| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төртогтохын Энхмандах |
| Хэргийн индекс | 306/2025/0114/э |
| Дугаар | 2025/ШЦТ/115 |
| Огноо | 2025-11-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Ануужин |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 2025/ШЦТ/115
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,
нарийн бичгийн дарга П.Энхбат,
улсын яллагч Б.Ануужин,
шүүгдэгч ....нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн .... овогт .... .... холбогдох эрүүгийн 2517000000108 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ...оны ... дугаар сарын ...нд ...аймгийн ...суманд төрсөн, ..настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, .... мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл .., ... хамт ..., ... дугаар баг, ... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх .... овогт .... .... /РД:ЕЙ02253015/,
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч .... овогтой .... .... нь 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өглөө 05-06 цагийн үед Г... аймгийн ... сумын ... баг, ... тоотод байх иргэн ....гэрийн үүд хэсэгт хохирогч ....“худал ярьсан” гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь цохих, цамцыг заамдаж боох зэргээр зодож биед нь зүүн нүдний зовхинд, салстанд, хүзүүнд цус хуралт, зүүн хацарт зөөлийн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ....нь 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өглөө 05-06 цагийн үед ...аймгийн ...сумын .., ... тоотод байх иргэн ....гэрийн үүд хэсэгт хохирогч ....“худал ярьсан” гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь цохих, цамцыг заамдаж боох зэргээр зодож биед нь зүүн нүдний зовхинд, салстанд, хүзүүнд цус хуралт, зүүн хацарт зөөлийн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/,
2. Хохирогч ....“...Би 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 18 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас вагоноор Говьсүмбэр аймаг руу явсан. Тэгээд 09 дүгээр сарын 16-ны өдрийн 04 цагийн орчимд Чойр өртөө дээр ирсэн. Тэгээд намайг тухайн өртөө дээрээс найзууд болох ...., .... болон ....ын найз залуу .... тосож авсан ба тухайн газар байх үедээ ...., .... хоёр нь хоорондоо хэрэлдэж улмаар .... түрүүлээд яваад өгсөн. Дараа нь ...., .... бид 3 ....ын найз гэх .... гэрт нь очсон. Тэгээд... 05 цагийн орчимд .... нь бид нарын байсан гэрт ганцаараа орж ирээд ....ыг хүнтэй хардаж муудалцаад байсан ба бид нар гэрээс гарч гэрийн гадаа хоорондоо ярилцаж байтал .... нь байшингаас гарч ирээд эхлээд ....ын нүүрийг нь мангасдаж түүнийг газар унагаасан, дараа нь тэр хоёрыг салгах гэж байсан. Бид хоёрын ....ийн үсийг нь барьж байгаад түүний хөлийг нь хавирч газар унагаасан ба тухайн үед ....тай хамт явж байсан түүний ах болох .... хашаа руу орж ирээд бид хэдийг салгах гээд дүү .... бид хоёрын дундуур орж салгах гэж байсан. Тухайн үед .... ах миний хөлийн шилбэ орчимд 1 удаа өшиглөсөн ба түүнээс болж .... ах уурлаж ....ыг цохих гэж байхдаа хажууд нь зогсож байсан миний зүүн нүд рүү гарынхаа тохой хэсгээрээ хүчтэй цохисон...тэр хэдийг салгах гэж байх явцад миний нүүр мөн биед нь цохигдсон юм... надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/,
3. Хохирогч А.....ын “...2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 00:50 цагийн орчимд Говьсүмбэр аймагт Дорноговь аймгийн Сайншанд сумаас вагоноор ирсэн найз ....ийг тосож авахаар найз залуу ....ын хамт Чойр өртөө дээр очсон... .... бид хоёр хувийн шалтгааны улмаас хоорондоо маргалдаж улмаар .... нь миний хацар луу гараараа 1 удаа алгадсан... тэгээд .... гэрт байх үед өглөөний 05:00 цагийн орчимд .... нь намайг олж ирээд “Эрэгтэй хүний гэрт байсан” гэх шалтгааны улмаас хэрүүл хийж байгаад гэрийн гадаа ...., ...., .... бид дөрөв гарсан ба гэрийн гадаа байх үед бид хоёр хоорондоо хэрэлдэж нэг мэдсэн чинь .... нь миний зүүн хацар луу гараараа хүчтэй түлхсэн ба би тэнцвэр алдаад газар уначихсан... хашаан дотор .... гэх ....ын төрсөн ах нь ороод ирчихсэн .... болон .... хоёрын дунд тэр хоёрыг салгаж байх шиг байсан дараа нь .... ах .... байшин руу орж байх шиг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/,
4. Хохирогч ....“...Би 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр .... гэр болох С::: сумын 1 дүгээр баг ... тоот гэрт нь .... бид хоёр хамт унтаж байсан. Тэгээд нэг сэрсэн чинь гэр дотор ...., ...., .... нар ирчихсэн байсан. Тухайн үед ойролцоогоор 05:00 цаг болж байсан ба удалгүй гаднаас .... орж ирсэн ба гэрээс зөрөөд ...., ...., .... нар гарсны араас .... ах ямар нэгэн үг хэлэлгүй шууд дагаад гарч явсан. Гэрийн гадаа байхдаа .... нь тухайн 3 охинтой маргалдан хэрэлдэж байсан ба байшин дотор байсан надад тухайн дуу нь сонсогдож байсан, би тэр хэдийг болиулах санаатай байшингаас гарах гэсэн ба тухайн байшингийн үүдний амбаар хэсэгт ....ын төрсөн ах .... гэх ахтай таарсан ба тэр ах надад хэлэхдээ “Дүүгийн найз охин танайд байсан талаар яагаад худлаа хэлсэн юм бэ?” гэж хэлээд шууд миний зүүн нүд орчмын хэсэг рүү гараараа цохисон, би газар унасан ба миний цамцны зах хэсгээс татахдаа миний хүзүүг бас хумсаараа бага зэрэг зүсчихсэн... Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/,
5. Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн ГОС0725/205 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
- ....биед зүүн нүдний зовхинд, салстанд, хүзүүнд цус хуралт, зүүн хацарт зөөлийн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
- Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлийн улмаас хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
- Зүүн нүдний зовхинд, салстанд, хүзүүнд цус хуралт гэмтэл нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
- Зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлыг зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй.
- Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
Дүгнэлт гаргасан: Ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 46-47 дугаар хуудас/,
5. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-19 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 73 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч У....., ...., А..... нарын мэдүүлэг, Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн ГОС0725/205 дугаартай шинжээчийн дүгнэлт, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч ....нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба шүүгдэгч О..... эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Түүнчлэн прокуророос шүүгдэгч О.....ын үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг нь түүний үйлдэлд тохирсон, шүүгдэгч ....нь шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй өөрийгөө өмгөөлж оролцож гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокуророос сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрснийг тус тус дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ....эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч О.....ын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч ....нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаварыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч О..... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүхээс дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О..... оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 төгрөгөөр торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоолоо.
Шүүгдэгч ....нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч ....нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч .... овогт .... ....ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч О.....ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О..... оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч ....нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч ....нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О..... урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХМАНДАХ