| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 101/2022/04496/И |
| Дугаар | 101/ШШ2023/01200 |
| Огноо | 2023-03-09 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 101/ШШ2023/01200
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ЭЖ ХХК нэхэмжлэлтэй
Хариуцагч: ХТТ ХХК
Хариуцагч: Г.Г нарт холбогдох
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 21,818,782.62 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбулган, нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.
Хариуцагч ХТХ ХХК , компанийн захирал Г.Г-нар шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх талаар шүүхэд мэдэгдээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хариуцагч талын эзгүйд хэргийг хянан хэлэлцсэн болно.(хх-ийн )
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ЭЖ ХХК нь хариуцагч Г.Г холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 21,818,782.62 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон.Үүнд: Нэхэмжлэгч хтх ХХК тай 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ГС/004 тоот Гэрээт дэлгүүрийн хамтын ажиллагааны гэрээ-г, 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаатайгаар бараа нийлүүлэх худалдан борлуулах зорилгоор байгуулсан.
Уг гэрээний дагуу нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ гэрээнд заасан хугацаанд биелүүлж, хариуцагчаас өгсөн захиалгыг тухай бүрд нийлүүлж, бүх нийтийн баяр ёслолын үеэр 30,000,000 төгрөг бусад үед 10,000,000 төгрөгийн үнийн дүнтэй тэнцэхүйц жимс, жимсгэнэ барааг хариуцагч руу нийлүүлдэг байсан.
Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж, төлбөр тооцоогоо гэрээнд зөвшөөрсөн цаг хугацаа хэтрүүлснээр хамтарч ажиллахад хэцүү байдалд орсон.Тийм учраас бид албан бичгээр гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг хариуцагч Г.Г-д холбогдох утасны дугаараар залгаж, сануулж байхад янз бүрийн шалтаг шалтгаан хэлсээр зугтах болсон. Хамгийн сүүлд бид арга буюу 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр албан ёсоор 92/31 дугаартай шаардлага хүргүүлснээс хойш хтх ХХК-ийн захирал Г.Г-бидэнтэй холбоо бариагүй, бараа нийлүүлэлтийн үлдэгдэл төлбөр 18,372,854.50 төгрөгийг төлөхгүй хугацаа хэтрүүлснээр өнөөдрийг хүрсэн.
Бидний хамтын ажиллагааны гэрээний 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, Баянмонгол хотхон 0 дугаар байр, 0 тоот 0 м.кв талбайтай орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг.
Иймд хтх ХХК, компанийн захирал Г.Г-нараас 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн ГС/004 тоот гэрээний дагуу жимс, жимсгэнэ нийлүүлэлтийн төлөгдөөгүй үнийн дүн 18,972,854.60 төгрөг, энэ гэрээний 10 дугаар зүйлийн 10.3-д зааснаар Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасны дагуу алданги 2,845,928.18 төгрөгийг нийт 21,818,782.62 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2.Хариуцагч нар болох хтх ХХК, Г.Г-нар шүүхэд хариу тайлбар өгөөгүй болно.
3.Нэхэмжлэгч талаас шүүхэд:хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээ(хх-ийн5), компанийн дүрэм(хх-ийн6-8), 2021.11.12-ны өдрийн №ГС/004 дугаар Гэрээт дэлгүүрийн хамтын ажиллагааны гэрээ(хх-ийн9-11),2(хх-ийн6-8), 2021.11.12.-ны өдрийн №2009 дугаар Барьцааны гэрээ(хх-ийн12-14, 16-17), Итгэмжлэл(хх-ийн15), 2022.0(хх-ийн6-8), 2022.3.24-ний өдрийн шаардлага(хх-ийн18-20),авлагын дэлгэрэнгүй тайлан(хх-ийн21), зарлагын баримт(хх-ийн22-34), зарлагын баримт зэрэг баримтыг нотлох баримтын шаардлага ханган гаргаж өгсөн.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгч талаас шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ЭЖ ХХК нь хариуцагч хтх ХХК, Г.Г-нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 18,972,854.60 төгрөгийг, алданги 2,845,928.18 төгрөгийг нийт 21,818,782.62 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шаардсан.
2.Шүүхээс хариуцагч хтх ХХК, хариуцагч Г.Г-нарт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр гардуулж, эрх, үүрэг, нөлөөллийн мэдүүлгийг тайлбарлаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-д зааснаар хариу тайлбар, нотлох баримтын хамт 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн дотор шүүхэд ирүүлэх үүрэгтэйг даалгасан.Хариуцагч нар нь хуульд зааснаар хариу тайлбарыг тогтоосон хугацаанд шүүхэд ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72.3.Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ., энэ хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заанаар нэхэмжлэгч талын хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын шүүхэд, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
3.Нэхэмжлэгч ЭЖ ХХК нь хариуцагч Г.Г харилцан тохиролцож 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл хугацаатай №ГС/004 дүгээр Гэрээт дэлгүүрийн хамтын ажиллагааны гэрээ-г байгуулжээ. Уг гэрээгээр нэхэмжлэгч талаас жимс жимсгэнэ бэлтгэн нийлүүлэх, хариуцагч тал нийлүүлсэн жимс, жимсгэнийн үнийг төлөхөөр тохирсноос үзэхэд талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээний хүчин төгөлдөр эсэхийн талаар маргаагүй.(хх-ийн8-11)
4.Зохигчдын хооронд байгуулсан 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр №ГС/004 дүгээр Гэрээт дэлгүүрийн хамтын ажиллагааны гэрээ-ний үүргийн биелэлтийн хануулахаар 2021 оны 11 дүгээр сарын 11-ни өдөр Г.Ганбилэгээс Г.Г-д олгогдсон Итгэмжлэлийн дагуу Г.Гөмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэгдсэн, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, Баянмонгол хороолол, 0 дугаар байр 0тоот хаягт байршилтай, 0м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалж талууд 11 дүгээр сарын 12-ны№2009 дугаар өдөр Барьцааны гэрээ/Үл хөдлөх эд хөрөнгө/-г байгуулж, Иргэний хуулийн 156 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг хангажээ.(хх-ийн12-17)
5.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 18,972,854.60 төгрөгийг, алданги 2,845,928.18 төгрөгийг нийт 12,818,782.62 төгрөгийг шаардсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэв.
6.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заажээ.
7.Зохигчдын хооронд байгуулсан дээрх гэрээнд хэн аль нь хүсэл зоригоо бичгээр илэрхийлсэн Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д Талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж гарын үсэг зурсан бол бичгээр хэлцэл хийсэн гэж үзнэ,189 дүгээр зүйлийн 189.1-д Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй.
8.Зохигчдын хооронд байгуулсан 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр №ГС/004 дүгээр Гэрээт дэлгүүрийн хамтын ажиллагааны гэрээ-ний:
6.1-д Нийлүүлэгч тал нь захиалагч талын захиалгын дагуу эрүүл ахуй чанар стандартын шаардлага хангасан баргааг нийлүүлнэ.,
7.1-д Барааг захиалах, захиалгын дагуу барааг нийлүүлэгч талаас хүлээн авч, тогтоосон хугацаанд барааны төлбөрийг төлөх үүрэгтэй.,
7.5 -д Нийлүүлэгч талаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, зохих ёсоор биелүүлэхийг шаардах эрхтэй.,
8.2-д Талууд падаанаар харилцан тооцоо нийлж, тооцооны актыг хоёр хувь үйлдэн тамга, тэмдэг дарж гарын үсэг зурж баталгаажуулна.,
10.3-д Захиалагч тал захиалсан барааныхаа төлбөрийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээний 8.2-д заасан хугацаанд төлөөгүй нөхцөлд хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,3 хувийн алдангийг нийлүүлэгч талд төлнө гэж тохирчээ.
9. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д .Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ ., гэж зааснаар талуудын хооронд байгуулсан 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн № ГС/004 дугаартай Гэрээт дэлгүүрийн хамтын ажиллагааны гэрээний 10 дугаар зүйлийн 10.3-д зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 18,972,854.50 төгрөгийн үнийн дүнгийн 2,845,928.18 төгрөгийн алданги шаардах эрхтэй.
9. Иймд хариуцагч Г.Г-ас худалдах , худалдан авах гэрээний үүрэгт 18,972,854.50 төгрөгийг, алданги 2,845,928.18 төгрөгийг нийт 21,818,782.62 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ЭЖ ХХК -д олгож шийдвэрлэв.
10. Нэхэмжлэгч ЭЖ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа хариуцагчаар хтх ХХК-ийг хариуцагчаар татсан. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн № ГС/004 дугаартай Гэрээт дэлгүүрийн хамтын ажиллагааны гэрээнд хариуцагч Г.Г-нь захиалагч талыг төлөөлж гарын үсэг зурж талуудын хооронд иргэний эрх зүйг харилцаа үүссэн, хтх ХХК нь нэхэмжлэгч ЭЖ ХХК-ний өмнө үүрэг хүлээгээгүй байх тул хтх ХХК холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 360,404 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 360,404 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 зүйлүүдэд заасан удирдлага болгон
ТОГТООХ нь
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 , 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан Г.Г-аас худалдан авах гэрээний үүрэгт 18,972,854.50 төгрөгийг, алданги 2,845,928.18 төгрөгийг нийт 21,818,782.62 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ЭЖ ХХК-д олгож, хариуцагч хтх ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 360,404 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Г.Г-ас улсын тэмдэгтийн хураамжид 360,404 төгрөгийг гаргуулж ЭЖ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ