Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 184/ШШ2023/01389

 

 

 

 

 

 

 

                               2023         04            06

                               184/ШШ2023/01389

              

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ариунболд даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 3 дугаар хороо, дугаар хороолол, 8 дугаар байр, 3 тоот хаягт оршин суух, ******* овогт *******ын ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг,  дугаар хороо,  хороолол, дугаар байр, тоот хаягт оршин суух ******* овогт *******ын ******* /РД:*******/-д холбогдох,

72,000,000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Г.*******тай 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр “Зээлийн гэрээ” болон “Үл хөдлөх эд хөрөнгө барьцааны гэрээ” байгуулан зээлдүүлэгч Г.******* нь 50,000,000 төгрөгийг 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын -ны өдөр хүртэл 22 хоногийн хугацаатайгаар 10 хувийн хүүтэйгээр зээлдүүлэх, зээлдэгч нь авсан зээлээ хугацаандаа эргүүлэн төлөх, зээлээ төлөхгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувийн алдангийг нэмж төлөх мөн зээлийн гэрээний төлбөрөө төлөхгүй бол барьцааны зүйл болох Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн, дугаар хороо, 21 дүгээр хороолол 18082 Толгойт гудамж 32/Б байр, тоотод байрлах 58,8 м.кв бүхий орон сууцыг зээлдүүлэгчид шилжүүлэхээр гэрээний нөхцөлийг тохиролцон зээлдүүлсэн. Зээлийн гэрээнд гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлэн, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэн, 50,000,000 төгрөгийг тухайн өдөр Зээлдүүлэгчийн Хаан банкны тоот данснаас зээлдэгчийн Хаан банкны 50321618 тоот дансанд шилжүүлэн өгсөн. Гэрээний хугацаа 2021 оны 08 дугаар сарын -ны өдөр дуусахад зээлдэгч Г.******* нь зээлийн төлбөрөө төлөөгүй, зээлээ төлөхийг шаардсан боловч өгөөгүй. Г.*******аас 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Хаан банкны тоот Г.ы дансаар зээлийн гэрээний хүүгийн төлбөр 5,000,000 төгрөг, мөн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 3,000,000 төгрөгийг шилжүүлснийг алдангид суутган тооцсон болно.

Зээлийн гэрээнд алдангийг хоногт 0.5 хувиар 250,000 төгрөгөөр тооцхоор тохирсон бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т хэсэгт зааснаар 50 хувиар тооцон 25,000,000 төгрөгөөс Г.*******ын төлсөн үнийн дүнг хасаж 22,000,000 төгрөгөөр алдангийг тооцож байна. Г.******* нь зээлийн гэрээний хугацаа дууссан хойно төлбөрийн үүргийг шаардаж, хангалттай хугацаа олгосон, Г.******* нь төлбөрөө төлөхгүй өдөр хоногийг аргацааж өнөөдрийг хүрсэн. Иймд зээлийн гэрээний үүргийн дагуу үндсэн төлбөр 50,000,000 төгрөг, алданги 22,000,000 төгрөг, нийт 72,000,000 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... нэхэмжлэлд зээлийн үндсэн төлбөр болох 50,000,000 төгрөгийг 22,000,000 төгрөгийн хүүгийн хамт нэхэмжилсэн ба үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь энэхүү мөнгийг Г.*******ээс гэрээ хийн авахдаа төслийн санхүүжилт хийх зорилгоор авсан боловч энэхүү санхүүжилт нь олдох боломжгүй болж төсөл хаагдсан тул уг нэхэмжилж буй хүүг өгөх боломжгүй нөхцөл байдалд хүрсэн. Тиймээс үндсэн төлбөрийг нэхэмжлэлийн дагуу өгөх саналтай байна, хүү төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

3. Хэрэгт авагдсан нотлох баримтууд:

3.1. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан баримт: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, Г.*******, Г.******* нарын хооронд 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан Зээлийн болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, улсын бүртгэлийн Ү-22010381 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, Хаан банкны гүйлгээний хуудас, Г.*******ын гараар бичсэн хүсэлт, Г.*******ээс Б.*******д олгосон итгэмжлэл, Г.*******ийн хаан банк дахь депозит дансны хуулга

3.2. Хариуцагч талаас шүүхэд гаргасан баримт: хариу тайлбар, Г.*******аас О.д олгосон итгэмжлэл.

3.3 Шүүхийн журмаар цуглуулсан баримтууд: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн журмаар цуглуулсан нотлох баримтгүй болно.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Г.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 72,000,000 /далан хоёр сая/ төгрөг гаргуулах, Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо, 21 дүгээр хороолол 18082 толгойт гудамж 32/б байрны тоотод байрлах 58.8 м.кв орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Г.******* нь үндсэн зээлийн 50,000,000 /тавин сая/ төгрөгийг хүлээн зөвшөөрч, гэрээний алданги 22,000,000 /хорин хоёр сая/ төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг.

 

Шүүхээс нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Г.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 72,000,000 /далан хоёр сая/ төгрөг гаргуулах, Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо, 21 дүгээр хороолол 18082 толгойт гудамж 32/б байрны тоотод байрлах 58.8 м.кв орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Ийнхүү шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг үндэслэн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэсэн болно.

 

2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Зохигчид 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулж, хариуцагч Г.******* нь нэхэмжлэгч Г.*******ээс 50,000,000 төгрөгийг 22 хоногийн хугацаатай зээлсэн бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчид 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хариуцагчийн ХААН банкны 50321618 тоот дансанд өөрийн ХААН банкны дугаартай данснаас  50,000,000 төгрөг шилжүүлсэн болох нь Г.*******ийн ХААН банкны мөнгө шилжүүлсэн баримт болон нэхэмжлэгч Г.*******ийн ХААН банкны дугаартай дансны дипозит хуулганы хуулбараар тогтоогдож байна /хх-4х, 9х, 50х/.

            Зохигчид 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Зээлийн гэрээний 3.1-т “зээлийн гэрээний хугацааг 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын -ны өдрийг хүртэл 22 хоногийн хугацаатай” гэж, гэрээний 3.2-т “зээлийн гэрээний хэмжээг 50,000,000 төгрөг” гэж, гэрээний 3.3-т “зээлийн хүүг 22 хоногт 10 хувийн хүүтэй” гэж, гэрээний 3.4-т “зээл олгох хэлбэр, хугацааг...бэлэн бусаар ХААН банкны 50321618 тоот дансанд 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр зээлдүүлэгчид шилжүүлнэ” гэж, гэрээний 3.5-т “барьцаатай” гэж, гэрээний 3.6-т “үүргийн гүйцэтгэлийг хангах арга: Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоногт тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө” гэж тус тус гэрээ байгуулжээ /хх-4х/.

            Зохигчид 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Зээлийн гэрээний 3.5-т заасны дагуу Барьцааны гэрээг 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр байгуулж, зээлийн гэрээний барьцаанд хариуцагч Г.*******ын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо, 21 дүгээр хороолол 18082 толгойт гудамж 32/б байрны тоотод байрлах 58.8 м.кв орон сууцыг барьцаалж, барьцааны гэрээний 2.1-т “2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо, 21 дүгээр хороолол 18082 толгойт гудамж 32/б байрны тоотод байрлах 58.8 м.кв орон сууцыг барьцаалж байна” гэж тодорхойлсон байна /хх-6-7х/. Барьцааны гэрээгээр барьцаалсан Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо, 21 дүгээр хороолол 18082 толгойт гудамж 32/б байрны тоотод байрлах 58.8 м.кв орон сууц нь хариуцагч Г.*******ын нэг хүний өмч болох нь Улсын бүртгэлийн Ү-22010381 дугаартай гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна /хх-8х/.

 

3. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө....шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан....мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан зээлийн харилцаа үүссэн ба уг зээлийн гэрээний дагуу хариуцагч үүргээ биелүүлээгүй бол нэхэмжлэгч тал гэрээний үүргийг шаардах эрхтэй.

Зохигчдын зээлийн гэрээг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт  зааснаар хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.4 “барьцаа”, 153 дугаар зүйлийн 153.1-т “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй”, 153.2-т “Барьцааны эрх үүссэнээр тухайн этгээд үүргийн гүйцэтгэлийг шаардах давуу эрх эдэлнэ”, 154 дүгээр зүйлийн 154.1 “Хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрх барьцааны зүйл байна” гэж,  156 дугаар зүйлийн 156.1-т “Барьцааны гэрээг бичгээр байгуулна”, 156.2-т “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана” гэж заасан бөгөөд зохигчдын 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан барьцааны гэрээ нь дээрх хуулийн шаардлагыг хангасан, нэхэмжлэгч нь зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд хариуцагчаас зээлийн гэрээний барьцаанд тавьсан эд хөрөнгийг үүргийг гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй бөгөөд барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр байна.

 

4. Нэхэмжлэгч 50,000,0000 төгрөгийн зээлийг 22 хоногийн хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлсэн гэж нэхэмжилдэг, харин хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа “нэхэмжлэгчээс 50,000,000 төгрөгийн зээл авсан нь үнэн, харин миний хөрөнгө оруулалтын мөнгө орж ирээгүй тул төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Зээлсэн мөнгөнөөс үндсэн зээлийн төлбөрт 8,000,000 төгрөг төлсөн тул 50,000,000 төгрөгөөс төлсөн 8,000,000 төгрөгөө хасч тооцуулах, гэрээний хүү, алдангийг төлөхгүй”  гэж маргадаг боловч давагдашгүй хүчин зүйлийн улмаас зээл, зээлийн хүүг хугацаанд нь төлөөгүй болох баримтыг шүүхэд ирүүлээгүй, хариуцагчийг зээлийн гэрээний хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаанаар гэрээний хугацааг хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй байна.

Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “хариуцагчтай байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2021 оны 08 дугаар сарын -ны өдөр дуусахад зээл, зээлийн хүүгийн төлбөрт огт мөнгө төлөөгүй, зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 5,000,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 3,000,000 төгрөг нийт 8,000,000 төгрөгийг төлсөн. Үүнээс нэхэмжлэгч зээлийн гэрээний хугацаанд хүү төлөөгүй байсан тул 50,000,000 төгрөгийн 10 хувийн хүүнд тооцож 5,000,000 төгрөгийг, гэрээнд заасан алдангид тооцож 3.000.000 төгрөгийг суутгаж авсан. Одоо үндсэн зээлийн төлбөрт 50,000,000 төгрөг, зээлийн гэрээний хугацаа дууссан өдрөөс хойш алдангийг тооцоход хуульд заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн нь үндсэн зээлийн төлбөрөөс хэтэрч байгаа тул 50 хувиар тооцон, 25.000.000 төгрөгөөс хариуцагчийн 3,000,000 төгрөгийг алдангиас хасч 22,000,000 төгрөгийг алдангид нэхэмжилж байна” гэж тайлбарладаг.

Шүүхээс нэхэмжлэгчийн тайлбар хэрэгт авагдсан нотлох баримттай харьцуулан үндэсний үндсэн дээр үндэслэлтэй гэж дүгнэж, хариуцагчаас нэхэмжлэгчид гэрээнд заасан хугацаа дууссан өдрөөс хойш төлсөн гэх 8,000,000 төгрөгөөс 5,000,000 төгрөгийг зээлийн гэрээний хүүд, 3,000,000 төгрөгийг алдангид тус тус тооцож, зээлийн гэрээний үндсэн төлбөрт 50,000,000 төгрөгийг гаргуулах, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” 232.6-т “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасан болон зээлийн гэрээний 3.6-т заасны дагуу анзын гэрээний алдангид 22,000,000 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт  зааснаар хариуцагчаас 72,000,000 /далан хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь үндэслэлтэй гэж дүгнэв.

 

5. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл улсын эрхийн бүртгэлийн Ү-22010381 дугаартай Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, 21 дүгээр хороолол 18082 Толгойт гудамж, 32/б байр тоот хаягт байршилтай 58.8 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж, уг худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 5.150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.*******аас 72,000,000 /далан хоёр сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.*******т олгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч

Г.******* нь шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл улсын эрхийн бүртгэлийн Ү-22010381 дугаартай Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, 21 дүгээр хороолол 18082 Толгойт гудамж, 32/б байр тоот хаягт байршилтай 58.8 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж, уг худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн

56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 5,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.*******т олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 0 дугаар зүйлийн

0.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний Хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Т.АРИУНБОЛД