Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 56

 

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж, шүүгч С.Оюунчимэг, шүүгч Д.Чинзориг нарын бүрэлдэхүүнтэй,

иргэдийн төлөөлөгч Б.Оюунцэцэг,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-эрдэнэ,

улсын яллагч С.Энхмаа,

шүүгдэгчийн өмгөөлөгч С.Соёлмандах,

шүүгдэгч М.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:                                                                                                                               

Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн******* овогт ******* *******т холбогдох эрүүгийн 2017 0108 0092 дугаартай хэргийг 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, *******-ны өдөр *******анд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Улаанбаатар хот*******,******* тоотод оршин суух,

урьд Налайх дүүргийн ардын шүүхийн 1992 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 84 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор түүнд сонсгосон Эрүүгийн хуулийн 239 дүгээр 2-ыг мөн хуулийн 239 дүгээр зүйлийн 1 болгон өөрчилж, Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жил хорих ял, мөн хуулийн 88-д зааснаар 5 жил хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37-г журамлан түүнийг мөн хуулийн 239 дүгээр зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг мөн хуулийн 88 дугаар зүйлд зааснаар оногдуулсан 5 жилийн хорих ялд багтаан түүнийг биечлэн эдлэх ялыг 5 жилээр тогтоосон,

Баянзүрх, Гачуурт дүүргийн 1993 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 340 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 1-д зааснаар 6 сар хорих ялаар шийтгүүлж, өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 3 сарыг нэмж нэгтгэн бүгд 3 жил 9 сар хорих ялаар тогтоосон,

Багануур дүүргийн шүүхийн 1994 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 115 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 2-т зааснаар 2 жил хорих ялаар шийтгэж, өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 1 сар 14 хоног хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 5 жил 1 сар 14 хоног хорих ялаар тогтоож, Багануур дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгчийн 1997 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 224 дүгээр захирамжаар  эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 4 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан,

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 112 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 2 сар хорих ял шийтгүүлж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 244 дүгээр захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг тус тус баримтлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-т зааснаар түүний эдлээгүй үлдсэн 2 жил 6 сар 09 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, регистрийн ******* дугаартай,******* овогт ******* *******.

М.******* нь ялтай байх хугацаандаа буюу 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Налайх дүүрэг 2 дугаар хороо Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн дэргэд Б.*******ын гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ С.ийг “холдож бай, шал угаая” гэхэд нь түүнийг илтэд үл хүндэтгэн, ямар ч шалтаг шалтгаангүйгээр хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн зүүн гуяны гадна талд хутгалж догшин авирлаж түүний бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учруулан нийгмийн хэв журам зөрчин танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.******* нь Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 2 жил 6 сар 09 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3 дахь хэсэгт заасан ялгүй болох хугацаанд буюу 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хороо, 1 дүгээр гудамж 191 тоотод байрлах Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн хашаанд оршин суух Б.*******ын гэрт С., Б.******* нартай согтууруулах ундааны зүйл хэрэглэн улмаар тэднийд хоол хийж байхад С. түүнийг холдож бай шал угааж байна гэхэд нь шалтаг шалгаангүйгээр хоол хийхдээ хэрэглэж байсан зэвсгийн чанартай хутгаар зүүн гуяны гадна талд нэг удаа хутгалан бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан нийгмийн хэв журам ноцтой зөрчин танхайрч Нийгмийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.*******ын өгсөн “2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр тэй архи ууж байгаад ийн зүүн гуяанд хутгалсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч С.ийн өгсөн “...2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр би Майгаа буюу *******ын хамт 1 шил 0,75 литрийн “Сайхан” нэртэй архи уучихаад 17 цагийн үед хороо “” захын урд талд той таарсан. Тэгээд гийн гэрт очоод 0,75 литрийн “Сайхан” нэртэй архи уучихаад Майгаа хоол хийгээд би шал угаасан юм. тухайн үед орон дээрээ хэвтэж байсан. Тэгээд би шалаа угаачихаад зуухны дэргэд ирээд Майгаагийн доод хэсгийг угаах гээд “наанаасаа холд” гэсэн чинь Майгаа намайг хөөж байна гэж бодсон юм уу шууд барьж байсан хутгаараа миний зүүн талын гуя руу хутгалсан. Тэгэхээр нь би хутгыг нь бариад “наадахаа тавь” гэхэд гараа тавьснаа шууд гараад яваад өгсөн. Тэгээд миний гуяны цус гараад байхаар нь би сонингоор гуян дээрээ тавиад гийн гарыг боочихсон байсан боолтыг аваад ороочихоод унтаад өгсөн юм. Тэгээд би эмнэлэгт үзүүлээгүй, удахгүй эдгэчих байх гэж бодоод гийн гэрт хэвтээд байсан. Тэгээд 2 хоногийн дараанаас би алхаж чадахаа болиод өвдөлтөө намдаах гэж архи уугаад 2, 3 хоносон. Тэгээд сүүлдээ тэсэхээ байгаад би ах Билэгбаяр руу яриад, манай ах намайг 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ирж аваад Налайхын эмнэлэг ороод Налайхын эмч нар үзээд “гэмтэл рүү авч явна” гээд гэмтлийн эмнэлэг дээр ирээд шууд хагалгаанд орсон. ...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, хөл эдгэвэл л сайн байна...” гэх мэдүүлэг,

/хх-19-22 дугаар тал/

Мөрдөн байцаалтад гэрч Б.*******ын өгсөн “...2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр би 17 цагийн үед хороо захын урд халамцуу явж байгаад Буузаа буюу , Майгаа буюу ******* нартай таарсан тэр 2 бас халамцуу явж байсан. Бид нар таараад “юу байна” гэж ярилцаж байгаад ганц шил архи ууя гэж бид 3 тохироод замаараа 0,75 литрийн “Сайхан” нэртэй архи нэг шилийг аваад хороо МСҮТ-ын 1-19 тоот манай гэрт очсон ба манай гэрт ирээд бид 3 авч ирсэн архиа хувааж угаад дуусчихаад би жаахан согтоод орон дээрээ хэвтсэн ба Майгаа хоол хийж байсан юм. Тэгээд би нэлээн согтуу байсан учир унтаад өгсөн. Тэгээд маргааш нь буюу 2017 оны 02 дугаар сарын 21-ний өглөө бостол “өчигдөр намайг Майгаа хутгалчихлаа” гэхээр нь гайхаад юу болсон талаар асуутал “чамайг унтсаны дараа би шал угаагаад Майгаагийн доод талыг угаагаадахая гэж бодоод цаашаа холдож бай гэтэл хутга аваад миний гуя руу хутгалчихсан тэгээд гараад яваад өгсөн” гэж хэлсэн. Тэгээд би ийн шархыг хартал баруун талын гуян дээр хутганы ором гараад ангайчихсан өмд нь урагдсан байдалтай байсан. Тэгээд гэрийнхэндээ хэлэхгүй манайд 4 хоносон. Эхний 2 хоног зүгээр яваад байсан. Би эм тариа дөхүүлж өгөөд байсан юм. Тэгээд сүүлийн 2 өдөр алхаж чадахаа болиод тэгээд сүүлдээ ахыгаа дуудаж ах нь ирээд аваад явсан юм...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 25 дугаар тал/

Мөрдөн байцаалтад гэрч Б.ын өгсөн “...С. 2017 оны******* дугаар сарын 02-ны өдөр 14 цагийн үед зүүн гуянд халдварлагдсан шарх, гуяны хатгагдсан шарх удаан дарагдлын хам шинжтэй, ерөнхий биеийн хордлогтой, бөөрний хурц дутагдлын шинжтэйгээр ирж хэвтсэн. Өвчтөнд үзлэг хийхэд биеийн байдал хүнд, ухаантай асуултанд хариулж байсан ба 2017 оны 02 дугаар сарын 20-нд бусдад хутгалуулсан гэсэн оноштой ирж хэвтсэн. Хөлөөр өвдөнө гэсэн зовиуртай шээс нь гарахгүй хаван хавдар ихтэй хөхөрсөн, зүүн хөлний тавхай хүйтэн, хуруунуудын мэдээ мэдэрхүй муудсан тавхайн артер судсанд лугшилт мэдрэгдэхгүй байсан учир том судасны гэмтэл гэж үзэн яаралтай мэс засалд 2017 оны******* дугаар сарын 02-ны өдөр орсон. /Сонерация мирокл ниастогомия еобидроеголоий/ хийгдсэн. Мэс засал хийх үед хутганы шарх нь маш их халдварлагдсан, шархыг цэвэрлэж үхэжсэн арьсыг авсан. Тэрнээс хойш эмчилгээ хийгдээд шинжилгээний үзүүлэлтүүд муу гарсан учир тохирох эмчилгээг хийж ажилласан. Түүнээс хойш шарх нь эдгэхгүй байсан учир 2017 оны******* дугаар сарын 10-нд идээт голомтыг цэвэрлэх, үхэжсэн булчинг авах, хэрэв идээт үрэвсэл хэт их байвал амь насны заалтаар гуяны дээд 3-ны 1 хэсгээр тайрах мэс засалд орж идээт булчингуудыг авч цэвэрлэж, үүрийг нөхөх эмчилгээ хийж тэрнээс хойш эмчилгээ тогтмол хийж биеийн байдал дээрдсэн ба арьс нөхөх мэс засал 2 удаа хийсэн...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 27-28 дугаар тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн өвчний түүхээр хийгдсэн 2017 оны******* дугаар сарын 22-ны өдрийн №08шэ/150 дугаар:

  1. ийн биед зүүн гуяны гадна дунд хэсгийн гүн зүсэгдэж хатгагдсан бохирлогдсон шарх, судас гэмтээсэн шарх, зүүн доод мөчдийн удаан дарагдлын улмаас үүссэн хаван, хавдар гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээний эдгэрэлтээс хамаарна." гэх дүгнэлт,

/хх-ийн 30 дугаар тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа,

/хх-ийн 44 дүгээр тал/

Налайх дүүргийн 7 дугаар хорооны тодорхойлолт,

/хх-ийн 45 дугаар тал/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 51 дүгээр тал/

Багануур дүүргийн 1994 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 115 дугаар таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар,

/хх-ийн 54-55 дугаар тал/

Баянзүрх, Гачуурт дүүргийн 1993 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 340 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар,

/хх-ийн 56-57 дугаар тал/

Налайх дүүргийн ардын шүүхийн 1992 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 84 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар,

/хх-ийн 57-59 дүгээр тал/

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 112 дугаар шийтгэх тогтоолын хуулбар,

/хх-ийн 61-66 дугаар тал/

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хохирогч С.ийн гаргасан хүсэлт /хх-ийн 103 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул М.*******т Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Шүүгдэгч М.*******т ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэнийг ял хөнгөрүүлэх, согтууруулах ундааны зүйл хэрэглэн ялтай байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон болно.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.******* овогт ******* ******* нь бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, танхайрах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар М.*******ыг 5 жил 1 сар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар М.*******т оногдуулсан 5 жил 1 сар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар М.*******ын 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 47 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1, 88.1.1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бариул хэсгийг хар лентээр ороосон хутга нэг ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, М.******* нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.*******т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                          

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.БАВУУ

                                            ШҮҮГЧ                                      С.ОЮУНЧИМЭГ

                                                                                              Д.ЧИНЗОРИГ