Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 184/ШШ2023/00552

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо, 1-р гудамж, ******* ******* дугаар гудамж, 3 тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-ы нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын байр, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

 

*******22 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн *******, тоот битүүмжлэх хураах тогтоол, *******22 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нямаа оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...Монголын олон улсын арбитрын *******21 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 349 тоот шийдвэрийг баталгаажуулсан Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн *******21 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 0 тоот захирамжаар төлбөр төлөгч Д.*******аас 75,000,000.00 төгрөг гаргуулж, финанс ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн хүчин төгөлдөр захирамжийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж, үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан.

Баянгол дүүргийн 7-р хороо, 3-р хороолол, аюушийн гудамж 38-р байрны 74 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2*******5053808 тоот дугаартай 67,79 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг *******22 оны 05 дугаар сарын 16-ний өдрийн ******* тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилж, *******22 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн тоот эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хураасан.

Дээрх үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэх, эд хөрөнгө хураах тухай тогтоол үйлдсэн ажиллагаа хийхдээ тухайн орон сууцны өмчлөгч эзэмшигч болох иргэн Д.*******д мэдэгдээгүй, байлцуулаагүй гарын үсэг зуруулаагүй, хадгалалт хамгаалалтыг шилжүүлээгүй үйлдсэн нь өмчлөгчийн эрх ашгийг хөндсөн үйл ажиллагаа хийжээ. Энэ нь ШШГТХуулийн 54 дүгээр зүйлийн 54.3, 54.4 дахь заалтыг зөрчсөн үйлдэл хэмээн үзэж байна.

 

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хөрөнгийн тайлан гардуулах, тэрхүү үнэлгээтэй холбоотой мэдэгдлийг хүлээн авч 7 хоногийн дотор шүүхэд хандах эрхийг хязгаарласан нь хэт нэг талыг барин төлбөр төлөгчийн эрхийг зөрчсөн үйлдэл болсон. Энэ хууль бус үйлдлийнхээ дагуу *******22 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр эд хөрөнгийн албадан дуудлага худалдаанд оруулж, төлбөр авагч талд давуу байдал олгон, зах зээлийн ханшаас хэт доогуур үнээр худалдан борлуулсан байна. Үүнийг үл зөвшөөрч төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу дээд шатны байгууллагад хандсан боловч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль журмын дагуу явагдсан хэмээн хариу өгөөд байна.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан эд хөрөнгө битүүмжлэх, хураах тогтоол, *******22 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн анхны адбадан дуудлага худалдааг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчаас хариу тайлбартаа:

...Төлбөр төлөгч Д.*******д *******21 оны 21391117/03, 21391117/04, *******22 оны 21391117/07, 21391117/0 21391117/09, 21391117/09 дугаар мэдэгдлээр шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдэж анхааруулсан боловч төлбөрийг төлөөгүй тул барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, аюушийн гудамж 38 дугаар байрны 74 тоот 67.79 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг хаягаар очиж төлбөр төлөгч Д.*******ыг байлцуулан 2С22 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаар битүүмжлэх тогтоолоор битүүмжилсэн байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4 дэх хэсэгт заасны дагуу хөндлөнгийн хоёр гэрчийг оролцуулан барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, аюушийн гудамж 38 дугаар байрны 74 тоот 67.79 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг *******22 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дугаар хураах тогтоолоор хурааж, хураасан тогтоолын 1 хувийг түрээслэгч үлдээж төлбөр төлөгч Д.*******д хүлээлгэн өгөхийг даалгасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.4-д заасны дагуу хөндлөнгийн гэрчийг оролцуулан, гэрчийн овог, нэр регистрийн дугаарыг тогтоол болон тэмдэглэлд тусгаж, 41.8-д заасны дагуу гарын үсэг зуруулан баталгаажуулсан.

*******22 оны 09 дүгээр сарын 16-ний өдөр төлбөр төлөгч Д.******* төлбөр авагч финанс ББСБ-ийн гаргасан үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар бичгээр хүсэлт өгсөн.

Талууд харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэхэд 152.663.000 төгрөгөөр тогтоож, 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу *******22 оны 09 дүгээр сарын 30-ний өдрийн 4-170/18283, 4-170/18285 дугаар мэдэгдэлээр хөрөнгийн үнэлгээг талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлсөн байна.

*******22 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 12/27 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол, *******22 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 4-170/21328 дугаар албадан дуудлага худалдааны мэдэгдлийн 1 хувийг төлбөр төлөгчийн эхнэр Ариунтуяад хүлээлгэн өгч гарын үсэг зуруулсан. Анхны албадан дуудлага худалдаа *******22 оны 11 дүгээр сарын 23-нд шинжээчийн тогтоосон үнэ болох 152.663.000 төгрөгийн 70 хувь 106.864.100 төгрөгөөр худалдан борлогдоогүй тул *******22 оны 12 дугаар сарын 23-ний өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд шинжээчийн тогтоосон үнэ болох 152.663.000 төгрөгийн 50 хувь 76.331.500 төгрөгөөр хоёрдахь албадан дуудлага худалдаанд орж худалдаанд орж худалдан борлогдсон.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу талууд эд хөрөнгийн талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-д заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргах байсан боловч *******22 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр мэдэгдэл хүлээн авснаас хойш 2 сарын дараа нэхэмжлэл гаргасан байна.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд:

3.1. Нэхэмжлэгч талаас шүүхэд ирүүлсэн нотлох баримт. Үүнд: Улсын тэмдэгтийн хураамж 70,*******0 төгрөг төлсөн баримт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын албан бичиг, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримтын зураг, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн газрын лавлагаа.

3.2. Хариуцагч талаас шүүхэд ирүүлсэн нотлох баримт. Үүнд: Албадан дуудлага худалдааны баримт, гүйцэтгэх хуудас, арбитрын шийдвэрийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжийн хуулбар, Арбитрын шийдвэрийн хуулбар, эвлэрлийн гэрээний хуулбар, барьцааны гэрээний хуулбар, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолын хуулбар, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийн хуулбар, зарлан дуудах мэдэгдлийн хуулбар, төлбөр төлөгчийн хөрөнгийн мэдүүлгийн хуулбар, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолын хуулбар, битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтын хуулбар, санал хүргүүлэх тухай баримтын хуулбар, шинжээч томилох тухай тогтоолын хуулбар, ХХК-ийн захирлын тушаалын хуулбар, хөрөнгийн тайлангийн хуулбар, анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолын хуулбар, анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны тэмдэглэлийн хуулбар,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч Д.*******аас хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан битүүмжлэх, хураах тогтоолыг болон анхны дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгчийн ...Орон сууцыг *******22 оны 05 дугаар сарын 16-ний өдрийн ******* тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилж, *******22 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн тоот эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хураасан. Дээрх ажиллагаа хийхдээ тухайн орон сууцны өмчлөгч эзэмшигч болох иргэн Д.*******д мэдэгдээгүй, байлцуулаагүй гарын үсэг зуруулаагүй, хадгалалт хамгаалалтыг шилжүүлээгүй. тайлан гардуулах, тэрхүү үнэлгээтэй холбоотой мэдэгдлийг хүлээн авч 7 хоногийн дотор шүүхэд хандах эрхийг хязгаарласан. Энэ хууль бус үйлдлийнхээ дагуу *******22 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр эд хөрөнгийн албадан дуудлага худалдаанд оруулж, төлбөр авагч талд давуу байдал олгон, зах зээлийн ханшаас хэт доогуур үнээр худалдан борлуулсан. Нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн дээрх тогтоол, үйлдэл нь хууль бус, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчсөн гэх шаардлагын үндэслэлийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Баянгол дүүргийн 7-р хороо, 3-р хороолол, аюушийн гудамж 38-р байрны 74 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2*******5053808 тоот дугаартай 67,79 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг *******22 оны 05 дугаар сарын 16-ний өдрийн ******* тоот тогтоолоор битүүмжилж, *******22 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн тоот тогтоолоор эд хөрөнгийг хураасан. *******22 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр эд хөрөнгийн албадан дуудлага худалдаанд оруулж хуульд нийцүүлэн ажиллагааг явуулсан гэх агуулга бүхий тайлбар гаргаж маргасан.

 

Тодруулбал, нэхэмжлэгч талаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2, 54.4-т заасны заалтыг зөрчиж үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, хураасан, өмчлөгчид мэдэгдээгүй, байлцуулаагүй, гарын үсэг зуруулаагүй, хадгалалт хамгаалалтыг шилжүүлээгүй гэсэн үндэслэлийг тайлбарладаг.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн хөрөнгийг худалдан борлуулах, эсхүл гүйцэтгэх баримт бичигт заасан тохиолдолд төлбөр авагчид шилжүүлэх зорилгоор төлбөр төлөгчийн хөрөнгийг хураан авна54.2-т Шийдвэр гүйцэтгэгч хураан авсан эд зүйлийн төрөл, шинж байдал, тоо, ширхгийг тусгасан жагсаалт үйлдэнэ, 54.3-т Жагсаалтыг эд зүйл, баримт бичгээ хураалгасан, эсхүл ажиллагаанд байлцсан хүний гарын үсэг, эсхүл хурууны хээгээр баталгаажуулж, хувийг тухайн эд зүйлийг эзэмшигчид, эсхүл түүний өмгөөлөгчид даруй гардуулна, 54.4-т Хураан авах ажиллагаанд эд зүйл, баримт бичиг, ачаа тээш, мал, амьтан, тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд эзэмшигчийг оролцуулна. Эзэмшигчийг оролцуулах боломжгүй бол хөндлөнгийн гэрчийг байлцуулах, эсхүл дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлнэ гэж тус тус заажээ.

 

3. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд:

 

3.1. Монголын олон улсын арбитрын *******21 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 349 дүгээр шийдвэрээр Д.*******аас 75,000,000 төгрөг гаргуулан финанс ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн, уг арбитрын шийдвэрийг Сонгинохайрхан дүүргийн Иргэнийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн *******21 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн  дүгээр захирамжаар баталгаажуулж, мөн өдөр 962 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэнээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар *******21 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 21391117 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн холбогдох ажиллагааг явуулжээ.

 

3.2. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын *******21 оны 12 сарын 06, *******22 оны 5 сарын 16-ны өдрийн шүүхийн шийдвэр биелүүлэхийг мэдэгдсэн мэдэгдлийг төлбөр төлөгч хүлээн авч гарын үсэг зурсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх 44, 45, 47/,

*******22 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн улсын бүртгэлийн Ү-2*******5053808 тоот дугаартай Баянгол дүүргийн 7-р хороо, 3-р хороолол, аюушийн гудамж 38-р байрны 74 тоотод байрлах 67,79 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг битүүмжилж, шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаа тогтоосон ******* тоот Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх 48, 49, 50/-ээр төлбөр төлөгч Д.******* нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх шаардлагыг хүлээн авсан, эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаанд байлцсан болох нь,

мөн дээрх мэдэгдлийг хүлээн авсан, тогтоолтой танилцсан хүний гарын үсэг Д.*******аас итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хэрлэнд олгосон *******22 оны 03 сарын 09-ний өдрийн 0192 дугаартай итгэмжлэл дэх Д.*******ы гарын үсэг нэг байгаа нь итгэмжлэлээр /хх *******/ тус тус тогтоогдож байна.

 

3.3. Түүнчлэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын *******22 оны 9 сарын 15-ны өдрийн ...хөндлөнгийн гэрчээр , нарыг оролцуулан битүүмжилсэн эд хөрөнгийг хураав, хураасан эд хөрөнгө орон сууц, хураасан эд хөрөнгийг түрээслэгч хадгалалт хамгаалалтад үлдээв гэх эд хөрөнгө хураах тухай тоот тогтоол /хх 52, 53/ болон мөн өдрийн ...хөндлөнгийн гэрч нарыг байлцуулан орон сууцыг хураав, хураасан эд хөрөнгийн хадгалалт хамгаалалтыг түрээслэгч үлдээж хууль сануулж байрны хэв загварыг өөрчлөхгүй байхыг анхааруулж хураасан тогтоол, мэдэгдэх, зарлан дуудах мэдэгдлүүдийн 1 хувийг төлбөр төлөгч Д.*******д гардуулж өгөхийг даалгав гэх шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх 54/, Ц.Гантулгаас гарын үсэг зурж хүлээн асан зарлан дуудах, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл /хх 55, 56/-ээс үзэхэд дээр дурдсан хуулийн дагуу эд хөрөнгийн өмчлөгчийн эзгүйд хөндлөнгийн гэрчийг байлцуулан орон сууцыг хураан авсан байна.

 

3.4. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Д.*******ы зүгээс төлбөр авагч талаас гаргасан 85 сая төгрөгийн үнийн саналыг эс зөвшөөрч хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэх хүсэлт /хх 63, 65/ гаргасны дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ХХК-ийг шинжээчээр томилж, тухайн шинжээч нь *******22 оны 9 сарын 28-ны өдрийн 395 дугаартай дүгнэлтээр үл хөдлөх эд хөрөнгийг 152,663,000 төгрөгөөр үл хөдлөх эд хөрөнгийн үнэлжээ.

Төлбөр төлөгч Д.******* нь *******22 оны 10 сарын 04-ний өдөр тухайн үнэлгээ дүгнэлттэй танилцаж, мэдэгдлийн хувийг /хх 70/ гардаж авсан, үнэлгээтэй санал нийлэхгүй байгаа талаарх хүсэл зоригоо шийдвэр гүйцэтгэгчид илэрхийлж байсан /хх 96/ болох нь хөрөнгө үнэлсэн шинжээчийн тодорхойлолт, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.

 

3.5. Талуудаас шинжээчийн үнийн саналын талаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад маргаан үүсгэж шүүхэд хандаагүй тул *******22 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 12/27 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолоор хураан авсан үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчийн тогтоосон үнэлгээ 152,663,000 төгрөгийн 70 хувиар тооцон 106,864,100 төгрөгөөр дуудлага худалдааны дуудах үнийг тогтоон, *******22 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 10 цаг 00 минутад анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулахаар тогтож мэдэгдлийг төлбөр авагч болон төлбөр төлөгчийн гэр бүлийн хүн гэх гардуулж, мөн төлбөр төлөгчийн оршин суух газрын хаягаар шуудангаар хүргүүлж мэдэгджээ. /хх 100-103/

Анхны албадан дуудлага худалдаагаар төлбөр төлөгчийн үл хөдлөх хөрөнгө худалдан борлогдоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт заасны дагуу шинжээчийн тогтоосон үнийн 50 хувь 76,331,500 төгрөгөөр дуудлага худалдааны дуудах үнийг тогтоон, *******22 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 10 цаг 00 минутад 2 дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулахаар болсныг талуудад мэдэгдэж /хх 108-110/ албадан дуудлага худалдааг тогтоосон өдөр явуулахад 104,000,000 төгрөгөөр худалдан борлогдсон байна.

 

4. Дээр дурдсан үйл баримт болон эд хөрөнгө битүүмжлэх, хураах тогтоол, шийдвэр биелүүлэх тухай мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, мэдэгдэл, албадан дуудлага худалдаа явуулах тогтоолууд зэргээс үзэхэд шийдвэр гүйцэтгэгчийн эд хөрөнгө битүүмжлэх, хураах, шинжээч томилох ажиллагаа хуулийн дагуу явагдсан байна. Нэхэмжлэгч үл хөдлөх эд хөрөнгийн талаарх мэдэгдлийг хүлээн авсан, танилцсан байх бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу үнэлгээтэй холбоотой гомдлыг 7 хоногийн дотор гаргасан, эсхүл гаргах эрхийг нь хязгаарласан үйл баримт тогтоогдохгүй байна.

Мөн шийдвэр гүйцэтгэгч нь анхны албадан дуудлага худалдаа, 2 дахь албадан дуудлага худалдааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт ...Иргэний хуульд заасан хувь, хэмжээгээр тогтооно гэж заасны дагуу үнийг тогтоож дуудлага худалдааг явуулсан, дуудлага худалдаа явуулах тогтоолыг талууд хүргүүлсэн, гардуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд нийцсэн байх тул албадан дуудлага худалдаа явуулсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэв.

 

5. Иймээс хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажиллагаа хуульд нийцсэн байх тул *******22 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн *******, тоот битүүмжлэх хураах тогтоол, *******22 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай Д.*******ы нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг шүүхэд ирүүлсэн, хариуцагч шүүх хуралдааны тов мэдсэн хэдий ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.3 дахь хэсэгт заасны дагуу зохигчийн эзгүйд, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болохыг тэмдэглэж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 55 дугаар зүйлийн 55.7, 65 дугаар зүйлийн 65.1, 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.*******аас хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан *******22 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн *******, тоот хөрөнгө битүүмжлэх, хураах тогтоол, *******22 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,*******0 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.