Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 2025/ШЦТ/908

 

2025         10           16                                       2025/ШЦТ/908

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Даваадорж даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,    

улсын яллагч Б.Тогтох, 

шүүгдэгч Л.А,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Буянжаргал нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Л.А-д холбогдох, эрүүгийн ********** дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

            Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын ** -ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамтаар ****** дүүргийн ** дугаар хороо, ****** дугаар байрны ** тоотод оршин суудаг, иргэний үнэмлэхийн лавлагаагаар ****** дүүргийн ** дугаар хороо, ****** гудамжны **** тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ****** дүүргийн шүүхийн /хуучин нэршлээр/ 2005 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн ****** дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 8 жил 1 хоногийн хорих ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, ****** овогт Л.А /РД:ХГ85051015/

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.А нь 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ****** дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “******” нэртэй хоолны газрын гадна талын авто машины зогсоол дээр байрлуулсан иргэн Я.Г-ийн өмчлөлийн ****** улсын дугаартай, “Тоёота приус-41” маркийн тээврийн хэрэгслийн зүүн хойд талын хаалгыг санаатайгаар өшиглөж, улмаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас хохирогчид бага хэмжээнээс дээш буюу 450,000 төгрөгийн хохирол, 260,200 төгрөгийн хор уршиг, нийт 710,200 төгрөгийн хохирол, хор уршиг учруулсан гэх хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав.

Үүнд:

1. Шүүгдэгч Л.А-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Эрүүгийн *********** дугаартай хэргээс:

2. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 23 дугаар хуудас/,

3. “Хаан үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, тээврийн хэрэгслийн эвдрэлийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 31-33, 42-48 дугаар хуудас/,

4. Хохирогч Я.Г-ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 52-54 дүгээр хуудас/,

5. Шүүгдэгч Л.А-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 68-69 дүгээр хуудас/,

6. Шүүгдэгч Л.А-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, урьд шүүхээр ял шийтгүүлж байсан шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 75-88 дугаар хуудас/,

10. Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хавтаст хэргийн 71-74 дүгээр хуудас/

11. Шүүгдэгч Л.-А-аас хохирогч Я.Г-т учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн талаарх “Хаан” банкны шилжүүлгийн баримт /шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө гаргаж өгсөн баримт/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Хоёр: Шинжлэн судалсан нотлох баримтын талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх журмыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, хөрөнгийн үнэлгээний тайланг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий шинжээч гаргасан байх тул шүүх эдгээр нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Түүнчлэн шүүгдэгч Л.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй, мөн өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, түүний гаргасан хүсэлтийг прокуророос хангаж шийдвэрлэж, улмаар хүлээлгэвэл зохих эрүүгийн хариуцлагын саналыг танилцуулахад хүлээн зөвшөөрч, ял тохирсноор прокуророос хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долоодугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн байна.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Л.А-ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Гурав. Гэм буруугийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь “гэмт этгээд бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн” үйлдэлтэй, материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд хохирлын хувьд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан байхыг шаарддаг ба “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг хамааруулдаг.

 

   “Эд хөрөнгө устгасан” гэдэг нь тухай эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах, эзэмших боломжгүй буюу анхны ашигтай нөхцөл байдалд дахин сэргээгдэхгүй болсныг, харин “эд хөрөнгө гэмтээсэн” гэж тухайн эд хөрөнгийг сэргээн засварласны дараа анхны байдлаар дахин ашиглаж, эзэмших боломжтой байхыг тус тус ойлгодог.

 

Тодруулбал, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээх гэмт хэргийн субьектив талын онцлог нь гэмт этгээд бусдын өмч, хөрөнгийг устгаж, гэмтээж болохгүй гэдгийг мэдсээр байж, хууль бус аргаар устгаж, гэмтээж бусдад хохирол учруулдаг онцлогтой.

 

Шүүгдэгч Л.А-ын хувьд “2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ****** дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “******” нэртэй хоолны газрын гадна талын авто машины зогсоол дээр байрлуулсан иргэн Я.Г-ийн өмчлөлийн ****** улсын дугаартай, “Тоёота приус-41” маркийн тээврийн хэрэгслийн зүүн хойд талын хаалгыг санаатайгаар өшиглөж, улмаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас хохирогчид бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” үйл баримт бий болжээ.

 

Хэрэгт цугларсан баримтуудаас дүгнэхэд Л.А-ын үйлдлийн улмаас хохирогч Я.Г-ийн өмчлөлийн ****** улсын дугаартай, “Тоёота приус-41” маркийн тээврийн хэрэгсэл гэмтсэн, улмаар тухайн тээврийн хэрэгслийг засварласнаар анхны хэлбэр дүрсдээ орж, ашиглах боломжтой болох тул шүүгдэгчийн үйлдлийг бусдын эд хөрөнгийг гэмтээсэн гэж үзэхээр байна.

 

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг бөгөөд Л.А нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн” санаатай гэмт хэрэгт үйлдсэн гэж үзнэ.

 

Прокуророос шүүгдэгч Л.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Өөрөөр хэлбэл, нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээх” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокуророос шүүгдэгч Л.А-ын дээрх гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, улмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй бөгөөд хэргийн зүйлчлэл гэм буруутай үйлдэлд тохирсон гэж шүүхээс дүгнэлээ.

Түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэгч шүүгдэгч Л.А болон түүний өмгөөлөгчийн зүгээс хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй, холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн ба мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчид эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бус аргаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд, шүүгдэгч Л.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

            Дөрөв. Хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцох”-оор хуульчилсан.

 

Шүүгдэгч Л.А-ын үйлдлийн улмаас хохирогч Я.Г-ийн өмчлөлийн тээврийн хэрэгсэл гэмтэж, улмаар 450,000 төгрөгийн хохирол, засвар үйлчилгээ хийлгэхтэй холбоотой 260,200 төгрөгийн хор уршиг, нийт 710,200 төгрөгийн хохирол, хор уршиг учруулсан болох нь “Хаан үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогджээ.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх ...буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заажээ.

 

Мөрдөн байцаалтын явцад шүүгдэгч Л.А нь хохирогч Я.Г-т учирсан дээрх хохирол, хор уршгийг мөнгөн хэлбэрээр бүрэн төлж барагдуулсан болох нь “Хаан” банкны шилжүүлгийн баримтаар тогтоогддог, мөн хохирогчийн зүгээс “гомдол, саналгүй” гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Тав. Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

 

Шүүгдэгч Л.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хөнгөн гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд тэрээр хэрэг хариуцах чадвартай, түүний үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд тус тус нийцүүлж эрүүгийн хариуцлага хүлээлгэх ёстой.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулж болох эрүүгийн хариуцлага нь “дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ял шийтгэхээр заасан байдаг.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж, тус зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж тус тус заажээ.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос санал болгосон эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч Л.А нь ухамсарлан ойлгосноо илэрхийлж хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн тал дээр маргадаггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний үйлдсэн гэмт хэргийн хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хангасан, улсын яллагчаас гаргасан санал нь хуульд нийцсэн зэргийг тус тус харгалзан шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, прокурор, өмгөөлөгчөөс гаргасан санал, дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэв.

 

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Л.А-ын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй хувийн байдал, тэрээр Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэрэг үйлдэж хохирлыг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж, мөн улсын яллагчийн санал, дүгнэлтийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт Л.А нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон  

                                                             

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч ****** овогт Л.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан шүүгдэгч Л.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулж болох эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3. Энэ хэрэгт Л.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч нь “гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай. 

 

   5. Давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Л.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Д.ДАВААДОРЖ