| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбатын Амин-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 184/2022/04665/И |
| Дугаар | 184/ШШ2023/00693 |
| Огноо | 2023-02-09 |
| Маргааны төрөл | Газрын тухай хуулиар, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 184/ШШ2023/00693
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, ******* ******* 02 дугаар гудамж, 5 тоот хаягт оршин суух ******* овогт Лув*******данзангийн ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 02 дугаар хороо, , 544 тоот хаягт оршин суух ******* овогт /РД:/-д холбогдох
Газар чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн өмгөөлөгч , нарийн бичгийн дарга Г.Нямаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас нэхэмжлэлдээ:
...Өөрийн эзэмшлийн газраас ыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гарга*******. Маргаан бүхий 300 метр талбай бүхий газрын эзэмших эрхийн гэрчилгээг 1999 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Б191 тоот Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын захирамжийг үндэслэн надад олгосон байдаг. Үүний дараа тухайн газрын хэмжээг өөрчилж хугацааг сунгах асуудлаар холбогдох бичиг баримтыг бүрдүүлж Газрын албанд өгсний дагуу 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн тоот Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын захирамжаар тухайн газрын эзэмших эрхийн гэрчилгээг олгосон. Энэ газарт нь хууль бус эзэмшлээр оршин суудаг.
Газрыг чөлөөлөх асуудлаар хариуцагч 2018 оноос эхлэн марга******* байдаг. Үүнийг хариуцагчийн зүгээс мөн газрын эзэмших эрхтэй өмчлөгч гэсэн агуулгатайгаар шүүхэд нэхэмжлэл гаргаж бай******* боловч 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэгчийн зүгээс 2022 оны 09 дүгээр сард Газрын албанд албан бичгээр ханд*******. Газрын алба 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр албан бичгээр шүүхээр шийдэгдэх боломжтой гэх хариуг ирүүлсний үндсэн дээр шүүхэд нэхэмжлэл гарга*******. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна. Нэхэмжлэгчийн зүгээс маргаан бүхий газарт хариуцагч 1975 оноос хойш амьдардаг эсвэл амьдардаггүй гэдэгт тайлбар байхгүй. Яагаад гэвэл зохигчид бол ах дүүс юм.
Иймд хариуцагч Ц.ыг Сонгинохайрхан дүүргийн 2-р хороо, -р гудамж, 544 тоот хаягт байрлах нэгж талбарын 18003059 тоот дугаартай, тоот эзэмших эрхийн гэрчилгээтэй 508 м2 талбай бүхий газрын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас хариу тайлбартаа:
...Уг маргаан бүхий газарт миний аав, ээж 2 намайг 7-р ангид байхад байхад 1978 онд Зай*******гаас шилжин ирж суу******* байдаг. Би 1983 онд цэрэгт явж ирээд ээж, аавыгаа асарч, гэр бүлтэй болж өнөөдрийг хүртэл амьдарч байна. Тухайн үед газар өмчлөгдөөгүй бай*******. Газар өмчлүүлэх үед цагаан хуудас тараагд******* бөгөөд Л.******* нь бидэнд мэдэгдэлгүй хорооноос авчих******* бай*******, цагаан хуудсаа авъя гэхэд эгч нь ломбардад тавьчих*******, тэгж байгаад өгнө гэж хэлчхээд өгөөгүй олон жил болсноор маргаан үүссэн. Энэ газарт ******* нь огт амьдардаггүй, хаягт бүртгэлтэй л бай******* байх. Өөрөө тэтгэвэртээ гараад өөр газар амьдардаг болсон.
******* гэдэг хүнд газар олгосон 1999 оны болон 2018 оны захирамжууд хууль бус гэж үзэж байгаа. Яагаад хууль зүйн үндэслэлгүй байна вэ гэхээр гэдэг хүн 1976 оноос хойш эцэг эхийн хамтаар амьдарч эхэлсэн байдаг. Гэтэл захиргааны байгууллагаас эзэмших эрхийн гэрчилгээ олгохдоо тухайн газар амьдарч байгаа хүнээс сонсгох ажиллагаа авах ёстой байтал авалгүйгээр шийдвэр гаргачих******* юм билээ. Иймд нэхэмжлэлийн шаардлага хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх гэдэг нь хууль зүйн үндэслэлд нийцэхгүй гэж үзэж байна. Учир нь хэрэгт авагд******* баримтаар хариуцагч нь тус хашаа байшиндаа өдийг хүртэл амьдарч байгаа учраас нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжгүй гэжээ.
3. Хавтаст хэрэгт авагд******* нотлох баримтууд:
3.1. Нэхэмжлэгч талаас шүүхэд ирүүлсэн нотлох баримт. Үүнд: Улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны тодрхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албаны хариу хүргүүлэх тухай баримт, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, итгэмжлэл, газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хуулбар, кадастрын зураг.
3.2. Хариуцагч талаас шүүхэд ирүүлсэн нотлох баримт. Үүнд: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 2-р хорооны Засаг даргын өрхийн бүртгэлийн талаарх тодорхойлолт, итгэмжлэл.
3.3. Талуудын хүсэлтээр шүүхээс бүрдүүлсэн баримт. Үүнд: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын албан бичиг, Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ өөрчилж, хугацаа сунгах тухай Засаг даргын захирамжийн хуулбар, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албаны албан бичиг, Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ өөрчилж, хугацаа сунгах тухай Засаг даргын захирамж, Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ өөрчилж, хугацаа сунгах тухай Засаг даргын захирамжийн хавсралт, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албаны тайлбар хүргүүлэх тухай албан бичиг, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны тайлбар хүргүүлэх тухай албан бичиг, Бүртгэл хяналтын картууд, Л.*******ы Сонгинохайрхан дүүргийн газрын албанд гарга******* өргөдөл, 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд гарга******* өргөдөл, Сонгинохайрхан дүүргийн, 02 дугаар хороо, Орбит гудамж, 544 тоот хашааны кадастрын зураг, Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны орлогын мэдүүлэг, Сонгинохайрхан дүүргийн 02 дугаар хорооны тодорхойлолт, Газар эзэмших гэрчилгээ, Нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт, Сонгинохайрхан дүүргийн 02 дугаар хорооны Засаг даргын Өрхийн бүртгэл шилжилт хөдөлгөөний тодорхойлолт, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Ц.ын Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд гарга******* өргөдөл, Ц., нарын Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд гарга******* хувийн өргөдөл, тодорхойлолт, тодорхойлолт, тодорхойлолт, тодорхойлолт, Кадастрын зураг, Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан бичиг, П.Лув*******данзангийн төрөл садангийн лавлагаа, Д. төрөл садангийн лавлагаа, Д. төрөл садангийн лавлагаа, Л.*******ы төрөл садангийн лавлагаа, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албаны албан бичиг, Газар баталгаажилтын хувийн хэргийн хуулбар, Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны Засаг даргын албан бичиг, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын албан бичиг, Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албаны албан бичиг, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын захирамжийн хуулбар, амины хашааны зориулалтаар газар ашиглаж, эзэмших зөвшөөрөл олгох тухай баримтын хуулбар, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын албан бичиг, БНМАУ-ын хүн амын регистрийн картын хуулбар, Ц.ын иргэний үнэмлэх авах өргөдлийн хуулбар, Ц.ын хаягийн хуудсын хуулбар, Төрөгсдийн анкетийн хуулбар, Л.*******ы БНМАУ-ын хүн амын регистрийн картын хуулбар, Л.*******ы хаягийн хуудасны хуулбар, Л.*******ы иргэний үнэмлэх авах өргөдлийн хуулбар, Иргэний гэр бүлийн байдлыг бүртгэх хэлтэс төрөгсдийн анкетийн хуулбар.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Л.*******аас хариуцагч Ц.аас холбогдуулан гарга******* газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасныг үндэслэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Маргаан бүхий газрыг би эзэмших эрхтэй, гэрчилгээтэй, хариуцагч Ц. хууль бусаар оршин сууж байгаа тул тухайн газрыг чөлөөлүүлнэ гэж нэхэмжлэгч тайлбарладаг бөгөөд хариуцагч нь ...Энэ газарт би 1978 оноос хойш амьдарч байгаа, хууль бусаар оршин суугаагүй, эцэг, эхээс өвлүүлсэн газар, харин ******* нь хууль бусаар газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуул******* гэж татгалз******* тайлбар гарган мэтгэлцдэг.
3. Тодруулбал, нэхэмжлэгч талаас Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.4-т заасныг үндэслэн Л.*******ы эзэмшлийн СХД-ийн 2-р хороо, Орбит- гудамж, 544 тоот хаягт байрлах нэгж талбарын 18003059 тоот дугаартай, тоот эзэмших эрхийн гэрчилгээтэй, 508 м2 талбай бүхий газрыг бусдын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гарга******* гээд шаардлагаа нотлох баримтуудыг шүүхэд ирүүлсэн.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заа******* бөгөөд мөн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1-д ..эд хөрөнгийг өмчлөх эрх улсын бүртгэлд үндэслэсэн бол гуравдагч этгээдийн хувьд тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж тооцогдох боломжгүй талаар заажээ.
4. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ ...Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2018 оны 06 сарын 22-ны өдрийн А/321 дугаартай захирамж, Иргэний газар эзэмших эрхийн дугаартай гэрчилгээ зэрэг баримтуудаар нотолно гэдэг. Хариуцагч тал татгалзлын үндэслэлээ ...Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны Засаг даргын өрхийн бүртгэл, шилжилт хөдөлгөөний тодорхойлолт, Газрын албанд газрын асуудлаар маргаан үүсгэж бай******* өргөдөл, тухайн байгууллагаас өгч бай******* хариу албан бичиг зэрэг баримтаар үгүйсгэдэг. Хэрэгт авагд******* баримтуудаас үзэхэд,
4.1. Тодруулбал, нэхэмжлэгч тал иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын захирамжаар Л.******* нь маргааны зүйл болох Сонгинохайрхан дүүргийн 2-р хороо, Орбит- гудамж, 544 тоот хаягт байрлах, нэгж талбарын 18003059 дугаартай 508 м2 талбай газрыг эзэмших эрхтэй болохыг нотолно гэдэг.
Түүнчлэн Л.*******ы эзэмшлийн нэгж талбарын 18003059 дугаартай 508 м2 газрын хувийн хэрэгт авагд******* 2022 оны 07 сарын 21-ны өдөр хэвлэгдсэн кадастрын зураг газрын нэгдмэд *******д бүртгэгдсэн болох нь www.egazar.gov.mn, түүний баар код бүхий цахим баримтаар нотлогддог. Энэхүү кадастрын зураг нь газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ болон гэрээний хамт хүчин төгөлдөр болохыг заа******* байна.
Дээрх иргэний газар эзэмших эрхийн дугаартай гэрчилгээ болон тодорхой координат, нэгж талбар бүхий кадастрын зургаар Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, дүгээр гудамж, 544 тоот хаягт байрших газрыг нэхэмжлэгч Л.******* эзэмших эрхтэй болохыг тодорхойлжээ.
4.2. Хариуцагч талын шүүхэд ирүүлсэн Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны 2022 оны 08 сарын 16-ны өдрийн, 2023 оны 01 сарын 10-ны өдрийн тодорхойлолтод Тус хорооны -544 тоотод оршин суугч Ц. нь ам бүл 6 амьдардаг, тэрээр 1976 онд тус хаягт аав Лув*******данзан, ээж Цэвэгжав, ах нарын хамт шилжин ирж суурьш******* байна. Түр оршин суугчаар хэн нэгэн бүртгэлгүй байна. Өнөөдрийн байдлаар Ц., бэр , ач охин , , ач хүү нар бүртгэлтэй байна гэж дурд******* байх ба энэ үйл баримтад нэхэмжлэгч талаас маргадаггүй.
Тухайн хаягт байрлах газрын өмчлөгчөөр тогтоолгох, гэрчилгээ гаргуулах талаар шүүхэд болон газрын албанд хариуцагч Ц. хандаж бай******* болох нь газрын албанд гаргаж бай******* өргөдөл, хүсэлт, шүүгчийн захирамжаар тогтоогдох хэдий боловч газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдоогүй, энэ талаарх маргаанаа шүүхээр шийдвэрлүүлэх талаар Сонгинохайрхан дүүргийн газрын албанаас хариу өгсөн байдаг.
Хариуцагч Ц. нь Сонгинохайрхан дүүргийн 2-р хороо, Орбит- гудамж, 544 тоот хаягт байрлах, нэгж талбарын 18003059 дугаартай 508 м2 талбай Л.*******ы эзэмшлийн газар дээр оршин сууж байгаа үйл баримт тогтоогдох учиртай.
4.3. Маргааны зүйл болох Сонгинохайрхан дүүргийн 2-р хороо, Орбит- гудамж, 544 тоот хаягт байрлах, нэгж талбарын 18003059 дугаартай 508 м2 талбай газарт хариуцагч хууль бусаар оршин сууж байгаа гэх үйл баримтыг нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу холбогдох баримтуудаар нотлох үүрэгтэй. Нэхэмжлэгч тал энэхүү үүргээ биелүүлээгүй, тухайн газарт хариуцагч оршин сууж байгаа болохыг нотлоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
4.4. Хэрэгт авагд******* буюу Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албанаас ирүүлсэн нотлох баримтуудыг судлахад Сонгинохайрхан дүүргийн 2-р хороо, Орбит- гудамж, 544 тоот хаягт байрлах газрыг эзэмших, гэрчилгээ гаргуулах талаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь хүсэлт, өргөдөл гаргаж маргаж бай*******, тус хаягт нэгж талбарын 186331111438 дугаартай 1109 м2 талбай бай*******, тухайн газрыг хувааж 18003059 дугаартай 508 м2 газрыг тус хаягаар бүртгэсэн, СХД-ийн 2-р хорооны Засаг даргаас Ц. 544а тоот хаят, , 544б тоот хаягт амьдардаг гэх тодорхойлолтыг гарга*******, 544 а, б тоот хаягт 600, 390 м2 талбай бүхий газрын кадастр давхац*******, 508 м2 талбай бүхий газарт хариуцагч оршин сууж байгаа эсэх нь тодорхойгүй, дурд******* баримт, тайлбарууд зөрүүтэй эргэлзээ бүхий байна.
Өөрөөр хэлбэл Сонгинохайрхан дүүргийн 2-р хороо, Орбит- гудамж, 544 тоот хаягт байрлах, 1-9 хүртэлх тодорхой координат цэгээр тодорхойлогдох 508 м2 талбай бүхий газарт хариуцагч хууль бусаар оршин суугаа болох нь баримтаар тогтоогдоогүй болно.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасны дагуу хэргийн оролцогчийн гарга******* нотлох баримыг харьцуулан үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэхэд дээр дурд******* эргэлзээ бүхий кадастрын зургууд, газрын албанд хандан гаргаж бай******* талуудын хүсэлт тайлбар болон газар эзэмших эрхийн гэрчилгээнд дурд******* 508 м2 газарт хариуцагч оршин байгаа гэх тайлбар, баримт эргэлзээ бүхий байна.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заа******* үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ, 116 дугаар зүйлийн 116.2 Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж зааснаас үзэхэд хариуцагчийн хууль бусаар эзэмшиж буй газар тодорхой, давхцалгүй байх, албадан чөлөөлөх ажиллагаа хуулийн хүрээнд явагдах боломжтой байх учиртай.
6. Иймээс шүүх хэргийн оролцогчийн гарга******* болон шүүхийн журмаар гаргуул******* Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заа******* хэлбэрийн шаардлагыг ханга******* нотлох баримтуудыг судлаад Сонгинохайрхан дүүргийн 2-р хороо, Орбит- гудамж, 544 тоот хаягт байрлах 508 м2 талбай бүхий газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгч нотлоогүй үндэслэлээр хариуцагч Ц.ад холбогдох Л.*******ы нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэв.
7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдааны явцад шүүхээс талуудын хуульд заа******* хэргийн оролцогчийн эрхээ эдлэх, үүргээ биелүүлэх боломжийг хязгаарлаагүй бөгөөд шаардлага, татгалзлаа нотлох баримтаа бүрдүүлж өгөх, эрх зүйн туслалцаа авах эрхийг олгосон, тайлбарлаж бай******* хэдий ч нэхэмжлэгч, хариуцагч нар хэрэгт авагд******* баримтын хүрээнд хэргийг шийдвэрлүүлэх хүсэл зоригийг илэрхийлсэн болохыг тэмдэглэж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.*******аас хариуцагч Ц.ад холбогдуулан гарга******* Сонгинохайрхан дүүргийн 2-р хороо, -р гудамж, 544 тоот хаягт байрлах нэгж талбарын 18003059 тоот дугаартай, тоот эзэмших эрхийн гэрчилгээтэй 508 м2 талбай бүхий газрын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ