| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 101/2023/00996/И |
| Дугаар | 101/ШШ2023/02479 |
| Огноо | 2023-05-18 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 101/ШШ2023/02479
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:ХБ ХХК нэхэмжлэлтэй
Хариуцагч: М.Б холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 25,182,989 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батцэнгэл, нарийн бичгийн дарга Н.Батзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ХБ ХХК нь хариуцагч М.Б д холбогдуулан үндсэн зээл 21,028,000 төгрөгийг, зээлийн хүүд 4,154,789 төгрөгийг нийт 25,182,989 төгрөгийг гаргуулахаар шаардсан.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дараах байдлаар тодорхойлсон. М.Б нь ХБ тай 2021 ооны 07 дугаар сарын 07-ны өдөр 000 дугаар зээлийн гэрээг байгуулж 23,000,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай 365 хоногт 14.4 хувийн хүүтэйгээр өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. М.Б нь 1060064155 дугаар зээлийн гэрээнд заасан төлбөрийн үүргээ 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс хойш төлөөгүй бөгөөд нэхэмжлэл гаргах байдлаар үүргийн зөрчил дараах байдалтай байна. Үүнд: хугацаа хэтэрсэн-467 хоног, зээлийн үлдэгдэл 21,028,000 төгрөг, хүү 4,154,789 төгрөг нийт 25,182,989 төгрөг байна. Бидний зүгээс зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхийг удаа дараа шаардсан боловч үр дүнгүй байгаа тул гэрээний үүрэг 25,182,989 төгрөгийг М.Б гээс гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч:М.Б шүүхэд хариу тайлбар өгөөгүй болно.
Нэхэмжлэгчээс шүүхэд: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ(хх-ийн 6), итгэмжлэл(хх-ийн7), 2021.07.07-ны өдрийн Барьцаат зээлийн гэрээ(хх-ийн8-10), зээлийн өргөдөл(хх-ийн11),иргэний үнэмлэхийн хуулбар(хх-ийн 12), ДЦС тодорхойлолт(хх-ийн13), 1060064155 дугаар дансны хуулга(хх-ийн14), зээлийн тооцоолол(хх-ийн15), зээлийн эргэн төлөлтийн хуваарь(хх-ийн16) зэрэг баримтыг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ХБ ХХК нь хариуцагч М.Б д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн 21,028,000 төгрөг, зээлийн хүүд 4,154,789 төгрөг нийт 25,182,989 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлгыг 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр гаргасан.
2.Шүүх хариуцагч М.Б д нэхэмжлэлийн шаардалгыг 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр эрх, үүрэг нөлөөллийн мэдүүлгэгтэй танилцуулж, хариуцагч нь Баримт№4, Баримт№5 гарын үсэг зурж, түүнд нэхэмжлэлийн шаардалгыг гардуулж, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу 03 дугаар сарын 01-ний өдөр хариу тайлбрыг ирүүлэх үүрэгтэйг тайлбарласан. (хх-ийн16-20)
Хариуцагч М.Б хуульд зааснаар шүүхэд хариу тайлбар, нотлох баримт гаргаж өгөх үүргийг биелүүлээгүйг дурдах нь зүйтэй.
4.Тус иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 10.00 цагт товлон зарлаж хариуцагч М.Б шүүх хуралдааны товтой танилцаж Баримт№9-д гарын үсэг зурсан атлаа шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх талаар шүүхэд утсаар, цахимаар, факсаар мэдэгдээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг хянан шийдвэрлэсэн болно.
Хэрэгт авагдсан бичгйин нотлох баримт нэхэмжлэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар дараах үйл баримт тогтоогдов.
5.Зохигчид харилцан тохиролцож 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Барьцаат зээлийн гэрээ-г байгуулж, зээлдүүлэгч 23,000,000 төгрөгийг, жилийн 14.4 хувь, сарын 1.2 хувийн хүүтэй, 14 сарын хугацаатай өрхийн хэрэглээний зориулалттай зээлдүүлэх, зээлдэгч нь зээлийг хүүгийн хамт гэрээгээр тогтоосон хуваарийн дагуу буцаан төлөх үүргийг хүлээсэн нь зохигчийн тайлбар, зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээл, зээлийн хүүгийн тооцоолол хүснэгт, зээлийн хүсэлт зэрэг баримтаар тогтоогдож байна(хх-ийн8-10,14)
6.Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт заасан зээл болон барьцааны гэрээ байгуулагдаж тэдгээрийн хооронд гэрээний харилцаа үүссэн, хүчин төгөлдөр гэрээ гэж үзэв.
7.Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар зохигчид хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан байх бөгөөд зохигчид зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зээлдүүлэгчээс М.Б д 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 23,000,000 төгрөгийг шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг зээлдэгч авч ашигласан талаар маргаагүй.
8.Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.-т зээлийг нийт 30 сарын хугацаатайгаар олгох ба эрэг төлөлтийн хуваарийн дагуу хэсэгчлэн төлнө. Зээлдэгч зээлийн эргэн төлөлтийн хуваарийг гэрээний хугацаанд үндсэн төлбөр тэнцүү байхаар тохирчээ. Улмаар зохигчид зээлийн гэрээний ерөнхий хугацааг 30 сар, зээл төлөх тухайлсан хугацааг сарын 02-ны өдөр байхаар тохирч, зээлдэгч энэхүү хугацаанд үүргээ зохих ёсоор биелүүлсэн тохиолдолд үүрэг зөрчигдөхгүйгээр ерөнхий хугацаа 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр дуусгавар болохоор заасан байна.
9.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, 452 дугаар зүйлийн 452.1-д Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно гэж заасан.
Хэрэгт М.Б гийн 1060064155 тоот зээлийн дансны хуулга авагдсан, хариуцагч зээлдүүлэгчээс зээлсэн зээлийн гэрээний эргэн төлөлтөд:
2021 оны 08 дугаар сарын 02-ны үндсэн зээлд 764,946.71 төгрөг, зээлийн хүү 235,923.29 төгрөгийг;
2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр үэдсэн зээлд 739,111.21 төгрөгийг, зээлийн хүүд 263,145.21 төгрөгийг;
2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр үндсэн зээлд 466,022.07 төгөргийг зээлийн хүүд 1,467.61 төгрөгийг нийт үндсэн зээлд 1,971,799.95 төгөргийг зээлийн хүүд 500,555.79 төгрөгийг төлсөн нь баримтаар тогтоогдож байна.
10.Зээлдэгч зээлийг буцаан төлөх үүргийг 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш зөрчсөн, нэхэмжлэгч тал үүргийг гүйцэтгэх нэмэлт хугацаа өгсөн талаар талууд маргаагүй.
11.Иргэний хуулийн 225 дугаар зүлйийн 225.1.-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй., 226 дугаар зүйлийн 226.1.-д Дараахь нөхцөл байдал байвал энэ хуулийн 204.2, 219.2-т зааснаар үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох буюу урьдчилан сануулах шаардлагагүй гэж заанаар хариуцагч зохих хугацаанд гэрээний үүргээ гүйцэтгээгүй байх тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхтэй.
Иймд хариуцагч М.Б гээс зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн 21,028,000 төгрөг, зээлийн хүүд 4,154,789 төгрөг нийт 25,182,989 төгрөгийн мөнгөн хөрөнгийг гаргуулж ХБ ХХК-д олгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1-д заасныг баримтлан хариуцагч М.Б ээс зээлийн гэрээний үүрэгт 25,182,989 төгрөгийн мөнгөн хөрөнгийг гаргуулж ХБ ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 283,865 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ