| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Болормаа |
| Хэргийн индекс | 101/2022/07517/И |
| Дугаар | 101/ШШ2023/01685 |
| Огноо | 2023-04-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 101/ШШ2023/01685
2023 04 05 101/ШШ2023/01710
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Э.Д нэхэмжлэлтэй,
Хариуцагч: О.Т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5,025,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2023 оны 02 дугаар сарын 0-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрхэм-Оргил нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Дшүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2022-06-06-ны өдөр О.Тгийн хүсэлтээр зээлийн гэрээ байгуулж 5,000,000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэйгээр, 6 сарын хугацаатай зээлдүүлсэн. Мөнгийг түүний .......... дансанд шилжүүлсэн. 2023-01-16-ны өдөр 2,000,000 төгрөгийг буцаан төлсөн. Үндсэн зээлийн үлдэгдэл 3,000,000 төгрөг, хүү 640,000 төгрөг, алданги 1,385,000 төгрөг, нийт 5,025,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч О.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2022-06-06-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 5,000,000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэйгээр, 6 сарын хугацаатай зээлж авсан үнэн. Зээлийн хүүнд 2,400,000 төгрөг, үндсэн зээлэнд тооцож 2,000,000 төгрөгийг тус тус төлсөн. Үндсэн зээлийн үлдэгдэл 3,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна, хүү, алдангийг зөвшөөрөхгүй гэв.
Нэхэмжлэгчээс 2022-06-06-ны өдрийн 0601 дугаар зээлийн гэрээ, иргэний үнэмлэхний хуулбар, лавлагаа, ......... дансны хуулга зэрэг баримтыг нотлох баримтаар ирүүлсэн, хариуцагчаас иргэний үнэмлэхний хуулбарыг бичгийн нотлох баримтаар ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Э.Д нэхэмжлэлийн шаардлагаас 4,385,000 төгрөгийг хангаж, 640,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Э.Д 2022-06-06-ны өдөр О.Т зээлийн гэрээ байгуулж 5,000,000 төгрөгийг, сарын 8 хувийн хүүтэйгээр, 6 сарын хугацаатай зээлдүүлсэн. Зээлийн гэрээнд зааснаар зээл 3,000,000 төгрөг, хүү 640,000 төгрөг, алданги 1,385,000 төгрөг, нийт 5,025,000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.
3. Хариуцагч О.Т зээлийн хүүнд 2,400,000 төгрөг, үндсэн зээлэнд тооцож 2,000,000 төгрөгийг тус тус төлсөн. Үндсэн зээлийн үлдэгдэл 3,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, хүү, алдангийг төлөх үндэслэлгүй гэж маргасан.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн хооронд 2022-06-06-ны өдрийн 0601 дугаар зээлийн гэрээ байгуулж 5,000,000 төгрөгийг, сарын 8 хувийн хүүтэйгээр, 6 сарын хугацаатай зээлдүүлсэн, мөнгийг дансаар шилжүүлсэн нь нотлогдож байна. Хариуцагч энэ үйл баримт дээр маргаагүй. Мөн хариуцагч О.Т нэхэмжлэгч Э.Днд зээлийн хүүнд 2,400,000 төгрөг, дахин 2023-01-16-ны өдөр 2,000,000 төгрөг, нийт 4,400,000 төгрөг буцаан төлсөн дээр маргаагүй.
4.а Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл зээлийн хүү 640,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан. Зээлийн гэрээний хугацаа сунгагдаагүй байх тул нэхэмжлэгчид шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацааны зээлийн хүү шаардах эрхгүй.
4.б Харин хариуцагч О.Т нь хууль болон 2022-06-06-ны өдрийн 0601 дугаар зээлийн гэрээний 3.7-д зааснаар хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх үүрэгтэй байна.
5. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
6. Нэхэмжлэгч Э.Д аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95,350 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч О.Тгээс 4,385,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 85,110 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож хуульд зааснаар хуваарилан шийдвэрлэх.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч О.Тээс 4,385,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Днд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 640,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 95,350 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч О.Тгээс 85,110 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Днд олгосугай.
3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БОЛОРМАА