Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 2025/ШЦТ/114

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Үйтүмэн даргалж,

нарийн бичгийн дарга Р.Ариунаа,

улсын яллагч Б.Ануужин,

Хохирогч Б.Ш

шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ............. овогтой ...........-ын Б............. /РД:.................../-т холбогдох эрүүгийн 22517000000.... дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Нэг. Биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ......... оны ...... дугаар сарын ........-ний өдөр ........ аймгийн ............... суманд төрсөн, ....... настай, ........, ............ боловсролтой, мэргэжилгүй, ........н, ам бүл ......, эхнэрийн хамт ...........аймгийн .......... сумын ........... баг, .......... гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй ........ овогт Т.......-ын Б, /РД:................/.

Хоёр. Яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга:

Яллагдагч .......... овогтой ..........-ын ...........нь 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдөр ........... аймгийн ............. сумын ........... багийн нутаг дэвсгэрт байрлах ........... гэх газрын орчимд хохирогч буюу .............. аймгийн ............... сумын газрын даамал Б.Ш-г ........ аймгийн ................ сумын Засаг даргын 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/........ дугаартай захирамжийн дагуу хадлангийн газар хуваарилах албан үүрэг гүйцэтгэж байгаатай нь холбогдуулан “бага хэмжээтэй газар олгосон” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар зүүн хацар, чих орчим руу гараараа цохиж хохирогчийн биед тархи доргилт, зүүн чамархай, хацар, зүүн чих орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлт/

           ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч .......... овогтой ..........-ын ...........нь 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдөр ........... аймгийн ............. сумын ........... багийн нутаг дэвсгэрт байрлах ........... гэх газрын орчимд хохирогч буюу .............. аймгийн ............... сумын газрын даамал Б.Ш-г ........ аймгийн ................ сумын Засаг даргын 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/........ дугаартай захирамжийн дагуу хадлангийн газар хуваарилах албан үүрэг гүйцэтгэж байгаатай нь холбогдуулан “бага хэмжээтэй газар олгосон” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар зүүн хацар, чих орчим руу гараараа цохиж хохирогчийн биед тархи доргилт, зүүн чамархай, хацар, зүүн чих орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон уг мэдүүлгийг баталсан гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг шалгах хугацааг сунгах тухай “мөрдөн шалгах ажиллагааг явуулах албаны даргын тогтоол, цагдаагийн байгууллагад иргэнээс /өөрийн биеэр/ гаргасан өргөдөл гомдлын хяналтын хуудас, хохирогч Б.Ш-ийн 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл (хх-н 1-4 дүгээр хуудас), хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 6-9 хуудас/, хохирогч Б.Ш-гийн мэдүүлэг (хх-ийн 13-15 дугаар хуудас), гэрч Ж.Ө-ын мэдүүлэг (хх-ийн 17 дугаар хуудас), гэрч Н.Э-ийн мэдүүлэг (хх-ийн 19-р хуудас), гэрч Ц.Э-ын мэдүүлэг (хх-ийн 21-р хуудас), Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн шинжээчийн 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ГОС0725/.... дугаартай дүгнэлт (хх-ийн 26-27 дугаар хуудас), шинжээч Л.Ж-ын мэдүүлэг (хх-ийн 30-31 дүгээр хуудас), ....................... эмнэлэгийн “Эмчийн үзлэгийн хуудас” (хх-ийн 36-38 дугаар хуудас), шүүгдэгч Т.Б-ын иргэний үнэмлэхний лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 40-47 дугаар хуудас), шүүгдэгч Т.Б-ын Төрийн банк ХХК-ийн мөнгөн шилжүүлэг “Эрүүл мэндийн даатгалын санд 85,180 төгрөгийг тушаасан баримт” (хх-ийн 50 дугаар хуудас), иргэн аж ахуйн нэгжид хадлангийн газар ашиглуулах гэрээний хуулбар (хх-ийн 53-59 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгагдсан бөгөөд яллах тулаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримт, нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж, уг гэмт хэргийг Т.Б үйлдсэн болох нь эргэлзээгүй, хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч Т.Б нь өөрт холбогдох  хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг, хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас хохирогчид эмчилгээний зардал 1,300,000 төгрөгийг төлсөн ба хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх болно гэснийг шүүгдэгч төлөхөө илэрхийлсэн тул шүүгдэгчийг шууд учирсан хохирлыг төлсөн, хор уршигийг төлж арилгах болно гэдгээ илэрхийлсэн гэж үзэх буюу хохирогч иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг, Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогчид учирсан гэмтлийн эмчилгээнд гарсан зардал 85,180 төгрөгийг бүрэн төлсөн болохыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хохирогч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ ...цаашид гарах эмчилгээний зардалаа нэхэмжилнэ... гэснийг шүүгдэгч хүлээн зөвшөөрч төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон мэдээлэл болох биеийн байцаалтад малчин ажилтай гэсэн, энэ нь мөн хэргийн үйл баримтад тогтоогдсон малын хадлан бэлтгэх талбайн маргаанаас үүдсэн зэрэг нь түүнийг мал аж ахуй эрхэлдэг буюу тодорхой хэмжээний хөрөнгөтэй, нэхэмжлэлийг барагдуулах боломжтой гэж үзэхээр байна гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх ялын хэмжээ нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийлвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Т.Б нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

Иймд шүүгдэгч Т.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх ял шийтгэх эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б оногдуулсан торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй гэж үзсэн болно.

 

            Шүүгдэгч Т.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

Шүүгдэгч Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 , 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус  удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч ....... овогтой ...........-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Шүүгдэгч Т.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Т.Б нь хохирогч Б.Ш-д эрүүл мэндийн гэм хорын хохирол 1,300,000 төгрөгийг төлж барагдуулсан, хохирогч цаашид гарах эмчилгээний зардалаа иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг, цагдан хоригдсон хоноггүй, ба хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б 85,180 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч буюу .......... аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтэст төлсөн болохыг дурдсугай.

            7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

   8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Ц.ҮЙТҮМЭН