| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 303/2025/0114/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/316 |
| Огноо | 2025-10-31 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Н.Зулаа, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 2025/ШЦТ/316
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Н.Зулаа,
Нарийн бичгийн дарга: Х.Цэрэнлхам,
Хохирогч: *******, түүний өмгөөлөгч Ж.Энх-Амгалан,/ цахим /
Шүүгдэгч: Н.*******, түүний өмгөөлөгч Д.Уранчимэг нарыг тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Зулаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2414006020132 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт ******* *******, /РД:/,
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Н.*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Надад эрх, үүрэгтэй холбогдуулан асууж тодруулах зүйл байхгүй байна. Би Монгол улсын Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед надад үүссэн эрүүл мэндийн шалтгааныг харгалзан үзэж хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү, би тухайн иргэний хохиролд нийт 3 сая төгрөгийг өгсөн баримтыг нь гаргаж өгнө. Надад нэмж ярих зүйл болон цаашид гаргах санал хүсэлт байхгүй...гэх мэдүүлэг / хх-ийн 140-141 /,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.******* мэдүүлэхдээ: Гэм буруугаа бүрэн хүлээж байна гэв.
3. Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Тухайн өдөр амралтын өдөр байсан ба би гэрээсээ уг өдөр 10 цагийн үед унадаг дугуйтай гараад Баянхонгор сумын 3 дугаар багийн төвийн гадна байдаг Христэд илтгэгчдийн цуглаанд очиж суучихаад 12-13 цагийн үед санаж байна цуглаанаас тараад гэртээ харих гээд арван мянгатын голын засмал замаар уруудаад амьчуулын төв замаар урагшаа эргээд замынхаа ертөнцийн зүгээр зүүн талаар буюу явган хүний зам дагуу шороогоор унадаг дугуйгаа унаад явж байтал миний урд талд шороон замын гарц дээр амьчуулын засмал зам руу би уг машиныг тойроод засмал зам дагуу урагшаа явж байтал гэнэт миний араас хүчтэй зүйл мөргөх шиг болсон. Тэрнээс хойш юу болсон гэдгээ санахгүй байгаа. Нэг мэдсэн Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж байсан. Тэгээд манай ар гэрийн хүмүүс эмнэлэг дээр ирсэн байсан ба намайг дугуйтай явж байхад араас машин мөргөсөн талаар хэлсэн өөр зүйл болоогүй. Миний баруун талын 12 хавирга хугарч баруун талын эгэм цууралттай мөн толгой гэмтсэн. Одоогоор эмчилгээ хийлгээд миний биеийн байдал хэвийн болж байгаа гэхдээ эмчилгээ хийлгэж байгаа. Би одоогоор тооцоолж үзээгүй байгаа. Гэхдээ эмчилгээ хийлгэсэн баримт болон эм тарианы баримтууд бүгд байгаа. Намайг мөргөсөн гэх хүн над руу эмчилгээний зардалд тодорхой хэмжээний мөнгө төгрөг өгч байгаа. Би нарийн тооцоо гаргаагүй байгаа. Тус дугуйг манай хүүхдүүд 2020 онд 800.000 төгрөгөөр авч байсан 26 размерын дугуй ордог унадаг дугуй байгаа юм. Харин ямар брендийн унадаг дугуй гэдгийг мэдэхгүй байна. Уг дугуй маань одоо манай хашаанд байгаа янзалбал явж болохоор байгаа. Гэхдээ осол болсноос хойш дугуйндаа нэг ч гар хүрээгүй. Би тус дугуйгаа одоо үнэлбэл 380.000 төгрөгөөр үнэлж байна. Би дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Миний хувьд дүгнэлттэй холбоотой ямар нэгэн санал гомдол байхгүй. Би гомдолтой байгаа эмчилгээ хийлгэсэн болон цаашид эмчилгээ хийлгэх зардал мөнгөө гаргуулж авмаар байна. Мөн сэтгэцэд учирсан хохирлын зэргийг тогтоолгоно.....гэх мэдүүлэг / хх-ийн 54-55 /,
..... Н.******* нь надад учруулсан хор хохирол болох эмчилгээний зардалд тодорхой хэмжээний төлбөр мөнгө өгсөн гэхдээ хэдэн төгрөг өгсөн гэдэг нарийн гаргаж тооцоогүй байгаа миний мэдэхээр тухайн осол болох үед миний унаж явсан унадаг дугуйны төлбөр болох 300.000 төгрөгийг нэмж өгсөн гэдгийн мэдэж байна. Би урьд өмнө надад учруулсан эмчилгээ хийлгэсэн баримтууд болох 2.190.818 төгрөгийн баримт гаргаж өгсөн байгаа одоо сүүлд эмчилгээ хийлгэсэн баримтуудыг гаргаж өгнө. Миний хувьд цаашид гомдолтой сайгаа биеийн байдал хэвийн болоогүй эмчилгээтэй байгаа. Би гомдолтой байгаа эмчилгээ хийлгэсэн болон цаашид эмчилгээ <ийлгэх зардал мөнгөө гаргуулж авмаар байна...гэх мэдүүлэг /хх-ийн 145/,
4. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ: Би гэх хүнийг танихгүй. 2024 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр амчуулын дэлгүүрээс гараад гэр рүүгээ унадаг дугуйтай явж байтал автомашин намайг дайрсан байсан. Би яаж дайруулснаа мэдээгүй. Тухайн үед миний араас дайрсан байсан. Уг ослоос болж миний 2 хавирга дотогшоо цөмөрч ороод эдгэрсэн. Бусад бэртэл нь эдгэрсэн. Осолд орсон үеэс хойш би байнга ханиалгаж, баруун талын чих байнга дүнгэнэх шинж тэмдэг илэрч байгаа. Н.*******гийн зүгээс надад 2,280,000 төгрөгийг өгсөн.
5. Иргэний нэхэмжлэгч П.Оюунжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Хохирогч ******* нь Эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан 5.645.726 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна. Энэ төлбөр төлөгдчихвөл надад өөр ямар нэгэн санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 64/,
6. Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би тухайн өдөр 12-13 цагийн үед Амьчуулд байдаг ах дээр очоод буцаад гэрүүгээ буюу Амьчуулын төв замаар машинтайгаа ертөнцийн зүгээр урд зүг руу яаж байтал Амьчуулын тойргийн хойд талд нь буюу замын ертөнцийн зүгээр зүүн талд нь байх шар өнгөтэй чингэлгийг цагаан өнгийн хижиг тэрэг мөргөсөн байдалтай байсан ба ойр хавьд олон хүмүүс тойрч зогссон байдалтай байхаар нь би машин дотроосоо цагдаагийн газрын дугаар луу залгаж тус газарт осол болсон талаар мэдээлэл өгсөн. Миний хувьд машинтайгаа явж байсан болохоор машин дотроос харчихаад дуудлага өгсөн харин осол болсон газарт ойртож очоогүй болохоор тус газарт ямар нөхцөл байдал үүссэн байсан гэдгийн хараагүй.....гэх мэдүүлэг /хх-ийн 66/,
7. Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... .2024 оны 9 дүгээр сарын дундуур намайг Баянхонгор аймагт ажлаасаа буугаад ирээд байж байхад манай хүргэн Өлзийбаяр над руу утсаар залгаад ******* эгч Амьчуулын зам дагуу осол гаргасан байна, та хүрээд ир гэхээр нь яваад очсон чинь манай эгч ******* нь өөрийнхөө машинаар зам дагуу байсан шар өнгийн чингэлгийг мөргөсөн байдалтай зогссон байсан ба тэр газар нь цагдаа нар очсон байсан ба надад манай хүргэн хэлэхдээ дугуйтай хүн давхар мөргөөд тус хүнийг нь эмнэлэг ирээд аваад явсан гэсэн ба харин манай эгч тухайн хэргийн газарт сандарч шоконд орсон гэмээр байдалтай машиныхаа гадаа сууж байсан. Тэгээд би эгчийгээ аваад эмнэлэг рүү явсан ба эгчийн мэдрэлийн тасгийн үүдний хэсэг хүргэж өгөөд эгч цааш өөрөө орсон. Харин би мөргүүлсэн гэх хүнд дээр очиж ар гэртэй уулзсан. Өөр зүйл болоогүй. Манай эгчийн унаж явж байгаад осол гаргасан гэх тээврийн хэрэгсэл нь манай эгчийн өөрийнх нь эзэмшлийн тээврийн хэрэгсэл ба тус тээврийн хэрэгслээ надаас 2024 оны 7 дугаар сард 16.500.000 төгрөгөөр авсан юм. Харин тус тээврийн хэрэгсэл миний нэр дээр бүртгэлтэй байдаг ба эгчийн нэр дээр шилжүүлж өгөөгүй байгаа. Миний мэдэхээр манай эгчийн толгойн өвдөж, эргээд байдаг гэж сонссон өөр ямар нэгэн өвчин эмгэгтэй эсэх талаар мэдэхгүй байна....гэх мэдүүлэг /хх-ийн 68/,
8.Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 508 дугаартай шинжээчийн:....1.2.******* биед баруун чамархайн зулгаралт, баруун чамархайн ясны хугарал, баруун нүдний ухархайн цус хуралт, баруун эгэм ясны хугарал, баруун 3-8-р хавирга, зүүн 1 дүгээр хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
3.Дээрх баруун чамархайн ясны хугарал, зулгаралт гэмтэл нь хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2-т зааснаар, эгэм болон олон хавирганы хугарал нь 4.1.12-т зааснаар амь насанд аюултай тул хохирлын хүнд зэрэгт хамаарна.
4.Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 17-19/,
9. 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 6 дугаартай мөрдөгчийн:...1.Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 115 дугаар зүйлд зам тээврийн осол гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг гэж заасан бөгөөд зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний эрүүл мэнд хохирох тээврийн хэрэгсэл эвдэрч гэмтсэн байх тул энэ үйлдэл нь зам тээврийн осолд хамаарна гэж дүгнэж байна.
2.Хэргийн оролцогч ******* овогт ******* // нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй нь тогтоогдож байна. Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн Гуравдугаар зүйл: Жолоочийн үүрэг, 3.1.а “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримттай байна”-ийн тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй); гэсэн заалттай байна. Мөн Замын хөдөлгөөний дүрмийн 2.3-д зааснаар: “А”, “В”, “С”, “М” ангилал болон 'С1” дэд ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг арван найм, “О” ангилал болон “01" дэд ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хорин нэгээс дээш насны хүнд олгоно” гэсэн заалттай тул жолоодох эрхтэй этгээд байна гэж заасан байх тул хэргийн оролцогч ******* овогт ******* // нь тээврийн хэрэгсэл жолоодох В ангиллын 1247607 үнэмлэхийн дугаартай, хүчинтэй дуусах хугацаа нь 2028.10.02-ны өдөр байна.
3.Хэргийн оролцогч ******* овогт ******* () нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 37 “Жолоочид дараах зүйлийг хориглоно:
а/Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох,
мөн дүрмийн 11.3-д зааснаар Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.
12.3-д зааснаар "Жолооч замын хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэх үндэслэл тогтоогдож байна....гэх магадалгаа /хх-ийн 91-93/,
10. Нарийн мэргэжлийн эмч нарын 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 06 дугаартай:...1.Оролцогч Н.******* нь сэтгэцийн хувьд DS: F43 Дасан зохицохын хямрал, хүчтэй стрессд үзүүлэх хариу урвал гэх эмгэг өөрчлөлттэй болсон ба эмнэлзүйд улигт бодол, айдас, сэтгэл түгшилт ба гутрал, нойрны хямралын шинжүүд илэрч байна. Мэдрэлийн хувьд тархины цусан хангамжийн архаг дутагдал гэх оноштой байна. Болсон хэргийн талаар дэс дараатай, орон зай, цаг хугацааны баримжаатай тодорхой ярьж чадах тул болсон үйл явдлыг зөв тусган авч, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай.
2.Оролцогч Н.******* нь 1992 онд авто осолд орж байсан. Өөрийн өгүүлэмжтэй. 2017 оноос мэдрэлийн эмчид үзүүлж, 2017, 2018 онуудад хэвтэн эмчлүүлж байсан. Мөн 2022 онд УБ хотод онош тодруулах зорилгоор тархины МН1 шинжилгээ, тэнцвэрийн сорил хийлгэж байсан нь эмнэлгийн дэвтэрт тэмдэглээтэй байна.
3.Тархины цусан хангамжийн архаг дутагдал гуйвах хам шинж гэх өвчин нь өөрийгөө илэрхийлэх болон бие даан авч явах чадварт нөлөөлөхгүй ба тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох чадвартай байна.
Хэрэг болох үед цочмог дутагдлын шинж илэрсэн эсэхийг одоогийн үзлэгээр тодорхойлох боломжгүй бөгөөд тухайн хэрэг явдлын үед үзлэг хийсэн эмч магадлах боломжтой. Гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэл гаргах үед сэтгэцийн өвчин илрэн гарах боломжгүй.
4.Тархины цусан хангамжийн архаг дутагдал, гуйвах хам шинж онош нь хэрэг хариуцах чадварт нөлөөлөхгүй бөгөөд тухайн үйл явдал болох үед орон зай, цаг хугацаа, орчны болон өөрийн баримжаа алдагдаагүй, ухамсарт ухаан алдагдаагүй, өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадвартай байсан тул хэрэг хариуцах чадвартай.
Мөн эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй. Цаашид мэдрэлийн эмчийн хяналтад тогтмол үзүүлж, МР1 шинжилгээг давтан хийлгэх саналтай.
Тухайн хэрэг үйл явдалтай холбоотойгоор сэтгэцийн хувьд ялимгүй зовлонт бодол, айдас сэтгэл түгшилт, сэтгэл гутрал мөн эдгээр шинжийг дагалдан мэдрэл сульдал, нойрны хямралын шинжүүд илэрч байна. Сэтгэцийн талаас илэрч буй эдгээр өөрчлөлтүүд нь стрессийн үед эрүүл хүнд үүсэж болох хэвийн хариу урвал бөгөөд удаан хугацаанд үргэлжилсэн тохиолдолд мэргэжлийн эмчид үзүүлж зөвлөгөө авах шаардлагатай....гэх дүгнэлт /хх-ийн 113-116/,
11.Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 03 дугаартай шинжээчийн:....1.Н.*******гийн ирүүлсэн эмнэлгийн бичиг баримтад тархины цусан хангамжийн архаг дутагдал, гуйвах хам шинж өвчтэй байжээ. ******* нь 2024.09.18-ны өдөр өгзөгний арьсны буглаа, хатиг ба мундас 1.02.3 гэх оношоор мэс ажилбар хийлгүүлсэн байна.
2.Дээрх тархины цусан хангамжийн архаг дутагдал нь тархин дахь хүчилтөрөгчийн хэмжээ, глюкоз зэрэг нь дутагдсанаар тархины үйл ажиллагаа алдагдаж үүсдэг өвчин эмгэг юм. Гуйвах хамт шинж нь тэнцвэрийн эрхтэн буюу дотор чихэнд байрлах, дунгийн үйл ажиллагаа алдагдах үрэвсэх, чулуужих, цусан хангамж муудах зэрэг шалтгаанаар өөрчлөгдөж байрлалаас хамаарсан толгой эргэлтийг үүсгэж гуйвах хам шинжээр илэрч болдог өвчин юм. Дээрх өвчнүүд нь тухайн хүний амь насанд аюул учруулах, ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулах эсэхийг өвчний явц, нас, хүндрэлээс хамаарч тогтооно. Өгзөгний арьсны буглаа, хатиг ба мундас нь стафилококк бактерийн халдвараар үүсгэгддэг үсний хүүдийн идээт үрэвсэл юм. Энэ нь мэс ажилбар хийгдэж, эдгэсэн учир тухайн хүний амь насанд аюул учруулахгүй, ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...гэх дүгнэлт /хх-ийн 71-73/,
12. 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 46/110 дугаартай шинжээчийн:...1.Хэргийн материалд авагдсан дүрс бичлэг, бусад нотлох баримттай танилцахад тоёота сай Toyota Sai маркийн загварын 77-10 БНХ улсын дугаартай автомашины жолооч Н.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийн ...хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
2.Уг зам тээврийн осол нь Тоёота сай маркийн 77-10 БНХ улсын дугаартай автомашины жолооч Н.******* Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.А дахь заалтыг зөрчсөний улмаас гарсан гэж үзэж байна.
3.Шинжээчийн тусгай мэдлэг, мэргэжлийн /биологийн чиглэлийн тул/ хэмжээнд энэ асуултад хариулах боломжгүй байна.
4.Уг зам тээврийн осолд зам, замын байгууламж, тэдгээрийн бүрэн бүтэн байдал нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна.
5. Энэ дүгнэлтийн 1 болон 2 дугаар хариултаар хариулсан.
6. Нэмж тусгах саналгүй....гэх дүгнэлт /хх-ийн 107-109/,
13. 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 248 дугаартай шинжээчийн: Ouweima брендийн унадаг дугуйг 350.000 төгрөг,
Шинжилгээний обьектын нийт үнэ цэнэ 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар 350.000 /Гурван зуун тавин мянга/ төгрөг болохыг тогтоов.....гэх дүгнэлт /хх-ийн 97-98/,
14. Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн ЕГ0825/3284 дугаартай шинжээч нарын:
1.******* сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас дасан зохицох хариу урвалын шинжүүд илэрч байна.
2.Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна...гэх дүгнэлт болон 2024 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 09-11/, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 12/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 28-30/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 31-32/, шүүгдэгч Н.*******гийн эмнэлгийн хяналтын баримтууд, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, жолоочийн лавлагаа, мэдээллийн хуулбар, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 34-36, 42-47, 74-90/, хохирлын баримтууд /хх-ийн 49/, шүүгдэгч Н.*******гийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 152/, дансны хуулга /хх-ийн 154-159/, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 5 дугаар багийн засаг даргын албан бичиг /хх-ийн 161/, шүүгдэгч Н.*******гийн дээд боловсролын сургалтын байгууллагын дипломын тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 162-164/, мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 166/, хохирогчийн хохирлын баримтууд /хх-ийн 168-175/ зэрэг нотлох баримт шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч Н.******* нь 2024 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 13 цаг орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт аюулгүй тойргийн урд засмал зам дээр Тоёота сай (Toyota sai) загварын 7710 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 37 “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 11.3-д зааснаар Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно, 12.3-д зааснаар "Жолооч замын хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас замын хажуугаар унадаг дугуйтай явж байсан хохирогч Г.Дорждагвыг мөргөж эрүүл мэндэд нь баруун чамархайн ясны хугарал, зулгаралт, эгэм болон олон хавирганы хугарал бүхий хүнд хохирол учруулсан гэх үйл баримт болсон нь хохирогч Н.Дорждагва, гэрч *******, ******* нарын мэдүүлэг, шинжээчийн 03, 06, 46/110, 508 дугаартай дүгнэлт, мөрдөгчийн магадалгаа болон уг үйл баримтыг бичсэн бичлэг бүхий СД болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр нотлогдсон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч Н.******* нь осол болох үед согтууруулах ундаа хэрэглээгүй байсан нь тогтоогдсон бөгөөд харин ядарсан өвчтэй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь уг гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж дүгнэлээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.******* нь эмнэлгийн бичиг баримтад тархины цусан хангамжийн архаг дутагдал, гуйвах хам шинж өвчтэй байжээ. ******* нь 2024.09.18-ны өдөр өгзөгний арьсны буглаа, хатиг ба мундас 1.02.3 гэх оношоор мэс ажилбар хийлгүүлсэн байна.гэсэн шинжээчийн дүгнэлтэд дурдсан өвчтэй байсан нь ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож осол гарахад нөлөөлж замын хөдөлгөөний дүрмийн бусад заалтыг зөрчиж осол гаргаж хохирогч Г.Дорждагвыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан байна гэж шүүх дүгнэсэн болно.
Иймд шүүгдэгч Н.*******г авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, тогтоомж түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөн энэ гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, нотлох баримт хүрэлцээтэй байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* нь эмчилгээ болон “Хонгор дуулим” ХХК, “Авралын үг” чуулганд ажиллаж байсан ажилгүй байсан хугацааны цалин 13.520.000 төгрөг болон эмчилгээний зардал нэхэмжилсэн бөгөөд шүүх хохирогч ******* “Хонгор дуулим” ХХК, “Авралын үг” чуулганд ажиллаж байсан талаарх нотлох баримт нь бүрдэл дутуу, нотлох баримтын шаардлага хангахгүй, өөрөөр хэлбэл нийгмийн даатгал татвар төлж байсан цалин авч байсан гэх нотлох баримт болон бусад тушаал шийдвэр дутуу зэрэг байдлыг харгалзан дээрх байгууллагад ажиллаж байсан ажилгүй үеийн цалин 13.520.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж хохирогч нь нотлох баримтаа дахин бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж эмчилгээний зардал 558.430 төгрөгийг нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Н.*******гаас гаргуулж хохирогч *******д олгохыг Баянхонгор аймаг ахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.
Шүүгдэгч Н.******* нь хохирогч *******д хэрэг шалгах явцад 2.280.000 төгрөг эмчилгээний зардал нөхөн төлсөнийг дурдаж шийдвэрлэв.
Харин Шүүх Шинжилгээний Ерөнхий Газрын 2025 оны 10 дугаар сарын 02-ний 3284 дугаартай шинжээч нарын дүгнэлтээр хохирогч ******* сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг гуравдугаар зэрэглэлд хамаарах талаар дүгнэлтийг гаргасан байна.
Шүүх шинжээч нарын дээрх дүгнэлт болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал учирсан хохирол хор уршгийн шинж чанарыг харгалзан хохирогч ******* сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийг гэмт хэрэг үйлдэх үед үйлчилж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660.000 төгрөгийг 15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9.900.000 төгрөгөөр тогтоож, шүүгдэгч Н.*******гаас гаргуулж хохирогч *******д олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.
Шүүх шүүгдэгч Н.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...ний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг Эрүүгийн хуулийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-нийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, учирсан хохирол зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Н.*******д Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоотоос тоотоос Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэг, багийн өрхийн эмнэлэг, багийн төв, төв эмийн сан, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр цэцэрлэг, , “Есөн-эрдэнэ” зах, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багт үйл ажиллагаа явуулах, “Миний сүлжээ” дэлгүүр, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулах “Их Номгон” дэлгүүр 10 дугаар багт үйл ажиллагаа явуулах “Номин” сүлжээ дэлгүүр зэргээр зорчих үүрэг хүлээлгэж уг үүргийг хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.
Шүүгдэгч Н.*******гийн тээврийн хэрэгсэл жолоодох бүх ангиллыг буюу түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан тул уг эрх хасах ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Мөн хэрэгт эд мөрийн баримтаар тухайн осол гарах үеийн камерын бичлэгийг СД-нд хураан ирүүлснийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж шийдвэрлэв.
Хэрэгт хохирогч ******* нь энэ хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас 5.645.726 төгрөгийн хөнгөлөлт чөлөөлтөд хамрагдсан бөгөөд уг төлбөрийг шүүгдэгч Н.******* нь төлж барагдуулсан тул түүнийг эрүүл мэндийн даатгалын санд төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******г Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль,тогтоомж түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчиж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар шүүгдэгч ******* овогт ******* *******г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жил хоёр / 03 жил 02 сар / сарын хугацаагаар хасаж, нэг / 01 / жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.*******д Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоотоос тоотоос Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэг, багийн өрхийн эмнэлэг, багийн төв, төв эмийн сан, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр цэцэрлэг, , “Есөн-эрдэнэ” зах, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багт үйл ажиллагаа явуулах, “Миний сүлжээ” дэлгүүр, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулах “Их Номгон” дэлгүүр 10 дугаар багт үйл ажиллагаа явуулах “Номин” сүлжээ дэлгүүр зэргээр зорчих үүрэг хүлээлгэж уг үүргийг хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Н.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Н.*******гаас 558.430 төгрөг гаргуулж хохирогч *******д олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3-д зааснаар хохирогч ******* сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг гуравдугаар зэрэглэлээр тогтоож хохирогч ******* сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660.000 төгрөгийг 15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож 9.900.000 төгрөгөөр тогтоож, шүүгдэгч Н.*******гаас гаргуулж хохирогч *******д олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар хохирогч ******* “Хонгор дуулим” ХХК, “Авралын үг” чуулганд ажиллаж байсан ажилгүй байсан хугацааны цалин 13.520.000 төгрөг болон цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж хохирогч нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Н.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жил хоёр / 03 жил 02 сар / сарын хугацаагаар хассан ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
9. Шүүгдэгч Н.******* нь энэ хэргийн учир иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт үйл баримтын бичлэг бүхий СД 1 ширхэгийг эд мөрийн баримтаар хураан ирүүлснийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Н.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
12. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
13. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ