Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 78

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон, 

Улсын яллагчаар орлогч прокурор Н.Эрдэмбилэг,

Хохирогч Г.Урантүлхүүр,

Шүүгдэгч С.А нарыг оролцуулан шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.А холбогдох эрүүгийн 1730000500031 дугаартай хавтаст хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын харьяат, 1982 оны 07 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цэргийн үлээвэр хөгжимчин мэргэжилтэй, хилийн цэргийн 0146 дугаар ангид сэтгэл зүй, мэдээлэл, соёл сурталчилгааны албанд хөгжимчин, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 5-р баг Офицерын байранд оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Сүхбаатар аймгийн сум дундын эрүүгийн хэргийн шүүхийн 2005 оны 09 сарын 05-ны өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлсэн, регистрийн дугаар ЛЮ82072219, Хатгин овгийн С. А. 

Холбогдсон гэмт хэргийн талаар/яллах дүгнэлтээр/:

           Шүүгдэгч С.А нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт гэртээ 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр эхнэр Г.Урантүлхүүртэй маргалдаж түүний эрүүл мэндэд зүүн гарын долоовор хурууны зөөлөн эдийн няцрал, хөдөлгөөний хязгаарлал, зүүн гарын цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

  - Шүүгдэгч С.А шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Урантүлхүүр бид хоёр гэр бүлээ батлуулсан. Урантүлхүүрийн биед хөнгөн гэмтэл учирсан нь миний үйлдлээс болсон. Бид цаашид бие биедээ итгээд сайхан амьдарна гэж бодож байна. Би гэмшиж байна. Хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх санал гаргасан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Прокурорын сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрнө ... гэв. 

- Хохирогч Г.Урантүлхүүр шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй ... гэв.

- Хохирогч Г.Урантүлхүүрийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...Би Эрдэнэцагаан сумын 5 дугаар багт нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг юм. 2017 оны 08 дугаар сарын 11-ний орой нөхрийн хамт дэлгүүр явж байтал манай нөхөр Асрагчийн утас дуугарч нэг хүүхэн ярьсан юм. Тухайн үед би нөхрөөсөө хэн болох талаар асуулгүй өнгөрөөсөн юм. Харин 2017 оны 08 дугаар сарын 12-ны өглөө 9.00 цагийн үед нөгөө хүүхэн яриад хөдөө хүргээд өг гэж байхаар нь би уурандаа өчигдрөөс хойш чамтай яриад байгаа чиний янханддаг хүүхэн чинь байна гэж хэлээд нөхрөө элдвээр хэлж алгадаж цохисон асуудал гаргасан юм. Миний толгойруу нэг удаа цохисон, зүүн мөрлүү нэг удаа цохисон, тэгээд зүүн гарлуу нэг удаа цохисон” гэсэн мэдүүлэг, 

- Гэрч С.А хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр өглөө 9.00 цагийн үед хилийн цэргийн 0146 дугаар ангийн 7 дугаар заставын харуулын даргын эхнэр Тэргүүнцэцэг миний утасруу залгаад 100.000 төгрөг өгье, бензин хийж өгье та хүргээд өгөөч гэхээр нь би амжихгүй, гэтэл өөдөөс хаана юу хийж байгаа юм бэ гэхээр нь гэртээ цайгаа уугаад сууж байна гэтэл манай эхнэр Г.Урантүлхүүр надад уурлаад чи хүнд долоон булчирхайгаа тоочлоо, чиний янханддаг хүүхэн чинь юм уу гээд надруу юм авч шидээд заамдаж аваад хуванцар усны саваар толгойруу цохиод байхаар нь би түлхсэн боловч эргэж ирээд намайг 2 цаг гаран зодсон. Тэгээд би тэсэхээ болиод барьж байсан аягаар зүүн гарыг нь цохисон. Өөрөөр зодож цохиогүй”...гэх мэдүүлэг / хх- /,

- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 296 дугаартай дүгнэлтэд: 1.Г.Урантүлхүүрийн биед зүүн гарын долоовор хурууны зөөлөн эдийн няцрал, хөдөлгөөн хязгаарлал, зүүн гарын цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй” гэжээ / хх-14/,

- Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол /хх-2 /

- Хүний их эмч Г.Амартуяагийн тодорхойлолт хх-13/

- Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 5 дугаар багийн Засаг даргын 2017.08.25-ны өдрийн 5/176 дугаартай тодорхойлолт /хх-38/

- С.А Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-32/ 

- С.А иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-28/

- Шүүгдэгч С.Асрагчийн Сүхбаатар аймгийн Прокурорын газарт 2017.08.28-нд гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт / хх-44 / 

- Хохирогч Г.Урантүлхүүрийн Сүхбаатар аймгийн Прокурорын газарт 2017.08.28-нд гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-43/

- Хил хамгаалах ерөнхий газар Хилийн 0146 дугаар ангийн захирагчийн 2017.08.24-ний өдрийн 1/142 дугаартай тодорхойлолт /хх-29/

- Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2017.08.28-ны өдрийн 5/02 дугаартай Прокурорын тогтоол /хх- 01/ 

-  Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2005.09.05-ны өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-33-35/

-  Суллагдсан хүмүүст олгодог справка /хх-36/

-  Баривчлах ял шийтгэгдэж хугацаа дуусч суллагдсан Сэр-Од овогтой Асрагчийн зан байдлын тодорхойлолт /хх-37/

- Хэргийн зүйлчлэл, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаархи прокурорын 2017.09.12-ны өдрийн 5/04 дугаартай санал /хх-46/ зэргийг шинжлэн судлав.

Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Асрагчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байх тул шүүх хэргийг журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:

  Шүүгдэгч С.А нь 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 11 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт өөрийн гэртээ гэр бүлийн асуудлаас эхнэр Г.Урантүлхүүртэй маргалдан түүнийг аягаар цохиж “ зүүн гарын долоовор хурууны зөөлөн эдийн няцрал, хөдөлгөөн хязгаарлал, зүүн гарын цус хуралт “ бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг шүүгдэгч С.Асрагчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн үйлдсэн хэрэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч  Г.Урантүлхүүр, гэрч С.Асрагч, Г.Урантүлхүүр нарын мэдүүлэг, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 296 дугаартай дүгнэлт, Хүний эмч Г.Амартуяагийн тодорхойлолт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүх С.А гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ. 

Тэрээр бусдыг аягаар цохиж буй өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдэн хор уршигт зориуд хүргэсэн буюу хүнийг аягаар цохисноор бэртэх, гэмтэл авахыг ухамсарлаж ойлгосон атлаа санаатай цохисон болох нь түүний “ Намайг усны 2 литрийн саваар толгой руу цохиод байхаар нь би түлхсэн боловч ирж намайг 2 цаг гараан зодсон, би тэсэхээ болиод барьж байсан аягаараа гарыг нь цохисон, өөрөөр би зодож цохиогүй “ гэх , хохирогч Г.Урантүлхүүрийн “ Би уурандаа элдвээр хэлж, алгадаж, цохисон асуудал гарагсан. Миний зүүн гар руу аягаар цохисон, өөрөөр цохиогүй “ гэх мэдүүлгүүдээр хэрэгт тогтоогдоно. 

Шүүгдэгч С.А холбогдох хэргийг зүйлчлэл тохирсон, түүнд холбогдох хэргийн байдлыг нотолж буй нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, хэргийн үйл баримтанд хамааралтай хийгээд мөрдөн байцаалт болон шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 Иймд шүүгдэгч С.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцох үндэстэй гэж шүүх үзлээ. 

  Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс шүүгдэгч С.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж дүгнэв.

Шүүгдэгч С.А үйлдсэн хэрэг нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж, прокурорын сонсгосон ял, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогч Г.Урантүлхүүр  шүүгдэгчтэй эвлэрч, хохирлын талаар маргаагүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тэдгээрийн  мэдүүлэгүүд, хохирогч Г.Урантүлхүүрийн хүсэлт/ хх- 43/ зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдсон тул хуульд заасны дагуу прокуророос сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүх хуралдаанд гарагсан шүүгдэгч С.А “би торгох ялыг хүлээн зөвшөөрч байна. Торгох ялыг 3 сарын хугацаанд төлөх саналтай байна “ гэсэн хүсэлтийг үндэслэн түүнд оногдуулах торгох ялыг 3 сарын хугацаад хэсэгчилэн 150.000 төгрөгөөр төлүүлэхээр шийдвэрлэлээ.

С.А эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлүүдэд заасан шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

    Шүүгдэгч С.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогчийн зүгээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэх бөгөөд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй болно.

  Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Хатгин овогт С.А хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А 450 нэгжтэй тэнцэх буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан С.Асрагчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд 150.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан С.Асрагч оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

  5. Ялтан С.А энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогч Г.Урантүлхүүр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 

  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан С.А шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.НАСАНБУЯН