Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 184/ШШ2023/01400

 

 

 

 

 

 

 

                               2023         04            06

                               *******4/ШШ2023/01400

              

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ариунболд даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, ******* 2 байр, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт *******гийн ******* /РД:*******/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүрэг, 4 дүгээр хороо, ******* хотхон, дугаар байр, тоот хаягт оршин суух овогт ын /РД:/-д холбогдох,

Орон сууц албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., хариуцагчийн өмгөөлөгч С., гэрч Т., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... С.******* миний бие ******* дүүргийн 4 дүгээр хороо Толгойт хотхон, ЗЗ дугаар байр, тоот Ү- дугаарт бүртгэлтэй 43,6 м.кв 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч юм. Би өөрийн өмч хөрөнгөө барьцаалж “ ” ХЗХ-с зээл авч байсан бa зээлээ буцаан төлөөд явж байсан. Би өөрийн өмчийн байранд хүн оруулаад амьдруулсан талаар 2022 онд одоогийн амьдарч байгаа Л. надад холбогдуулж шүүхэд нэхэмжлэл гаргах үед мэдсэн. Миний нэр дээр олон орон сууц байдаг тийм учраас нэг бүрчлэн яваад шалгаад байдаггүй байсан. тоот орон сууцанд Л. нь өөрөө дур мэдэн Т.тай зээлийн гэрээ гэгчийг байгуулж миний орон сууцанд орж амьдарсан байна лээ. Би одоо “ ” ХЗХ-той байгуулсан зээлийн гэрээний үүрэгт тоот орон сууцаар барьцааг хангуулах ёстой байтал Л. уг байрыг чөлөөлж өгөхгүй өнөөдрийг хүртэл хохироож байна. Л. нь одоо Т.т холбогдуулан зээлийн гэрээ байгуулж өгсөн мөнгөтэй холбоотойгоор ******* дүүргийн иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж улмaap иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа. Иймд Л. нь өөрийн нэр дээр бус миний өмч хөрөнгийг хууль бусаар ашиглаад олон сар болсон тул би өөрийн өмч хөрөнгө болох ******* дүүргийн 4 дүгээр хороо Толгойт хотхон, ЗЗ дугаар байр, тоот Ү- дугаарт бүртгэлтэй 43,6 м.кв 2 өрөө орон сууцнаас Л.Ренчинбямбыг албадан чөлөөлүүлэх хүсэлтэй байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... С.******* нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар ******* дүүргийн 4 дүгээр хороо Толгойт хотхоны дугаар байр тоот Ү- дугаарт бүртгэлтэй 43,6 м.кв 2 өрөө орон сууц Л.Ренчинбямбын хууль бус эзэмшилд байгаа тул албадан чөлөөлж өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Тус нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь Л. нь С.*******гийн өмчлөлийн гэх ******* дүүрэг, 4 дүгээр хороо, Толгойт хотхоны дугаар байрны тоот хаягт байрлах 43,6 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг нийт 51,000,000 төгрөгөөр худалдан авахаар 20******* оны 10 дугаар сард харилцан тохиролцож, 20******* оны 10 дугаар сарын 22-ны өдөр түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.тай “Худалдах, худалдан авах гэрээ”-г амаар байгуулсан.

Тохиролцсон ёсоор Л. нь орон сууц худалдах худалдан авах гэрээний төлбөрт 24,000,000 төгрөгийг 20******* оны 10 дугаар сарын 22-ны өдөр Т.т бэлнээр төлж, мөнгө хүлээлцсэн тухай баримтыг ******* дүүргийн тойргийн нотариатаар батлуулсан. Ийнхүү үлдэгдэл мөнгөө cap болгоны 22-нд өгөхөөр тохиролцож, Л. нь 20******* оны 10 дугаарс арын 08-ны өдөр 2,350,000 төгрөг, 20******* оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 1,125,000 төгрөг, 20******* оны 12 дугаар сарын 22-ны өдөр 3,000,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 2,950,000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 1,500,000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 2,000,000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 2,525,000 төгрөг, буюу дансаар 15,450,000 төгрөг, бэлнээр 24,000,000 төгрөг, нийт 39,450,000 төгрөгийг Т.т өгсөн. Гэтэл Т. болон С.******* нар нь ******* дүүрэг, 4 дүгээр хороо, Толгойт хотхоны дугаар байрны тоот хаягт байрлах 43,6 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 20******* оны 07 дугаар сарын 20-ны өдөр “ ” ХЗХ-д гишүүнээр элсэж, 35,000,000 төгрөгийг зээлж, дээрхи үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд тавьсан байсан болохыг Л. нь 2019 оны 01 дүгээр сард олж мэдсэн. Улмаар Л.Ренчинбямбын зүгээс үлдэгдэл төлбөрөө төлж, орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэхээр хариуцагчид хандсан боловч ''Зах зээлийн үнэ ханш нэмэгдсэн, эдийн засгийн уналт удаан хугацаагаар үргэлжилж тэр үнээрээ өгөхөд хүндрэлтэй байна” гэх хариу өгсөн тул Л. нь шүүхэд нэхэмжлэл гаргахад ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2022/008******* дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг баримтлан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Ийнхүү хариуцагчийн зүгээс орон сууцны төлбөрт 39,450,000 төгрөгийг авсан хэрнээ өнөөдрийг хүртэлх хугацаанд орон сууц худалдах худалдан авах гэрээг бичгээр байгуулахгүй хугацаа алдуулж, цаашид орон сууцыг миний өмчлөлд шилжүүлэхгүй гэх тайлбарыг гаргасаар байна. Гэтэл С.******* нэхэмжлэлийн үндэслэлдээ “Л. нь өөрөө дур мэдэн Т.Улаанбаатартай зээлийн гэрээ байгуулж миний орон сууцад орж амьдарсан... өөрийн нэр дээр бус миний өмч хөрөнгийг хууль бусаар ашиглаад олон cap болсон тул би өөрийн өмч хөрөнгө болох ******* дүүргийн 4 дүгээр хороо Толгойт хотхон, дугаар байр тоот Ү- дугаарт бүртгэлтэй 43,6 кв 2 өрөө орон сууцнаас Т.Ренчинбямбыг албадан чөлөөлүүлэх хүсэлтэй байна” гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Мөн түүнчлэн дээр дурдсан гэрээгээр тохиролцсон хуваарийн дагуу орон сууцны төлбөрийг cap бүрийн 22-ны өдөр төлж байсан. Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т “Төлөөлөгч төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд, түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бөгөөд уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болно” гэж заасны дагуу Л.Ренчинбямба нь С.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.тай харилцан тохиролцож төлбөрийг төлж байсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3. Хэрэгт авагдсан нотлох баримтууд:

3.1. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан баримт: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2022/008******* дугаар шийдвэр, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2022/ дугаар шийдвэр, улсын бүртгэлийн Ү- дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, С.*******гаас Д.д олгосон итгэмжлэл,

3.2. Хариуцагч талаас шүүхэд гаргасан баримт: хариу тайлбар, Л.ас Б.д олгосон итгэмжлэл, 20******* оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Мөнгө хүлээлцсэн тухай хэлцэл, 2019 оны 12 дугаар сарын *******-ны өдөр С.*******гаас Т.т олгосон итгэмжлэл, Л.Ренчинбямбын хаан банкны депозит дансны хуулга, ******* дүүргийн Прокурорын газрын 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн дугаартай Прокурорын тогтоол, ******* дүүргийн Прокурорын газрын 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн дугаартай Хариу мэдэгдэх хуудас, Улсын ерөнхий прокурорын 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 1/ дугаартай Хариу мэдэгдэх хуудас, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШЗ2022/ дугаартай Иргэний хэрэг үүсгэх тухай захирамж, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШЗ2023/0*******41 дугаартай захирамж, Л.Ренчинбямбын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хувь, Орчлон-2 СӨХ-ны тодорхойлолт, ******* дүүргийн 4 дүгээр хорооны засаг даргын тодорхойлолт.

3.3 Шүүхийн журмаар цуглуулсан баримтууд: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн журмаар цуглуулсан нотлох баримтгүй болно.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.*******гаас хариуцагч Л.д холбогдуулан “******* дүүргийн 4 дүгээр хороо Толгойт хотхон дугаар байр тоот Ү- улсын бүртгэлтэй 43.6 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг Л.Ренчинбямбын хууль бус эзэмшлээс албан чөлөөлүүлэх тухай” нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч Л. нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргадаг.

Шүүхээс С.*******гийн нэхэмжлэлтэй хариуцагч Л.д холбогдох “******* дүүргийн 4 дүгээр хороо Толгойт хотхон дугаар байр тоот Ү- улсын бүртгэлтэй 43,6 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг Л.Ренчинбямбын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Ийнхүү шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг үндэслэн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэсэн болно.

1. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч С.*******гаас хариуцагч Л.д холбогдуулан “******* дүүргийн 4 дүгээр хороо Толгойт хотхон дугаар байр тоот Ү- улсын бүртгэлтэй 43.6 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг Л.Ренчинбямбын хууль бус эзэмшлээс албан чөлөөлүүлэх тухай” нэхэмжлэлийг шүүхэд гаргадаг бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэлийн хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Л. нь С.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.тай 20******* оны 10 дугаар сарын 22-ны өдөр ******* дүүргийн 4 дүгээр хороо Толгойт хотхон дугаар байр тоот байршилтай 43.6 м.кв талбайтай 2 өрөө орон сууц худалдаж авахаар тохиролцож, урьдчилгаа төлбөрт 24,000,000 төгрөгийг төлж, Т.ын дансаар 15,450,000 төгрөгийг удаа дараа шилжүүлэн нийт 39,450,000 төгрөгийг төлж барагдуулсан. Орон сууцыг 51,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож хэлцэл хийж урьдчилгаа 24,000,000 төгрөгийг төлсөн. Иймд ******* дүүргийн 4 дүгээр хороо Толгойт хотхон дугаар байр тоот байршилтай 43.6 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг Л. хууль бусаар эзэмшээгүй, С.*******гаас олгосон итгэмжлэлийн дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.тай худалдах, худалдан авах гэрээг байгуулсан” гэж маргадаг.

Хариуцагч Л. нь Т.тай “20******* оны 10 дугаар сарын 22-ны өдөр ******* дүүргийн 4 дүгээр хороо Толгойт хотхон дугаар байр тоот байршилтай 43.6 м.кв талбайтай 2 өрөө орон сууц худалдаж авахаар тохиролцож, урьдчилгаа төлбөрт 24,000,000 төгрөгийг төлсөн” талаарх хэлцэл гэсэн нэртэй мөнгөн хүлээлцсэн баримтыг үйлдсэн байна. Энэхүү хэлцэл нэртэй мөнгө хүлээлцсэн баримт үйлдэгдсэн өдрөөс хойш 1 жил 2 сарын дараа буюу 2019 оны 12 дугаар сарын *******-ны өдөр нэхэмжлэгч С.*******гаас Т.т ******* дүүргийн 4 дүгээр хороо Толгойт хотхон дугаар байр тоот байршилтай 43.6 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг худалдах, арилжих... эрхтэй итгэмжлэлийг нотариатаар батлууж Т.т итгэмжлэл өгсөн нь дээрх Л. нь Т.тай “20******* оны 10 дугаар сарын 22-ны өдөр мөнгөн хүлээлцсэн” гэх хэлцэлтэй хамааралтай гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Иргэний хуулийн  243 дугаар зүйлийн 243.1-т “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасантай зөрчилдөж байна. Учир нь ******* дүүргийн 4 дүгээр хороо Толгойт хотхон дугаар байр тоот байршилтай 43.6 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгч нь С.******* гэж Улсын бүртгэлийн Үл хөдлөх хөрөнгийн лавлагаагаар /хх-10/ тогтоогдож байх бөгөөд Л. нь орон сууцны өмчлөгч С.*******тай худалдах, худалдан авах гэрээ, хэлцлийг хийгээгүй нь дээрх хуульд заасан худалдагчтай гэрээ хэлцэл хийх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Харин Т. нь Л.тай мөнгө хүлээлцсэн хэлцэл хийх үед орон сууцны өмчлөгч С.*******гаас Т.т итгэмжлэл олгогдоогүй байх тул ******* дүүргийн 4 дүгээр хороо Толгойт хотхон дугаар байр тоот байршилтай 43.6 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг С.******* Л. хоёр худалдахаар харилцан тохиролцож, худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй юм.

Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-т “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй”, 109.2-т “Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана” гэж зааснаар нэхэмжлэгч С.******* хариуцагч Л. нарын хооронд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шилжүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, С.*******гаас Т.т 2019 оны 12 дугаар сарын *******-ны  өдөр олгосон үл хөдлөх эд хөрөнгө худалдах, арилжих... итгэмжлэл нь ******* дүүргийн 4 дүгээр хороо Толгойт хотхон дугаар байр тоот байршилтай 43.6 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг С.*******гийн хүссэн үнээр бусдад худалдан борлуулах зорилготой итгэмжлэл байх бөгөөд Л.д худалдах эрхийг дан ганц олгосон итгэмжлэл гэж ойлгож болохгүй ба энэ нь шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., гэрч Т. нарын тайлбараар мөн тогтоогдож байна.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.ын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт “С.*******гаас Т.т 2019 оны 12 дугаар сарын *******-ны  өдөр олгосон үл хөдлөх эд хөрөнгө худалдах, арилжих... итгэмжлэл өгөхдөө “ хадгаламж, зээлийн хоршоонд 20******* оны 07 дугаар сарын 20-ны өдөр 35,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулахад хамтран зээлдэгчээр Т. гарын үсэг зурж зээл авсан. Зээлийн барьцаанд С.*******гийн өмчлөлийн маргаан бүхий ******* дүүргийн 4 дүгээр хороо Толгойт хотхон дугаар байр тоот байршилтай 43.6 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалсан бөгөөд зээлээ төлж чадахгүй нөхцөл байдлын улмаас энэхүү орон сууцыг худалдан борлуулах зорилгоор итгэмжлэлийг Т.т өгсөн. Шүүхийн шийдвэрээр С.*******гаас 22,931,000 төгрөгийг гаргуулж, барьцааны үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн” гэж тайлбарладаг бөгөөд энэ нь ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 1755 дугаартай шийдвэрээр /хх-7-9х/, гэрч Т.ын шүүх хуралдаанд өгсөн “Би С.******* эгчид хэлэхгүй Л.д орон сууцыг зарна гээд 39,000,000 төгрөг авсан тэр мөнгөнөөс С.******* эгчид өгөөгүй, С.******* эгч Л.ас мөнгө авсныг сүүлд мэдсэн” гэсэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. шүүх хуралдаанд гаргасан “С.******* Т.ыг орон сууцанд Л.Ренчинбямбыг оруулж түүнээс мөнгө авсан гэдгийг 2022 онд ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчаар татагдаж ирээд мэдсэн” гэсэн тайлбараар тус тус тогтоогдож байна.

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж зааснаар ******* дүүргийн 4 дүгээр хороо Толгойт хотхон дугаар байр тоот байршилтай 43.6 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч С.******* тул Л.Ренчинбямбыг орон сууцны шударга өмчлөгч гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөн ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2022/008******* дугаартай Л.Ренчинбямбын нэхэмжлэлтэй, хариуцагч Т., С.******* нарт холбогдох иргэний хэргийн шийдвэрийн тогтоох хэсэгт “Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн ******* дүүргийн 4 дүгээр хороо Толгойт хотхон дугаар байр тоот байршилтай 43.6 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн Л.Ренчинбямбын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр Л. нь уг орон сууцны хууль ёсны эзэмшигч үзэх боломжгүй байна.

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” 106 дугаар зүйлийн 106.1 “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч С.******* нь өөрийн өмчлөлийн ******* дүүргийн 4 дүгээр хороо Толгойт хотхон дугаар байр тоот байршилтай 43.6 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг Л.Ренчинбямбын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх шаардах эрхтэй байна.

Иймд нэхэмжлэгч С.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн болно.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нараас С.*******, Т. нар нь хариуцагч Л.Ренчинбямбыг залилан мэхлэж хохироосон гэж шүүх хуралдаанд нэхэмжлэгч талтай мэтгэлцдэг боловч энэ нь ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2022/008******* дугаартай шийдвэр /хх-3-6х/, ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2022/ дугаартай шийдвэр /хх-7-9х/, Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа /хх-10х/, Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газрын 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 2520 дугаартай Прокурорын тогтоол /хх-26х/, Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газрын 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн дугаартай хариу мэдэгдэх хуудас /хх--28х/, Улсын Ерөнхий Прокурорын газрын 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 1/ дугаартай хариу мэдэгдэх хуудас /хх-29х/ зэрэг баримтаар тус тус няцаагддаг.

Мөн нэхэмжлэгч Л. нь ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчаар анх Т.ыг, мөн хамтран хариуцагчаар С.*******г татаж орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ, хэлцлийн улмаас учирсан хохиролд 81,769,260 төгрөг нэхэмжилсэн байх бөгөөд энэ нь ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШЗ2022/ дугаартай захирамж /хх-81х/, ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШЗ2023/0*******41 дугаартай захирамж /хх-82-84х/, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хувь /хх-85-86х/ зэрэг баримтуудаар тогтоогддог, хариуцагч Л. нь орон сууцыг худалдан авахаар Т.т өгсөн, шилжүүлсэн 39,450,000 төгрөг, түүнээс учирсан хохирлыг нэмж нэгтгэн 81,769,260 төгрөгийг Т.аас нэхэмжилсэн байгаагаас үзэхэд нэхэмжлэгч С.*******тай хуулийн шаардлагад нийцсэн худалдах-худалдан авах гэрээг байгуулаагүй гэж үзэхээр байна.

Мөн гэрч Т. шүүх хуралдаанд “би Л.ас авсан 39,450,000 төгрөгийг өөрөө зарцуулсан, С.*******д өгөөгүй, одоо С.*******д өгөх өр авлагын асуудал байгаа” гэж тайлбарласан болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч нэхэмжлэгч С.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.ас 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.*******д олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 1******* дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* дүүргийн 4 дүгээр хороо Толгойт хотхон дугаар байр тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү- дугарт бүртгэлтэй 43,6 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг Л.Ренчинбямбын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч нэхэмжлэгч С.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.ас 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний Хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Т.АРИУНБОЛД