ярьж сануулж байсан. ******* тоот гэрээний төлбөрийн үндсэн зээл 211 481.66 /хоёр зуун арван нэгэн мянга дөрвөн зуун наян нэгэн төгрөг жаран зургаан мөнгө/ төгрөг, үндсэн хүү 385 954.45 /гурван зуун наян таван мянга есөн зуун тавин дөрвөн төгрөг дөчин таван мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 270 000 /хоёр зуун далан мянган/ төгрөг, нийт 867,436.11 /найман зуун жаран долоон төгрөг дөрвөн зуун гучин зургаан төгрөг арван нэгэн мөнгө/ төгрөгийг *******аас гаргуулж өгнө үү гэжээ.

2. *******эхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь тус байгууллагаас 2020 оны 02-р сарын 17-ны өдөр ******* дугаартай зээлийн эрхийн гэрээ байгуулж 300,000 /гурван зуун мянга/ төгрөгийн зээлийг 24 /хорин дөрвөн/ сарын хугацаатай, сарын 5% /таван/ хувийн хүүтэйгээр зээл авсан болно. Зээлдэгч зээл авсан өдрөөс хойш зөвхөн 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр төлбөр хийснээс хойш төлбөр хийгээгүй, өдийг хүрсэн. Зээлдэгчид удаа дараа сануулж, хаяг тодорхой шалтгаанаар эрэн сурвалжлуулж зээлээс хүү тооцуулж нэхэмжлэл гаргасан. Анх зээлдэгч нь 300,000 төгрөгийн зээл аваад, гэрээний төлбөрийн үндсэн зээл 211 481.66 /хоёр зуун арван нэгэн мянга дөрвөн зуун наян нэгэн төгрөг жаран зургаан мөнгө/ төгрөг , үндсэн хүү 385 954.45 /гурван зуун наян таван мянга есөн зуун тавин дөрвөн төгрөг дөчин таван мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 270 000 /хоёр зуун далан мянган/ төгрөг, нийт 867,436.11 /найман зуун жаран долоон төгрөг дөрвөн зуун гучин зургаан төгрөг арван нэгэн мөнгө/ төгрөгийг *******аас гаргуулж өгнө үү гэв.

3. Хариуцагч ******* шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй байна.

4. *******эхэмжлэгчээс: ******* аймгийн ******* газрын 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн дугаартай албан бичиг /хх-ийн 2/, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, итгэмжлэл /хх-4/, 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаартай зээлийн эрхийн гэрээ /хх-ийн 5/, 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн кредит дансны хуулга /хх-ийн 6-7/, “*******” *******-ийн ******* салбарын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 8/, “*******” *******-аас салбарын захирал нарт олгосон итгэмжлэл /хх-ийн 9/ зэргийг гаргаж өгсөн.

Ү*******ДЭСЛЭХ нь:   

*******эхэмжлэгч “*******” *******-ийн ******* салбар нь хариуцагч *******т холбогдуулан зээлийн үлдэгдэл 867 436.11 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Зохигчид 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хэрэглээний зээлийн зориулалттай 300,000 /гурван зуун мянга/ төгрөгийн зээлийг 24 /хорин дөрвөн/ сарын хугацаатай, сарын 5% /таван/ хувийн хүүтэйгээр олгохоор ******* дугаартай зээлийн гэрээ байгуулсан байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр эрх бүхий хуулийн этгээд нь зээлдүүлэгчийн хувьд мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан гэрээний харилцаа үүсчээ.

*******эхэмжлэгч “*******” *******-ийн ******* салбар нь гэрээний дагуу 300 000 төгрөгийг хариуцагч *******ын дансанд шилжүүлсэн, тэрээр зээл төлөх хуваарийг 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд төлөх үүрэгтэй байсан ба хувиарыг зөрчиж, зээлийн төлбөр төлөөгүй болох нь дансны хуулгаар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заасан.

Хариуцагч ******* нь зээлийг 24 сарын хугацаатай байхаар сонгож байгуулсан буюу ******* нь 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч тэрээр үүргээ зохих ёсоор тогтоосон хугацаанд гүйцэтгээгүй, гэрээний хуваарийг зөрчсөн үйл баримт тогтоогдсон.

*******эхэмжлэгч нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээгээр шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг буцаан шаардах эрхтэй болно.

Иймд хариуцагч *******аас нэхэмжлэгчийн шаардсан үндсэн зээл 211 481.66 төгрөг, үндсэн хүү 385 954.45 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 270 000 төгрөг, нийт 867,436.11 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “*******” *******-ийн ******* салбарт олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 25 368 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 25 368 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “*******” *******-ийн ******* салбарт олгох нь хуулинд нийцэж байна.   

            Хариуцагч *******т шүүх хуралдаааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй нэхэмжлэгч хариуцагчийн эзгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан түүний эзгүйд хянан шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:     

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 219 дүгээр зүйлийн 219.1-т зааснаар хариуцагч *******аас зээлийн гэрээний үүрэгт нийт 867,436.11 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “*******” *******-ийн ******* салбарт олгосугай.   

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 25 368 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 25 368 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “*******” *******-ийн ******* салбарт олгосугай.   

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.        

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Ц.ДАГИЙМАА