Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 184/ШШ2023/01531

 

 

 

 

 

 

 

                               20*******         04            17

                               184/ШШ20*******/01531

              

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ариунболд даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дугаар хороо, Зүүн ард аюуш *******-13, ******* тоот хаягт оршин суух ******* овогт *******ийн *******-******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: дүүрэг, дугаар хороо, хороолол, дүгээр байр, 10 давхар, тоот хаягт байрлах “” ХХК /РД:/-д холбогдох,

Гэрээний үүрэгт 27,836,*******0 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дуламсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... ******* овогтой *******-******* би барилга угсралтын ажилд хэрэглэдэг өөрийн өмчлөлийн 6 нэр төрлийн г “” ХХК-ийн захирал Б.т түрээслүүлсэн. Үүнд: 6 м өндөртэй 44 ширхэг г өдрийн 7040 төгрөгөөр, 5 м өндөртэй 30 ширхэг г өдрийн 4800 төгрөгөөр, З м өндөртэй 92 ширхэг г өдрийн 11,040 төгрөгөөр, 2 м өндөртэй 100 ширхэг г өдрийн 8000 төгрөгөөр, 1.5 м өндөртэй 97 ширхэг г өдрийн 7760 төгрөгөөр, 1 м өндөртэй 300 ширхэг г өдрийн 24,000 төгрөгөөр нийт 663 ширхэг г 2021 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр “” ХХК-д хүлээлгэн өгсөн. 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр “” ХХК-ийн захирал Б.тай дээрх 6 нэр төрлийн түрээсийн тооцоо нийлэхэд нийт түрээсийн төлбөр нь 27,836,*******0 төгрөг болсон байгаа. Миний зүгээс “” ХХК-ийн захирал ыг түрээсийн төлбөрөө төлөх асуудлаар удаа дараа хандаж, уулзсан боловч удахгүй төлбөрийг чинь өгнө гэсээр тодорхой үр дүнд хүрээгүй. Иймд “” ХХК-иас 27,836,*******0 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас тайлбар ирүүлээгүй болно.

3. Хэрэгт авагдсан нотлох баримтууд:

3.1. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан баримт: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, Ж.*******-Эрдэнийн иргэний үнэмлэхийн лавлагаа, итгэмжлэл, 2021 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Ж.*******-*******эс “” ХХК-д эд зүйл хүлээлгэн өгсөн орлого зарлагын баримт болон нэхэмжлэх, “” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШЗ2022/ дугаар захирамж, 2021 оны Турбаны түрээсийн дүн,

3.2. Хариуцагч талаас шүүхэд гаргасан баримт: Байхгүй.

3.3 Шүүхийн журмаар цуглуулсан баримтууд: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн журмаар цуглуулсан нотлох баримтгүй болно.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ж.*******-******* нь “” ХХК-нд холбогдуулан “27.836.*******0 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүхээс хариуцагч “” ХХК-ийн захирал Б.т 20******* оны 03 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан, хариуцагчаас хариу тайлбарыг хуульд заасан 14 хоногийн хугацаанд шүүхэд ирүүлээгүй ба 20******* оны 04 дүгээр сарын 10-ны өдөр шүүх хуралдаанаар хариуцагч “” ХХК-ийн захирал Б. нь “ар гэрийн гачигдалтай байх хугацаанд хариу тайлбарыг шүүхэд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гаргаж чадаагүй тул хариу тайлбарыг гаргаж мэтгэлцэх боломж олгох, хууль зүйн туслалцаа авах, нэхэмжлэгч талтай олон жилийн ажлын сайн харилцаатай тул эвлэрэн хэлэлцэх боломжтой байх тул шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд шүүхээс хариуцагчийн хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулж, шүүх хуралдааныг 20******* оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 09 цаг 00 минутад товлон зарласан боловч хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байна. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариуцагчийг эзгүйд шийдвэрлэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, хариуцагчийг эзгүйд шүүх хуралдааныг явуулсан болно.

 

Шүүхээс нэхэмжлэгч Ж.*******-Эрдэнийн нэхэмжлэлтэй хариуцагч “” ХХК-нд холбогдох “27,836,*******0 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Ийнхүү шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг үндэслэн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэсэн болно.

2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Ж.*******-******* нь “” ХХК-тай  2021 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр “Эд хөрөнгө хөлслөх гэрээ”-г амаар байгуулж, 2021 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 6 метр өндөртэй 44 ширхэг г өдрийн 7,040 төгрөгөөр, 5 метр өндөртэй 30 ширхэг г өдрийн 4,800 төгрөгөөр, 3 метр өндөртэй 92 ширхэг г өдрийн 11,040 төгрөгөөр, 2 метр өндөртэй 100 ширхэг г өдрийн 8,000 төгрөгөөр, 1.5 метр өндөртэй 97 ширхэг г өдрийн 7,760 төгрөгөөр, 1 метр өндөртэй 300 ширхэг г өдрийн 24,000 төгрөгөөр бодож тус тус түрээслүүлэхээр хариуцагч “” ХХК-тай хүлээлгэн өгсөн болох нь нэхэмжлэгч Ж.*******-*******эс “” ХХК-нд 2021 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр эд хөрөнгө хүлээлгэн өгсөн зарлагын баримт /хх-7х/, “” ХХК нь нэхэмжлэгч Ж.*******-*******эс эд хөрөнгө хүлээн авсан орлогын баримтуудаар /хх-6х/ тогтоогдож байна.

            Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-т Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар зохигчд Эд хөрөнгө хөлслөх гэрээг байгуулсан бөгөөд амаар байгуулсан Эд хөрөнгө хөлслөх гэрээг хуульд зааснаар хүчин төгөлдөр гэж үзнэ.

3. Хариуцагч “” ХХК нь  2021 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр “Эд хөрөнгө хөлсөх гэрээ”-г амаар байгуулж, мөн өдрөө 6 метр өндөртэй 44 ширхэг г өдрийн 7,040 төгрөгөөр, 5 метр өндөртэй 30 ширхэг г өдрийн 4,800 төгрөгөөр, 3 метр өндөртэй 92 ширхэг г өдрийн 11,040 төгрөгөөр, 2 метр өндөртэй 100 ширхэг г өдрийн 8,000 төгрөгөөр, 1.5 метр өндөртэй 97 ширхэг г өдрийн 7,760 төгрөгөөр, 1 метр өндөртэй 300 ширхэг г өдрийн 24,000 төгрөгөөр бодож тус тус түрээслүүлэхээр нэхэмжлэгч Ж.*******-*******эс эд хөрөнгө хүлээн авсан нь дээрх орлого, зарлагын баримтуудаар тогтоогдож байх бөгөөд хариуцагч “” ХХК нь түрээсийн хугацаанд буюу 2021 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх эд хөрөнгө түрээслэсэн төлбөр болох 27,836,*******0 төгрөгийг нэхэмжлэгч Ж.*******-*******д төлөөгүй нь Трубаны түрээсийн 2021 он, 2022 оны дүн гэж зохигчид тооцоо нийлсэн баримт /хх-11х/, нэхэмжлэгч Ж.*******-*******эс хариуцагч “” ХХК хүлээлгэн өгсөн Нэхэмжлэх хуудас /хх-8х/ зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Хариуцагчаас эд хөрөнгө хөлслөх гэрээний үүргээ биелүүлээгүй нь Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.3-т “хөлслөгчид урьдчилан сануулсаар байхад хөлслөн авсан эд хөрөнгийг муутгасан, гэмтээсэн буюу муутгах, гэмтээх бодит нөхцөл бий болгосон, эсхүл хөлслөгч гурван сарын турш хөлсөө төлөөгүй бол гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах”, 289 дүгээр зүйлийн 289.1.2-т “эд хөрөнгө ашигласны хөлсийг хугацаанд нь төлөх” гэж заасны дагуу хөлслөгч  нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй байна.

4. Мөн хариуцагч ” ХХК-ийн захирал Б. нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно”, мөн хуулийн дугаар зүйлийн .2-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй” гэж зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хариу тайлбарыг хуульд заасан хугацаанд ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.2.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын татгалзал, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй зэргээс дүгнэхэд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна.

Иймд нэхэмжлэгч Ж.*******-Эрдэнийн нэхэмжлэлтэй хариуцагч “” ХХК-нд холбогдох “27.836.*******0 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч нэхэмжлэгч Ж.*******-*******эс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 297.132 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “” ХХК-наас 297.132 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.*******-*******д олгохоор шийдвэрлэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 288 дугаар зүйлийн 288.2.3, 289 дүгээр зүйлийн 289.1.2 дахь заасныг баримтлан хариуцагч “” ХХК-аас 27,836,*******0 /хорин долоон сая, найман зуун гучин зургаан мянга хоёр зуун гуч/  төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.*******-*******д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч нэхэмжлэгч Ж.*******-*******эс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 297,132 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “” ХХК-иас 297,132 /хоёр зуун ерэн долоон мянга нэг зуун гучин хоёр/  төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.*******-*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний Хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Т.АРИУНБОЛД