Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 101/ШШ2023/02652

 

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ММФ БСБ ХХК нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Г 

Хариуцагч: Г.Г нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 165,746,706.06 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Пагамдулам, хариуцагч Д.Г , хариуцагч Б.Г , нарийн бичгийн дарга Н.Батзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ММФ ББСБ ХХК- нь хариуцагч Д.Г , Б.Г нараас зээлийн гэрээний үүрэгт 155,858,689.03 төгрөг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Хариуцагч нар 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 1280004430 тоот зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулан 120,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 2.7 хувь, жилийн 32.40 хувийн хүүтэйгээр бизнесийн зээлийн нөхцөлөөр зээлдсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцааны гэрээ байгуулж дараах хөрөнгүүдийг барьцаалсан.Үүнд:

-Эрхийн улсын бүртгэлийн ү-220 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг,  1 өрөө орон сууц;

-Эрхийн улсын бүртгэлийн ү-2201 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 1 өрөө орон сууц;

-Эрхийн улсын бүртгэлийн ү-2202 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг,  1 өрөө орон сууц;

-Эрхийн улсын бүртгэлийн ү-2203 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг,  1 өрөө орон сууц;

-Эрхийн улсын бүртгэлийн ү-2204 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг,  1 өрөө орон сууц;

-Эрхийн улсын бүртгэлийн ү-2205 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг,  1 өрөө орон сууцыг тус тус барьцаалсан.

Гэвч хариуцагч Д.Г , Б.Г нар зээлийн гэрээний үүргийг өнөөдрийг хүртэл биелүүлээгүй болно. Өнөөдрийн байдлаар үндсэн зээлд 119,996,916.26 төгрөг, зээлийн хүүд 34,616,362,77 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүд 1,245,410 төгрөгийг нийт 155,858,689,.03 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: хариуцагч Д.Г , Б.Г нараас зээлийн гэрээний үүрэгт 155,858,689.03 төгрөг гаргуулахаар шаардсан. Хариуцагч нар 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 00 тоот зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулан 120,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 2.7 хувь, жилийн 32.40 хувийн хүүтэйгээр бизнесийн зээлийн нөхцөлөөр зээлдсэн. Тус зээлийн төлбөр хийгдэхгүй байгаа тул 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл хурал товлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагын дүнгээ 9,888,017.03 төгрөгөөр нэмэгдүүлж байна.Иймд хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт 165,746,706.06 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Д.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Б.Г той ММФ ББСБ ХХК-тай хамтран зээл авсан бөгөөд ковид хөл хорионы үе таарч төлөвлөсөн ёсоор бизнесийн үйл ажиллагаа яваагүй болно. Зээл мөнгөн дүн тодорхойгүй байгаа бөгөөд өөрт ногдох хувийг төлөхөд татгалзах зүйлгүй болно. Миний бие хоолны газар түрээслүүлэн ажиллуулдаг бөгөөд /Баянзүрх дүүрэг,  Аяны зоог/ 4 дүгээр сарын 15-ны өдрөөс орлого ихсэж өдөр бүр 100,000-1,000,000 төгрөгийг хийж байсан болох бөгөөд /аль боломжоороо хийх/ өдрийн орлого тэр үед 1,500,000-1,900,000 төгрөг ордог ба өөрт ногдох хувийг барагдуулах болно. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна гэв.

Хариуцагч Б.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Д.Г той хамтран ММФ ББСБ ХХК-иас зээл авсан бөгөөд тус зээлийн зарцуулалт болон эргэн төлөлт адил тэгш ялгаатайг тооцоотой байдал үүссэн тул хэн хэдэн төгрөг төлөх дээр бидний хооронд асуудал гарсан. Хэн нь хэдэн төгрөг хувьдаа ашигласан зээлийн төлбөрийг төлснийг нягтлан тооцож шийдвэрлүүлэх хүсэлтэй гэв.

Хариуцагч Б.Г нэмэгдүүлсэн шаардлагад өгсөн хариу тайлбартаа:ММФ ХХК-иас нэмж нэхэмжилсэн 9,888,017,03 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй, шүүхэд 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн дүн 155, 858,689.03 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрнө гэв.

Хариуцагч Д.Г нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: ММФ ХХК-иас иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжилсэн бөгөөд шүүхийн шийдвэр гарахаас өмнө нэмж нэхэмжилсэн 9,888,017,03 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй болно. Мөн хууль зүйн санхүүгийн талаарх мэдлэг бага тул асуудлын талаар шүүхийн гарсан шийдвэрийг хүлээн авах болно. Нэхэмжлэгчээс шүүхэд 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дүн 155, 858,689.03 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрнө гэв.

Нэхэмжлэгчээс шүүхэд:хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээ(хх5),тусгай зөвшөөрлийн гэрчилгээ(хх6),зээлийн гэрээ(хх7-9), барьцааны гэрээ(хх10-18), зээлийн гэрээний тооцоолол(хх19, 67) зэргийг нотлох баримтын шаардлага ханган гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ММФ ББСБ ХХК нь хариуцагч Д.Г , Б.Г нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 119,996,916.26 төгрөгийг, зээлийн хүүд 34,616,362.77 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүү 1,245,410 төгрөгийг нийт 155,858,689.03 төгрөгийг гаргуулахаар, хэрэв хариуцаг нар үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлэхгүй бол барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардсан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 9,888,017.03 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 165,746,706.06 төгрөгийг, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаа дэмжсэн.

Хариуцагч Д.Г , Б.Г нар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 155, 858,689.03 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, нэмэгдүүлсэн шаардлага 9,888,017.03 төгрөгийг төлөхгүй гэж маргасан.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар дараах нөхцөл байдал тогтоогдов.

нэг. Зээлийн гэрээний үүрэгт 165,746,706.06 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

1.1.Зохигчид харилцан тохиролцож 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 1280004430 дугаар Зээлийн гэрээ-г байгуулан 120,000,000 төгрөгийг, сарын 2.7 хувийн, жилийн 32.40 хувийн, 36 сарын хугацаатай хувийн бизнесийн зориулалттай зээлдүүлэх, зээлдэгч нар зээлийг хүүгийн хамт гэрээгээр тогтоосон хуваарийн дагуу буцаан төлөх, зээлийг хугацаанд төлөөгүй тохиолдолд  үндсэн хүүгийн 20 хувьтай нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг хүлээсэн нь зохигчийн тайлбар, зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээл, зээлийн хүүгийн тооцоолол хүснэгт, зээлийн хүсэлт зэрэг баримтаар тогтоогдож байна(хх7-9)

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тухайн өдрөө №1280004430 дугаар Үл хөдлөх хөрөнгө барьцаалсан барьцааны гэрээг байгуулжээ. Уг гэрээгээр Д.Г ын өмчлөлийн:

Эрхийн улсын бүртгэлийн ү-220 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг,  1 өрөө орон сууц;

Эрхийн улсын бүртгэлийн ү-2201 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг,  1 өрөө орон сууц;

Эрхийн улсын бүртгэлийн ү-2202 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг,  1 өрөө орон сууц;

Эрхийн улсын бүртгэлийн ү-2203 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 1 өрөө орон сууц;

Эрхийн улсын бүртгэлийн ү-2204 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 1 өрөө орон сууц;

Эрхийн улсын бүртгэлийн ү-2205 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг тус тус барьцаалжээ.(хх10-18)

1.2.Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт заасан зээл болон барьцааны гэрээ байгуулагдаж тэдгээрийн хооронд гэрээний харилцаа үүссэн, хүчин төгөлдөр гэрээ гэж үзэв.

1.3.Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар зохигчид хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан байх бөгөөд зохигчид зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй. Талууд гэрээний хүчин төгөлдрийн, зээлдүүлэгчээс шилжүүлсэн мөнгийг зээлдэгч нар авч ашигласан талаар маргаагүй. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.12-д зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгч нараас зээлийн гэрээний үүрэг шаардах эрхтэй.

1.4.Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд зээлдэгч нар 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр №12880004430 дугаар зээлийн гэрээгээр 120,000,000 төгрөгийг зээлсэн, зээлээ хугацаанд нь төлөөгүй, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн тул зээлдүүлэгч нь зээлийн гэрээнээс татгалзаж дээрх зээлийн гэрээг дуусгавар болгожээ.

1.5.Хэрэгт авагдсан баримт Б.Г 1280004430 тоот зээлийн дансны хуулга авагдсан, хариуцагч нар зээлийн гэрээний эргэн төлөлтөд:

2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 1,917,369 төгрөгийг;

2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 3,195,536 төгрөгийг;

2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 1,000,000 төгрөгийг;

2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 500,000 төгрөгийг;

2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 200,000 төгрөгийг;

2022 оны 5 дугаар сарын 8-ны өдөр 5,000,000 төгрөгийг;

2022 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 200,000 төгрөгийг;

2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 200,000 төгрөгийг;

2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 200,000 төгрөгийг;

2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 200,000 төгрөгийг;

2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 200,000 төгрөгийг;

2022 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 200,000 төгрөгийг;

2022 оны 8 дугаар сарын 04-ны өдөр 200,000 төгрөгийг;

2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 200,000 төгрөгийг;

2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 200,000 төгрөгийг;

2022 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 200,000 төгрөгийг;

2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 200,000 төгрөгийг;

2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 200,000 төгрөгийг;

2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 200,000 төгрөгийг;

2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 200,000 төгрөгийг;

2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 200,000 төгрөгийг;

2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 200,000 төгрөгийг;

2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 200,000 төгрөгийг нийт 23 удаагийн үйлдлээр үндсэн зээлд 3,083,774 төгрөгийг, зээлийн хүүд 14,701445.16 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүд 511,471.10 төгрөгийг нийт 15,216,000 төгрөгийг төлсөн нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон, энэ талууд мараагүй.(хх19)

 

1.6.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, 452 дугаар зүйлийн 452.1Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно, 453 дугаар зүйлийн 453.1.Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус зааснаар нэхэмжлэгч нь 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас шаардах шаардах эрхтэй.

1.7.Зохигчдын хооронд байгуулсан гэрээний:

3 дугаар зүйлийн 3.2.3.-д зээл, зээлийн хүүгийн төлбөрийг гэрээний 2.1.4 д заасан хугацаа болон гэрээний хавсралт 1-д заасан зээл, зээлийн хүүг төлөх хуваарийн дагуу хугацаанд нь төлж барагдуулах,, хугацаа хэтэрсэн тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүү, хэтэрсэн хугацааны хүүгийн хамт гэрээний үүргээ бүрэн биелүүлэн дуусах хүртэл хугацаанд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасны дагуу төлөх,

4 дүгээр зүйлийн 4.1.5-д зээлдүүлэгч зээлдэгчийн өөрийн санхүүгийн чадавх, зээлийг эргэн төлөхөд сөрөг нөлөө үзүүлэхүйц үйл ажиллагааг явуулж байна гэж үзвэл Гэрээний ерөнхий хугацаанаас өмнө буцаан төлөхийг шаардах, гэрээг дангаар цуцлахыг -аар тохирсон байна.

1.8.Зээлдүүлэгчээс зээлийн гэрээний үүрэгт 120,000,000 төгрөгийг шилжүүлсэн, зээлийн гэрээ 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр дуусгавар болох, зээлдэгч нар 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс гэрээний үүргийг зөрчсөн, нэхэмжлэгч тал үүргийг гүйцэтгэх нэмэлт хугацаа өгсөн боловч үр дүн гараагүй тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан үйл баримтын талаар маргаагүй болно.

1.9.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1.-д талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй., 226 дугаар зүйлийн 226.1.-д дараахь нөхцөл байдал байвал энэ хуулийн 204.2, 219.2-т зааснаар үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох буюу урьдчилан сануулах шаардлагагүй гэж заанаар хариуцагч зохих хугацаанд гэрээний үүргээ гүйцэтгээгүй байх тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхтэй.

1.10.Нэхэмжлэгч ММФ ББСБ ХХК нь Д.Г , Б.Г нартай 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн №1280004430 дугаар зээлийн гэрээнээс татгалзаж, тус шүүхэд зээлийн гэрээний үүрэгт 155,858,689.03 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлэхгүй бол барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний ерөнхий хугацаа 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөр дуусгавар болох урт хугацааны зээл байсан бөгөөд зээлдэгч гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.5-д зааснаар гэрээнээс татгалзаж байх тул хариуцагч нараас нэмэгдүүлсэн шаардлага 9,888,017.03 төгрөгийг шаардах эрхгүй.

1.11.Зохигчдын хооронд байгуулсан 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн №1280004430 дугаар зээлийн гэрээний ерөнхий хугацаа 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр дуусгавар болохоор байна.

1.12.Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ ,  208 дугаар зүйлийн 208.1.-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж зааснаар зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан хугацаанд зээлийг зохих ёсоор төлөөгүй болох нь хэрэгт авагдсан баримт, талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.

1.13.Хариуцагч нар тус шүүхийн хэлэлцүүлэгт ....дэлхийн нийтийг хамарсан цар тахал Covid-19 улмаас зээлийн эргэн төлөлт нөлөөлсөн хэмээн тайлбарлах боловч энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар нотлох эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзэв.

Иймд хариуцагч Д.Г , Б.Г нараас зээлийн гэрээний үүрэгт хариуцагч нарын зөвшөөрлийн үндсэн дээр 155,858,689.03 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 9,888,017.03 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

хоёр. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулах шаардлагын тухайд:

2.1. Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангах арга болгож 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр№1280004430 дугаар Үл хөдлөх хөрөнгө барьцаалсан барьцааны гэрээ-г байгуулжээ. Уг гэрээгээр Д.Г ын өмчлөлийн:

         Эрхийн улсын бүртгэлийн ү-220 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг,  1 өрөө орон сууц;

         Эрхийн улсын бүртгэлийн ү-2201 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг,  1 өрөө орон сууц;

         Эрхийн улсын бүртгэлийн ү-2202 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг,  1 өрөө орон сууц;

         Эрхийн улсын бүртгэлийн ү-2203 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг,  1 өрөө орон сууц;

         Эрхийн улсын бүртгэлийн ү-2204 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг,  1 өрөө орон сууц;

         Эрхийн улсын бүртгэлийн ү-2205 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг,  1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг тус тус барьцаалжээ.(хх10-18)

2.2.Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-т: Барьцааны гэрээг бичгээр байгуулна, 156.2-т:үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлнэ, Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т: Гэрээг улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу бүртгүүлнэ, 12.3-т Улсын бүртгэлд бүртгүүлэх журмыг зөрчиж бүртгүүлсэн гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж тус тус заажээ.

2.3. Талууд үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг бичгээр байгуулан, нотариатаар гэрчлүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлсэнхуулийн шаардлагад хангасан байна.

2.4. Зохигчдын хооронд байгуулсан Зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.4.-д гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй, ноцтой зөрчил гаргасан тохиолдолд барьцаа хөрөнгийг энэ гэрээ, барьцааны гэрээ болон холбогдох хууль тогтоомжид заасны дагуу зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх гэж тохиролцжээ.

2.5.Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор хугацаандаа биелүүлээгүй байх тул үүрэг гүйцэтгүүлэгч нь Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д заасны дагуу зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй.

2.6. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу  зээлдэгч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлсэн тохиолдолд Д.Г ын нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Г , Б.Г нараас зээлийн гэрээний үүрэгт 155,858,689.03 төгрөгийг гаргуулж ММФ ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс үлдэх 9,888,017.03 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд

2.1.Эрхийн улсын бүртгэлийн ү-2201 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 1 өрөө орон сууц;

2.2.Эрхийн улсын бүртгэлийн ү-220 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 1 өрөө орон сууц;

2.3.Эрхийн улсын бүртгэлийн ү-2202 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 1 өрөө орон сууц;

2.4.Эрхийн улсын бүртгэлийн ү-2203 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 21 өрөө орон сууц;

2.5.Эрхийн улсын бүртгэлийн ү-2204 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 1 өрөө орон сууц;

2.6.Эрхийн улсын бүртгэлийн ү-2205 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг,  1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөхэд хөрөнгөнийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,180,603 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 937,243 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг  дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.ГАНЧИМЭГ