Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 184/ШШ2023/01724

 

 

 

 

 

 

                               *******23           04              27

                                     184/ШШ*******23/01724

              

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ариунболд даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 3 дугаар хороо, ******* ******* ******* дугаар гудамж, 1 тоот хаягт оршин суух ******* овогт *******ын ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүрэг, 3 дугаар хороо, ******* ******* ******* дугаар гудамж, 1а тоот хаягт оршин суух овогт гийн /РД:*******/-д холбогдох,

Өмчлөгч мөн болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дуламсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Н.******* би *******00 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Иргэн гэх хүнээс ******* дүүргийн 3 дугаар хороо ******* ******* ******* дугаар гудамж 1 тоот хашааны газрыг таллан хувааж, худалдан авсан ба тухайн үед хашааны үнэ болох *******0,000 төгрөгийг хувааж цувуулан өгөхөөр харилцан тохиролцон бичгээр гэрээ хийсэн юм. Миний хувьд гэрээн заасан ёсоор *******00 оны 10 сарын 29 өдөр 60,000 төгрөг, *******00 оны 11 сарын 30 өдөр 10,000 төгрөг, *******01 оны 1 дүгээр сарын 26 өдөр 130,000 төгрөг тус тус шилжүүлэн газрын мөнгөө гэрээнд заасан ёсоор бүрэн төлж дундуураа хашаа барьж тусгаарлаг амьдарч эхэлсэн. Мөнгөө шилжүүлж дуусаад хашааны тал газрын нэрээ шилжүүлж авах тухай хэлэхэд хашаагаа барьцаанд тавьсан байсан. Үүнээс хойш айл хөрш ******* гаран жил хамт хөрш амьдарсаар ирсэн. Иргэн Ө. *******06 онд нас барсан ба *******11 онд түүний хүү болох ийн ийн нэр дээр ******* дүүргийн 3 дугаар хороо ******* ******* ******* дугаар гудамж 1 тоот хашаа бүхлээрээ шилжсэн байсан ба үүнийг бид *******16 онд мэдсэн. Ө.ийн хүү С.тэй уулзан өөрийн газрыг шилжүүлэн авахаар харилцан тохиролцон хамт *******16 оны 03 дугаар сарын 01-ний өдөр ******* дүүргийн өмч газрын Харилцааны албаны газарт С.өөр өргөдөл гаргуулан нотариатаар батлуулж газрын албанд хандан хүсэлт гаргаж байсан.

Гэтэл С. нь газраа мөн банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавсан байсан учир ******* дүүргийн газрын албанаас бичиг баримтаа банк бус санхүүгийн байгууллагаас авч ирж байж газраа хуваалгаж ав гэсэн шаардлага тавьсан. Үүнээс хойш бид газрын гэрчилгээг банк бус санхүүгийн байгууллагаас зээлээ чөлөөлөн гэрчилгээ гарч ирэхийг нь хүлээж байсан. Гэвч С. нь *******21 онд гэрчилгээгээ чөлөөлүүлэн аваад манай газрыг салгаж өгөлгүй хашаа байшингаа зарсан байна. Өөрөөр хэлбэл С. нь өөрийн өмчийн газраас хувьд ноогдох хэсгийг зарсан, миний хувьд ноогдох хэсгийн газар дээрээ би худалдан авснаас хойш одоог хүртэл 23 жил амьдарч байна. С.өөс шинээр худалдан авсан хүмүүс нь манай газрыг мэдсээр байж дахин банканд барьцаанд тавсан байна. Иймд ******* дүүргийн 3 дугаар хороо ******* ******* ******* дугаар гудамж 1а тоот хэсгийн *******0.16 кв метр газрын өмчлөгч мөн болохыг тогтоож өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... Наранхүү овогтой Лувсандаваа миний бие нь ************** оны 05 дугаар сарын 04-ний өдөр энэхүү ******* дүүргийн 3 дугаар хороо ******* ******* *******-дугаар гудамжны 1а тоот хашаа байшинг ийн гэдэг залуугаас бичиг баримтыг нь банк бус санхүүгээс хуулийн дагуу суллан авч, мөн хуулийн дагуу төрийн банкинд миний нэрэн буцаан тавьж гэрээ хийж худалдан авсан билээ. гэдэг залуу хашаа газраа тайлбарлан өгөхдөө баруун айлын хашаа уг нь манай хашаа байгаа юм хөдөөнөөс айл нүүж ирээд удсан байсан. Манай аав хашааныхаа талыг зарсан түүнээс хамар гаргаж хоёр айлын хашаа болсон гэж хэлсэн. Гэхдээ надад тэр маргаантай бичиг баримт энээ тэрээ гэж надад юу ч хэлээгүй билээ. Хэлсэн бол би лавлаж асууж хөөцөлдөх байсан. Тийм учраас хөрш *******аа ах бид хоёр наймаа хийгээгүй танилцах ч үгүй байсан. Гэтэл нүүж ирээд удаагүй 10 гаруй хонож байхад *******аа ах үнэн байдлаа хэлэхэд би сонсоогүй болохооор гайхсан. Баатараа ах өргөдлийнхөө төгсгөлд С.өөс шинээр худалдан авсан хүмүүс нь манай газрыг мэдсээр байж дахин банкинд барьцаанд тавьсан гэж худал бичсэн байна лээ. Тэгээд *******аа ах хуулийн дагуу банкинд байгаа газрын гэрчилгээг банкнаасаа эх хувиар нь түр аваад ир тэгээд дор нь газраа шилжүүлээд болно гэж хоргоосон. Ямар айлын авдар дотор байгаа биш банк өгөхгүй нь ойлгомжтой. Тийм болохоор би буруугүй гэдгийг үнэн зөвөөр шүүж өгнө үү?, *******аа ax С. хоёрын маргаан надад хамаагүй.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ маргаан бүхий газрын *******00 онд иргэн оос худалдан авсан гэж дурдсан байх бөгөөд миний бие ******* дүүргийн 3 дугаар хороо, ******* ******* ******* дугаар гудамж 1 тоот м.кв газрыг өвлийн байшингийн хамт С. гэх хүнээс худалдан авсан бөгөөд Хаан банктай байгуулсан ************** оны 5 дугаар сарын 06-ны өдрийн Зээлийн гэрээгээр уг хашаа байшинг худалдан авч өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан банкны барьцаанд бүртгүүлсэн болно. Намайг хашаа байшин худалдан авах үед ямар нэгэн маргаангүйгээр үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх миний нэр дээр шилжин бүртгэгдсэн бөгөөд иргэн Н.******* нь энэхүү газрыг худалдан авсан гэдэг нь үндэслэлгүй бөгөөд газар эзэмших, өмчлөх эрхийг худалдан авахад заавал эрх бүхий байгууллагад бүртгүүлэх шаардлагатай билээ. Нэхэмжлэгч нь *******00 оноос хойш өнөөдрийг хүртэл ямар нэгэн маргаан үүсгэж байгаагүй хэрнээ иргэн намайг худалдан авсаны дараа ийнхүү нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч нь оос газар худалдан авсан гэх боловч уг газар нь С.ийн өмчлөлийн газар байх бөгөөд би өмнөх өмчлөгчөөс газрыг худалдан авсан болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3. Хэрэгт авагдсан нотлох баримтууд:

3.1. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан баримт: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, бие ******* дүүргийн 3 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт, Н.*******ын иргэний үнэмлэхийн  лавлагаа, *******0 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн “Гэрээ”, *******03 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Н.*******ын газрын албанд гаргасан өргөдөл, *******16 оны 02 дугаар сарын 25-ны өдөр С.ийн бичсэн өргөдөл, *******16 оны 03 дугаар сарын 01-ний өдөр С.ийн бичсэн өргөдөл, Нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай, бие ******* дүүргийн 3 дугаар хороо, ******* ******* ******* дугаар гудамж 1 тоот газрын кадастрын зураг, итгэмжлэл, Н.*******ын цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ, Н.*******ын цахилгаан эрчим хүч хэргэлсний төлбөрийн нэхэмжлэл.

3.2. Хариуцагч талаас шүүхэд гаргасан баримт: хариу тайлбар, Б бие ******* дүүргийн 3 дугаар хороо, ******* ******* ******* дугаар гудамж 1 тоот хаягт байрлах газар болон хувийн сууцын эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, ************** оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 79/02 дугаартай Зээлийн гэрээ, ************** оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 1948 дугаарт бүртгэлтэй Зээлээр худалдах, худалдан авах гэрээ, бие ******* дүүргийн 3 дугаар хороо, ******* ******* ******* дугаар гудамж 1 тоот хаягт байрлалтай газар болон үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, Н.гийн иргэний үнэмлэхийн лавлагаа.

3.3 Шүүхийн журмаар цуглуулсан баримтууд: *******23 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр бие ******* дүүргийн 3 дугаар хороо, ******* ******* ******* дугаар гудамж 1 тоот болон 1а тоот хаягт байрлах газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Н.******* хариуцагч Н.д холбогдуулан “******* дүүргийн 3 дугаар хороо ******* ******* ******* дугаар гудамж 01 тоот хаягт байрлах м.кв газрын хэсгийн *******0.16 м.кв газрын өмчлөгчөөр тогтоож өгнө үү” гэсэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан, хариуцагч Н. нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд тайлбар ирүүлсэн боловч шүүхээс явуулсан хэргийн газрын үзлэгт нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, газрын талаар маргаангүй гэж тайлбарладаг.

Шүүхээс Н.*******ын нэхэмжлэлтэй хариуцагч Н.д холбогдох “******* дүүргийн 3 дугаар хороо ******* ******* ******* дугаар гудамж 01 тоот хаягт байрлах м.кв газрын хэсгийн *******0.16 м.кв газрын өмчлөгчөөр тогтоож өгнө үү” нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Ийнхүү шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг үндэслэн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэсэн болно.

2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Н.******* нь иргэн н.той түүний эзэмшлийн ******* дүүргийн 3 дугаар хороо ******* ******* ******* дугаар гудамж 01 тоот хашааны газраас 8м х *******м харьцаатай хэсгийн газрыг *******0,000 төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээг *******00 оны 10 дугаар сарын 29-ний өдөр бичгээр байгуулсан, гэрээний төлбөрийг *******00 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 60,000 төгрөг, *******00 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 10,000 төгрөг, *******01оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 130,000 төгрөг, нийт *******0,000 төгрөг төлсөн талаар мөнгө хүлээн авсан н., мөнгөн хүлээлгэн өгсөн Н.******* нарын гарын үсэг зурсан гэрээ болон гэрээний хавсралт /хх-7х/ баримтаар Н.******* нь иргэн н.оос ******* дүүргийн 3 дугаар хороо ******* ******* ******* дугаар гудамж 01 тоот хашааны газраас 8м х *******м харьцаатай хэсгийн газрыг худалдан авсан болох нь *******00 оны 10 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан худалдах-худалдан авах гэрээгээр нотлогдож байна.

Энэ нь Иргэний хуулийн  243 дугаар зүйлийн 243.1-т заасан “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасантэй нийцэж байх бөгөөд Н.******* иргэн н.той *******00 оны 10 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан гэрээг худалдах-худалдан авах гэрээг байгуулсан, хүчин төгөлдөр гэрээгээр Н.******* нь ******* дүүргийн 3 дугаар хороо ******* ******* ******* дугаар гудамж 01 тоот хашааны газраас 8м х *******м харьцаатай хэсгийн газрын хууль ёсны өмчлөгч болсон гэж үзнэ.

Нэхэмжлэгч Н.******* нь өөрийн өмчлөлийн газрыг иргэн н.оос тусгаарлаж хашаа барьж,  ******* дүүргийн 3 дугаар хороо ******* ******* ******* дугаар гудамж 01а тоот хаяг болгон *******00 оноос хойш 23 жил уг хашаанд амьдарсан болох нь *******03 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Н.*******аас ******* дүүргийн 3 дугаар хорооны засаг дарга, газрын албанд гаргасан өргөдөл /хх-8х/, иргэн н.ийн хүү С.ийн ******* дүүргийн газрын албанд *******16 оны 02 дугаар сарын 25-ны өдөр “3 дугаар хорооны БН *******-01 тоот хашааны газрыг *******00 онд Н.*******т таллаж өгсөн, миний зүгээс газар салгаж кадастр хийлгэхэд ямар нэгэн маргаангүй болно” гэсэн өргөдөл /хх-9х/, мөн С.ийн ******* дүүргийн газрын албанд *******16 оны 03 дугаар сарын 01-ний өдөр “******* дүүргийн 3 дугаар хороо ******* ******* ******* дугаар гудамж 01 тоот хашааны өмчилж авсан газраасаа *******0.16 м.кв талбай бүхий бага *******гийн 1а тоот газрыг Н.*******т шилжүүлэн өгч байгаа тул хүсэлтийг хүлээн авна уу” гэсэн өргөдлийн нотариатаар батлуулсан эх хувиар /хх-10х/, С.ийн эзэмшиж байгаа газрыг 306.9 м.кв талбай гэж /хх-12х/, Н.*******ын эзэмшиж байгаа газрыг *******0.16 м.кв талбай гэж /хх-13х/, иргэн Н.ийн өмчилж байгаа ******* дүүргийн 3 дугаар хороо ******* ******* ******* дугаар гудамж 01 тоот газрыг м.кв гэж /хх-14х/ тэмдэглэсэн газрын байршлийн кадастрын зургууд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлин лавлагаа /хх-22-26х/, С. нь Н.тай ************** оны 04 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан худалдах-худалдан авах гэрээ, шүүхээс  ******* дүүргийн 3 дугаар хороо ******* ******* ******* дугаар гудамж 01, 01а гэх тоотуудад үзлэг хийсэн тэмдэглэл /хх-44-49х/, УБЦТС ТӨХК-нд ******* дүүргийн 3 дугаар хороо ******* ******* ******* дугаар гудамж 01 тоот оршин суугч Н.******* *******23 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс *******23 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны цахилгааны төлбөр төлсөн баримт /хх-56/, УБЦТС ТӨХК-тай ******* дүүргийн 3 дугаар хороо ******* ******* ******* дугаар гудамж 01 тоот хаягт оршин суугч Н.******* нь *******11 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 05 жилийн хугацаагаар мөн хаягт цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулсан гэрээний дэвтрийн эх хувь /хх-57/ баримтуудаар тус тус тогтоогдож байна.

            3. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” 106 дугаар зүйлийн 106.1 “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч Н.******* нь ******* дүүргийн 3 дугаар хороо ******* ******* ******* дугаар гудамж 01 тоот хаягт байрлах м.кв талбайтай газрын баруун талд байрлах *******0.16 м.кв талбайтай өөрийн өмчлөлийн газрыг хариуцагч Н.гаас шаардан авах эрхтэй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэлэв.

Хариуцагч Н. нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа “******* дүүргийн 3 дугаар хороо ******* ******* ******* дугаар гудамж 01 тоот хаягт байрлах м.кв газрыг С.өөс 60 м.кв байшингийн хамт худалдаж авсан, тухайн үед газрын баруун талын хэсэг болох *******0.16 м.кв газрыг Н.*******ын өмчлөлийн газар гэдгийг мэдээгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэдэг боловч Шүүхээс ******* дүүргийн 3 дугаар хороо ******* ******* ******* дугаар гудамж 01, 01а гэх тоот хаягт байрлах газруудад үзлэг хийсэн тэмдэглэлд “************** онд  01 тоот хашааг худалдаж авсан, 1а тоот хашааг Н.*******ын газрыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд одоогоор банк бус санхүүгийн байгууллагад хашааг барьцаанп тавьсан учир салгаж өгөх боломжгүй байгаа” гэсэн тайлбараар өмнөх шүүхэд ирүүлсэн тайлбараа үгүйсгэдэг ба 01а тоот *******0.16 м.кв газрыг Н.******* өмчлөлийн газрыг гэдгийг хүлээн зөвшөөрсөн гэж шүүхээс дүгнэв.

 

Мөн С. нь *******16 онд Н.*******т уг маргаан бүхий газрыг салгаж өгөхөөр ******* дүүргийн газрын албанд өргөдөл өгч байсан баримт хэрэгт авагдсан, Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүхэд хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбарт “С. нь ******* дүүргийн 3 дугаар хороо ******* ******* ******* дугаар гудамж 01 тоот газраас *******0.16 м.кв газрыг салгаж өгөхөөр *******16 онд газрын албанд хандаж байсан, уг газраа С. *******08 оноос хойш Банк бус санхүүгийн байгууллагад зээлийн барьцаанд тавьж байсан тул газрыг шилжүүлэх боломжгүй байсаар өдийг хүрсэн” гэх тайлбарууд нь хавтаст хэрэгт авагдсан С., Н. нар нь ******* дүүргийн 3 дугаар хороо ******* ******* ******* дугаар гудамж 01 тоот м.кв газрыг Банк бус санхүүгийн байгууллагад зээлийн барьцаанд *******08 оноос одоог хүртэл тавьсан байгаа талаарх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-22-26х/ баримтаар тогтоогдож байна.

 

Иймд нэхэмжлэгч Н.*******ын  ******* дүүргийн 3 дугаар хороо ******* ******* ******* дугаар гудамж 01 тоот хягт байрлах м.кв талбайтай газрын баруун талд байрлах *******0.16 м.кв талбайтай газрын өмчлөгч болох нь хэрэгт авагдсан зохигчдын болон нотлох баримтуудаар хөдөлбөргүйгээр тогтоогдсон гэж дүгнэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжил урьдчилан төлсөн 70,*******0 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.гаас 70,*******0 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.*******т олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг үндэслэн ******* дүүргийн 3 дугаар хороо ******* ******* ******* дугаар гудамж 01 тоот хаягт байрлах м.кв талбайтай газрын баруун талын хэсэг болох *******0.16 м.кв талбайтай газрын өмчлөгчөөр нэхэмжлэгч Н.*******ыг тогтоосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжил урьдчилан төлсөн 70,*******0 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.гаас 70,*******0 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.*******т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний Хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Т.АРИУНБОЛД