Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 2025/ШЦТ/113

 

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга Ө.Бямбасайхан,

улсын яллагч Б.Ануужин,

шүүгдэгч, хохирогч ...., түүний өмгөөлөгч Б.Батчимэг,

шүүгдэгч, хохирогч ...., түүний өмгөөлөгч Э.Сайханаа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн .... овогт .... ...., .... овогт .... .... нарт холбогдох эрүүгийн 2517001210112 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт: 

Монгол улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-нд ... аймгийн ... суманд төрсөн, ...настай, ..., б... боловсролтой, .... , ам бүл ...., .... аймгийн ... сумын ....баг, ... гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх .... овогт .... .... /РД: ..../,

Монгол улсын иргэн, 1... оны ... дугаар сарын ... нд ....  аймгийн ... суманд төрсөн, ... настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал аж ахуй эрхэлдэг, ам бүл ..., .... ... .... аймгийн ... сумын ... баг, ... толгой гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх .... овогт .... .... /РД: .../,

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч .... овогтой .... .... нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдөр ....аймгийн ... сумын ... дүгээр баг, ...тоот хашаан дотор хохирогч буюу өөрийн төрсөн дүү ....тэй үл ялих зүйлээр маргаан үүсгэж, улмаар нүүрэн тус газар нь цохих зэргээр зодож биед зүүн хөмсөг, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Яллагдагч .... овогтой .... .... нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдөр ...аймгийн ...сумын ... дүгээр баг, .. тоот хашаан дотор хохирогч буюу өөрийн төрсөн эгч ....тэй үл ялих зүйлээр маргаан үүсгэж, улмаар хутгаар бие хэсэг рүү хутгалж, эрүүл мэндэд нь өвчүүний дунд хэсэгт, зүүн бугалганд, зүүн шуунд зүсэгдсэн шарх, баруун бугалганд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч .... нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдөр ....сумын .. дүгээр баг, ... тоот хашаан дотор хохирогч буюу өөрийн төрсөн дүү ....тэй үл ялиг зүйлээр маргаан үүсгэж, улмаар нүүрэн тус газар нь цохих зэргээр зодож биед зүүн хөмсөг, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч .... нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдөр ....сумын .. дүгээр баг, ... тоот хашаан дотор хохирогч буюу өөрийн төрсөн эгч ....тэй үл ялиг зүйлээр маргаан үүсгэж, улмаар хутгаар бие хэсэг рүү хутгалж, эрүүл мэндэд нь өвчүүний дунд хэсэгт, зүүн бугалганд, зүүн шуунд зүсэгдсэн шарх, баруун бугалганд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч ...., .... нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүдээс гадна дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

1. Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,

2. Хохирогч ....гийн Дүү .... бид хоёр 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 16 цагийн орчимд .... сумын дэлгүүр ороод би Агар нэртэй 0.5 литрийн савалгаатай архи аваад .... сумын .. дүгээр баг ... тоотод байх ээж .... гэрт очиж уухаар болоод явсан юм. Манай ээж бие нь муу асаргаанд хэвтэрт байдаг учраас би хөдөө гэрээ нүүлгээд ээжийнхээ хашаанд бууж гэрээ бариад ээжийгээ асарч байгаа юм. Дүү бид хоёр... архиа уугаад сууж байгаад согтоод нэг мэдсэн хэрүүл маргаан болсон юунаас болж хэрэлдэж маргалдсанаа санахгүй байна. Хэрүүл хийж байгаад .... гараад явсан удалгүй би араас нь гарсан чинь .... хутга бариад өөдөөс хүрээд ирсэн юу ч дугарч амжаагүй байхад миний цээжин хэсэгт 1, зүүн гарын булчинд 1, зүүн гарын шуунд 1 хутгалсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Өөр зүйл санахгүй байна... модон иштэй хутга байсан... надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

3. Хохирогч ....гийн “...Би сайн санахгүй байгаа. Дэлгүүрээс 0,5 литрийн савалгаатай орос архи аваад гэртээ хариад эгч ....гийн хамт архиа уугаад хоол хийхээр болсон би гурил зуураад махаа хэрчиж байхад эгч .... намайг үсдээд чирээд гэрээс гаргаад мал туудаг шилбүүр модоор шууд гуядаад байсан. Намайг .... зодоод байхаар нь би ....г хутгалсан гэсэн... надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/,

4. Гэрч ....“...Би өглөө эрт 5 цагт ... яваад 09 цаг өнгөрч байхад .... суманд ирээд гэрээр ороход эхнэр цай чанаад сууж байсан. Би хойшоо гарчихаад ирье гээд гэрээс гараад дэлгүүр ороод “Хараа” нэртэй 0.5 литрийн савалгаатай архи аваад гэртээ очиход эхнэр .... гэртээ байсан. Тэгээд эхнэр хажуу айл болох хадам ээж рүү цай оруулж өгье гээд гарсан тэр хооронд нь би дэлгүүрээс авсан нэг шил архиа ганцаараа уугаад гарч бие засчихаад ороод унтсан. Тэгээд би унтаж байсан чинь хүмүүс шуугилдаад байхаар нь босоод гарахад гэрийн гадаа хашаан дотор цагдаа нар ирчихсэн байсан. Би юу болсон талаар ч мэдэхгүй байна. Би их согтуу байсан. ....г цагдаа нар машины ард суулгаж байсан. Хэргийн талаар надад өөр санах зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

5. Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 193 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

- ....гийн биед өвчүүний дунд хэсэгт, зүүн бугалганд, зүүн шуунд зүсэгдсэн шарх, баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо

- Өвчүүний дунд хэсэгт, зүүн бугалганд, зүүн шуунд зүсэгдсэн шарх гэмтэл нь иртэй зүйлийн, цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлийн улмаас хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

- Өвчүүний дунд хэсэгт, зүүн бугалганд, зүүн шуунд зүсэгдсэн шарх, баруун бугалганд цус хуралт гэмтэл нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

Дүгнэлт гаргасан: Ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч Л.Жаргалтогтох гэжээ /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,

6. Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 194 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

- ....гийн биед зүүн хөмсөг, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлийн улмаас хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

- Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

Дүгнэлт гаргасан: Ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 43-44 дүгээр хуудас/,

7. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл /хх-ийн 4, 10-13 дугаар хуудас/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62, 67 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан хохирогч ...., .... нарын мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гэрч ....мэдүүлэг, Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 193, 194 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч ...., түүний өмгөөлөгч Б.Батчимэг, шүүгдэгч ...., түүний өмгөөлөгч Э.Сайханаа нар нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба шүүгдэгч ...., .... нарт эрүү шүүлт ....х, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Түүнчлэн прокуророос шүүгдэгч ...., .... нарын үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тэдний үйлдэлд тохирсон, шүүгдэгч .... нь шүүх хуралдаанд өмгөөлөгч Б.Батчимэгтэй,  шүүгдэгч .... нь шүүх хуралдаанд өмгөөлөгч Э.Сайханаатай тус тус оролцож гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокуророос сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрснийг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч ...., .... нар нь энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон бөгөөд хэн, хэнээсээ хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч ...., .... нарыг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

            Эрүүгийн хариуцлагын  талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч ...., түүний өмгөөлөгч Б.Батчимэг нарын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч ...., түүний өмгөөлөгч Э.Сайханаа нарын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600000 төгрөгөөр торгох ял нь тус тус Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч ...., .... нар нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаварыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч ....г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

шүүгдэгч ....г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх нь зүйтэй гэж шүүхээс дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч .... нь зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан 2 сарын хугацаанд ....сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх нь зүйтэй байна.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ....д оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600000 төгрөгөөр торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоолоо.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч .... нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч .... нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч ...., .... нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т тус тус зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ирсэн 1 ширхэг бор өнгийн иштэй хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч .... овогт .... ....г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч .... овогт .... ....г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч ....г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

шүүгдэгч ....г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч .... нь зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан 2 сарын хугацаанд ....сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ....д оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч .... нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч .... нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

7. Шүүгдэгч ...., .... нар нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т тус тус зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ирсэн 1 ширхэг бор өнгийн иштэй хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 10. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ...., .... нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Т.ЭНХМАНДАХ