| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдорж Цогзолмаа |
| Хэргийн индекс | 306/2025/00102/э |
| Дугаар | 2025/ШЦТ/103 |
| Огноо | 2025-09-22 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Ануужин |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 2025/ШЦТ/103
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Цогзолмаа даргалж,
нарийн бичгийн дарга П.Энхбат
улсын яллагч Б.Ануужин
шүүгдэгч Л.Д,
шүүгдэгч Д.Э нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Лгийн Д, Б овогт Дгийн Э нарт холбогдох эрүүгийн 2517000770098 дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1969 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Говьсүмбэр аймгийн ............... сумын ........ дугаар баг, ..............оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1974 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Сүмбэр суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ганцаараа Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Тагт 20-5 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/
Яллагдагч Б. овогт Лгийн Д нь Д.Этай үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч А.Су-ын эзэмшлийн төрийн банкны 300000256168 тоот дансны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, улмаар Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Худалдааны гудамж 3-309 тоотод байршилтай “ХААН банк” ХК-ийн мөнгөний автомат тоолуурын машинаас үргэлжилсэн үйлдлээр буюу 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 22 цаг 28 минутанд 200,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 07 цаг 06 минутанд 180,000 төгрөгийг тус тус бэлнээр авч хулгайлсан.
Яллагдагч Б. овогт Дгийн Э нь Л.Дтай үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч А.С-ын эзэмшлийн төрийн банкны 300000256168 тоот дансны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч улмаар Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Худалдааны гудамж 3-309 тоотод байршилтай “ХААН банк” ХК-ийн мөнгөний автомат тоолуурын машинаас үргэлжилсэн үйлдлээр буюу 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 22 цаг 28 минутанд 200,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 07 цаг 06 минутанд 180,000 төгрөгийг тус тус бэлнээр авч хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ: Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б. овогт Лгийн Д нь Д.Этай үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч А.С-ын эзэмшлийн төрийн банкны 300000256168 тоот дансны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, улмаар Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Худалдааны гудамж 3-309 тоотод байршилтай “ХААН банк” ХК-ийн мөнгөний автомат тоолуурын машинаас үргэлжилсэн үйлдлээр буюу 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 22 цаг 28 минутанд 200,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 07 цаг 06 минутанд 180,000 төгрөгийг тус тус бэлнээр авч хулгайлсан.
Шүүгдэгч Б. овогт Дгийн Э нь Л.Дтай үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч А.С эзэмшлийн төрийн банкны 300000256168 тоот дансны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч улмаар Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Худалдааны гудамж 3-309 тоотод байршилтай “ХААН банк” ХК-ийн мөнгөний автомат тоолуурын машинаас үргэлжилсэн үйлдлээр буюу 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 22 цаг 28 минутанд 200,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 07 цаг 06 минутанд 180,000 төгрөгийг тус тус бэлнээр авч хулгайлсан гэх гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:
1. Шүүгдэгч Л.Дийн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
2. Шүүгдэгч Д.Эы үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
3. Гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,
4. Хохирогч А.С мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:
“...Би 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Сүмбэр сум 1-р баг Бичил гарден дээр танихгүй 4-5 хүнтэй нийлээд О-ийн дэлгүүр мөн Дщ гэх нэртэй дэлгүүрээс архи худалдан авч цэцэрлэгт хүрээлэнгийн саадан дотор архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэгээд 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Сүмбэр сум 1-р баг, Рашааны 101 тоот гэртээ байхдаа виза картаа алга болгосноо мэдээд охин О-ийн хамт төрийн банк дээр очиход миний тэтгэврийн төрийн банкны 300000256168 тоот дансны цэнхэр өнгийн виза картанд мөнгө үлдээгүй байсан бөгөөд АТМ-ээс 180,000 төгрөгөөр 1 удаа, 200,000 төгрөгөөр 1 удаа нийт 2 удаагийн үйлдлээр 380,000 төгрөг уншуулж авсан. Миний төрийн банкны виза картны пин код нь 6035 бөгөөд охин Ощ мэднэ, өөр хүн энэ кодыг мэдэхгүй, мөнгөө буцааж авмаар байна ...” гэх мэдүүлэг (хх-ийн 7-8 дугаар хуудас),
5. Гэрч Н.О-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:
“...Би 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Сүмбэр сум 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ХААН банк” ХК-ийн тооцооны төв дээр хамгаалагчаар өглөө 08 цагаас шөнийн 24 цаг хүртэл ажилласан. Намайг тухайн өдөр хамгаалагчаар ажиллаж байхад...Д орой 22 цагийн үед байх төрийн банкны картаар ХААН банкны АТМ-ээс мөнгө авч чадахгүй байхаар нь тусалсан. Тухайн үед Д цэнхэр өнгийн төрийн банкны виза картаа баруун захын байршилтай АТМ-д уншуулаад өөрөө пин кодоо хийсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 17-18 дугаар хуудас),
6.Гэрч Ч.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:
“...тухайн газар архиа хуваан ууж дуусгаад өвгөн ах Гщ бид хоёрт картаа өгөөд дахин архинд явуулсан бөгөөд архиа аваад буцаад ирэхэд өвгөн ах байхгүй байсан. Удалгүй Нщ ирээд бид гурав архиа хуваан ууж дуусгаад надад өвгөний карт байхаар нь Нщ авсан юм, би картны пин кодыг нь хэлсэн байх, одоо сайн санахгүй байна, надад цайвар цэнхэр өнгийн виза карт өгсөн ...” гэх мэдүүлэг (хх-ийн 30-32 дугаар хуудас),
7. Говьсүмбэр аймаг дахь “ХААН банк” ХК-ийн салбарын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 35-44 дүгээр хуудас),
8. Хохирогч А.С эзэмшлийн “Төрийн банк” ХК-ийн 300000256168 дугаартай дансанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл (хх-ийн 45-46 дугаар хуудас),
9. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолуудын хуулбар зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас яллах дүгнэлтэд тусгаж, шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүхээс нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул шүүгдэгч Л.Д, Д.Э нарыг дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Л.Д, Д.Э нар нь өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж тухайн гэмт хэргийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.
Прокророос шүүгдэгч Л.Д, Д.Э нарт гаргасан үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тэдний үйлдэлд тохирсон, шүүгдэгч Л.Д, Д.Э нар шүүх хуралдаанд оролцож, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокуророос сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрснийг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Л.Д, Д.Э нар өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлсэн байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Л.Д, Д.Э нар гэмт хэрэг үйлдэж, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд хохирогч А.Ст 380,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулан болох нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн түүний мэдүүлэг шүүзх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.
ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч Л.Дийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмр хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан хохирол ял оногдуулахгүйгээр 2 жил 5 сарын хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхийн байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах санал,
Прокурорын санал болгож, шүүгдэгч Д.Э хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан хохирол ял оногдуулахгүйгээр 1 жил 10 сарын хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхийн байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авахуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нар нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч Л.Д, Д.Э нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд, шүүгдэгч Л.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр 2 жил 5 сарын хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхийн байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах,
Шүүгдэгч Д.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 10 сарын хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхийн байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус авах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Л.Д, Д.Э нар нь цагдан хоригдоогүй, хохирогч А.Ст төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, нотлох баримтаар “АТМ бичлэг-1” гэсэн бичиглэл бүхий 1 ширхэг сиди хэрэгт ирсэн болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Б овогт Лгийн Д /РД.........../, Б овогт Дгийн Э /РД:.........../ нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Лгийн Д /РД:......../-т хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жил, 5 /тав/ сарын хугацаагаар, Б овогт Дгийн Э /РД:........./-д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил, 10 /арав/ сарын хугацаагаар тус тус тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т тус тус зааснаар шүүгдэгч Бо овогт Лгийн Д, Боржигон овогт Дгийн Э нарт тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Лгийн Д, Боржигон овогт Дгийн Э нарт тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Шүүгдэгч Л.Д, Д.Э нар нь цагдан хоригдоогүй, хохирогч А.Ст төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар нотлох баримтаар ирсэн “АТМ бичлэг-1” гэсэн бичиглэл бүхий 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүгдэгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогчид давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Д, Д.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЦОГЗОЛМАА