| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2021/02644/И |
| Дугаар | 102/ШШ2023/01572 |
| Огноо | 2023-04-21 |
| Маргааны төрөл | Зуучлал, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 102/ШШ2023/01572
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ....................тоотод байрлах, С ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, ............... тоотод байрлах, К ХХК /РД:/,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, .................... тоотод оршин суух, БНСУ-ын иргэн К , /Пасспортын дугаар:/,
Хариуцагч: Баянгол дүүрэг, ...................... тоотод байрлах, А ХХК /РД:/-д хол....ох,
Нэхэмжлэлийн шаардлага: 951,846.4 ам.доллар буюу 2,712,407,540 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах,
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: С ХХК, К ХХК, К нарын хооронд 2020 оны 09 сарын 11-ний өдөр байгуулагдсан 400,000 ам.долларын зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, барьцаа хөрөнгө чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч С ХХК итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц,
Хариуцагч А ХХК, БНСУ-ын иргэн К нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С, өмгөөлөгч Г.З,
Хариуцагч К ХХК-ийн өмгөөлөгч Б.Ш,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ө нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч К ХХК, БНСУ-ын иргэн К , ..... контейнер терминал ХХК-д хол....уулан гэрээний үүрэгт 951,846.4 ам.доллар буюу 2,712,407,540 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
1.1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын талаар гаргасан тайлбартаа: С ХХК болон хариуцагч К ХХК, К нар дараах зээлийн 3 гэрээг байгуулсан болно. Манай компани нь БНСУ-д үйл ажиллагаа явуулдаг С ХХК-ийн Монгол дахь охин компани бөгөөд гадаадын хөрөнгө оруулалттай байгууллага юм. Харин хариуцагч К ХХК хувьд мөн БНСУ-д үйл ажиллагаа явуулдаг О ХХК-ийн Монгол дахь охин компани юм. Дээр дурдсан БНСУ-ын С ХХК болон О ХХК нарын хооронд Хэрэглээний зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээний өр төлбөр төлөх О ХХК-ийн үүргийг хариуцагч "К " ХХК, К нар хүлээн авч, С ХХК-ийн шаардах эрхийг нэхэмжлэгч С ХХК нар Иргэний хуулийн 123, 124 дүгээр зүйлд заасны дагуу тус тус шилжүүлэн авсан. Зээлийн гэрээ байгуулсан С ХХК болон О ХХК-иас албан ёсны хувьцаа хувьцаа эзэмшигчийн шийдвэрүүдийг үндэслэсэн бөгөөд манай компани нь 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр К ХХК-тай Зээлийн гэрээ-г байгуулж, үүгээр 400.000 ам.долларыг 1 жилийн 6 хувийн хүүтэйгээр 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаатай байгуулсан. Манай компани 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр К ХХК болон К нарт 357.911,66 ам.долларыг 1 жилийн 9 хувийн хүүтэй, 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаагаар зээлүүлсэн. К ХХК-ийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр .... банк ХХК-тай байгуулсан ЗГ/048 дугаартай зээлийн гэрээний үүрэг болох 357.911,66 ам.долларыг төлөх зорилгоор уг зээлийг манай компаниас авсан болно. Мөн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр К ХХК болон К нарт 100.000 ам.долларыг 1 жилийн 9 хувийн хүүтэй, 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаагаар зээлүүлсэн. Уг зээлийг К ХХК-ийн М ХХК-д төлөх төлбөрт нь зориулж зээлсэн болно. Дээрх зээлийн 3 гэрээний үүргийг нэгтгэн манай компани нь 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Төлбөр барагдуулах гэрээ-г хариуцагч К ХХК-тай байгуулсан бөгөөд үүгээр 2020 оны 09 дүгээ сарын 11-ний өдрийн 400.000 ам.доллар, 357.911,66 ам.доллар, 100.000 ам.долларын зээлийг нэгтгэн нийт гүйцэтгэвэл зохих мөнгөн төлбөрийн үүргийг 857.911,66 ам.доллар болгож, 1 жилийн хүүг 9 хувиар тохирч, төлбөрийг 2021 оны 08 дугаар сарын 10-нд төлөхөөр тохиролцож, хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар алданги төлөхөөр харилцан тохиролцсон. Дээрх Төлбөр барагдуулах гэрээ-ний үүргийн гүйцэтгэлд доор дурдсан 4 барьцааны гэрээг байгуулсан. К ХХК-тай 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө барьцааны гэрээ-г байгуулж, Улсын бүртгэлийн ................ дугаартай, К ХХК-ийн ..... аймгийн ..... сумын 4 дүгээр баг, ......., ....... гудамж, К гаалийн хяналтын талбай тоот хаягт байрлах 586 м.кв талбайг барьцаалсан. 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр мөн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, Хөдлөх эд хөрөнгө барьцааны гэрээ-г К ХХК-тай байгуулж, тус компанийн өмчлөлийн 2013 онд үйлдвэрлэсэн Doosan sd300 загварын улбар шар өнгөтэй, ...... арлын дугаартай авто ачигчыг барьцаалсан. Мөн А ХХК-тай 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Үл хөдлөх хөрөнгө барьцааны гэрээ-г үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож байгуулсан ба үүгээр А ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн ............... дугаартай, ..... аймгийн ..... сумын 4 дүгээр баг, Улсын нөөцийн газрын хойно 404,49 м.кв бүхий талбай, мөн тус компанийн эзэмшлийн ....... дугаартай, нэгж талбарын ......дугаар бүхий ..... аймаг, ..... сум, Улсын нөөцийн гарын хойно, 5.44 га талбай бүхий газрыг тус тус барьцаалсан. Нэхэмжлэгч С ХХК болон К ХХК, К нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ, тэдгээрийг үндэслэж хийсэн төлбөр барагдуулах гэрээ тус бүрийг Солонгос улс дахь толгоa компаниудаас албан ёсны зөвшөөрлийг авч байгуулсан бөгөөд үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож байгуулсан барьцааны гэрээ тус бүрийг мөн хол....ох зевшөөрлийг авч байгуулж, бүртгэлийн газар бүртгүүлж баталгаажуулсан болно. А ХХК-ийн хувьцааг К ХХК нь эзэмшидэг бөгөөд "К ХХК-ийг хувьцааг О ХХК нь тус тус эзэмшдэг юм. Барьцааны гэрээ байгуулахтай холбоотой хувьцаа эзэмшигчийн шийдвэрийг мөн толгой компани болох О ХХК-иас авсан, бусадтай гэрээ хэлцэл байгуулах итгэмжлэлийг олгосон байдаг. Төлбөр барагдуулах гэрээ-ний дагуу К ХХК, К нар үндсэн төлбөрт 857.911,66 ам.доллар буюу 2.443.804.259 төгрөг, 11 сарын хүүнд 70.777,74 ам.доллар буюу 201.613.931 төгрөг, 9 хоногийн алдангид 23.157 ам.доллар буюу 66.989.350 төгрөг, нийт 2.712.407.540 төгрөг төлөх үүрэгтэй байна. Төлбөр барагдуулах гэрээний 3.6-д зээлийн хүү нь нэг жилийн 9 хувь байна гэж заасан бөгөөд 3.2-т төлбөр төлөх хугацааг 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр төлж барагдуулна гэсэн. Иймд нэг жилийн 9 хувийн хүүг 12 сард хувааж, нэг сарын хүүг 0.75 хувь буюу 11 сарын хүүг 8.25 хувиар тооцож нэхэмжилсэн болно. Харин алдангийг гэрээний 3.7-д ...гэрээнд заасан хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги төлнө гэж заасны дагуу нэг хоногийн 2573 ам.доллар, 5 хоногоор тооцсон. Нэхэмжлэл гаргахдаа Монгол банкнаас 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр зарласан ам.долларын ханш /2848,55 төгрөг/-аар тооцсон болно. Дээрх үндэслэлүүдээр төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 857.911,66 ам.доллар буюу 2.443.804.259 төгрөг, хүүнд 70.777,74 ам.доллар буюу 201.613.931 төгрөг, алдангид 23.157 ам.доллар буюу 66.989.350 төгрөг, нийт 2.712.407.540 төгрөгийг К ХХК, К , А ХХК нараас гаргуулж манай компанид олгож, төлбөрийг төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан К ХХК-ийн өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн ............... дугаартай, ..... аймаг, ..... сум, 4 дүгээр баг, ...................., .................... гудамж, К хяналтын талбай хаягт байрлах, 586 м.кв талбай, А ХХК-ийн өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн ........................дугаартай, нэгж талбарын ...............дугаар, ..... аймаг, ..... сум, 4 дүгээр баг, Улсын нөөцийн газрын хойно байрлах, 404.49 м.кв талбай, ............... дугаартай, нэгж талбарын ................... дугаартай, ..... аймаг, ..... сум, Улсын нөөцийн газрын хойно байрлах, 5.44 га талбай бүхий эзэмшлийн газрыг албадан дуудлага худалдаагаар худалдан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж, К ХХК-ийн өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн ............... дугаартай, ..... аймаг, ..... сум, 4 дүгээр баг, ...................., .................... гудамж, К хяналтын талбай хаягт байрлах, суурилагдсан кран зориулалттай 33.5 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, Doosan sd300 загварын улбар шар өнгөтэй, 10042 арлын дугаартай авто ачигчаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.
1.2.Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц миний бие хариуцагч К , К ХХК нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Учир нь 400,000 ам.долларын зээлийн гэрээний талууд хуульд зааснаар эрх шилжүүлсэн. 400,000 ам.долларын зээлийн гэрээг төлбөр барагдуулах гэрээг байгуулан өөр үүргээр сольсон. Хүчин төгөлдөр бусад тооцуулахаар сөрөг нэхэмжлэлд дурдсан гэрээний харилцаа дуусгавар болсон. гэжээ.
2.Хариуцагч К ХХК, БНСУ-ын иргэн К нь нэхэмжлэгч С ХХК-д хол....уулан С ХХК, К ХХК, К нарын хооронд 2020 оны 09 сарын 11-ний өдөр байгуулагдсан 400,000 ам.долларын зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, барьцаа хөрөнгө чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэл гаргасан байна.
2.1.Хариуцагч К ХХК, иргэн К нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Тус компани нь тээвэр зуучийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг билээ. Сүүлийн 2 жилийн хугацаанд дэлхий нийтэд тохиолдоод буй тахал өвчний гамшиг бүхий л бизнесийн үйл ажиллагаанд ихээхэн хүндрэл саадыг учруулаад байна. Үүний улмаас бусдаас авсан мөнгөн төлбөрийг цаг хугацаанд нь түргэн шуурхай төлөх боломжгүйд хүрээд байгааг харгалзаж үзнэ гэдэгт найдаж байна. Тус шүүхэд бидний ижил тээвэр зуучийн үйл ажиллагаа эрхлэгч С ХХК нь манай компанид хол....уулан 3 зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үндсэн зээл, хүү, алдангид 2,712,407,540 төгрөгийн нэхэмжлэлийг гаргасан байна. Манай компанийн хувьд .... банкны зээлийн төлбөрийг төлөхөөр авсан 357.911 ам.доллар, мөн М ХХК-ийн төлбөрт зориулж авсан 100.000 ам.долларын төлбөр тооцоог төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ уг зээлүүдийн хүү, алдангийг төлөх боломжгүй гэж үзэж байна. Учир нь дээрх нэхэмжпэлтэй хол....уулан хууль зүйн зөвлөгөө авахад ожүүн Ложистик Монголиа ХХК, болон К компаниудын хооронд байгуулсан 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 400.000, 357.911, 100.000 ам.долларын зээлийн гэрээнүүд нь Монгол улсын хэд хэдэн хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл, гэрээ болохоор байна. Монгол улсын нутаг дэвсгэрт бизнесийн үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжүүд нь Компанийн тухай хууль болон Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу үйл ажиллагааны чиглэлд тодорхойлсон бизнесийн үйл зжиллагааг явуулах ёстой байдаг байна. Шүүхэд гаргаж өгсөн баримтаас үзвэл С ХХК нь үйл ажиллагааны чиглэлд тодорхойлоогүй бизнес буюу зээл, хүүгийн үйлчилгээг тусгай зөвшөөрөлгүй явуулж ашгийн зорилгоор К компанитай зээлийн гэрээнүүдийг байгуулсан байна. Монгол улсын нутаг дэвсгэрт үйлчилж буй Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4.1,4.4-т заасан болон ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.3.4-т зааснаар ам.долларын зээлийн үйлчилгээг зөвхөн эрх олгогдсон Банк, Банк бус санхүүгийн байгууллагаас бусад аж ахуйн нэгж явуулахыг хориглосон байна. Тиймээс 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Сеожүүн Ложистик Монголиа ХХК болон К ХХК, иргэн К нарын хооронд байгуулсан 357.911 ам.долларын, мөн М ХХК-ийн өр төлбөрт төлөх 100.000 ам.долларын гэрээнүүд Монгол улсын Иргэний хуулийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн хэлцэл гэж үзэх үндэслэлтэй тул хүчин төгөлдөр бус хэлцэл болж байгаа бөгөөд үүний улмаас манай компани шилжүүлэн авсан нийт 457.911 ам.долларыг авсан өдрийн Монгол банкны ханшаар төгрөгөөр тооцон буцаан төлөхөд татгалзах зүйлгүй болно. 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 400.000 ам.долларын өрийг шилжүүлэн авсан зээлийн гэрээг аргагүйн эрхэнд шахаанд орж байгуулахад хүрсэн. Хэрэв уг гэрээг байгуулбал 457.911 ам.долларыг өгч болох юм гэхээр аргагүйн эрхэнд байгуулсан. Тэгээд ч Монгол улсын нутаг дэвсгэрт хийгдээгүй, Сеожүүн ложистик Монголиа ХХК-ийн хувьцаа эзэмшигч, К ХХК-ийн хувьцаа мшигч нарын хооронд БНСУ-д явуулж байсан ажил үүргийн явцад үүссэн өр төлбөрийг огт хамааралгүй Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй компаниар зээлийн өр хэлбэрт оруулан гэрээг байгуулж төлүүлэхээр болж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг гэрээ нь анхнаасаа хуулийн шаардлага хангахгүй, хүчин төгөлдөр бус хэлцэл болсон гэж үздэг гэжээ.
2.2.Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын талаар гаргасан тайлбартаа:2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдөр С ХХК болон О Co.,LTD нарын байгуулсан 400.000 ам долларын хэрэглээний зээлийн гэрээг Иргэний хуулийн 124 дүгээр зүйлд заасны дагуу шилжүүлж С ХХК нь Солонгос улсын иргэн К болон К ХХК-тай зээлийн гэрээ байгуулсан нь анхнаасаа хүчин төгөлдөр бус байна. Учир нь тус гэрээнд заасны дагуу 400.000 ам.долларыг Солонгос улсын иргэн К , К ХХК нь зээлж аваагүй, дансанд ороогүй байхад зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүсээгүй гэж үзнэ. Мөн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр С ХХК болон О Co.,LTD нарын байгуулсан 400.000 ам.долларын зээлсэн гэх бэлэн мөнгөний зээлийн гэрээ нь Монгол улсын нутаг дэвсгэрт хийгээгүй тус гэрээний 7 дугаар зүйлд уг гэрээтэй холбоотой маргаан гарах тохиолдолд зээл олгогч болон зээл авагч нь харилцан итгэлцэлийг сууриа болгон шийдвэрлэх боломжтой гэвч маргааныг шийдвэрлэж үр дүнд хүрч чадахгүй шүүхэд хандах тохиолдолд Сөүлийн төв шүүх 1 дүгээр газар, харьяа шүүхээр шийдвэрлүүлнэ гэж тухайн зээлтэй холбоотой маргаан гарвал хэргийг харъяалан шийдвэрлэх шүүхийг маш тодорхой заасан байхад Монгол улсын шүүхээр харъяалуулан шийдвэрлүүлэх үндэслэлгүй байна. Мөн зээл олгогч болон зээл авагч нар нь тус гэрээнд оролцогчийн эрх үүргийг бусдад шилжүүлэх талаар нэг ч зүйл заалт байхгүй байсаар байтал Солонгос улсын хуулийн этгээд болох О Co.,LTD-ийн үүргийг манай талаас шаардаад байгаа нь мөн адил үндэслэлгүй байх бөгөөд Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 281.4, Компанийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-т заасныг тус тус зөрчиж зээлийн гэрээ байгуулсан нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гарган өгсөн 2 дугаар хавтасны 217, 218 дугаар хуудсанд байгаа бэлэн мөнгөний зээлийн гэрээ 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хийгдсэн зээлийн гэрээний 7 дахь хэсэгт маргаан шийдвэрлэх гээд тодорхой заасан харагдаж байна. Иймд 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн С ХХК болон Солонгос улсын иргэн К , К ХХК нарын хооронд байгуулсан 400.000 ам.доллар буюу 1,139,200,000 төгрөгийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож барьцаа хөрөнгө К ХХК-ийн өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн ............... дугаартай, ..... аймаг, ..... сум, 4 дүгээр баг, ...................., .................... гудамж, К хяналтын талбай хаягт байрлах, 586 м.кв талбай, А ХХК-ийн өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн ........................дугаартай, нэгж талбарын ................ дугаар, ..... аймаг, ..... сум, 4 дүгээр баг, Улсын нөөцийн газрын хойно байрлах, 404.49 м.кв талбай, ................. дугаартай, нэгж талбарын ................ дугаартай, ..... аймаг, ..... сум, Улсын нөөцийн газрын хойно байрлах, 5.44 га талбай бүхий эзэмшлийн газар, К ХХК-ийн өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн .................. дугаартай, ..... аймаг, ..... сум, 4 дүгээр баг, ...................., .................... гудамж, К хяналтын талбай хаягт байрлах, суурилагдсан кран зориулалттай 33.5 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, Doosan sd300 загварын улбар шар өнгөтэй, 10042 арлын дугаартай авто ачигчийг чөлөөлөхийг ..... аймгийн улсын бүртгэлийн хэлтэст даалгуулахыг хүсэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.
3.Хариуцагч А ХХК-аас нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч тал гурван зээлийн гэрээ байгуулаад түүнийгээ улсын бүртгэлд бүртгүүлэхдээ төлбөр барагдуулах гэрээний үүргийн гүйцэтгэлд гэх агуулгаар бүртгүүлсэн. Хүү шаардах эрх төлбөр барагдуулах гэрээгээр үүсэхгүй. Төлбар барагдуулахтай холбоотой гэрээнд шаардах эрхийн тухай зохицуулалт байхгүй. Уг гэрээнд төлбөр тооцоо нийлэх замаар хаах 3.2 дугаар зүйлд 800 мянган ам доллартай холбоотой гэрээ байгууллаа гэсэн. Үүнээс хүү нэхэх тухай 3.6 дээр зааж өгсөн. Хүү 70,774 ам доллар бол төлбөр барагдуулах гэрээний дагуу нэхэмжилсэн ч бодит нөхцөл байдал дээр шилжүүлэн авч буй 400 мянган ам.доллар байна. 400 мянган ам.доллар дээр хийгдсэн гэрээнд албан ёсоор уг мөнгийг шилжүүлсэн нотолгоо баримт байхгүй. Манай үйлчлүүлэгчийн хувьд .... банктай хийсэн гэрээний дагуу зээд төлөх хугацаа тулсан тул зээл хүсэхэд толгой компани өмнөх хоёр гэрээг заавал шилжүүлэн авах шаардлагатай гэсэн шаардлага тавин аргагүй нөхцөл байдалд 400 ам.доллартай холбоотой гэрээнд гарын үсэг зурсан. Иймээс энэ гэрээтэй холбоотой мөнгө шилжсэн гэх баримт байхгүй. Иймээс нэхэмжлэгч талаас албан ёсны мөнгө шилжүүлсэн гэх баримт гаргаж өгөх нь зүйтэй юм. 100 мянган ам.доллар орчмыг төлсөн баримтаа Солонгосоос авчирна гэж Д.С хэлсэн. Үндсэн зээлийн гэрээ болон эрх шилжүүлэх гэрээ Солонгос улсад хийгдсэн. Тиймээс Солонгос улсын шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтэй байсан. Талууд эрх шилжүүлэх гэрээгээр хүлээх үүрэг зэргийг шилжүүлэн авч байгаа хэдий ч хоорондоо тохирсон хэрэг шийдвэрлэх харьяаллын талаарх асуудал уг гэрээнд байхгүй. Иймээс хэргийн харьяаллын асуудал зөрчигдөх асуудал байна. Талууд гэрээ хийхдээ маргаан гарсан тохиолдолд асуудлыг Сөүлийн нэгдүгээр шүүхээр шийдвэрлүүлэхээр тохирсон. Манай тал үндсэн зээл болох 357,911, 100,000 ам долларын дүн дээр маргадаггүй. Хүү 70,774 ам долларыг төлөх үүрэггүй гэж үзэж байна. Мөн яг аль гэрээнээс аль дүнг нэхээд байгаа нь ойлгомжгүй. С ХХК-ийн үндсэн үүргийг мөн харах шаардлагатай. Компани мөнгө зээлэх, тодорхой үйл ажиллагаа явуулаад ашиг явуулж болно. Гэвч үйл ажиллагааны үндсэн чиглэлээсээ зөрчсөн үндсэн чиглэлийн үйл ажиллагаа явуулж болохгүй. Зээлийн үйл ажиллагааг Тусгай зөвшөөрлийн тухай хуульд зааснаар банк, банк бус санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулах эрхтэй. Монгол улсын нутаг дэвсгэр дээр мөнгөн төлбөр тооцоо хийх тухай хуульд зааснаар валютын зээлийг зөвхөн банк, эрх зүйн хуулийн этгээд олгоно гэж заасан байдаг. 400 мянган ам.долларыг зээлсэн зээлийн гэрээ нь байгаа гэж байгаа ч зээл олгогдсон нь нотлох баримтаар хангагдаж өгөхгүй байгаа юм гэжээ.
4.Хэрэгт нэхэмжлэгчээс С ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /1хх-ийн 6/, БНСУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай С хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрмийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /1хх-ийн 6-9/, 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн төлбөр барагдуулах гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /1хх-ийн 10-13/, К ХХК-ийн С ХХК-д гаргасан хүсэлтийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /1хх-ийн 14,15/, 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн иргэн К -ийн С ХХК-д гаргасан хүсэлтийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /1хх-ийн 16,17/, А ХХК-ийн С ХХК-д гаргасан хүсэлтийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /1хх-ийн 18/, 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн зээлийн гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /1хх-ийн 19-22/, К ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 20/101 дугаартай С ХХК-д гаргасан хүсэлтийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /1хх-ийн 23/, 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн иргэн К -ийн С ХХК-д гаргасан хүсэлтийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /1хх-ийн 24,25/, 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн зээлийн гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /1хх-ийн 26-29/, иргэн К -ийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн С ХХК-д гаргасан хүсэлтийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /1хх-ийн 30,31/, 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн зээлийн гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /1хх-ийн 32-35/, К ХХК-ийн С ХХК-д гаргасан хүсэлтийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /1хх-ийн 36/, 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн иргэн К -ийн С ХХК-д гаргасан хүсэлтийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /1хх-ийн 37,38/, А ХХК-ийн С ХХК-д гаргасан хүсэлтийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /1хх-ийн 39/, К ХХК-ийн С ХХК-д гаргасан хүсэлтийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /1хх-ийн 40/, 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө барьцааны гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /1хх-ийн 41-47/, К ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 20/107 дугаартай С ХХК-д гаргасан хүсэлтийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /1хх-ийн 48/, 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн иргэн К -ийн С ХХК-д гаргасан хүсэлтийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /1хх-ийн 49,50/, А ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 20/107 дугаартай С ХХК-д гаргасан хүсэлтийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /1хх-ийн 51/, БНСУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай С хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрмийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /1хх-ийн 52,53/, С ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /1хх-ийн 54/, К ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /1хх-ийн 55/, иргэн К -ийн гадаад пасспорт болон С.С ын иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар 1хх-ийн 56/, БНСУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай К ХХК-ийн дүрмийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /1хх-ийн 57-63/, С ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 20/30 тоот итгэмжлэлийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /1хх-ийн 64/, 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө барьцааны гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /1хх-ийн 65-71/, К ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 20/104 дугаартай С ХХК-д гаргасан хүсэлтийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /1хх-ийн 72/, 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн иргэн К -ийн С ХХК-д гаргасан хүсэлтийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /1хх-ийн 73,74/, А ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 20/104 дугаартай С ХХК-д гаргасан хүсэлтийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /1хх-ийн 75/, иргэн К -ийн гадаад пасспорт болон С.С ын иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /1хх-ийн 76/, А ХХК-ийн дүрмийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /1хх-ийн 77-80/, К ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /1хх-ийн 81/, А ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /1хх-ийн 82/, С ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /1хх-ийн 82/, БНСУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай С ХХК-ийн дүрмийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /1хх-ийн 84,85/, С ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 20/30 тоот итгэмжлэлийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /1хх-ийн 86/, БНСУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай К ХХК-ийн шинэчлэгдсэн дүрмийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /1хх-ийн 87/-93/, 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн хөдлөх эд хөрөнгө барьцааны гэрээ /фидуци/-ний нотариатаар баталгаажуулсан хуулбар /1хх-ийн 94-99/, 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө барьцааны гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /1хх-ийн 100-106/, К ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 20/105 дугаартай С ХХК-д гаргасан хүсэлтийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /1хх-ийн 107/, 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн иргэн К -ийн С ХХК-д гаргасан хүсэлтийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /1хх-ийн 108,109/, А ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 20/105 дугаартай С ХХК-д гаргасан хүсэлтийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /1хх-ийн 110/, иргэн К -ийн гадаад пасспорт болон С.С ын иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /1хх-ийн 111/, БНСУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай К ХХК-ийн шинэчлэгдсэн дүрмийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /1хх-ийн 112-118/, А ХХК-ийн шинэчлэгдсэн дүрмийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /1хх-ийн 119-122/, К ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /1хх-ийн 123/, А ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /1хх-ийн 124/, БНСУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай С ХХК-ийн дүрмийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /1хх-ийн 125,126/, С ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 20/30 дугаартай итгэмжлэлийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /1хх-ийн 127/, С ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /1хх-ийн 128/, 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө барьцааны гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /1хх-ийн 129-135/, К ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 20/106 дугаартай С ХХК-д гаргасан хүсэлтийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /1хх-ийн 136/, 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн иргэн К -ийн С ХХК-д гаргасан хүсэлтийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /1хх-ийн 137, 138/, А ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 20/106 дугаартай С ХХК-д гаргасан хүсэлтийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /1хх-ийн 139/, иргэн К -ийн гадаад пасспорт болон С.С ын иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /1хх-ийн 140/, БНСУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай К ХХК-ийн шинэчлэгдсэн дүрмийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /1хх-ийн 141-147/, С ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 20/30 дугаартай итгэмжлэлийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /1хх-ийн 148/, А ХХК-ийн дүрмийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /1хх-ийн 149-152/, К ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /1хх-ийн 153/, С ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /1хх-ийн 154/, БНСУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай С ХХК-ийн дүрмийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /1хх-ийн 155,156/, А ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /1хх-ийн 157/, С ХХК-ийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 21/117 тоот албан бичиг /1хх-ийн 158/, нотариатын гэрчилгээний эх хувийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /1хх-ийн 159//, О CO.,LTD-ийн хувьцаа эзэмшигчийн шийдвэрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /1хх-ийн 160/, нотариатын гэрчилгээний эх хувийг нотариатаар баталгаажуулсан хуулбар /1хх-ийн 161-163/, С ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн шийдвэрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /1хх-ийн 164/, нотариатын гэрчилгээний эх хувийг нотариатаар баталгаажуулсан хуулбар /1хх-ийн 165-174/, 2020 оны 9199 дугаартай нотариатын гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /1хх-ийн 175-183/, Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа /1хх-ийн 184/, С ХХК-ийн Голомт банкны дансны хуулга /1хх-ийн 185/, 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн кассын зарлагын ордерын нотариатаар баталгаажуулсан хуулбар /1хх-ийн 186/, бэлэн мөнгөний орлогын баримтын нотариатаар баталгаажуулсан хуулбар /1хх-ийн 187/, бэлэн мөнгөний зээлийн гэрээний хуулбар /2хх-ийн 217-128/, бэлэн мөнгөний зээлийн гэрээний эх хувийн хуулбар /2хх-ийн 219/, мөнгөн зээлийн гэрээний эх хувийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /3хх-ийн 103,104/ мөнгөн зээлийн гэрээний орчуулгыг нотариатаар баталгаажуулсан хуулбар /105,106/, хариуцагч К ХХК-иас 2021 оны 1-р хагас жлийн санхүүгийн тайлан /2хх-ийн 14-21/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн ..................... дугаар захирамжийг хянуулах тухай хүсэлтэд хавсаргасан баримтууд /2хх-ийн 28-180/, шүүхээс тээврийн хэрэгслийн лавлагаа /3хх-ийн 118/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 6/973 тоот албна бичиг /3хх-ийн 129/, ..... аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 112 тоот албан бичиг /3хх-ийн 147/, 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 112 тоот албан бичгийн хавсралт /3хх-ийн 148-153/ зэрэг баримтууд нотлох баримтаар бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэгч С ХХК-ийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох, хариуцагч К ХХК, БНСУ-ын иргэн К нарын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.
2.Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч К ХХК, иргэн К , ..... контейнер терминал ХХК-д хол....уулан гэрээний үүрэгт 2020 оны 09 сарын 11-ний өдөр байгуулагдсан Төлбөр барагдуулах гэрээ-ний дагуу 857,911.66 ам.доллар буюу 2,443,804,259 төгрөг, хүү 70,777.74 ам.доллар буюу 201,613,931 төгрөг, алданги 23,157 ам.доллар буюу 66,989,350 төгрөг нийт 951,846.4 ам.доллар буюу 2,712,407,540 төгрөг гаргуулах, төлбөр төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй бол 1.К ХХК-ийн өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн ............... дугаартай, ..... аймаг, ..... сум, 4 дүгээр баг, ...................., .................... гудамж, К хяналтын талбай хаягт байрлах, 586 м.кв талбай, 2.К ХХК-ийн өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн ...............дугаартай, ..... аймаг, ..... сум, 4 дүгээр баг, ...................., .................... гудамж, К хяналтын талбай хаягт байрлах, суурилагдсан кран зориулалттай 33.5 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, 3.Doosan sd300 загварын улбар шар өнгөтэй, 10042 арлын дугаартай авто ачигч, 4.А ХХК-ийн өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн ........................дугаартай, нэгж талбарын ................ дугаар, ..... аймаг, ..... сум, 4 дүгээр баг, Улсын нөөцийн газрын хойно байрлах, 404.49 м.кв талбай, 5.А ХХК-ийн эзэмшлийн, ...................... дугаартай, нэгж талбарын ................ дугаартай, ..... аймаг, ..... сум, Улсын нөөцийн газрын хойно байрлах, 5.44 га талбай бүхий газраар үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
3.Хариуцагч К ХХК, иргэн К нь нэхэмжлэгч С ХХК-д хол....уулан С ХХК, К ХХК, иргэн К нарын хооронд 2020 оны 09 сарын 11-ний өдөр байгуулагдсан 400,000 ам.долларын зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, барьцаа хөрөнгүүдийг чөлөөлөх сөрөг нэхэмжлэл гаргажээ.
4.1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ...С ХХК нь Бүгд Найрамдах Солонгос улсад үйл ажиллагаагаа явуулдаг С компанийн охин компани юм. Хариуцагч К компани нь С ложистик компаний охин компани. Энэхүү хоёр компанийн хооронд хэрэглээний зээлийн гэрээ байгуулагдсан ба уг гэрээний өр төлбөр төлөх үүргийг К болон К ХХК нар хүлээн авч, шаардах эрхийг С ХХК-д иргэний хуулийн 123, 124-д тус тус заасны дагуу шилжүүлсэн. Тухайн гэрээгээр 400,000 ам.долларыг нэг жилийн 9 хувийн хүүтэй 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн хүртэл хугацаатай байгуулсан. Үүний дараа 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр К болон К ХХК-д 357,911 ам.долларыг жилийн 9 хувийн хүүтэй зээлүүлсэн. Тухайн 357,911 ам.долларыг 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хариуцагч .... банктай байгуулсан зээлийн гэрээний үүрэгт төлсөн. 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр К болон К ХХК-д 100,000 ам.долларыг жилийн 9 хувийн хүүтэй зээлүүлсэн. Тус зээлийг К ХХК нь М компанид төлөх зээлийн төлбөрт зориулж зээлсэн. Дээрх зээлийн 3 гэрээний үүргийг нэгтгэн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр төлбөр барагдуулах гэрээг байгуулан, 857,911.66 ам.доллар болгон нэгтгэсэн. Энэхүү төлбөрийг 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр төлөхөөр харилцан тохиролцсон. Уг хугацаанд үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд 0,3 хувийн алданги төлөхөөр тохирсон. Төлбөр барагдуулах гэрээний гүйцэтгэлд нэхэмжлэлд дурдсан 5 хөрөнгийн барьцаалсан. Сайн дураар үүргээ биелүүлээгүй тохиолдолд дээр дурдсан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан гэж тайлбарласан.
4.2.Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэлээ ...400,000 ам.долларын зээлийн гэрээний талууд хуульд зааснаар эрх шилжүүлсэн. 400,000 ам.долларын зээлийн гэрээг төлбөр барагдуулах гэрээг байгуулан өөр үүргээр сольсон. Хүчин төгөлдөр бусад тооцуулахаар сөрөг нэхэмжлэлд дурдсан гэрээний харилцаа дуусгавар болсон. гэж тайлбарласан.
4.3.Хариуцагч К ХХК, иргэн К нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй үндэслэлээ ...Төлбөр барагдуулах гэрээг зээлийн гэрээ гэж үзэх үндэслэл байхгүй. 400,000 ам.долларын гэрээний хувьд хуульд заасан шаардлагыг хангаагүй тул хүчин төгөлдөр гэж үзэхгүй. Үүнтэй холбоотой хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргасан. Төлбөр барагдуулах гэрээний хувьд хүсээд байгаа мөнгөн дүн дээр хүү алданги тооцогдохгүй. Учир нь бүх гэрээгээ 09 дүгээр сарын 11-ний өдөр хийсэн. Тийм учраас хэд хонгийн хүү, алданги тооцогдох нь тодорхойгүй. Мөнгийг дансаар шилжүүлэн авч сар бүр төлж явсан. Зээлийн гэрээний хугацаа дууссан төлбөрөө төлөөгүй тохиолдолд алданги тооцогдох ёстой. Гэтэл үндэслэлгүйгээр тухайн өдөр зээлийн гэрээг төлбөр барагдуулах гэрээ болгон сольсон нь үнийн дүнгүүдийг нэхэмжлэхдээ аль гэрээний дагуу нэхэмжилж байгаа нь тодорхойгүй болгож байна. Мөн үл хөдлөх хөрөнгүүдийг хэдэн оны ямар зээлийн гэрээнд барьцаалсан нь тодорхойгүй байна. Ийм нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.
4.4.Хариуцагч К ХХК, иргэн К сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ ...2020 оны 09 сарын 11-ний өдөр байгуулагдсан 400,000 ам.долларын зээлийн гэрээг хууль зөрчиж хийсэн хэлцэл гэж үзэж байгаа. Манайх .... банктай хийсэн гэрээний дагуу зээл төлөх хугацаа тулаад зээл хүсэхэд толгой компанийн зээл гэх өрийг заавал шилжүүлэн авах шаардлага тавьсан. Аргагүй нөхцөл байдалд 400,000 ам.долларын гэрээнд гарын үсэг зурсан. Иймээс 400,000 ам.долларын зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус. Барьцаа хөрөнгүүдийг чөлөөлүүлэхийг нэхэмжлэгчид даалгаж өгнө үү гэж тайлбарласан.
4.5.Хариуцагч А ХХК нь нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй үндэслэлээ ...Нэхэмжлэгч тал гурван зээлийн гэрээ байгуулаад түүнийгээ төлбөр барагдуулах гэрээ гэж нэгтгэн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн. Хүү шаардах эрх төлбөр барагдуулах гэрээгээр үүсэхгүй. Төлбөр барагдуулахтай холбоотой гэрээнд шаардах эрхийн тухай зохицуулалт байхгүй. Уг гэрээнд төлбөр тооцоо нийлэх замаар хаах гэрээний 3.2 дугаар зүйлд 800,000 ам.доллар холбоотой гэрээ байгууллаа гэсэн. Үүнээс хүү нэхэх тухай 3.6 дээр зааж өгсөн. 400,000 ам.доллар шилжүүлсэн нотолгоо баримт байхгүй. Манай үйлчлүүлэгчийн хувьд .... банктай хийсэн гэрээний дагуу зээлд төлөх хугацаа тулсан тул зээл хүсэхэд толгой компани өмнөх хоёр гэрээг заавал шилжүүлэн авах шаардлагатай гэсэн шаардлага тавьж, аргагүй нөхцөл байдалд 400,000 ам.доллар холбоотой гэрээнд гарын үсэг зурсан. Иймээс энэ гэрээний дагуу үүрэг үүсэхгүй.
Үндсэн зээлийн гэрээ болон эрх шилжүүлэх гэрээ Солонгос улсад хийгдсэн. Тиймээс маргааныг Солонгос улсын шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтэй байсан. Талууд эрх шилжүүлэх гэрээгээр хүлээх үүрэг зэргийг шилжүүлэн авч байгаа хэдий ч хэрэг шийдвэрлэх харьяаллын талаарх асуудал уг гэрээнд байхгүй. Талууд анх байгуулсан гэрээнд маргаан гарсан тохиолдолд асуудлыг Сөүлийн нэгдүгээр шүүхээр шийдвэрлүүлэхээр тохирсон. Манайх тал үндсэн зээл болох 357,911, 100,000 ам.долларыг авсан асуудлаар маргадаггүй. Манай үйл ажиллагаанд шаардлагатай байсны дагуу нэхэмжлэгчээс гаргуулсан. Хүү 70,774 ам.долларыг төлөх үүрэггүй гэж үзэж байна. Мөн яг аль гэрээнээс аль дүнг нэхээд байгаа нь ойлгомжгүй байгаа юм.
С ХХК үйл ажиллагааны үндсэн чиглэлээ зөрчиж болохгүй. Зээлийн үйл ажиллагааг Тусгай зөвшөөрлийн тухай хуульд зааснаар банк, банк бус санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулах эрхтэй. Монгол улсын нутаг дэвсгэр дээр мөнгөн төлбөр тооцоо хийх тухай хуульд зааснаар валютын зээлийг зөвхөн банк, эрх зүйн хуулийн этгээд олгоно гэж заасан байдаг. 400,000 ам.доллар зээлсэн зээлийн гэрээ байгаа боловч зээл олгогдсон нь нотлох баримтаар нотлогдохгүй байна гэж тус тус тайлбарласан.
5.БНСУ-ын С ХХК болон БНСУ-ын О Co Ltd-ийн хооронд 2020 оны 03 дугаар сарын 06-ний өдөр 400,000 ам.долларыг зээлдүүлэхээр шилжүүлж, зээлийг 2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр төлөхөөр харилцан тохиролцож Бэлэн мөнгөний зээлийн гэрээ байгуулагдсан байна. /2хх-ийн 217-220/
5.1.О CoLtd-ийн хувьцаа эзэмшигчдийн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн шийдвэрээр С ХХК болон О CoLtd нарын хооронд 2020 оны 03 дугаар сарын 06-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний дагуу зээлдэгч О CoLtd зээлийг буцаан төлөх төлбөртэй холбоотой хүлээх үүрэг, эдлэх эрхийг иргэн К , К ХХК-д шилжүүлэхээр, /1хх-ийн 159-162/С ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн шийдвэрээр С ХХК болон О CoLtd нарын хооронд 2020 оны 03 дугаар сарын 06-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний дагуу зээлдэгч О CoLtd зээлийг буцаан шаардах, төлүүлэхтэй холбоотой хүлээх үүрэг, эдлэх эрхийг С монголиа ХХК-д шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна. /1хх-ийн 164-165/
5.2.Хариуцагч нь 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр байгуулагдсан 400,000 ам.долларын зээлийн гэрээг ...400,000 ам.доллар шилжүүлсэн баримтгүй, Иргэний хуулийн 124 дүгээр зүйлд зааснаар өр шилжүүлсэнтэй холбоотой байгуулагдсан учир Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн буюу хүчин төгөлдөр бус хэлцэл гэж сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан.
5.3.2020 оны 08 дугаар сарын 04, 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээ, О CoLtd-ийн хувьцаа эзэмшигч ТУЗ-ын 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр компанийн хурлын тахимд хуралдсан хурлын шийдвэр зэрэг баримтаар 400,000 ам.доллар зээлд шилжүүлж аваагүй гэж үзэх үндэслэлгүй. /1хх-ийн 175-177/
5.4.Дээрхээс дүгнэвэл С ХХК-д зээлийн гэрээний дагуу шаардах эрх, иргэн К , К ХХК-д зээлийн гэрээний дагуу төлөх өр шилжүүлсэн нь Иргэний хуулийн 123, 124 дүгээр зүйлд заасан журмыг зөрчөөгүй.
5.5.С ХХК болон иргэн К , К ХХК нь 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Зээлийн гэрээ-ээр С ХХК болон О CoLtd-ийн хооронд 2020 оны 03 дугаар сарын 06-ний өдөр байгуулагдсан 400,000 ам.долларын зээлийн гэрээнд зээлийн жилийн хүүгийн хэмжээг 15 хувь байсныг 6 хувь болгож, зээл төлөх хугацаа 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр болгож өөрчлөлт оруулсан байна. Тиймээс уг хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлгүй.
6.Мөн тус гэрээний дагуу барьцааны гэрээ байгуулагдаагүй болохыг дурдах нь зүйтэй. Үүнтэй холбоотойгоор хариуцагч барьцаа хөрөнгүүдийг чөлөөлүүлэхээр шаардсан нь үндэслэлгүй гэж дүгнэв.
7.К ХХК нь .... банкинд зээлийн гэрээний дагуу 357,911.66 ам.долларын зээл, М ХК-д төлөх 100,000 ам.долларын мөнгөн төлбөрийн үүргээ гүйцэтгэхийн тулд С ХХК-аас 357,911.66, 100,000 ам.долларыг тус тус зээлсэн болох нь К ХХК-ийн гаргасан хүсэлт, С монголиа ХХК болон иргэн К , К ХХК-ийн хооронд 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр байгуулагдсан 100,000 ам.доллар, 357,911.66 ам.долларын зээлийн гэрээгээр нотлогдож байна. /1хх-ийн 19-31/
8.Хариуцагч шүүхэд иргэн К , К ХХК нь нэхэмжлэгч С монголиа ХХК-аас 100,000 ам.доллар, 357,911.66 ам.долларыг .... банк, М ХК-д төлбөр төлөх үүргээ биелүүлэх зорилгоор авсан талаар маргаагүй.
9.Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй. Нэхэмжлэгч С ХХК, хариуцагч К ХХК, иргэн К нар 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 400,000 ам.доллартай холбоотой зээлийн гэрээний шаардах эрх, өр төлөхөөр хүлээсэн үүрэг, 100,000 ам.доллар, 357,911.66 ам.долларын зээлийн гэрээний үүргийг нэгтгэн Төлбөр барагдуулах гэрээ байгуулжээ.
10.Талууд хүсэл зоригоо илэрхийлж, өмнө үүссэн зээлийн гэрээний дагуу төлөх төлбөрийн үүргийг нэгтгэн 857,911.66 ам.долларт зээлийн гэрээ байгуулагдсан учир өмнө байгуулагдсан 2020 оны 03 дугаар сарын 06-ний өдрийн 400,000 ам.долларын зээлийн гэрээ, 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр байгуулагдсан 100,000 ам.доллар, 357,911.66 ам.долларын зээлийн гэрээний үүрэг Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-д зааснаар дуусгавар болно.
11.Талуудын хооронд 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр байгуулагдсан 857,911.66 ам.долларт зээлийн гэрээний 3.6-д зээлийн хүү нэг жил 9 хувь, 3.7-д алданги гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувь, гэрээний хугацааг 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүртэл, 6.4-т гэрээтэй холбоотой маргааныг шүүхийн журмаар шийдвэрлүүлэхээр тусгасан байна. /1хх-ийн 10-13/
12.Энэхүү гэрээг талууд хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж байгуулсан байх бөгөөд гэрээний агуулга Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээний зохицуулалтад нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл хийгдсэн байна гэж үзэв.
13.Нэхэмжлэгч С ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэмд ачаа тээвэр, тээврийн бусад туслах үйл ажиллагаа явуулахаар заасан байх ч зээлийн гэрээ байгуулахыг хориглох, байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй.
14.Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. Хариуцагч К ХХК, иргэн К нар нь гэрээ болон хуульд зааснаар 857,911.66 ам.доллар буюу 2,443,804,259 төгрөг / Монгол банкнаас зарласан ам.долларын ханш 2021 оны 08 сарын 18-ны өдөр 2,848.55 төгрөг/ төлөх үүрэгтэй.
15.Талууд зээлийн гэрээний 3.6-д зээлийн хүү төлөхөөр тохирсон байх бөгөөд хүү тохиролцсон зээлийн гэрээг бичгээр байгуулсан тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3 дахь хэсэгт заасныд дагуу зээлийн хүү шаардах эрхтэй.
16.Хариуцагч 857,911.66 ам.доллар жилийн 9 хувь, сард 0,75 хувийн хүүтэй зээлсэн, 2020-09-11-ний өдрөөс 2021-08-11-ний өдөр хүртэл 11 сард 70,777.74 ам.доллар буюу 201,613,931 төгрөг /Монгол банкнаас зарласан ам.долларын ханш 2021 оны 08 сарын 18-ны өдөр 2,848.55 төгрөг/-ийн хүү тооцогдоно.
17.Зээлийн гэрээний 3.7-д хугацаа хэтэрсэн хоног тутам 0.3 хувийн алданги төлөхөөр тохиролцсон. Үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож алданги төлөхөөр тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсгийг зөрчөөгүй. Хариуцагч зээлийг хүүгийн хамт төлөөгүй, нэхэмжлэгч 5 хоногийн алданги шаардсан. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.4 дэх хэсэгт зааснаар 13,930.3 ам.доллар буюу 39,681,273 төгрөг тооцож шаардах эрхтэй.
18.Иймд зээлийн гэрээний дагуу хариуцагч К ХХК, иргэн К нар нэхэмжлэгч С монголиа ХХК-д зээл 857,911.66 ам.доллар буюу 2,443,804,259 төгрөг, хүү 70,777.74 ам.доллар буюу 201,613,931 төгрөг, алданги 13,930.3 ам.доллар буюу 39,681,273 төгрөг нийт 942,619.7 ам.доллар буюу 2,685,099,733 төгрөг төлөх үүрэг хүлээнэ.
19.Нэхэмжлэгч С ХХК нь төлбөр барагдуулах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах барьцааны гэрээний дагуу хариуцагч иргэн К , К ХХК, А ХХК-д хол....уулан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан.
19.1.Дээр дурдсан 2020 оны 09 сарын 11-ний өдрийн 857,911.66 ам.долларын Төлбөр барагдуулах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар С ХХК болон К ХХК, иргэн К нарын хооронд 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр дараах гэрээ байгуулагдсан байна. Үүнд:
-К ХХК-ийн өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн ............... дугаартай, ..... аймаг, ..... сум, 4 дүгээр баг, ...................., .................... гудамж, К хяналтын талбай хаягт байрлах, 586 м.кв талбайг барьцаалсан барьцааны гэрээ,
-К ХХК-ийн өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн ...............дугаартай, ..... аймаг, ..... сум, 4 дүгээр баг, ...................., .................... гудамж, К хяналтын талбай хаягт байрлах, суурилагдсан кран зориулалттай 33.5 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан барьцааны гэрээ,
-Doosan sd300 загварын улбар шар өнгөтэй, 10042 арлын дугаартай авто ачигчаар үүргийн гүйцэтгэлийг хангахаар фидуцын гэрээ байгуулагдсан байна.
19.2.Мөн С монголиа ХХК болон А ХХК-ийн хооронд 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр дараах гэрээ байгуулагджээ.
-А ХХК-ийн өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн ........................дугаартай, нэгж талбарын ................ дугаар, ..... аймаг, ..... сум, 4 дүгээр баг, Улсын нөөцийн газрын хойно байрлах, 404.49 м.кв талбай,
-А ХХК-ийн эзэмшлийн, ...................... дугаартай, нэгж талбарын ................ дугаартай, ..... аймаг, ..... сум, Улсын нөөцийн газрын хойно байрлах, 5.44 га талбай бүхий газар барьцаалсан барьцааны гэрээ.
19.3.Барьцааны гэрээг талууд хүсэл зоригоо илэрхийлэн, хуульд заасан хэлбэрээр байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул хэлцэл хүчин төгөлдөр байна гэж үзэв. Зээлдэгч нар зээлийн үүргээ гүйцэтгэхийг шаардсан нэхэмжлэгчийн шаардлагыг биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээний дагуу дараах хөрөнгөөр хангуулах эрхтэй. Үүнд:
-К ХХК-ийн өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн ............... дугаартай, ..... аймаг, ..... сум, 4 дүгээр баг, ...................., .................... гудамж, К хяналтын талбай хаягт байрлах, 586 м.кв талбай,
-А ХХК-ийн өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн ........................дугаартай, нэгж талбарын ................ дугаар, ..... аймаг, ..... сум, 4 дүгээр баг, Улсын нөөцийн газрын хойно байрлах, 404.49 м.кв талбай,
-А ХХК-ийн эзэмшлийн, ...................... дугаартай, нэгж талбарын ................ дугаартай, ..... аймаг, ..... сум, Улсын нөөцийн газрын хойно байрлах, 5.44 га талбай бүхий газрыг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д нийцнэ.
19.4.Харин К ХХК-ийн өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн ...............дугаартай, ..... аймаг, ..... сум, 4 дүгээр баг, ...................., .................... гудамж, К хяналтын талбай хаягт байрлах, суурилагдсан кран зориулалттай 33.5 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, Doosan sd300 загварын улбар шар өнгөтэй, 10042 арлын дугаартай авто ачигчаар үүргийн гүйцэтгэлийг хангах үндэслэлгүй байна. Учир нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /цаашид "фидуци" гэх/ үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
19.5.Хуульд зааснаар фидуцын зүйлийг өмчлөлдөө шилжүүлэн авахаар шаардах эрхтэй. Хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлснээр үүрэг дуусгавар болно. Өөрөөр хэлбэл зээлийн гэрээний үүргийг хариуцагчаас шаардсан тул фидуцын зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардсан нь үндэслэлгүй байна.
19.6.Мөн барьцаа хөрөнгө болох К ХХК-ийн өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн ...............дугаартай, ..... аймаг, ..... сум, 4 дүгээр баг, ...................., .................... гудамж, К хяналтын талбай хаягт байрлах, суурилагдсан кран зориулалттай 33.5 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө салхинд унаж устсан нь хэрэгт нотлох баримтаар авагдсан зураг, хариуцагчийн тайлбараар нотлогдож байна. /3хх-32-35/
20.Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д Дараахь тохиолдолд барьцааны эрх дуусгавар болно, 160.1.5-д барьцааны зүйл устаж үгүй болсон гэж заасан. Хариуцагч тус хөрөнгө салхинд унаж эвдэрсэн гэснийг нэхэмжлэгч няцааж тайлбар, баримт гаргаагүй.
21.Иймд хариуцагч К ХХК, БНСУ-ын иргэн К нараас 942,619.7 ам.доллар буюу 2,685,099,733 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С монголиа ХХК-д олгож, үлдэх 9,226.7 ам.доллар буюу 27,307,807 төгрөгт хол....ох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
К ХХК-ийн өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн ............... дугаартай, ..... аймаг, ..... сум, 4 дүгээр баг, ...................., .................... гудамж, К хяналтын талбай хаягт байрлах, 586 м.кв талбай, А ХХК-ийн өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн ........................дугаартай, нэгж талбарын ................ дугаар, ..... аймаг, ..... сум, 4 дүгээр баг, Улсын нөөцийн газрын хойно байрлах, 404.49 м.кв талбай, ...................... дугаартай, нэгж талбарын ................ дугаартай, ..... аймаг, ..... сум, Улсын нөөцийн газрын хойно байрлах, 5.44 га талбай бүхий эзэмшлийн газрыг албадан дуудлага худалдаагаар худалдан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж,
К ХХК-ийн өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн ...............дугаартай, ..... аймаг, ..... сум, 4 дүгээр баг, ...................., .................... гудамж, К хяналтын талбай хаягт байрлах, суурилагдсан кран зориулалттай 33.5 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, Doosan sd300 загварын улбар шар өнгөтэй, 10042 арлын дугаартай авто ачигчаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож,
С ХХК-д хол....ох С ХХК, К ХХК, К нарын хооронд 2020 оны 09 сарын 11-ний өдөр байгуулагдсан 400,000 ам.долларын зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, барьцаа хөрөнгө чөлөөлүүлэх тухай хариуцагч К ХХК, иргэн К нарын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ гэж шүүх дүгнэв.
22.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс зарим хэсгийг хангаж, үлдэх хэсэг болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13,790,187 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлд төлсөн 5,853,950 төгрөгөөс 70,200 төгрөгийг /барьцаа хөрөнгө чөлөөлөх шаардлага/ улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 5,783,750 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж хариуцагчид, хариуцагч нараас 13,653,648 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу хариуцагч К ХХК, БНСУ-ын иргэн К нараас 942,619.7 ам.доллар буюу 2,685,099,733 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С монголиа ХХК-д олгож, үлдэх 9,226.7 ам.доллар буюу 27,307,807 төгрөгт хол....ох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу К ХХК-ийн өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн ............... дугаартай, ..... аймаг, ..... сум, 4 дүгээр баг, ...................., .................... гудамж, К хяналтын талбай хаягт байрлах, 586 м.кв талбай, А ХХК-ийн өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн ........................дугаартай, нэгж талбарын ................ дугаар, ..... аймаг, ..... сум, 4 дүгээр баг, Улсын нөөцийн газрын хойно байрлах, 404.49 м.кв талбай, ...................... дугаартай, нэгж талбарын ................ дугаартай, ..... аймаг, ..... сум, Улсын нөөцийн газрын хойно байрлах, 5.44 га талбай бүхий эзэмшлийн газрыг албадан дуудлага худалдаагаар худалдан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж, К ХХК-ийн өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн ...............дугаартай, ..... аймаг, ..... сум, 4 дүгээр баг, ...................., .................... гудамж, К хяналтын талбай хаягт байрлах, суурилагдсан кран зориулалттай 33.5 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, Doosan sd300 загварын улбар шар өнгөтэй, 10042 арлын дугаартай авто ачигчаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1-т заасан үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч С ХХК-д хол....ох С ХХК, К ХХК, К нарын хооронд 2020 оны 09 сарын 11-ний өдөр байгуулагдсан 400,000 ам.долларын зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, барьцаа хөрөнгө чөлөөлүүлэх тухай хариуцагч К ХХК, БНСУ-ын иргэн К нарын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч С ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13,790,187 төгрөг, хариуцагч К ХХК, иргэн К нараас сөрөг нэхэмжлэлд төлсөн 5,853,950 төгрөгөөс 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 5,783,750 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж хариуцагч нарт, хариуцагч нараас 13,653,648 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР