| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2022/06966/И |
| Дугаар | 101/ШШ2023/02122 |
| Огноо | 2023-04-27 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 101/ШШ2023/02122
2023 04 27 101/ШШ2023/02122
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ххххххххххххххх тоот, О констракшн ХХК-ийн /РД: ххххххххх/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: хххххххххххххххххх тоот, ДХХК-д /РД: ххххххххххх/ холбогдох
104,532,065 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мягмарцэрэн,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хатантуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О констракшн ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мягмарцэрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
ДХХК нь 2022 оны 04 сарын 02-ны өдөр О констракшн ХХК-тай бараа материал, тоног төхөөрөмж түрээслэх 22/11 дугаартай гэрээ байгуулж гэрээ байгуулсан өдрөөс 2022 оны 04 сарын 30-ны өдөр хүртэл түрээслэхээр болон пум, булан зэрэг бараагаа цувуулан авсан.
Тухайн түрээсийн бараа нь гэрээнд заасан 30 хоногийн хугацаанд 20,214,000 төгрөг болох ба 10,256,000 төгрөгийн барьцаа өгөхөөр гэрээний 5 дугаар зүйлд заасан.
Түрээслэгч ДХХК гэрээнд заасан ёсоор түрээсийн төлбөр, барьцааг түрээслүүлэгч талд өгөлгүй, гэрээний хугацааг сунгасаар байсан ба 2022 оны 08 сарын 02-ны өдөр түрээслэгчид бараа бүтээгдэхүүний төлбөрийн асуудлыг шийдэх мэдэгдэл өгсөн.
Гэсэн хэдий боловч бидэнтэй холбоо барихгүй байсан тул манай компани 2022 оны 09 сарын 14-ний өдрөөс эхлэн 2022 оны 09 сарын 30-ны өдрийн хооронд бараа бүтээгдэхүүнээ арга буюу өөрсдөө очиж хүн хүч, унаа тэрэг хөлслөн авсан.
Манай компанийн хувьд ДХХК-иас түрээсийн төлбөр болон бараа бүтээгдэхүүнийг өгөхийг удаа дараа шаардсан боловч тус компани гэрээний үүргээ биелүүлэхгүй явсаар байсан тул гэрээний 4.3-т Түрээслэгч тал түрээслүүлэгч талд түрээсийн зүйлийг түрээсийн гэрээнд заасан хугацаанд хүлээлгэж өгөөгүй тохиолдолд гэрээний хугацааг түрээслэгч талын санаачилгаар сунгасанд тооцож, түрээсийн гэрээний үнийг бодно гэх заалтыг баримтлан түрээслэн авсан пум бараа бүтээгдэхүүний түрээсийн зүйлийг түрээслэгч талын ашиглалтанд байсан хугацаагаар тооцсон.
Гэрээний 9.2.1-т Түрээслэгч түрээсийн төлбөр төлөх хугацаа хожимдуулсан тохиолдолд өрийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээгээр алдангийг хожимдуулсан өдөр бүр төлөх буюу барьцаа төлбөрөөс суутгуулна гэж заасан боловч манай компанийн зүгээс гэрээнд зааснаар алданги тооцон нэхэмжлээншй болно.
Нэхэмжлэлийн шаардлагаа бараа бүтээгдэхүүн зөөвөрлөсөн ажлын хөлс 840,000 төгрөг, хоолны зардал 63,000 төгрөг, нийт 903,000 төгрөгөөр багасгаж байгаа ба хариуцагч ДХХК-иас 103,629,065 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Талуудын ирүүлсэн баримтууд:
Нэхэмжлэгч О констракшн ХХК нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, 2022 оны 04 сарын 02-ны өдрийн бараа материал, тоног төхөөрөмж түрээслэх гэрээ, гэрээний хавсралт 1, 2, ДХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,
ДХХК-д хүргүүлсэн мэдэгдлүүд, ДХХК-д 2022 оны 04 сарын 02-ны өдрийн гэрээний дагуу акт үйлдэн хүлээлгэн өгсөн эд хөрөнгүүдийн жагсаалт,
ДХХК-ийн хүлээлгэн өгсөн эд хөрөнгүүдийн жагсаалт, О констракшн ХХК-ийн ДХХК-д хүлээлгэн өгсөн бараа бүтээгдэхүүний баримт, ДХХК-иас бараа бүтээгдэхүүн буцаан авсан баримт, тээврийн хэрэгсэл хөлслөхөд төлсөн төлбөр зэрэг баримтуудыг ирүүлжээ.
Хариуцагч ДХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Батболдод 2023 оны 01 сарын 11-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан бөгөөд хариуцагч ДХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг ирүүлэх үүргээ биелүүлээгүй, хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй байна.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О констракшн ХХК нь хариуцагч ДХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүргийн биелэлтэд 104,532,065 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэх үед нэхэмжлэлийн шаардлагаа ажлын хөлс 840,000 төгрөг, хоолны зардал 63,000 төгрөг, нийт 903,000 төгрөгөөр багасган 103,629,065 төгрөгийг нэхэмжилсэн байна.
Түрээслүүлэгч буюу нэхэмжлэгч О констракшн ХХК нь түрээслэгч буюу ДХХК-тай 2022 оны 04 сарын 02-ны өдөр 22/11 дугаартай бараа материал тоног төхөөрөмж түрээслэх гэрээ байгуулсан ба уг гэрээгээр ДХХК-д түрээслэх хөрөнгийн тоо, хэмжээ, түрээсийн үнэ, түрээсийн хугацааг гэрээний хавсралт 1-ээр,
Түрээсийн зүйлд эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд мөрдөх үнийг гэрээний хавсралт 2-т тус тус тусган харилцан тохиролцсон байна.
Дээрх 2022 оны 04 сарын 02-ны өдрийн 22/11 тоот гэрээнд талууд хэн аль нь өөрсдийн хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран, байгууллагын тамгаа дарж баталгаажуулсан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.
/ХХ-ийн 5-9 дүгээр тал/
Гэрээ ёсоор түрээслүүлэгч О констракшн ХХК нь 2022 оны 04 сарын 04-ний өдөр түрээслэгч ДХХК-д жагсаалт үйлдэн дараах эд хөрөнгийг хүлээлгэн өгчээ.
-эд хөрөнгийн нэр пум, хэмжээ 6012, тоо ширхэг 380, бараа гарсан огноо 2022.04.04, орж ирэх огноо 2022.05.04, хоног 30, нэгж үнэ 330, нийт үнэ 3,762,000 төгрөг,
-эд хөрөнгийн нэр пум, хэмжээ 5012, тоо ширхэг 160, бараа гарсан огноо 2022.04.04, орж ирэх огноо 2022.05.04, хоног 30, нэгж үнэ 330, нийт үнэ 1,584,000 төгрөг,
-эд хөрөнгийн нэр пум, хэмжээ 4512, тоо ширхэг 75, бараа гарсан огноо 2022.04.04, орж ирэх огноо 2022.05.04, хоног 30, нэгж үнэ 330, нийт үнэ 742,500 төгрөг,
-эд хөрөнгийн нэр пум, хэмжээ 4012, тоо ширхэг 330, бараа гарсан огноо 2022.04.04, орж ирэх огноо 2022.05.04, хоног 30, нэгж үнэ 330, нийт үнэ 3,267,000 төгрөг,
-эд хөрөнгийн нэр пум, хэмжээ 3012, тоо ширхэг 170, бараа гарсан огноо 2022.04.04, орж ирэх огноо 2022.05.04, хоног 30, нэгж үнэ 330, нийт үнэ 1,683,000 төгрөг,
-эд хөрөнгийн нэр пум, хэмжээ 2012, тоо ширхэг 45, бараа гарсан огноо 2022.04.04, орж ирэх огноо 2022.05.04, хоног 30, нэгж үнэ 330, нийт үнэ 445,500 төгрөг,
-эд хөрөнгийн нэр дотор булан, хэмжээ 10*10, тоо ширхэг 28, бараа гарсан огноо 2022.04.04, орж ирэх огноо 2022.05.04, хоног 30, нэгж үнэ 250, нийт үнэ 210,000 төгрөг,
-эд хөрөнгийн нэр дотор булан, хэмжээ 10*15, тоо ширхэг 36, бараа гарсан огноо 2022.04.04, орж ирэх огноо 2022.05.04, хоног 30, нэгж үнэ 250, нийт үнэ 270,000 төгрөг,
-эд хөрөнгийн нэр гадна булан, хэмжээ 1200, тоо ширхэг 30, бараа гарсан огноо 2022.04.04, орж ирэх огноо 2022.05.04, хоног 30, нэгж үнэ 250, нийт үнэ 225,000 төгрөг,
-эд хөрөнгийн нэр гадна булан, хэмжээ 2400, тоо ширхэг 110, бараа гарсан огноо 2022.04.04, орж ирэх огноо 2022.05.04, хоног 30, нэгж үнэ 250, нийт үнэ 825,000 төгрөг,
-эд хөрөнгийн нэр тулгуур, хэмжээ v4, тоо ширхэг 1200, бараа гарсан огноо 2022.04.04, орж ирэх огноо 2022.05.04, хоног 30, нэгж үнэ 200, нийт үнэ 7,200,00 төгрөг,
Нийт тоо ширхэг 2564, нийт түрээсийн дүн 20,214,000 төгрөг, барьцаа 10,256,000 төгрөг, нийт дүн 30,470,000 төгрөг гэж тусган талууд байгууллагын тамга тэмдгээ даран баталгаажуулсан байна.
/ХХ-ийн 8 дугаар тал/
Мөн талууд түрээслэгч талд хүлээлгэн өгсөн эд хөрөнгийн талаар 2022 оны 08 сарын 01-ний өдөр акт үйлдэн тооцоо нийлсэн байна. Үүнд:
-эд хөрөнгийн нэр пум, хэмжээ 6012, тоо ширхэг 300, бараа гарсан огноо 2022.04.04, орж ирэх огноо 2022.05.04, хоног 30, нэгж үнэ 330, нийт үнэ 2,970,000 төгрөг,
-эд хөрөнгийн нэр пум, хэмжээ 4512, тоо ширхэг 75, бараа гарсан огноо 2022.04.04, орж ирэх огноо 2022.05.04, хоног 30, нэгж үнэ 330, нийт үнэ 742,500 төгрөг,
-эд хөрөнгийн нэр дотор булан, хэмжээ 10*10, тоо ширхэг 3, бараа гарсан огноо 2022.04.04, орж ирэх огноо 2022.05.04, хоног 30, нэгж үнэ 250, нийт үнэ 22,500 төгрөг,
-эд хөрөнгийн нэр дотор булан, хэмжээ 10*15, тоо ширхэг 25, бараа гарсан огноо 2022.04.04, орж ирэх огноо 2022.05.04, хоног 30, нэгж үнэ 250, нийт үнэ 187,500 төгрөг,
-эд хөрөнгийн нэр пум, хэмжээ 6012, тоо ширхэг 80, бараа гарсан огноо 2022.04.05, орж ирэх огноо 2022.05.04, хоног 29, нэгж үнэ 330, нийт үнэ 765,600 төгрөг,
-эд хөрөнгийн нэр пум, хэмжээ 5012, тоо ширхэг 160, бараа гарсан огноо 2022.04.05, орж ирэх огноо 2022.05.04, хоног 29, нэгж үнэ 330, нийт үнэ 1,531,200 төгрөг,
-эд хөрөнгийн нэр пум, хэмжээ 3012, тоо ширхэг 170, бараа гарсан огноо 2022.04.05, орж ирэх огноо 2022.05.04, хоног 29, нэгж үнэ 330, нийт үнэ 1,626,900 төгрөг,
-эд хөрөнгийн нэр дотор булан, хэмжээ 10*10, тоо ширхэг 25, бараа гарсан огноо 2022.04.05, орж ирэх огноо 2022.05.04, хоног 29, нэгж үнэ 250, нийт үнэ 181,250 төгрөг,
-эд хөрөнгийн нэр дотор булан, хэмжээ 10*15, тоо ширхэг 11, бараа гарсан огноо 2022.04.05, орж ирэх огноо 2022.05.04, хоног 29, нэгж үнэ 250, нийт үнэ 79,750 төгрөг,
-эд хөрөнгийн нэр гадна булан, хэмжээ 1200, тоо ширхэг 30, бараа гарсан огноо 2022.04.05, орж ирэх огноо 2022.05.04, хоног 29, нэгж үнэ 250, нийт үнэ 217,500 төгрөг,
-эд хөрөнгийн нэр гадна булан, хэмжээ 2400, тоо ширхэг 90, бараа гарсан огноо 2022.04.05, орж ирэх огноо 2022.05.04, хоног 29, нэгж үнэ 250, нийт үнэ 652,500 төгрөг,
-эд хөрөнгийн нэр пум, хэмжээ 4012, тоо ширхэг 330, бараа гарсан огноо 2022.04.05, орж ирэх огноо 2022.05.04, хоног 29, нэгж үнэ 330, нийт үнэ 3,158,100 төгрөг,
-эд хөрөнгийн нэр пум, хэмжээ 2400, тоо ширхэг 20, бараа гарсан огноо 2022.04.05, орж ирэх огноо 2022.05.04, хоног 29, нэгж үнэ 250, нийт үнэ 145,000 төгрөг,
-эд хөрөнгийн нэр тулгуур, хэмжээ v4, тоо ширхэг 350, бараа гарсан огноо 2022.04.13, орж ирэх огноо 2022.05.04, хоног 21, нэгж үнэ 200, нийт үнэ 1,470,000 төгрөг,
-эд хөрөнгийн нэр тулгуур, хэмжээ v4, тоо ширхэг 850, бараа гарсан огноо 2022.04.13, орж ирэх огноо 2022.05.04, хоног 21, нэгж үнэ 200, нийт үнэ 3,570,000 төгрөг,
-эд хөрөнгийн нэр трубо, хэмжээ 6 м цаг, тоо ширхэг 212, бараа гарсан огноо 2022.04.30, орж ирэх огноо 2022.05.30, хоног 31, нэгж үнэ 165, нийт үнэ 1,084,380 төгрөг,
-эд хөрөнгийн нэр трубо, хэмжээ 6 м хар, тоо ширхэг 18, бараа гарсан огноо 2022.04.30, орж ирэх огноо 2022.05.30, хоног 31, нэгж үнэ 165, нийт үнэ 92,070 төгрөг,
-эд хөрөнгийн нэр трубо, хэмжээ 3 м цаг, тоо ширхэг 39, бараа гарсан огноо 2022.04.30, орж ирэх огноо 2022.05.30, хоног 31, нэгж үнэ 165, нийт үнэ 199,485 төгрөг,
-эд хөрөнгийн нэр трубо, хэмжээ 3 м хар, тоо ширхэг 1, бараа гарсан огноо 2022.04.30, орж ирэх огноо 2022.05.30, хоног 31, нэгж үнэ 165, нийт үнэ 5,115 төгрөг,
Нийт тоо ширхэг 2564, нийт үнэ 19,132,000 төгрөг, өгсөн мөнгө 21,550,500 төгрөг, барьцаа 11,606,000 төгрөг, нийт дүн -2,418,500 төгрөг гэж тусган хэн аль нь байгууллагын тамга тэмдгийг даран баталгаажуулсан байна.
/ХХ-ийн 12 дугаар тал/
Мөн түрээслэгч ДХХК, түрээслүүлэгч О констракшн ХХК нар 2022 оны 08 сарын 01-ний өдөр акт үйлдэн тооцоо нийлсэн байна. Үүнд:
-эд хөрөнгийн нэр пум, хэмжээ 6012, тоо ширхэг 300, бараа гарсан огноо 2022.05.04, орж ирэх огноо 2022.07.31, хоног 88, нэгж үнэ 330, нийт үнэ 8,712,000 төгрөг,
-эд хөрөнгийн нэр пум, хэмжээ 6012, тоо ширхэг 80, бараа гарсан огноо 2022.05.04, орж ирэх огноо 2022.07.31, хоног 88, нэгж үнэ 330, нийт үнэ 2,323,200 төгрөг,
-эд хөрөнгийн нэр пум, хэмжээ 5012, тоо ширхэг 160, бараа гарсан огноо 2022.05.04, орж ирэх огноо 2022.06.15, тоо ширхэг 109, хоног 42, нэгж үнэ 330, нийт үнэ 1,510,740 төгрөг,
-тоо ширхэг 51, бараа гарсан огноо 2022.05.04, орж ирэх огноо 2022.07.31, хоног 88, нэгж үнэ 330, нийт үнэ 1,481,040 төгрөг,
-эд хөрөнгийн нэр пум, хэмжээ 4512, тоо ширхэг 75, бараа гарсан огноо 2022.05.04, орж ирэх огноо 2022.06.15, тоо ширхэг 2, хоног 42, нэгж үнэ 330, нийт үнэ 27,720 төгрөг,
-тоо ширхэг 73, бараа гарсан огноо 2022.05.04, орж ирэх огноо 2022.07.31, хоног 88, үнэ 330, нийт үнэ 2,119,920 төгрөг,
-эд хөрөнгийн нэр пум, хэмжээ 4012, тоо ширхэг 330, бараа гарсан огноо 2022.05.04, орж ирэх огноо 2022.07.31, хоног 88, нэгж үнэ 330, нийт үнэ 9,583,200 төгрөг,
-эд хөрөнгийн нэр пум, хэмжээ 3012, тоо ширхэг 170, бараа гарсан огноо 2022.05.04, орж ирэх огноо 2022.07.31, хоног 88, нэгж үнэ 330, нийт үнэ 4,936,800 төгрөг,
-эд хөрөнгийн нэр пум, хэмжээ 2012, тоо ширхэг 45, бараа гарсан огноо 2022.05.04, орж ирэх огноо 2022.07.31, хоног 88, нэгж үнэ 330, нийт үнэ 1,306,800 төгрөг,
-эд хөрөнгийн нэр дотор булан, хэмжээ 10*10, тоо ширхэг 3, бараа гарсан огноо 2022.05.04, орж ирэх огноо 2022.07.31, хоног 88, нэгж үнэ 250, нийт үнэ 66,000 төгрөг,
-эд хөрөнгийн нэр дотор булан, хэмжээ 10*10, тоо ширхэг 25, бараа гарсан огноо 2022.05.04, орж ирэх огноо 2022.07.31, хоног 88, нэгж үнэ 250, нийт үнэ 550,000 төгрөг,
-эд хөрөнгийн нэр дотор булан, хэмжээ 10*15, тоо ширхэг 11, бараа гарсан огноо 2022.05.04, орж ирэх огноо 2022.07.31, хоног 88, нэгж үнэ 250, нийт үнэ 242,000 төгрөг,
-эд хөрөнгийн нэр гадна булан, хэмжээ 1200, тоо ширхэг 30, бараа гарсан огноо 2022.05.04, орж ирэх огноо 2022.07.31, хоног 88, нэгж үнэ 250, нийт үнэ 660,000 төгрөг,
-эд хөрөнгийн нэр гадна булан, хэмжээ 2400, тоо ширхэг 90, бараа гарсан огноо 2022.05.04, орж ирэх огноо 2022.07.31, хоног 88, нэгж үнэ 250, нийт үнэ 1,980,000 төгрөг,
-эд хөрөнгийн нэр пум, хэмжээ 2400, тоо ширхэг 20, бараа гарсан огноо 2022.05.04, орж ирэх огноо 2022.07.31, хоног 88, нэгж үнэ 250, нийт үнэ 440,000 төгрөг,
-эд хөрөнгийн нэр тулгуур, хэмжээ v4, тоо ширхэг 350, 2022.05.04, орж ирэх огноо 2022.07.31, хоног 88, нэгж үнэ 200, нийт үнэ 6,160,000 төгрөг,
-эд хөрөнгийн нэр тулгуур, хэмжээ v4, тоо ширхэг 850, 2022.05.04, орж ирэх огноо 2022.07.31, хоног 88, нэгж үнэ 200, нийт үнэ 14,960,000 төгрөг,
-эд хөрөнгийн нэр трубо, хэмжээ 6 м цаг, тоо ширхэг 212, бараа гарсан огноо 2022.05.30, орж ирэх огноо 2022.06.15, тоо ширхэг 63, хоног 16, нэгж үнэ 165, нийт үнэ 166,320 төгрөг,
-тоо ширхэг 5, бараа гарсан огноо 2022.05.04, орж ирэх огноо 2022.07.31, хоног 88, нэгж үнэ 165, нийт үнэ 72,600 төгрөг,
-эд хөрөнгийн нэр трубо, хэмжээ 6 м хар, тоо ширхэг 18, бараа гарсан огноо 2022.05.30, орж ирэх огноо 2022.06.15, тоо ширхэг 18, хоног 16, нэгж үнэ 165, нийт үнэ 47,520 төгрөг,
-эд хөрөнгийн нэр трубо, хэмжээ 3 м цаг, тоо ширхэг 39, бараа гарсан огноо 2022.05.30, орж ирэх огноо 2022.07.31, хоног 62, нэгж үнэ 165, нийт үнэ 398,970 төгрөг,
-эд хөрөнгийн нэр трубо, хэмжээ 3 м хар, тоо ширхэг 1, бараа гарсан огноо 2022.05.30, орж ирэх огноо 2022.07.31, хоног 62, нэгж үнэ 165, нийт үнэ 10,230 төгрөг,
-хэмжээ 5012 па, тоо ширхэг 3, нэгж үнэ 30,500, нийт 91,500 төгрөг,
-хэмжээ 5012 па, тоо ширхэг 2, нэгж үнэ 10,000 төгрөг, нийт 20,000 төгрөг,
Нийт тоо ширхэг, 2688, нийт үнэ 59,723,360 төгрөг, өгсөн мөнгө 2,418,500 төгрөг, нийт дүн 57,304,860 төгрөг төгрөг гэж тусган хэн аль нь байгууллагын тамга тэмдгийг даран баталгаажуулжээ.
/ХХ-ийн 12 дугаар хуудасны ар тал/
Түрээслэгч ДХХК нь түрээслүүлэгч О констракшн ХХК-д 2022 оны 08 сарын 02-ны өдөр 22/181 тоот албан бичиг хүргүүлэн 2022 оны 07 сарын 31-ний өдрийн тооцоо нийлсэн актын дагуу төлөх түрээсийн төлбөр 57,304,860 төгрөг, барьцаа 11,606,000 төгрөгийг төлөх тухайгаа илэрхийлж байсан гэж нэхэмжлэгч тал тайлбарлалаа.
/ХХ-ийн 11 дүгээр тал/
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу түрээслүүлэгч О констракшн ХХК нь түрээслэгч ДХХК-иас гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг шаардсан нь үндэслэлтэй.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно,
Талуудын хооронд байгуулсан гэрээний 1.3-т Энэхүү гэрээний хавсралт бүр нь гэрээний нэгэн адил хүчинтэй байх болно,
2.2-т Хэрэв түрээслэгч нь түрээсийн эд хөрөнгийг эвдэж дахин ашиглах боломжгүй болгосон мөн хаяж үрэгдүүлсэн тохиолдолд уг гэрээний 2-р хавсралтад заасны дагуу тооцно,
4.3-т Түрээслэгч тал түрээслүүлэгч талд түрээсийн зүйлийг түрээсийн гэрээнд заасан хугацаанд хүлээлгэж өгөөгүй тохиолдолд гэрээний хугацааг түрээслэгч талын санаачилгаар сунгасанд тооцож түрээсийн гэрээний үнийг бодно,
4.4-т Түрээсийн гэрээ сунгасан тохиолдолд анхны тохиролцсон үнийн дагуу тооцоог бодно,
7.1-т түрээслэн авагчийн үүрэг, 7.1.2-т Түрээсийн төлбөрийг цаг тухайд нь төлөх,
7.1.3-т Түрээсийн эд хөрөнгийг бүрэн бүтэн байлгах,
7.1.4-т Түрээсийн эд хөрөнгийг тоо ёсоор бүрэн бүтэн хүлээлгэн өгөх гэж тус тус заасны дагуу төлбөрийг хугацаандаа төлөөгүй, мөн эд хөрөнгийг бүрэн бүтэн байлгах үүргээ биелүүлээгүй түрээслэгч буюу хариуцагч ДХХК түрээсийн төлбөр болон засварын зардлыг төлөх үүрэгтэй.
Түрээслүүлэгч буюу нэхэмжлэгч О констракшн ХХК нь түрээслэгч буюу хариуцагч ДХХК гэрээний дагуу түрээсийн үнэ төлөх, бараа бүтээгдэхүүнийг буцаан өгөх үүргээ гүйцэтгэхгүй байсан тул дээр дурдсан түрээслэж буй бараа бүтээгдэхүүнийг 2022.09.14, 15, 17, 19, 24, 30-ны өдрүүдэд өөрийн хөрөнгөөр буцаан авч, түрээсийн үнэ, засварын зардлыг тооцон акт, баримтуудыг үйлджээ.
Уг акт ёсоор түрээсийн болон засварын зардал нийт 135,002,065 төгрөг, тээврийн хөлс 650,000 төгрөг, ажлын хөлс 840,000 төгрөг, хоолны зардал 63,000 төгрөг, үүнээс 2022.04.02-ны өдөр өгсөн 30,470,000 төгрөгийг хасч нийт 104,532,065 төгрөгийг түрээслэгч ДХХК төлөхөөр байжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч уг 104,532,065 төгрөгийн шаардлагаас ажлын хөлс 840,000 төгрөг, хоолны зардал 63,000 төгрөг, нийт 903,000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан ба түрээслэгч ДХХК-ийн гүйцэтгэх үүрэг 103,629,065 төгрөг байна.
Иймд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг тус тус баримтлан хариуцагч ДХХК-иас 103,629,065 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О констракшн ХХК-д олгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүрэгтэй.
Хариуцагч ДХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Батболдод 2023 оны 01 сарын 11-ний өдөр нэхэмжлэлийн гардуулсан боловч хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг ирүүлэх үүргээ биелүүлээгүй, хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцон хэргийг шийдвэрлэсэн болно.
/ХХ-ийн 20-25, 55-56 дугаар тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заажээ.
Хариуцагч ДХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Батболд шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгч талын хүсэлтийг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг тус тус баримтлан хариуцагч ДХХК-иас 103,629,065 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О констракшн ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч О констракшн ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 680,610 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ДХХК-иас 676,095 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О констракшн ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН