| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2017/0059/Э |
| Дугаар | 52 |
| Огноо | 2017-05-10 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | С.Энхмаа |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 52
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,
нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,
улсын яллагч С.Энхмаа,
шүүгдэгч М.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт ийн *******ад холбогдох 2017 0108 0024 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, *******,******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамтаар Улаанбаатар хот, *******,*******,*******,******* тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Улаанбаатар хот*******,*******, тоотод түр оршин суух,
урьд Ардын армын тусгай шүүхийн 1976 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 114 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн А-д зааснаар 1 жил хорих ялаар шийтгүүлж 1976 оны 12 дугаар сарын 12-нд ялын хугцаа дуусч суллагдсан,
Октябрийн районы шүүхийн 1979 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 8 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор БНМАУ-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн Б-д зааснаар 5 жил хорих ялаар,
Сэлэнгэ аймгийн Зүүн хараа хотын шүүхийн 1980 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 64 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор БНМАУ-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн б-д зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, 1979 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Октябрийн районы ардын шүүхийн даргын 12 дугаар магадлалаар Октябрийн районы шүүхийн 1979 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 8 дугаар таслан шийдвэрлэх тогтоолд өөрчлөлт оруулан БНМАУ-ын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийг журамлан түүнийг Эрүүгийн хуулийн 109 дүгээр зүйлийн зүйлийн А-д зааснаар оногдуулсан 5 жилийн хорих ялыг хуульд заасан ялын доод хэмжээнээс доогуур тогтоож 2 жил хорьж, 1982 оны 06 дугаар сарын 16-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,
Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2001 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 456 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлд заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4-т зааснаар 2 жил хорих ял, Эрүүгийн хуулийн 225 дугаар зүйлийн 3-т зааснаар 20,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж 2003 оны дүгээр сарын 10-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, регистрийн дугаартай, овогт ийн *******.
М.******* нь 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн******* Тэрэлжийн шугуйн 4 дүгээр гудамж, тоотод оршин суух гийн дугуй хэлбэртэй байшингийн цоожийг нь алхаар эвдэж, нэвтрэн орж хурган дотортой дээл, 10 литрийн ширмэн тогоо, 6 литрийн ширмэн тогоо, савхин куртик зэрэг эд зүйлийг хулгайлан авч 485,000 төгрөгийн хохирол буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.******* нь 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн******* Тэрэлжийн шугуйн 4 дүгээр гудамж тоот иргэн гийн эзэмшлийн дугуй хэлбэртэй байшингийн цоожийг алхаар эвдэн, хууль бусаар нэвтэрч, шууд санаатай шунахайн сэдэлтээр хурган дотортой дээл, 10, 6 литрийн ширмэн тогоо, савхин куртик зэрэг эд зүйлийг хулгайлан 485,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.*******ын өгсөн: “...Би согтуудаа хулгайн гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байна. Та бүхнээс уучлалт гуйж байна...” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч хохирогч Д.ийн өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын сүүлчээр*******ны хэсгийн ахлагч хүүхэн утсаар яриад “танайд хулгай орсон байна” гэж хэлсний дагуу гэртээ очиж үзэхэд гэрийн гадна дотно бүргэд хаалга эвдэрсэн байдалтай байхаар нь дотогш ороход гэрийн эд зүйлийг эмх цэгцгүй тараасан байхаар нь алдагдсан эд зүйлээ бүртгэж үзэхэд авдар дотор байсан хурган дотортой дээл, үүдний амбаарт байсан 10 литрийн ширмэн тогоо, хоол хийдэг никель кострул, миний хүрэн савхин куртик, төмөр хөрөө, орос ширмэн таваг зэрэг эд зүйлс алдагдсан байсан. Алдагдсан хурган дээлийг хэрэглэж байсан. Миний мэдэхийн 8-9 жил хэрэглэж байгаа, одоо зах зээлийн үнээр үнэлэх юм бол 300,000 төгрөгийн үнэтэй. 10 литрийн ширмэн тогоо нь 50,000 төгрөг, 6 литрийн багтаамжтай жижиг ширмэн тогоо нь*******,000 төгрөг, хоол хийдэг никель кострул нь 30,000 төгрөгийн савхин куртик нь 60,000 төгрөгөөр үнэлж байна. Орос ширмэн тавгийг 10,000 төгрөгөөр үнэлж байна. Би өмнө өгсөн тайлбар дээрээ шар өнгийн торгон дан дээл, мечта плитка, төмөр хөрөө, сүх гэсэн зүйлүүд алдагдсан талаар дурьдсан. Алдагдсан эд зүйлсээ бүртгэж үзэхэд дээрх зүйлс нь байсан. Хамгийн гол нь 2 бүргэд хаалгыг буцааж янзлаж болохгүйгээр эвдэлсэн байсан. 2 бүргэд хаалгаа янзлуулах гэхээр нь 300,000 төгрөг шаардлагатай байгаа тул янзалж чадахгүй байгаа. Хэргийн газарт нэг эвэр нь хугарсан шар өнгийн будгаар будсан ацтай алх үлдээсэн байсан...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 17 дугаар тал/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн криминалистикийн шинжилгээ хийсэн 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн №08/010 дугаар:
/хх-ийн 24 дүгээр тал/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл,
/хх-ийн 4-6 дугаар тал/
Эд зүйлийн үнэлгээ,
/хх-ийн 7 дугаар тал/
Иргэний үнэмлэхийн лавлагаа,
/хх-ийн 41 дүгээр тал/
Оршин суугаа хаягийн тодорхойлолт,
/хх-ийн 44 дүгээр тал/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,
/хх-ийн 48 дугаар тал/
Ардын армын тусгай шүүхийн 1976 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 114 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар,
/хх-ийн 49-50 дугаар тал/
Октябрийн районы шүүхийн 1979 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 8 дугаар таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар,
/хх-ийн 51 дүгээр тал/
Сэлэнгэ аймгийн Зүүн хараа хотын шүүхийн 1980 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 64 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар,
/хх-ын 52-53 дугаар тал/
Октябрийн районы ардын шүүхийн даргын 1979 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 12 дугаар магадлалын хуулбар,
/хх-ийн 53-54 дүгээр тал/
Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2001 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 456 дугаар таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 55-56 дугаар тал/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлаж, эд мөрийн баримтанд үзлэг хийснээр нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж, хохирогч Д. нь шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ “...миний бие хохирлоо төлүүлж авсан болохоор цаашид гомдол, санал болон нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн байх тул М.*******ыг нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар өнгийн төмөр иштэй алх 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.
Шүүгдэгч М.*******ын ялтайд тооцох хугацаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3 дахь хэсэгт “хүндэвтэр гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш таван жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй тохиолдолд ялгүй болно” гэсэн заалтад хамаарч байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.
Шүүгдэгч М.*******ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсон тул түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзэв.
Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. овогт ийн *******ыг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр, овогт ийн *******ыг 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар М.*******ад оногдуулсан 2 жил 1 сар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1, 88.1.1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар өнгийн төмөр иштэй алх нэг ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан М.*******ад оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.*******ад урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ