| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 309/2025/0294/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/314 |
| Огноо | 2025-10-31 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | М.Мэндбаяр |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 2025/ШЦТ/314
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Намуунзул
Улсын яллагч М.Мэндбаяр
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Галтогтох
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Урансувд
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Мэндбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******т холбогдох эрүүгийн 2521003180311 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, танк механикч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймаг, ******* сумын 7 дугаар баг, ******* хотхоны тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,
ял шийтгэл: Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 07-ны өдрийн 2019/ШЦТ/852 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар,
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 сарын 05-ны өдрийн 2020/ШЦТ/179 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн,
******* дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/265 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/311 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар,
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ/91 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/237 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/68 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/216 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгүүлж байсан, ******* овогт *******ийн *******. /РД: /
Шүүгдэгч ******* овогт *******ийн ******* нь Дорнод аймгийн сумын 4 дүгээр баг, “ ” гэх газарт Тоёота приус-11 маркийн ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4а-д заасан “...Тээврийн хэрэгслийн ажлын тормозны систем ажиллахгүй болсон бол хөдөлгөөнөө үргэжлүүлэхийг хориглоно”, хавсралт 4-ийн 1.1-д “Ажлын тормозны идэвхжил нь MNS4598 стандартад заасан үзүүлэлүтийг хангаж чадахгүй тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөнөөс жолооч тухайн нөхцөлд хурд тохируулаагүй, тормоз гишгэхэд тормоз өрөөлдөж ажиллан самбаачлах хугацаанд зөв шийдвэр гаргаагүйгээс инерцийн хүчний үйлчлэлээр онхолдох нөхцөл үүсэж улмаар нас барсан, “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Үсний найр болохын өмнөх өдөр нь д очсон юм. Манай эхнэр намайг архи уулаа гээд маргааш нь үүрээр яваад өгсөн. Би хүүхдэд бэлгийг нь өгчихөөд явж унтах гэж бай ын машиныг бариад явчих гээд түлхүүрийг нь өгсөн. Би уг нь машин барьж явмааргүй л байсан. Даанч хүүхдийн шүд өвдөөд байна гэхээр нь машиныг нь барьсан юм. Тэгээд явж бай гэнэт л машины руль хажуу тийшээ булааж осол гарсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Бид тухайн айлаас наашаа аймаг руу 1600 цагийн үед хөдөлсөн байх. Тэгээд удалгүй осолдож дуудлага өгсөн” гэв.
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Би Дорнод аймгийн сумын 2 дугаар баг, гэх газарт нөхөр болон 12 настай хүү , 4 настай охин , 2 настай хүү нарын хамтаар гэх хүний маллыг маллан амьдарч байна. Манай нөхөр нь 2024 оны 05 дугаар сарын орчимд аймгийн төвд явж байх үедээ гэх хүнтэй танилцаж найзууд болсон. н хувьд манай нөхөртэй гайгүй харилцаатай байдаг бөгөөд 2025 оны 05 дугаар сарын 11-ний өдөр бага охиныхоо сэвлэг үргээх найрыг хийнэ гээд биднийг урьсан юм. Манай нөхөр 2025 оны 03 дугаар сарын орчимд гэх хүнээс Тоёота приус-11 маркийн ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл худалдаж авсан. 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 1700 цагийн орчимд н эхнэрийг аваад өөрсдийнхөө машинтай гэр бүлээрээ сумын 4 дүгээр баг, гэх газарт байдаг н гэрт ирсэн. Тухайн өдрөө н гэрт хоносон бөгөөд 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдөр н төрөл садангийн холбоотой болон найз нөхдийн холбоотой олон хүмүүс ирсэн. Тухайн өдрөө ойр зуур юм ярьж байгаад ирсэн хүмүүст зориулж шилтэй архи гаргаж ирээд хэсэг ууж байгаад унтаж амарсан. Маргааш нь хүүхдийн үсний найр болж цугларсан олон найрлаж архи ууцгаасан. Улмаар өдөр 1500 цагийн орчимд , нар нь ирсэн машинтайгаа аймгийн төв рүү буцна гэж ярилцаж байсан бөгөөд манай нөхөр өөрийнхөө машин дотор унтаж байсан. Гэтэл тухайн найранд ирсэн ******* гэх залуу манай нөхрийг жолоочийн суудал дээрээ суугаад унтаж байхад нь өргөж хажуугийн суудалд суулгаад би аймгийн төв рүү бариад явна, зүгээр ээ гэж хэлсэн. Урд ын суудалд манай нөхөр согтсон байдалтай, ******* жолоо бариад, арын суудал дээр би, манай 3 хүүхэд болон танихгүй залуу архи ууж тасарсан байдалтай унтаад явж байсан. Ингээд аймгийн төв рүү хөдөлж 5-6 километр яваад зогосж бууж бие засацгаасан. Манай нөхөр сэрээд бие засаж буцаад машиндаа суухдаа арын суудал руу суусан. Мөн хамт хөдөлсөн Гантулгын машинд сууж байсан гэгч нь манай машин руу шилжиж суусан бөгөөд тэрээр жолоочийн хажуу ын суудал дээр суусан. Ингээд баруун тийшээ хэдэн километр явсан гэдгийг би мэдэхгүй байна. Учир нь би унтаж байсан юм. Гэнэт л манай машин онхолдож би сэрсэн. Унтаж байсан болохоор ямар байдалтай, яаж онхолдсон гэдгийг би мэдэхгүй байна. Харин намайг сэрэхэд манай машин баруун аараа унасан бөгөөд хэн, хаана, ямар байдалтай байсан гэдгийг ч тодорхой хэлж чадахгүй байна. Би сэрмэгцээ л байгаа байдлаа харж, хүүхдүүдээ бодож айгаад шоконд орсон. Хүүхдүүдээ машины арын цонхоор гадагшаа татаж гаргасан. Машинд сууж явсан хүмүүсээс манай нөхөр оос бусад нь гарсан бөгөөд тэд нарыг хэрхэн, яаж гарсныг ч анзаарч хараагүй. Нэг тогтоод харахад манай нөхөр нь машин дотор хамар, амнаас нь цус гоожсон байдалтай байхаар нь айгаад харж чадаагүй. Удалгүй манай нөхрийг машинаас гаргасан байсан бөгөөд би айсандаа ойртож харж чадаагүй. Мөн хүүхдүүдээ айлгаад яах вэ гээд аль болох хол байсан юм. Удалгүй нь ирээд болсон асуудлыг мэдэж, н гэрт буцаж очоод цагдаа, эмнэлгийн байгууллагад мэдэгдсэн. Манай нөхөр оос өөр хэн нэгэн бэртэж гэмтсэн байдал ажиглагдаагүй. Би хүүхдүүдийнхээ хамт шүүх эмнэлгийн эмчид үзүүлсэн бөгөөд бидний биеийн байдал хэвийн хэвийн байна гэж хэлсэн. Би унтаж байсан учир юунаас болж осол болсон, хэдэн километр цагийн хурдтай явж байсныг хэлж мэдэхгүй байна. Тухайн өдөр буюу найр болж байхад ******* нь архи ууж байгаа харагдсан. Би түүнийг архи уусан байж машин барихад нь дургүй л байсан. Зүгээр ээ гээд байхаар нь дуугүй л суугаад явж байсан юм. Би өөрөө үг дуу цөөтэй хүн учраас хүнд бодсон бодлоо хэлээд байж чаддаггүй юм аа. Би маш их гомдолтой байна. Манай гэр бүлийн хувьд айлын мал харж амьдардаг байсан бөгөөд манай нөхөр л гэрийнхээ хамаг ажлыг амжуулж амьдралаа залгуулдаг байсан. Бид хоёр гэр бүл болоод 13 жилийн хугацаа өнгөрч байна. ...*******аас тээврийн хэрэгслийн үнэлгээ хийлгэсэн 217,000 төгрөг, тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 3,277,400 төгрөг, оршуулгын зардал 11,207,570 төгрөг, нийт 14,701,970 төгрөгийг нэхэмжилнэ. Үүн дээр нэмээд сэтгэл санааны хохирлоо нэхэмжилнэ” гэжээ. /хх-ийн 31-32, 34 /
Гэрч Ж. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний хувьд гэх хүнтэй одоогоос 3-4 жилийн өмнө танилууд болж, одоо найз нөхдийн холбоотой байдаг юм. 2025 оны 05 дугаар сарын 11-ний өдөр бага охиныхоо үсний найрыг хийнэ хэмээн дуудсан учир би тэдний гэрт 2025 оны 05 дугаар сарын 10-ны орой аймгийн төвөөс эхнэр , охин , найз , , , н хүү нарын хамтаар манай хадам аавын эзэмшлийн Бонго-3 маркийн ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслээр хөдөлсөн. Ингээд очсон орой бид нар ойр зуур юм ярилцаж ганц хоёр шил архи ууцгаасан бөгөөд согтсон хүн байгаагүй, унтаж амарсан. Харин маргааш нь буюу 05 дугаар сарын 11-ний өдрийн 09 цаг 40 минутаас 11 цаг 40 минутын хооронд хүүхдийн үсний найр болж өндөрлөсөн бөгөөд найр дуусаж буцахаар болсон. Тухайн найранд миний танихаас гэх залуу эхнэр болон 3 хүүхдийн хамт очсон байсан бөгөөд нь нэлээн согтсон байсан учир би ******* гэх залууд хандаж чи арай гайгүй байгаа юм чинь машиныг нь бариад явах уу гэж асуухад н хүргэн ах нь бас тухайн залууд хандаж наад хүмүүс чинь согтуу байгаа юм чинь чи бариад явчих гэж гуйсан. ******* гэх залуу зөвшөөрч машин барьж явахаар болсон. Ингээд бид нар аймгийн төв рүү цуг явахаар болж би өөрийн унаж явсан Бонго-3 маркийн тээврийн хэрэгсэл, ...харин ын унаж явсан Тоёота приус-11 маркийн ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг ******* жолоодон , болон тэдний 3 хүүхэд, мөн манай найз нар сууж өдрийн 1500 цагийн орчимд н гэрийн гаднаас аймгийн төв рүү хөдөлсөн бөгөөд би машинтайгаа урд гараад явж байсан бол ******* нь миний араас дагаад явж байсан. Улмаар гэрээс баруун тийш 4-5 километр орчим яваад бие засахаар зогсоход манай машинд олуулаа чихэлдэж явж байхаар гээд *******ын унаж явсан машинд манай найз нь шилжиж суусан. Ингээд бид цааш хөдөлж ойролцоогоор 20 орчим километр зайд явахад араас явж байсан *******ын унаж явсан тээврийн хэрэгсэл ирэхгүй алга болсон. Миний хувьд зогсож 5-10 минут хүлээхэд араас огт ирэхгүй байсан учир буцаж явсан. Зогсож байсан газраасаа 12-13 километр орчим яваад ирэхэд ******* нь миний өөдөөс зам дагаад алхаж байсан бөгөөд түүнээс цааш 100 метр орчим зайд түүний жолоодон явсан приус-11 маркийн тээврийн хэрэгсэл хамар хэсэг нь ертөнцийн зүгээр урд зүг рүү харсан, дугуйнууд нь зүүн тийш хараад баруун ын ханан дээр тогтож онхолдсон байдалтай байсан. Намайг машинтайгаа ирэхэд тухайн машинд сууж явсан хүмүүс буугаад тараад зогссон байсан бөгөөд нь машины баруун д газарт дээш хараад ухаангүй хэвтэж байсан. *******аас юу болсон аар асуухад тормоз барихгүй онхолдчихлоо гэж хариулсан, өөр онц зүйл хэлээгүй. Мөн ын толгойн хэлбэр алдагдаж цус алдсан байдлыг харахад нас барсан гэдэг нь тодорхой харагдсан учир би тухайн газраас зүүн тийш 10 орчим километр зайд байдаг н гэрт нь очиж тэдний гэрийн утаснаас сумын хэсгийн төлөөлөгч рүү энэ аар дуудлага өгүүлсэн. Тухайн өдөр буюу 05 дугаар сарын 11-ний өдөр 09 цаг 40 минутаас 11 цаг 40 минутын хооронд хүүхдийн үсний найр болсон бөгөөд уг найран дээр архи гаргаж ирж бусдад хийж өгч байсан. Түүнээс харахад ******* нь ганц хоёр хундага архи ууж байгаа харагдсан” гэжээ. /хх-ийн 36-37 /
Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би эхнэр , 4 хүүхдийн хамтаар амьдардаг юм. Манай бага охин сэвлэг үргээх ёслол 2025 оны 05 дугаар сарын 11-ний сайн өдөр 09 цаг 40 минутаас 11 цаг 40 минутын хооронд болно хэмээн төлөвлөж байсан. Манай эхнэр нь дунд охин иун-Эрдэнэ, бага охин нарын хамт 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр найрын бэлтгэлээ хангаад явж байсан юм. Ингээд гэр лүүгээ буцахаар болоход манай найз ын машинд нь дайгдаж гэртээ ирсэн. ын хувьд манай найранд орох зорилготой ирж байгаа бөгөөд тэрээр эхнэр болон 3 хүүхдийн хамтаар ирсэн. Тэдний гэр бүл ирэхдээ Тоёота приус-11 маркийн сараал өнгийн тээврийн хэрэгсэлтэй ирсэн. Тээврийн хэрэгслийн дугаарыг нь мэдэхгүй байна. Ингээд тухай өдрөө бид амарч, маргааш нь буюу 05 дугаар сарын 10-ны өдөр манай төрөл садангийн холбоотой хүмүүс болон найз нөхөд ирсэн. Тухайн орой бид нар ойр зуур юм ярьж байгаад 3-4 шил архи ууж хоносон. Ингээд маргааш нь найр болох үеэр ******* нь Гантулгын унаж явсан Бонго-3 машин дотор унтаж байгаа харагдсан юм. Улмаар манай охины үсний найр ч дуусаж ирсэн хүмүүс буцахаар болсон. согтуу байсан тул машиныг нь ******* жолоодон хөдөлсөн. Миний хувьд *******т хандаж чи гайгүй байгаа юм чинь машиныг нь бариад явчих гэхэд ******* нь зөвшөөрөөд жолоодон хөдөлсөн юм. Тэд аймгийн төв рүү хөдлөөд цаг орчмын дараа нь машинтайгаа буцаж ирсэн. Тэрээр надад хэлэхдээ осол болчихлоо, ын машин нь онхолдож их эвгүй болчихлоо гэхээр нь цагдаа, эмнэлгийн байгууллагад дуудлага өгсөн. Улмаар Гантулгын машинтай осол болсон газарт нь очиж харахад *******ын жолоодон хөдөлсөн машин нь баруун аараа тогтож онхолдсон байдалтай байсан бөгөөд нь машиныхаа баруун д газарт хэвтэж байсан. *******ын архи уусан эсэх аар би мэдэхгүй байна. Учир нь манайх 2 гэртэй бөгөөд баруун гэртээ найрын ширээ зассан, зүүн гэрт нь манай найз нөхөд бөөндөө суугаад найрлаж архи ууцгааж байсан. Би хоёр гэрийн хооронд яваад байсан учир түүнийг архи уусан эсэхийг хараагүй” гэжээ. /хх-ийн 39-40 /
Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний хувьд гэх хүнийг нэг нутаг усны залуу гэдгээр багаасаа таньж мэднэ. Бид хоёр найз нөхдийн холбоотой. нь 2025 оны 05 дугаар сарын 11-ний өдөр бага охиныхоо үсний найрыг хийх гэж байгаа найранд ирээрэй хэмээн урьсан юм. Миний хувьд аймгийн төвөөс тэдний гэр лүү явах унаа байхгүй учраас найз Гантулгын унаж явсан Бонго-3 маркийн тээврийн хэрэгсэлд нь сууж бид 10-ны өдрийн 1700 цагийн орчимд аймгийн төвөөс хөдөлж сумын 4 дүгээр баг гэх газарт байрлах н гэр лүү хөдөлсөн. Тухайн орой н гэрт очиход тэдний төрөл садангийн болон найз нөхдийн холбоотой олон хүн очсон байсан. Очсон оройдоо бид ойр зуур юм ярилцаж 2 шил архи хувааж уугаад унтаж амарсан. Маргааш нь болж 05 дугаар сарын 11-ний өдрийн 09 цаг 40 минутаас 11 цаг 40 минутын хооронд хүүхдийн үсний найр болсон. н гэрийн хувьд суурин дээрээ хоёр гэрт байсан бөгөөд баруун гэрт нь найрын ширээ зассан, зүүн гэрт нь хүмүүс найрлан архи ууж байсан. Улмаар миний санаж байгаагаар 1500 цаг өнгөрч байхад бид аймгийн төв рүү буцахаар болсон. согтуу байсан учраас түүний унаж ирсэн машиныг нь тухайн найран дээр ирсэн байсан ******* гэх залуу барихаар болсон. *******ын хувьд намайг харж байхад бидний ууж байсан архинаас ганц хоёр татаж байгаа харагдсан. Гэхдээ найран дундуур Гантулгын машинд унтаж амарч байсан учир машин барихад гайгүй байх гээд түүгээр машин бариулахаар болсон юм. Миний хувьд архи согтууруулах ундааны зүйл их хэмжээгээр хэрэглэсэн байсан учир болж байгаа зүйлсийг нэг бүрчлэн нарийн сайн санахгүй байна. Нэг мэдэхэд хөдөлсөн байсан бөгөөд нэг ухаан ороход л ын машинд нь онхолдсон байдалтай сэрсэн. Би ******* гэх залуугийн дээр нь давхарлаж ойчсон байдалтай байсан. Осолд орсон учраас их л сандарсан байдалтай машины урд ын цонхыг хөлөөрөө түлхэж нээгээд машинаас гарсан. Миний араас ******* гарч ирж улмаар машины арын цонхоор харахад арын суудалд , , ын эхнэр болон 3 хүүхэд нь явж байсан бололтой харагдаж байсан. Ямартай ч машинаас , болон 3 хүүхэд бууж ирсэн. Харин ын хувьд ухаангүй, толгойноос нь нэлээн цус гоожсон байдалтай харагдаж байсан. Улмаар ******* бид хоёр ыг биеэс нь татаж машины арын цонхоор гаргасан. Татаж гаргах үед түүний толгойн баруун нь бүхэлдээ хэлбэрээ алдаж зөөлөн болчихсон байсан бөгөөд нүдээр харахад л түүний нас барсан гэдэг нь мэдэгдэж байсан. Ингээд бүгд машинаас буугаад байж байхад нь машинтайгаа буцаж ирсэн. болсон асуудлын аар мэдээд н гэрт буцаж очин цагдаа, эмнэлгийн байгууллагад хандсан байсан. Осол болох үед ******* бид хоёр машины урд байж байсан. Би машиныг барьж яваагүй учраас ******* машиныг барьж явсан гэдэг нь мэдэгдсэн. Уг тээврийн хэрэгслийг би 2023 оны хавар Түвшин гэгчээс шилжүүлэн авч байсан. Улмаар уг тээврийн хэрэгслийг унаж хэрэглэж байгаад 2025 оны 03 дугаар сарын орчимд ийгаач гэх найздаа 4,000,000 төгрөгөөр зарсан. нь машины төлбөрөө бүрэн төлсөн. Уг машины албан ёсны эзэмшигч нь байсан юм. Харин машины гэрчилгээн дээр нь Түвшин гэх хүний нэр байгаа. Учир нь би уг машиныг анх худалдаж авахдаа л гэрчилгээний нэрийг нь солиулж чадаагүй байсан юм. Хэдэн километр цагийн хурдтай явж байсан, ямар шалтгаанаас болж осол болсон аар би огт мэдэхгүй байна. Учир нь архи ууж тасраад ухаангүй явж байсан. Осол болох үед л ухаан орсон. Өмнөх үйл явдлыг бүү хэл тухайн машинд яаж суусан гэдгээ ч мэдэхгүй байна. Миний биед учирсан бэртэл гэмтэл байхгүй, ямар нэг гомдол, санал байхгүй” гэжээ. /хх-ийн 42-43 /
Гэрч Э. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний хувьд 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 1600 цагийн орчимд аймгийн төвөөс найз , түүний эхнэр , охин , найз , түүний эхнэр Ууганаа, тэдний хүү нарын хамт Гантулгын хадам аавын эзэмшлийн Бонго-3 маркийн тээврийн хэрэгсэлтэй сумын 4 дүгээр баг гэх газар луу явсан. Тухайн өдрийн орой нь очиж ойр зуур юм ярьж 2 шил архи уусан. Өглөө босоод 09 цаг 40 минутаас найр эхэлж, 11 цаг 40 минутын хооронд болсон бөгөөд би найран дээр архи нэлээн уусан. Ингээд өдрийн 1500 цагийн орчимд буцахаар болсон бөгөөд миний хувьд гэх залуугийн машинд суусан. Миний хувьд машины хойд ын суудал дээр суугаад унтаж явсан бөгөөд нэг сэрэхэд л миний сууж явсан машин онхолдож би ямар байдалтай сэрсэн гэдгээ ч санахгүй байна. Ямартай ч их л сандарч машины арын цонхоор гарсан бөгөөд машинаас гараад харахад манай машин , болон түүний эхнэр, 3 хүүхэд нь, мөн өөр нэг үл таних залуу хамт явж байсан болж таарсан. Тухайн машин дотор сууж явсан хүмүүсээс оос бусад нь бүгд ухаантай, машинаас буусан байсан бөгөөд ухаангүй, толгойноос нь цус гоожсон байдалтай харагдаж байсан. Улмаар ыг бидэнтэй хамт байсан үл таних залуу татаж буулгасан. Түүнийг машинаас гаргаж ирэхээр нь харсан чинь толгойноос нь нэлээн цус гоожсон, ухаангүй байдалтай байсан учир би түүнийг нас барсан юм байна гэж бодоод сайтар харж чадаагүй. Бидний осолдсон газар утасны сүлжээ байхгүй учир яахаа ч мэдэхгүй байж бай машинтайгаа буцаж ирсэн. болсон асуудлын аар мэдээд н гэрт буцаж очоод дуудлага өгсөн. Улмаар дуудлага авсан цагдаа, эмнэлгийн байгууллагаас хүмүүс ирсэн. Тухайн тээврийн хэрэгслийг ******* гэх залуу жолоодон явсан. Түүнийг жолоодож явсан гэдгийг машин онхолдох үед л мэдсэн. Хэдэн километр цагийн хурдтай явсан, юунаас болж осол болсон гэдгийг огт мэдэхгүй байна” гэжээ. /хх-ийн 45-46 /
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Тоёота приус-11 маркийн ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшдэггүй. Уг тээврийн хэрэгслийг 2023 оны 04 сард гэх хүнд зарсан. Төлбөр тооцооны асуудал байхгүй. Тиймээс надад уг тээврийн хэрэгсэлтэй холбоотой ямар нэг нэхэмжлэх зүйл байхгүй” гэжээ. /хх-ийн 48 /
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би ******* сумын 4 дүгээр баг, ын тоотод нөхөр *******, 1-15 насны 5 хүүхдийн хамт амьдарч байна. ******* бид хоёр дундаасаа 1 настай гэх хүүтэй. Миний хувьд хүүхдүүдээ хараад гэртээ байдаг бөгөөд нөхөр ******* маань ганцаараа ажил хийж гэр бүлээ авч явдаг. Одоо ХХК-ийн туслан гүйцэтгэгч нэг бригадад шугам цутгалын ажил хийж байгаа бөгөөд сардаа 2,000,000 гаран төгрөгийн цалинтай. Манай нөхрийн хувьд гэр бүлээ гэсэн сэтгэлтэй, уян зөөлөн, өрөвч, бусадтай нийтэч хүн байгаа юм. Манай нөхрийн хувьд бусдын гуйлтаар хүний машин жолоодож зам тээврийн осол гаргасан. Түүнээс биш өөрөө хүсэж тухайн машиныг бариагүй. Барихгүй гэж зөндөө хэлсэн боловч согтуу хүмүүс гуйгаад байхаар нь яах аргагүй зөвшөөрчихсөн юм” гэжээ. /хх-ийн 50 /
- Дорнод аймаг дахь Бүсийн Шүүхийн шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн ДОР0725/282 дугаар дүгнэлтэд:
“...1. *******ын биед зүүн даланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.
3. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ. /хх-ийн 53-54 /
2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн ДОР0725/284 дугаар дүгнэлтэд:
“...1. 2. 3. 4. 5. М.ийн биед гэмтэл тогтоогдсонгүй” гэжээ. /хх-ийн 57-58 /
2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн ДОР0725/283 дугаар дүгнэлтэд:
“...1. 2. 3. 4. 5. Г.ын биед гэмтэл тогтоогдсонгүй” гэжээ. /хх-ийн 61-62 /
2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн ДОР0725/286 дугаар дүгнэлтэд:
“...1. Б.н биед зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.
3. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ. /хх-ийн 65-66 /
2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн ДОР0725/287 дугаар дүгнэлтэд:
“...1. Э.ын биед зүүн мөрөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.
3. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ. /хх-ийн 71-72 /
2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн ДОР0725/285 дугаар дүгнэлтэд:
“...1. 2. 3. 4. 5. Г.ын биед гэмтэл тогтоогдсонгүй” гэжээ. /хх-ийн 76-77 /
2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн ДОР0125/057 дугаар дүгнэлтэд:
“...1. Талийгаач овогтой /РД: /-н цогцосноос бэхжүүлэн авсан гарын хээний дардас шинжилгээнд тэнцэнэ.
2. Шинжилгээнд тэнцэх гарын хээний дардас нь эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газрын үзлэгээр бэхжүүлэн авсан гарын мөр болон АДИС Папилон санд байгаа гарын мөрүүдтэй тохирохгүй байна” гэжээ. /хх-ийн 80-81 /
2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн ДОР0625/084 дугаар дүгнэлтэд:
“...5. Талийгаач нь зам тээврийн ослын улмаас гавал тархины гэмтэл авч нас баржээ. Нас бараад 12-с дээш цаг өнгөрсөн байх боломжтой.
2. Талийгаачийн цус 3-р бүлгийн харьяалалтай байна” гэжээ. /хх-ийн 96-99 /
2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн ДОР0325/059 дугаар дүгнэлтэд:
“...1. ******* 28 эр гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрээгүй” гэжээ. /хх-ийн 103-104 /
2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ДОР0225/012 дугаар дүгнэлтэд:
“...1. Toyota prius-11 маркийн ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооны механизм хэвийн ажиллагаатай байна.
2. Тээврийн хэрэгслийн жолооны механизмын эд ангиуд бүрэн байна.
3. Тээврийн хэрэгслийн тормозны систем хэвийн бус, ажиллагаа алдагдсан байна.
4. Тээврийн хэрэгслийн зүүн хойд тормозны аппарат байхгүй, зээрэнхий зэврэлттэй, ашиглалтын явцад тормозны системийн шингэн дамжуулах гуурсыг салгаж дээш харуулан уясан байх боломжтой байна.
5. Тээврийн хэрэгслийн 3 дугуй нь дөрвөн улирлын гэсэн тэмдэглэгээтэй, цаг агаарын хязгаартай нөхцөлд ашиглах зориулалттай, зүүн хойд дугуй нь усан хээтэй, улирлын тэмдэг тэмдэглэгээ байгаагүй тул дулааны улиралд ашиглах зориулалттай байх боломжтой. MNS4598:2025 стандартын 5.9.1-д заасан, 4 дугуйн хээний гүн нь стандарт шаардлага хангаж байх ба баруун хойд дугуй нь MNS4598:2025 стандартын 5.9.2.2. Дугуй нь үйлдвэрлэснээс хойш 10-аас дээш жил болсон дугуйг ашиглахыг хориглоно гэсэн заалтын дагуу стандарт шаардлага хангахгүй байна” гэжээ. /хх-ийн 108-122 /
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн ЕГО825/1861 дугаар дүгнэлтэд:
“...1. Хууль ёсны төлөөлөгч Хишигдэлгэрийн //-ын сэтгэцэд тухайн гэмт хэргээс шалтгаалан гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна.
2. 3. Хувь хүний сэтгэл зүйн онцлог, гэр бүлийн дэмжлэг бүхий орчин, сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах эсэхээс хамаарна” гэжээ. /хх-ийн 126-127 /
*******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 136 /,
Гэмт хэргийн аарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 19 /,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 21-26 /,
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 27-28 /,
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 07-ны өдрийн 2019/ШЦТ/852 дугаар, 2020 оны 03 сарын 05-ны өдрийн 2020/ШЦТ/179 дугаар, ******* дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/265 дугаар, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/311 дугаар, 2022 оны 03 сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ/91 дугаар, 2022 оны 07 сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/237 дугаар, 2024 оны 02 сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/68 дугаар, 2024 оны 07 сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/216 дугаар шийтгэх тогтоолуудын хуулбар /хх-ийн 139-168 /,
Жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-ийн 169 / зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт уудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* овогт *******ийн ******* нь Дорнод аймгийн сумын 4 дүгээр баг, “ ” гэх газарт Тоёота приус-11 маркийн ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4а-д заасан “...Тээврийн хэрэгслийн ажлын тормозны систем ажиллахгүй болсон бол хөдөлгөөнөө үргэжлүүлэхийг хориглоно”, хавсралт 4-ийн 1.1-д “Ажлын тормозны идэвхжил нь MNS4598 стандартад заасан үзүүлэлтийг хангаж чадахгүй тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч, улмаар тээврийн хэрэгсэлд зорчиж явсан нас барсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Ж., Б., Б., Э. нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн аархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхээс үзэхэд шүүгдэгч ******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4а-д заасан “...Тээврийн хэрэгслийн ажлын тормозны систем ажиллахгүй болсон бол хөдөлгөөнөө үргэжлүүлэхийг хориглоно”, хавсралт 4-ийн 1.1-д “Ажлын тормозны идэвхжил нь MNS4598 стандартад заасан үзүүлэлүтийг хангаж чадахгүй тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөнөөс зам тээврийн осол гаргасан байх бөгөөд түүний болгоомжгүй үйлдлийн улмаас бусдын амь нас хохирсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Шүүгдэгч ******* нь урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байсан боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй. Түүнчлэн бүрэн бус тээврийн хэрэгслийн улмаас дээрх осол болсон нь баримтаар тогтоогдож байхаас гадна амь хохирогч буюу тээврийн хэрэгслийн жолооч согтуу байсны улмаас шүүгдэгч тухайн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учруулсан хохирлоо сайн дураар төлж барагдуулахаа илэрхийлсэн, хохиролд 6,500,000 төгрөгийг төлсөн зэргийг харгалзан үзсэн болно.
Иймд шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал болон хохирол төлбөр төлсөн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Дээрх гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн тухайд: Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* оршуулгын зардалд 11,207,570 төгрөг, тээврийн хэрэгслийн үнэлгээ хийлгэхэд гарсан зардалд 217,000 төгрөг, тээврийн хэрэгслийн хохиролд 3,277,400 төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрт 59,400,000 төгрөг, нийт 74,101,970 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч ******* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид дээрх төлбөрийг бүрэн барагдуулахаа илэрхийлж, өнөөдрийн байдлаар хохиролд 6,500,000 төгрөгийг төлсөн байна.
Иймд шүүгдэгч *******аас үлдэгдэл төлбөр болох 67,601,970 төгрөгийг гаргуулж, Дорнод аймаг, сумын 2 дугаар баг, гэх газарт оршин суух ******* /РД: /-д олгохоор шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******ын регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ийн ******* /РД: /-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаанд Дорнод аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгчид хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 230 дугаар зүйлийн 230.2-т тус тус зааснаар шүүгдэгч *******аас 67,601,970 төгрөгийг гаргуулж, Дорнод аймаг, сумын 2 дугаар баг, гэх газарт оршин суух ******* /РД: /-д олгосугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******ын регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн багаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ