Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 101/ШШ2023/01846

 

 

 

 

 

 

2022           04          12                                        101/ШШ2023/01846

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Э.А нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н.Х холбогдох орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах, хариуцагч Н.Хын зээлийн хүү 10,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрхэм-Оргил нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Ашүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Хөөрийн бизнест ашиглах шаардлагаар 79,200,000 төгрөгийг, нэг сарын хугацаатай, сарын 5 хувийн хүү төлөхөөр 2022 оны 11 сарын 05-ны өдрийн зээлийн гэрээгээр зээлдэж авсан бөгөөд уг зээлийн гэрээг талууд нотариатчаар гэрчлүүлэх үед Н.Х зээлийн хүүг хувиар биш нэг удаа 10,800,000 төгрөг төлөхөөр гэрээнд тусгана гэхэд “... нотариатч ийм гэрээг гэрчлэхгүй гэсэн. Тухайн үед Н.Хүндсэн зээл дээр хүүг нэмээд 90,000,000 төгрөгийг (үндсэн зээл 79,200,000 + хүү 10,800,000) зээлдэж авсанаар гэрээнд бичнэ гэхэд нь Э.Анадад мөнгө хэрэгтэй байсан учир арга буюу зөвшөөрсөн. Уг зээлийн барьцаанд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө Баянзүрх дүүргийн 5-р хороо, ....... 67,47м2, 2 өрөө орон сууцыг барьцаалсан.

Зээлийн гэрээний үүрэгт 2022-12-05 өдөр 20,000,000 төгрөг, 12 сарын 07 өдөр 10,000,000 төгрөгийг тус тус төлсөн. Зээлийн гэрээнд 2022-12-09-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулж зээлийн үлдэгдлийг төлөх хугацааг 2023 оны 01 сарын 09-ний өдөр хүртэл сунгасан бөгөөд 2022-12-14-ний өдрөөс 2023-01-13 өдөр хүртэлх хугацаанд зээл, хүүгийн төлбөрт 53,000,000 төгрөгийг Н.Хын нөхөр Н.Бн Хаан банк дахь 5019410126 тоот дансанд шилжүүлсэн.

2022-11-05-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 83,000,000 төгрөгийг төлж биелүүлсэн.

Зээлдэгч Н.Х нь зээлийн гэрээнд заагаагүй их хэмжээний зээлийн хүүг Э.А нэхэж, дарамтлан барьцааны хөрөнгө болох орон сууцны өмчлөх эрхийг гэрчилгээг өгөхгүй байгаа тул Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.3-д энэ хуулийн 160.1.4, 160.1.5-д зааснаас бусад үндэслэлээр барьцааны эрх дуусгавар болсон бол барьцаалагч барьцааны зүйлийг барьцаалуулагч буюу өмчлөгчид буцаан өгөх үүрэгтэй гэж зааснаар ..... дугаарын гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 5-р хороо, .......67,47м2, 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг гэрчилгээг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Э.А бизнес хийх мөнгө хэрэгтэй байна гэж 2022-11-05-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 90,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай зээлж 100,000,000 төгрөг болгон төлье гэж манай нөхөр Т.Б тай ярилцан тохиролцсон байсан. Ингээд нотариатч дээр очиж зээлийн гэрээ байгуулах гэтэл дээрх нөхцөлөөр байгуулсан гэрээг батлахгүй гэхэд нөхөр Т.Баас мөнгөний хэрэгцээ их байна 90,000,000 төгрөгөөсөө хүү 10,200,000 төгрөгөө аваад үлдэх 79,200,000 төгрөгийг шилжүүлчих гэж тохиролцсон тул 2022-11-05-ны өдөр зээл болон барьцааны гэрээг байгуулан нотариатаар баталгаажуулан үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт барьцааны гэрээг бүртгүүлж, тохирсон ёсоор 79,200,000 төгрөгийг Э.Аийн дансанд шилжүүлсэн. Одоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 90,000,000 төгрөгийг зээлийн гэрээний дагуу шилжүүлээгүй би төлбөрөө бүрэн төлсөн тул орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулна гэжээ. Зээлийн төлбөрөөс 10,000,000 төгрөг дутуу үүнийгээ төлөөд орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээгээ авахыг удаа дараа сануулан хэлж байсан. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 10,000,000 төгрөгийг төлсөн тохиолдолд орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Э.Ад буцаан өгөхөд татгалзахгүй.

Зээлийн гэрээг талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасантай нийцэж байна.

Иймд талуудын хооронд 2022-11-05-ны өдөр байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээ, 2022-12-09-ний өдрийн зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээгээр гэрээний сунгалт, үндсэн зээл, зээлийн хүү, алдангийн талаар харилцан тохирсон нь хууль зөрчөөгүй.

2022-12-09-ний өдрийн 3834 дүгээр бүртгэлтэй гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээний гол нөхцөлийн 3.1-д “гэрээний хугацаа 2022-11-05-ны өдрөөс 2022-12-05-ны өдөр байсныг 2022-12-09-ний өдрөөс 2023-01-09-ний өдөр хүртэл нэг сараар сунгасан ба 90,000,000 төгрөгнөөс 30,000,000 төгрөгийг өгсөн. Үлдэгдэл 60,000,000 төгрөгийг 2023-01-09-ний өдөр зээлдэгч зээлдүүлэгчийн Хаан банк 5749234873 тоот дансаар шилжүүлэн өгнө. Нэг сарын хүү 5 хувь гэж тохиролцжээ.

Ийнхүү хариуцагч Э.А  нь зээлийн үлдэгдэл 60,000,000 төгрөг мөн болохыг хүлээн зөвшөөрч нэмэлт гэрээнд хууль зүйн үр дагаврыг мэдэж, тэгш эрхийн үндсэн дээр бусдын дарамт шахалтад авталгүй хүсэл зоригийн дагуу байгуулсан.

Зохигчдын хооронд зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-д заасантай нийцсэн байх тул 10,000,000 төгрөгийг хариуцагч Э.Агаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: 2022-11-05-ны өдөр зээлийн гэрээнд 90,000,000 төгрөгийг, 1 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлийг ашигласан хугацаанд 5 хувийн хүү төлнө гэж заасан.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж зааснаар зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч гэрээнд заасан мөнгийг өгөх, зээлдэгч хүлээн авах үүрэгтэй. Зээлдүүлэгч Н.Х нь зээлийн гэрээнд заасан 90,000,000 төгрөгийг зээлдэгч Э.Ад шилжүүлээгүй, 79,200,000 төгрөгийг шилжүүлсэн. Мөн тэрээр 90,000,000 төгрөгийг зээлдүүлсэн, уг мөнгөнөөс зээлийн хүүд 10,800,000 төгрөгийг суутгасан гэдгээ сөрөг нэхэмжлэлдээ дурдсанаас үзэхэд Э.А ийн хүлээн авсан 79,200,000 төгрөг тул уг мөнгийг гэрээгээр тохирсон хүүгийн хамт буцаан төлөх нь шударга ёсонд нийцнэ. Э.А дээрхи 79,200,000 төгрөгийг дараах байдлаар буюу 2022-12-05-ны өдөр 20,000,000 төгрөг, 12 сарын 07-ны өдөр 10,000,000 төгрөг, 30,000,000 төгрөгийг төлөөд, 2022-11-05-ний өдрийн зээлийн гэрээнд 2022-12-09-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулж зээлийн үлдэгдлийг төлөх хугацааг 2023-01-09-ний өдөр хүртэл сунгасан. Ингээд 2022-12-14-ний өдрөөс 2023-01-13-ны өдөр хүртэлх хугацаанд зээл, хүүгийн төлбөрт 53,000,000 төгрөгийг Н.Хын нөхөр Бын Хаан банк дахь ......тоот дансанд шилжүүлж төлснөөр нийт зээлийн үүрэгт 83,000,000 төгрөгийг төлж гэрээний үүргээ биелүүлсэн. Зээлийн хүүд суутгасан 10,800,000 төгрөг нь зээлийн 12 хувь буюу (90,000,000х12 % = 10,800,000) хэт өндөр зээлдэгчид илт хохиролтой байсныг дурдах зүйтэй. Эдгээр үндэслэлээр Н.Хын сөрөг нэхэмжлэлээр нэхэмжилсэн зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 10,000,000 төгрөгийг төлөх хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 Нэхэмжлэгчээс 2020-07-30-ны төлбөр барагдуулах өргөдөл, иргэний үнэмлэхийн хуулбар, 2022-04-14-ний өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын төлбөрийн данснаас мөнгө шилжүүлэх баримтын хуулбар, 2022-04-08-ны өдрийн 22-4/323 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолын хуулбар,  2020-07-30-ны өдрийн ЗГ2019/98-01 дугаартай зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээний хуулбар зэргийг тус тус баримтаар гаргасан өгсөн, харин хариуцагчаас шүүхэд бичгийн баримт ирүүлээгүй. 

ҮНДЭСЛЭХ нь:

            1. Нэхэмжлэгч Э.Аийн хариуцагч Н.Хнээс орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулах нэхэмжлэлийг хангаж, хариуцагч Н.Хлын зээлийн гэрээний үүрэгт 10,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 2,818,000 төгрөгийг хангаж, үлдэх 7,182,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч Э.А хариуцагч Н.Х тай 2022-11-05-ны өдөр хийсэн зээл гэрээний дагуу 79,200,000 төгрөг дансаар хүлээн авч,  2022-12-05-ны өдөр 20,000,000 төгрөг, 2022-12-07-ны өдөр 10,000,000 төгрөг, 30,000,000 төгрөгийг төлөөд, 2022-11-05-ны өдрийн зээлийн гэрээнд 2022-12-09-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулж зээлийн үлдэгдлийг төлөх хугацааг 2023-01-09-ний өдөр хүртэл сунгасан. Ингээд 2022-12-14-ний өдрөөс 2023-01-13-ны өдөр хүртэлх хугацаанд зээл, хүүгийн төлбөрт 53,000,000 төгрөгийг төлсөн. Зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлсэн тул барьцаанд тавьсан Улсын бүртгэлийн ......... гэрчилгээтэй Баянзүрх дүүргийн 5 хороо ...... тоот орон сууцны гэрчилгээг гаргуулахаар нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага 10,000,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж маргасан.     

3. Хариуцагч Н.Х 90,000,000 төгрөг зээлэхээр тохиролцож зээлийн хүүг 12 хувиар тооцож 2022-11-05-ны өдрийн гэрээг байгуулахдаа урьдчилан хүүнд 10,800,000 төгрөг авч, 79,200,000 төгрөгийг шилжүүлсэн. Талууд гэрээг өөрсдийн хүсэл зоригийг илэрхийлж хэн нэгний дарамт шахалтгүйгээр байгуулсан тул хуулийн хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ. Э.А 2022-12-29-ний өдөр 2022-11-05-ны өдрийн зээлийн гэрээний нөхцөл, үлдэгдлийг зөвшөөрч нэмэлт өөрчлөлт оруулсан. Нийт 83,000,000 төгрөгийг төлсөн дээр маргахгүй гэрээнд зааснаар 93,000,000 төгрөг төлөх үүрэгтэй байсан тул үлдэгдэл 10,000,000 төгрөгийг гаргуулах, гэрээний үүргээ биелүүлсэн тохиолдолд гэрчилгээ өгнө гэж үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон.   

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зээлийн гэрээгээр дараах үйл баримт тогтоогдож байна. Зохигч 2022-11-05-ны өдөр байгуулсан зээлийн гэрээнд 90,000,000 төгрөг гэж байгаа хэдий ч бодитоор 79,200,000 төгрөгийг өгсөн, авсан дээр маргаагүй. Мөн гэрээний бусад нөхцөл хугацаа болон хүү 0,5 хувь, зээлийн гэрээний үүрэгт 2022-12-05-ны өдөр 20,000,000 төгрөг, 2022-12-07-ны өдөр 10,000,000 төгрөг тус тус төлсөн, 2022-11-05-ны өдрийн зээлийн гэрээнд 2022-12-09-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулж зээлийн үлдэгдлийг төлөх хугацааг 2023-01-09-ний өдөр хүртэл сунгасан ба зээл, зээлийн хүүгийн төлбөрт нийт 83,000,000 төгрөгийг төлсөн гэх үйл баримт дээр маргаагүй.  

5. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

6. Хариуцагч Н.Хын 2022-11-05-ны өдөр 90,000,000 төгрөгийн зээлийн хүүг 12 хувиар тооцож, 10,800,000 төгрөгийг авч үлдэхээр тохиролцож гэрээг бичгээр байгуулахдаа 90,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэйгээр тохиролцож талууд гэрээнд гарын үсэг зурсан хэдий ч бодитоор 79,200,000 төгрөг зээлсэн нь нотлогдож байна.

Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт зааснаар. Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэжээ.

Мөн хуулийн 281.1. Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

Иймд нэхэмжлэгч Э.А нь 2022-11-05-ны өдрийн зээлийн гэрээнд зааснаар хариуцагч Н.Х 79,200,000 төгрөгийг дансаар хүлээн авсан байх тул үндсэн зээл 79,200,000 төгрөг, зээлийн хүүнд 3,960,000 төгрөгийг төлөх үүргийг хүлээнэ.

2022-12-05-ны өдөр төлсөн 30,000,000 төгрөгнөөс зээлийн хүүнд 3,960,000 төгрөг, зээлийн үлдэгдэл 26,040,000 төгрөгийг тус тус хасч тооцоход үндсэн зээлийн үлдэгдэл нь 53,160,000 төгрөг гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч Э.А нь 2022-12-09-ний өдрийн гэрээгээр гэрээний хугацааг 1 сараар сунгасан байх тул 53,160,000 төгрөгнөөс 5 хувиар тооцоход 2,658,000 төлөх үүрэгтэй.

Зээлийн гэрээнд зааснаар үндсэн зээл 79,200,000 төгрөг, зээлийн хүүнд нийт 6,618,000 төгрөгийг хариуцагч Н.Хд төлөх үүрэгтэй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 2,818,000 төгрөгийг хангаж, үлдэх 7,182,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзлээ. 

Хариуцагч Н.Х нь 2022-11-05-ны өдөр 90,000,000 төгрөгийн зээлийн хүүг 12 хувиар тооцож, 10,800,000 төгрөгийг авч үлдэхээр тохиролцож гэрээг бичгээр байгуулахдаа 90,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэйгээр байхаар тохиролцож гэрээг байгуулсан гэх тайлбарыг гаргаж байгаа хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3 дах хэсэгт зааснаар “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.    

Нэхэмжлэгч Э.А улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөг, хариуцагч Н.Х сөрөг нэхэмжлэлд төлсөн 174,950 төгрөгийг тус тус улсын орлого болгож, хариуцагч Н.Х 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох, нэхэмжлэгч Э.А 2,818,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 60,038 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгож хуульд зааснаар хуваарилан шийдвэрлэх.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.3, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.Х Улсын бүртгэлийн .......... дугаартай Баянзүрх дүүргийн 5 хороо ........ тоот үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулж нэхэмжлэгч Э.Ад олгох, нэхэмжлэгч Э.А 2,818,000 төгрөгийг гаргуулж хариуцагч Н.Х олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 7,182,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй  болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.А төлсөн 70,200 төгрөг, хариуцагч Н.Х төлсөн 174,950 төгрөгийг тус тус улсын орлого болгож, хариуцагч Н.Х 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох, нэхэмжлэгч Э.А 60,038 төгрөгийг гаргуулж хариуцагч Н.Х тус тус олгосугай.

3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Т.БОЛОРМАА