Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 184/ШШ2023/00969

 

2023 03 07

184/ШШ2023/00969

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо, дунд ******* 36 дугаар гудамж, ******* тоот хаягт оршин суух ******* овогт ******* ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, ******* байр, 46 тоот хаягт оршин суух ******* овогт /РД:/-д холбогдох,

 

1,900,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нямаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.  Нэхэмжлэгч нэхэмжлэл болон тайлбартаа: ...С.******* миний бие нь 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Д.д 2,000,000 төгрөгийг сарын 8%-ийн хүүтэй 2 сарын хугацаатай зээлүүлсэн. Хүү нь 320,000 төгрөг болно. Мөнгөө төлөөгүй хугацаа хэтэрсэн тохиолдолд өдрийнг 0,5%-иар алданги тооцохоор тохиролцсон. Нийт 2,320,000 төгрөг болсноос 1,120,000 төгрөгийг төлсөн. 1,200,000 төгрөгийг төлөөгүй үлдсэн. Үүний алданги нь 600,000 төгрөг. Зээлийн хугацаа дууссан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд Д.гаас 1,800,000 төгрөг, эрэн сурвалжлуулсны 70,200 төгрөг, эвлэрүүлэн зуучлалын улсын тэмдэгтийн хураамж 30,000 төгрөг, нийт 1,900,200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгч талаас шүүхэд ирүүлсэн нотлох баримт.

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Д.гийн иргэний үнэмлэхийн хуулбар зээлийн гэрээ, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн шийдвэрийн хуулбар, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн дэргэдэх Эвлэрүүлэн зуучлагчийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болгосон тухай тэмдэглэл, ХААН банк ХХК-ийн дансны хуулга.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч С.*******аас хариуцагч Д.д холбогдуулан гаргасан 1,900,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасны дагуу хангаж шийдвэрлэв.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх нь хэргийн оролцогчийн үүрэг ба хариуцагч Д. нь нэхэмжлэлийг 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр гардаж авсан боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбар болон нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэл, түүнтэй холбоотой баримтыг шүүхэд гаргаагүй байна.

 

3. Түүнчлэн шүүх хуралдаанд, шүүхэд хүрэлцэн ирэхийг мэдэгдсэн хэдий ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, шүүхэд мэдүүлсэн хаягаа өөрчилсөн бол өөрчлөгдсөн хаягаа мэдэгдэх үүрэгтэй болно. Дээр үүргээ биелүүлээгүй тул хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэх боломжтой болохыг тэмдэглэж байна.

 

4. Хариуцагч Д. нь хуульд заасан хугацаанд шүүхэд ирж хариу тайлбараа өгөөгүй нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэл болох боловч шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна, 116.3-т Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана. гэснийг тус тус баримтлан шүүх хэргийг шүүх хуралдаанаар тал бүрээс нь хянан хэлэлцэв.

 

5. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Д.д 2019 оны 03 дугаар сарын *******-ны өдөр 2,000,000 төгрөгийг тоот дансанд шилжүүлсэн болох нь Хаан банк ХХК-ийн мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна. Гэрээний агуулга, нөхцөл, нэхэмжлэгчийн тайлбараас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн ба талууд хүсэл зоригоо илэрхийлж байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т заасан хэлбэрийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

6. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасны дагуу нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөтэй ижил хэмжээний мөнгийг буцаан шаардах эрхтэй, гэрээгээр хүлээсэн үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх нь Иргэний хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.1-д заасан үүргийн зарчимд нийцнэ.

 

7. Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үзэж хариуцагч Д.гаас 1,900,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.*******т олгож, нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 38,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.гаас 1,900,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.*******т олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.гаас улсын тэмдэгтийн хураамжид 38,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.*******т олгож, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 38,950 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ