| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2017/0045/Э |
| Дугаар | 45 |
| Огноо | 2017-04-28 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Т.Төмөртулга |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 45
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,
нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг,
улсын яллагч Т.Төмөртулга,
шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Чулуунбат,
хохирогч Ө.*******,
шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн ******* овогт Болдын *******т холбогдох 2017 0108 0073 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 1992 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Налайх дүүрэгт төрсөн,******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах, дүүгийн хамтаар *******,******* тоотод оршин суух,
урьд Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2013 оны 05 дугаар сарын*******-ний өдрийн 44 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан түүнд оногдуулсан 2 жил хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
мөн Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 402 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон, регистрийн ******* дугаартай, ******* овогт Болдын *******.
Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүрэг 4 дүгээр хороо Алтайн 29 дүгээр гудамж 1 тоотод 2017 оны 02 дугаар сарын 28-ны орой Ө.Бат-Эрдэнийг ахын дүү гэж дуудлаа гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар нүүр хэсэгт нь цохиж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.******* нь 2017 оны 02 дугаар сарын 28-ны орой 23 цагийн үед ******* тоотод Б., Б.Эрдэнэбаяр нартай согтууруулах ундаа хэрэглэж байх үед нь орж ирсэн хохирогч О.Бат-Эрдэнийг “ахын дүү” гэж дуудлаа гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний нүүр хэсэгт цохиж тархи доргилт, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, зүүн дээд 2-р шүдний эмтрэл, доод урууланд язрал зэрэг бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******ын өгсөн: “2017 оны 02 дугаар сарын дундуур найз нартайгаа 0,5 шилтэй архи уугаад сууж байсан чинь ******* гаднаас орж ирсэн. Баруун гараас нь цус гарсан байсныг 00 цаас аваад арчсан. Тэгээд ******* “ахын дүү нар архи ууж байгаа юм уу” гэхээр нь таньд ямар хамаатай юм гээд маргалдаад нүүр лүү нь цохисон” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ө.Бат-Эрдэний өгсөн: “Би найзындаа орчихоод явж байгаад ахын гэрт нь орсон чинь гурвуулаа 0,5 литрийн шилтэй архи уугаад сууж байсан. Тэгэхээр нь би “ахын дүү нар архи уугаад ууж байгаа юм уу” гэсэн чинь “танд ямар хамаатай юм” гээд *******тай маргалдсан. ******* миний нүүр лүү цохисон” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.*******ын өгсөн “Би 2017 оны 02 дугаар сарын 28-ны орой 22 цаг өнгөрч байхад найз Отгоотой хамт Налайх дүүргийн 4 дүгээр хороо Нисэхийн тэнд нэг айлд /хаягийг нь мэдэхгүй/ очоод Отгоо, бид гурав 1 шил 0,5 литрийн архи аваад хувааж уугаад дараа нь дахин нэг шил 0,75 литрийн архи авч ирээд задлаад нэг, нэг татчихаад байж байсан чинь гаднаас гийн ах нь ******* гэх залуу орж ирсэн юм. Тэгээд бид нар үлдсэн архиа хувааж ууж байсан. Нэг мэдсэн чинь тасарчихсан, маргааш өглөө нь гийн гэрт сэрсэн юм. Тэгээд сэрээд байж байтал гаднаас ******* орж ирээд “одоо босч байгаа юм уу” гээд хэлчихээд гараад явсан ба тэгсэн чинь Отгоо намайг “чи Бат-Эрдэнийг зодчихсон юм биш үү” гэхээр нь “би тэр талаар юу ч санахгүй байна” гэж хэлсэн. ” гэх мэдүүлэг,
/хх-ийн*******-25 дугаар тал/
Мөрдөн байцаалтад хохирогч Ө.Бат-Эрдэнийн өгсөн “Би 2017 оны 02 дугаар сарын 28-ны шөнө 23 цаг өнгөрч байх үед Налайх дүүргийн 4 дүгээр хороо Нисэхээс найз /хаягийг нь тодорхой мэдэхгүй/ Тавагаагийн гэрээс гараад явж байхад Тавагаагийн хажууханд хүргэн дүү гийн гэрт /хаягийг нь мэдэхгүй/ орсон юм. Тэгсэн чинь гийн гэрт *******, , Отгоо нар 0,5 литрийн архи уугаад сууж байсан. Тэгэхээр нь “ахын дүү нар архи ууж болж байгаа юм уу” гэхэд ******* гэх залуу нь “юу гэнэ ээ ахын дүү гэсэн үү” гэхээр нь “архи ууж болж байгаа юм уу” гэсэн чинь “ахын дүү гээд юу яриад байгаа юм” гэж хэлээд босч ирээд миний баруун нүд рүү нэг удаа гараараа цохисон. Тухайн үед манай хүргэн дүү орон дээр унтчихсан байсан ба Отгоо сэрүүн намайг ******* цохиж зодсон талаар бүгдийг нь харсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад мэдэгдсэн.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 6-8 дугаар тал/
Мөрдөн байцаалтад гэрч Б.ын өгсөн “2017 оны 02 дугаар сарны 28-ны орой 23 цаг өнгөрч байх үед Налайх дүүргийн 4 дүгээр хороонд тай хамт гэрт нь байж байтал гаднаас ******* уучихсан халамцуу орж ирээд бид 3 нэг шил 0,75 литрийн архи задлаад уугаад сууж байтал орон дээр унтаад үргэлжлүүлээд ******* бид 2 архиа ууж байхад гаднаас Бат-Эрдэний зүүн гар нь цус болчихсон орж ирсэн. Тэгээд орж ирээд “00-ын цаас байна уу” гэхээр нь авч өгсөн чинь “ахын дүү нар архи уугаад л байна уу” гээд агсам тавиад байхаар нь ******* босоод цохих гэхээр нь “боль” гэж суулгаад юм ярьж байгаад г босгоод хамт гараад найз охин дээрээ очоод 20,000 төгрөг өгчхөөд ойролцоогоор 20-30 минутын дараа буцаад гийн гэрт ортол *******, ******* нар хоорондоо юм ярьчихсан, ******* нь *******т цохиулаад шүдээ хугалчихсан гээд сууж байсан. Тэгээд би *******ыг авч гараад бөөлжүүлчихээд буцаад ортол ******* зөрөөд гараад яваад өгсөн.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 10 дугаар тал/
Мөрдөн байцаалтад гэрч Б.Эрдэнэбаярын өгсөн “2017 оны 02 дугаар сарны 28-ны орой 23 цаг өнгөрч байх үед Налайх дүүргийн 4 дүгээр хороо Алтайн 29-01 тоотод *******, Отгоо бид 3 1 шил 0,75 литрийн архи хувааж уугаад сууж байтал хаалга нүдэхээр нь онгойлгосон чинь ******* орж ирээд хүнтэй маргалдаад гэж хэлээд орж ирсэн ба тухайн үед ам хэсэг нь жаахан цус болчихсон байсан. Тэгээд Отгоо бид 2 гараад нэг хүнд 20,000 төгрөг өгчхөөд буцаад ороод иртэл *******, ******* нар хоорондоо маргалдчихсан байсан ба Бат-Эрдэнийг ******* цохисон байдалтай сууж байсан. Тэгээд л би шууд унтаад өгсөн.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 12 дугаар тал/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн №08шэ/115 дугаар:
1. Бат-Эрдэний биед тархи доргилт, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, зүүн дээд 2-р шүдний эмтрэл, доод урууланд язрал гэмтэл тогтоогдлоо
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт,
/хх-ийн 14 дүгээр тал/
Оршин суугаа хаягийн тодорхойлолт,
/хх-ийн 33 дугаар тал/
Иргэний үнэмлэхийн лавлагаа,
/хх-ийн 34 дүгээр тал/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,
/хх-ийн 44 дүгээр тал/
Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2013 оны 05 дугаар сарын*******-ний өдрийн 44 дүгээр шийтгэх тогтоолын хуулбар,
/хх-ийн 38-39 дүгээр тал/
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 402 дугаар шийтгэх тогтоолын хуулбар,
/хх-ийн 41-43 дугаар тал/ зэрэг хэрэгт хамааралтай Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Харин шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Чулуунбат шүүх хуралдааны шүүмжлэлийн шатанд “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэгт зааснаар тэнсэж хянан харгалзсан, ...мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт зааснаар хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн, ялгүй болгосон, ...Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учирсан хохирлоо бүрэн төлсөн, гэмт хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна” гэсэн өмгөөллийн үгийг хүлээн авах боломжгүй байна.
Учир нь Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2013 оны 05 дугаар сарын*******-ний өдрийн 44 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан түүнд оногдуулсан 2 жил хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсаныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж, Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 402 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сарын хугацаа өнгөрөөгүй байхад дахин гэмт хэрэг үйлдсэн зэргээс үзэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Ял, эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруутай этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон байна.” гэсэн зарчимтай нийцэхгүй гэж шүүх үзлээ.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.*******т ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг барагдуулсныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдал тооцсон болно.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ******* овогт Болдын *******ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.*******т Эрүүгийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дугаар зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т оногдуулсан 2 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгасугай.
4. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.*******т урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ