2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2564

 

 

 

 

 

 

 

 

  2025       11        13                                     2025/ШЦТ/2564

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх Сүхбаатар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Аюушжав даргалж,

нарийн бичгийн дарга Ж.Ариунзаяа,

улсын яллагч М.Бамбадорж,

шүүгдэгч Э.З нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар: 

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.З-д холбогдох эрүүгийн 2406 08942 2692 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Шүүгдэгч Э.З нь 2024 оны 11 дүгээр сарын 20-ноос 21- нд шилжих шөнө 01 цагийн орчимд, *********** дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэр ************ хүнсний дэлгүүрийн урд гудамжинд түр оршин суугч, хохирогч У.Оыг гэртээ амарч байхад нь хувийн таарамжгүй харьцааны улмаас түүнийг зодож, түүний биед зүүн богтос ясны хугарал, зулайд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхинд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатайгаар учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Э.З шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэмт хэргийн улмаас хохирогч У.Од учирсан хохирлыг төлөөгүй байгаа. Одоо төлөх бүрэн боломжтой. Тухайн маргаан болохоос өмнө У.О өөрөө л эхлээд миний уурыг хүргээд байсан. Өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст
хэргийн 2 дугаар хуудас/

- Хохирогч У.Оийн "... Би шөнө 01 цагийн үед /түр амьдарч байгаа газрын хаягаа сайн мэдэхгүй/ ********* дүүргийн *** дугаар хороо ********* нэртэй дэлгүүрийн ойролцоо урд гудамжинд байх хаяганд ганцаараа унтаж байсан чинь гэнэт гаднаас манай найз охин Х гэх эмэгтэй хуучин амьдарч байгаад салсан нөхөр З гэх залуугийн хамт орж ирсэн. Тэгээд хэрүүл өдөөд ямар нэг шалтгаангүйгээр З гэх залуу намайг зодож цохиж эхэлсэн. Гаднаас орж ирээд би чамайг 3 жил хайж байгаад өнөөдөр оллоо гээд сандлаар миний толгой руу савж цохьсон. Тэр үед нь би гараараа толгойгоо хамгаалсан чинь миний гарыг оносон. Тэгээд виноны шилээр миний толгой руу цохиж толгой хагалсан. Тэгэхээр нь би өөрөө гэрээс гараад зугтсан. Тэгээд эгч Ц-тэй утсаар ярьж хэлсэн чинь эгч цагдаад дуудлага өгсөн байна. Би Х-тай өнөөдөр өглөө маргалдаж салах шийдвэр гаргаж Х гэрээс гарч явсан. Тэгээд сая салсан нөхөртэйгээ хамт орж ирээд ийм зүйл болсон. Х-ийн салсан нөхөр гэх З гэдэг залуу нь одоогоос 3 жилийн өмнөөс намайг занаж урьд нь манай ээжийн гэрт очиж намайг ална гэж заазуур хүртэл барьж дайрч айлган сүрдүүлж байсан хүн байгаа юм.." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас/,

- Гэрч Б.Х "..." Би З-оос салж, нилээд гурван жил болсон. З-той бүүр харилцаагүй болоод О-той хамт амьдарч эхэлсэн. Гэхдээ тухайн үйл явдал болохоос сар гарангийн өмнөөс хэрэлдэж маргалдаад салах шийдвэр гаргасан байсан. О-той хамт амьдарч байсан гэртээ очоогүй 4-5 хоносон. Тэгээд энэ хооронд З-той ярилцаад хүүхдийнхээ ирээдүйг бодоод буцаж нийлэхээр шийдээд хүүгээ Багахангай дүүргээс авчихаад ирж байхад манай хүү "Ааваа та ээж бид хоёрыг шинэ аав дээр хүргэж өгөх гэж байгаа юм уу" гэж асуусан. З хүүхдээс ямар аав гэж асуугаад намайг О-той хамт амьдарч байсныг мэдсэн. Тэгээд хүүхдийнхээ болон өөрийнхөө эд зүйлийг авахаар очсон. Тэгээд намайг машинаас бууж амжаагүй байхад З түрүүлээд орсон. Би хүүгээ унтаж байсан болохоор арын суудал дээр тавьж хуччихаад, 00 орчихоод араас нь орсон. Намайг гэрт ороход З О-г хуванцар сандалаар цохиод зогсож байсан. Би наанаас нь болиочээ гээд сандалыг булааж аваад.." гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 28 дугаар хуудас/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ний өдрийн №3 дугаартай "... У.Оын биед зүүн богтос ясны хугарал, зулайд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхинд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо...". "З.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой...", "...5. Дээрх гэмтлүүд нь хүний эрүүл мэндэд учирсан хохиролын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохиролын хүндэвтэр зэрэгт хамаарна." 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.." гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 41-43 дугаар хуудас/ зэрэг болно. 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

           

Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:

Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “Шүүгдэгч Э.З нь 2024 оны 11 дүгээр сарын 20-ноос 21- нд шилжих шөнө 01 цагийн орчимд, ******* дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэр ********** хүнсний дэлгүүрийн урд гудамжинд түр оршин суугч, хохирогч У.Оыг гэртээ амарч байхад нь хувийн таарамжгүй харьцааны улмаас түүнийг зодож, түүний биед зүүн богтос ясны хугарал, зулайд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхинд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатайгаар учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирол 250000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрт тусгах саналтай” гэв.

Шүүгдэгч Э.З гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Э.З нь 2024 оны 11 дүгээр сарын 20-ноос 21- нд шилжих шөнө 01 цагийн орчимд, ******* дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэр ********** хүнсний дэлгүүрийн урд гудамжинд түр оршин суугч, хохирогч У.Оыг гэртээ амарч байхад нь хувийн таарамжгүй харьцааны улмаас түүнийг зодож, түүний биед зүүн богтос ясны хугарал, зулайд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхинд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатайгаар учруулсан болох нь:

 

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч У.Оийн "... Би шөнө 01 цагийн үед /түр амьдарч байгаа газрын хаягаа сайн мэдэхгүй/ БЗД-н 10 дугаар хороо Олон булаг нэртэй дэлгүүрийн ойролцоо урд гудамжинд байх хаяганд ганцаараа унтаж байсан чинь гэнэт гаднаас манай найз охин Х гэх эмэгтэй хуучин амьдарч байгаад салсан нөхөр З гэх залуугийн хамт орж ирсэн. Тэгээд хэрүүл өдөөд ямар нэг шалтгаангүйгээр З гэх залуу намайг зодож цохиж эхэлсэн. Гаднаас орж ирээд би чамайг 3 жил хайж байгаад өнөөдөр оллоо гээд сандлаар миний толгой руу савж цохьсон. Тэр үед нь би гараараа толгойгоо хамгаалсан чинь миний гарыг оносон. Тэгээд виноны шилээр миний толгой руу цохиж толгой хагалсан. Тэгэхээр нь би өөрөө гэрээс гараад зугтсан. Тэгээд эгч Ц-тэй утсаар ярьж хэлсэн чинь эгч цагдаад дуудлага өгсөн байна. Би Хтай өнөөдөр өглөө маргалдаж салах шийдвэр гаргаж Х гэрээс гарч явсан. Тэгээд сая салсан нөхөртэйгээ хамт орж ирээд ийм зүйл болсон. Хгийн салсан нөхөр гэр З гэдэг залуу нь одоогоос 3 жилийн өмнөөс намайг занаж урьд нь манай ээжийн гэрт очиж намайг ална гэж заазуур хүртэл барьж дайрч айлган сүрдүүлж байсан хүн байгаа юм.." гэх мэдүүлэг. гэрч Б.Х "..." Би Зоос салж, нилээд гурван жил болсон. Зтой бүүр харилцаагүй болоод Отой хамт амьдарч эхэлсэн. Гэхдээ тухайн үйл явдал болохоос сар гарангийн өмнөөс хэрэлдэж маргалдаад салах шийдвэр гаргасан байсан. Отой хамт амьдарч байсан гэртээ очоогүй 4-5 хоносон. Тэгээд энэ хооронд Зтой ярилцаад хүүхдийнхээ ирээдүйг бодоод буцаж нийлэхээр шийдээд хүүгээ Багахангай дүүргээс авчихаад ирж байхад манай хүү "Ааваа та ээж бид хоёрыг шинэ аав дээр хүргэж өгөх гэж байгаа юм уу" гэж асуусан. З хүүхдээс ямар аав гэж асуугаад намайг Отой хамт амьдарч байсныг мэдсэн. Тэгээд хүүхдийнхээ болон өөрийнхөө эд зүйлийг авахаар очсон. Тэгээд намайг машинаас бууж амжаагүй байхад З түрүүлээд орсон. Би хүүгээ унтаж байсан болохоор арын суудал дээр тавьж хуччихаад, 00 орчихоод араас нь орсон. Намайг гэрт ороход З Оыг хуванцар сандалаар цохиод зогсож байсан. Би наанаас нь болиочээ гээд сандалыг булааж аваад.." гэх мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ний өдрийн №3 дугаартай "... У.Оын биед зүүн богтос ясны хугарал, зулайд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхинд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо...". "З.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой...", "...5. Дээрх гэмтлүүд нь хүний эрүүл мэндэд учирсан хохиролын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохиролын хүндэвтэр зэрэгт хамаарна." 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.." гэх шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримт зэргээр нотлогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

 

Шүүгдэгч Э.З нь хохирогч У.Оын эрүүл мэндэд халдаж зүүн богтос ясны хугарал, зулайд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл учруулсан байдал нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Шүүгдэгч Э.З нь хохирогч У.Оын эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хүндэвтэр хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Э.Зын үйлдэл нь “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Шүүгдэгч Э.З нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн барьцааны дансанд байршуулсан 250,000 төгрөгийг гаргуулж, хохирогч У.Од олгуулах саналтай байна” гэв.

Шүүгдэгч Э.З эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Э.З нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасанд нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Шүүх шүүгдэгч Э.Зод эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгийн торгох ялыг оногдуулж шийдвэрлэв.

 

Бусад асуудал: 

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэг тэй” гэж, 

 

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэйгэж,

 

510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус зааснаар шүүгдэгч Э.З нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй байх ба хохирогч У.О нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол /толгойн компьютерт томографийн шинжилгээ хийлгэсэн гэх/ 250,000 төгрөг нэхэмжилсэнийг шүүгдэгч Э.З нь шүүхийн шатанд хохирол 250,000 төгрөгийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн барьцааны дансанд байршуулсан байх тул шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.

Хохирогч нь цаашид гарах гэм хор, хор уршгийн хохирлоо баримтаа бүрдүүлэн Иргэний хуульд заасны дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Э.З нь өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцохоо шүүхэд бичгээр илэрхийлснийг тэмдэглэж шүүгдэгч Э.Зод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Э.З-г “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Зыг 2,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Э.Зод оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Зод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын Төрийн сан дахь барьцааны 100900005406 дугаарын дансанд шүүгдэгч Э.Зын хохиролд тушаасан 250,000 төгрөгийг гаргуулж хохирогч У.О-д олгохыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Хохирогч энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, хор уршгийн хохирлоо цаашид баримтаа бүдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            8Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.АЮУШЖАВ