| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэгмэдийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 142/2023/00516/И |
| Дугаар | 142/ШШ2023/00650 |
| Огноо | 2023-05-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 142/ШШ2023/00650
2023 05 01 142/ШШ2023/00650
МОНГОЛ УЛСЫН НЭР*******ЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дагиймаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэг 1 642 581.31 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.
Хариуцагч *******т шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд *******ргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “*******ББСБ” ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ******* нь манай компанитай 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр ******* дугаартай хэрэглээний зээлийн зориулалттай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулсан. Гэрээ байгуулагдснаар зээлдэгч нь Цахим зээлийн эрх нээх гэрээний 1.3.2 дахь хэсэгт заасан Цахим зээл гэж-Зээлдэгчийн ББСБ-д илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан Зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг мөн 1.3.12 дахь хэсэгт заасан Цахим покет гэж - Аппликейшн дээр харилцагчийн үүсгэн удирдах тухайн харилцагчийн мөнгөн хөрөнгийн дүн болон гүйлгээний мэдээллийг агуулсан харилцагчийн цахим дансыг ашиглах, зээл авах эрх нээгдсэн. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно хэмээн заасны дагуу *******ын цахимаар гаргасан хүсэлтийн дагуу /*******/ аппликейшний ******* дугаартай зээлийн дансанд 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 912,000 /есөн зуун арван хоёр мянган төгрөг/ -ийн зээлийн олголтыг хийсэн. Цахим зээлийн эрх нээх гэрээний 2.3 дахь хэсэгт ББСБ-аас санал болгох зээлийн хугацаа нь 14 хоног, 30 хоног, 60 хоног болон бусад гэсэн сонголттой байх ба зээлдэгч зээл авах тухай бүрд зээлийн хугацааг өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн сонгоно хэмээн заасан байдаг. Зээлдэгч ******* нь 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 912,000 /есөн зуун арван хоёр мянган төгрөг/-ийн зээлийн хугацааг 60 хоног байхаар сонгож, зээлээр олгосон мөнгийг өөрийн Цахим покетын дансанд хүлээн авсан. Цахим зээлийн эрх нээх гэрээ-ний онцлог нь зээлдэгч зээлийн гэрээний хүрээнд эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл болон үйлчилгээний төлбөр болох шимтгэлийг хугацаандаа төлсөн тохиолдолд зээлийн хүү төлдөггүй. Харин эргэн төлөлтийн хугацаандаа үндсэн зээл, шимтгэлийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоногоос эхлэн зээлийг ашигласан хариу төлбөр болох хүү, түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээдэг. Зээлдэгч нь эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл, шимтгэлийг төлөх үүрэгтэй боловч зээлийн гэрээний хугацаа дууссан өдрөөс эхлэн гэрээний үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг төлөх талаар утсаар болон мессежээр, түүний хувийн аппликейшн дэх цэсрүү нь мэдэгдэл удаа дараа хүргүүлсэн боловч зээлээ хугацаандаа төлж барагдуулаагүй, гэрээний үүргээ зөрчсөн тул 2023 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд: 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 912,000 /есөн зуун арван хоёр мянган төгрөг/-ийн зээлийн үлдэгдэл нь: Үндсэн зээл: 911,094.08 /есөн зуун арван нэгэн мянга ерөн дөрвөн төгрөг найман мөнгө / төгрөг, Шимтгэл: 61,200 /жаран нэгэн мянга хоёр зуун төгрөг/төгрөг, Үндсэн хүү: 597,577.86 /таван зуун ерөн долоон мянга таван зуун далан долоон төгрөг наян зургаан мөнгө / төгрөг, Нэмэгдүүлсэн хүү: 65,209.38 /жаран таван мянга хоёр зуун есөн төгрөг гучин найман мөнгө / төгрөг, Нийт: 1,635,081.31 /нэг сая зургаан зуун гучин таван мянга наян нэгэн төгрөг гучин нэгэн мөнгө / төгрөг, Шүүхэд нэхэмжпэл гаргасантай холбогдон гарсан зардал: 7,500 /долоон мянга таван зуун төгрөг/ үүнд нотариатын зардал болно. *******ймд хариуцагч *******аас нийт 1,642,581.31 /нэг сая зургаан зуун дөчин хоёр мянга таван зуун наян нэгэн төгрөг гучин нэгэн мөнгө /-ийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч ******* нь манай компанитай 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан. 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 912,000 /есөн зуун арван хоёр мянган төгрөг/ -ийн зээлийн олголтыг хийсэн. Үүнд: 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 912,000 /есөн зуун арван хоёр мянган төгрөг/-ийн зээлийн үлдэгдэл нь: Үндсэн зээл: 911,094.08 /есөн зуун арван нэгэн мянга ерөн дөрвөн төгрөг найман мөнгө / төгрөг, Шимтгэл: 61,200 /жаран нэгэн мянга хоёр зуун төгрөг/төгрөг, Үндсэн хүү: 597,577.86 /таван зуун ерөн долоон мянга таван зуун далан долоон төгрөг наян зургаан мөнгө / төгрөг, нэмэгдүүлсэн хүү: 65,209.38 /жаран таван мянга хоёр зуун есөн төгрөг гучин найман мөнгө / төгрөг, Нийт: 1,635,081.31 /нэг сая зургаан зуун гучин таван мянга наян нэгэн төгрөг гучин нэгэн мөнгө / төгрөг, Шүүхэд нэхэмжпэл гаргасантай холбогдон гарсан зардал: 7,500 /долоон мянга таван зуун төгрөг/ үүнд нотариатын зардал болно. *******ймд хариуцагч *******аас нийт 1,642,581.31 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
3. Хариуцагч ******* шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй байна.
4. Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-4/, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-5-6/, итгэмжлэл /хх-7/, цахим зээлийн эрх нээх гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-8-10/, *******ын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-11/, зээлийн дансны хуулга /хх-12/, төлбөрийн даалгавар /хх-13/ зэргийг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ”*******ББСБ” ******* нь хариуцагч *******т холбогдуулан зээлийн үлдэгдэл 1,642,581.31 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Зохигчид 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр ******* дугаартай хэрэглээний зээлийн зориулалттай “Цахим зээлийн эрх нээх гэрээ” байгуулж, 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 912,000 төгрөгийг зээлийн хугацааг 60 хоног байхаар сонгож сарын 5 хувийн хүүтэй, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаанд төлөх, барагдуулаагүй тохиолдолд үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөхөөр, шимтгэл 8 хувь байхаар гэрээ байгуулсан байна.
Талуудын хооронд *******ргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр эрх бүхий хуулийн этгээд нь зээлдүүлэгчийн хувьд мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан гэрээний харилцаа үүсчээ.
Нэхэмжлэгч ”*******ББСБ” ******* нь гэрээний дагуу 912 000 төгрөгийг хариуцагч *******ын /*******/ аппликейшний ******* дугаартай зээлийн дансанд шилжүүлсэн, тэрээр зээл төлөх хуваарийг 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд төлөх үүрэгтэй байсан ба хувиарыг зөрчиж, зээлийн төлбөр төлөөгүй болох нь дансны хуулгаар тогтоогдож байна.
*******ргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заасан.
Хариуцагч ******* нь зээлийг 60 хоногийн хугацаатай байхаар сонгож байгуулсан буюу ******* нь 2020 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч тэрээр үүргээ зохих ёсоор тогтоосон хугацаанд гүйцэтгээгүй, гэрээний хуваарийг зөрчсөн үйл баримт тогтоогдсон.
Нэхэмжлэгч нь *******ргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээгээр шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг буцаан шаардах эрхтэй болно.
*******ймд хариуцагч *******аас нэхэмжлэгчийн шаардсан үндсэн зээл 911,094.08 төгрөг, шимтгэл 61,200 төгрөг, үндсэн хүү 597,577.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 65,209.38 төгрөг, нийт 1,635,081.31 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал 7,500 төгрөг нийт 1,642,581.31 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ”*******ББСБ” *******-д олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Мөн *******ргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 41 250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 41 250 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ”*******ББСБ” *******-д олгох нь хуулинд нийцэж байна.
*******ргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. *******ргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 219 дүгээр зүйлийн 219.1-т зааснаар хариуцагч *******аас зээлийн гэрээний үүрэгт нийт 1,642,581.31 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ”*******ББСБ” *******-д олгосугай.
2. *******ргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 41 250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 41 250 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ”*******ББСБ” *******-д олгосугай.
3. *******ргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай
4. *******ргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн *******ргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ДАГ*******ЙМАА