Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 184/ШШ2023/01609

 

2*******3 04 20

184/ШШ2*******3/01609

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 16 дугаар хороо, ******* дугаар байрны ******* дугаар орц, 0 тоот хаягт байрлах, ******* ******* СӨХ-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 16 дугаар хороо, ******* дүгээр байр, ******* тоот хаягт оршин суух, ******* ******* овогт ******* /РД:/-д холбогдох,

 

Хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж, ашиглалтын зардалд *******,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч , хариуцагч М., хариуцагчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нямаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд мэдүүлсэн тайлбартаа:

...Иргэн М. нь олон жилийн хугацаанд тус холбооны эзэмшлийн бүртгэлтэй ******* дүгээр байрны 9 дүгээр орцны 0 тоот оршин суугчдын хэрэглэх ёстой цахилгаан щитний өрөөг хууль бусаар хэний ч зөвшөөрөлгүй бусдад түрээслэх, эд зүйлээ хадгалах, цахилгааны щитийг дур мэдэн зөөвөрлөж гаргаж байрлалыг солих зэргээр амин хувьдаа хэрэглэн ашиг орлого олж СӨХ-ны дансанд тушаахгүйгээр өөртөө авч хэрэглэж байгаа юм.

Тухайн үед хувьчлал явагдаж байх үед щитны зориулалттай өрөө нь техникийн зориулалттай өрөө байсан ба орон сууцны хуулийн дагуу тухайн үед ажилчдад хуваарилж байсан. Щиттэй өрөөний зориулалтыг өөрчлөхийг хориглоно гэж заасан байдаг. Хүн амьдрах боломжгүй учраас хувьчлахгүй гэдгээр хууль тогтоомж гарч байсан. Хувьчлалын үед СӨХ-д шилжсэн. Гэтэл өрөөний зориулалтыг өөрчилж, цахилгааны щитыг зөөвөрлөн гаргаж, хүн амьдрах зориулалтай болгож тохижуулсан байна. Цахилгаан шугам сүлжээнээс ерөнхий щитыг зөөвөрлөхөд манай байгууллага ямар нэгэн зөвшөөрөл өгдөггүй. Цахилгаан эрчим хүчний эзэмшлийн заагт кабель шугамыг щит нь СӨХ-д хамааралтай гэх албан бичиг ирүүлсэн. Тиймээс хэлэхдээ үүнийг би зөөвөрлөөгүй, цахилгаанаас зөөвөрлөсөн байх гэж бичсэн байсан. Тиймээс СӨХ-ны өмчийг албан тушаалаа ашиглан хууль бусаар гэх хүнд шилжүүлж эзэмшигчийн гэрчилгээ олгосон байдаг. Тухайн үед нь энэ орон сууцны СӨХ-ны даргыг зөвшөөрлөөр хүнд шилждэг байсан. Гүйцэтгэх захирал зөвшөөрөл өгөөгүй бол гэх хүнд гэрчилгээ гарахгүй. Захиргаанаас гэрчилгээ гаргуулж авсан зүйл ярьж байна. Тийм байх боломжгүй. Манайхтай гэрээ байхгүй гэж хэлж байна. Угаасаа 0 тоот нь СӨХ-ны өмчлөл учраас ямар нэгэн гэрээ байхгүй. Удирдах зөвлөлөөс т шилжүүлэх ямар нэгэн тогтоол гаргаагүй. Тиймээс тухайн үед албан тушаалаа ашиглан т өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгч хууль зөрчсөн байна. Энэ асуудлыг сая шүүх дээр л мэдлээ. Цахилгааны төлбөр төлж байсан, тоолууртай гэлээ тэрийгээ бидэнд мэдэгдэх ёстой. Түүнчлэн бусдад түрээслүүлж ашиг олж байсан болох нь гэрчээр нотлогдоно. Үүнтэй холбоотой хохирлыг шаардаж байгаа.

Тиймээс СХД-ийн 16 дугаар хорооны ******* дүгээр байрны 9 дүгээр орцны О тоотод оршин суугчдын цахилгааны щитний зориулалттай ерөөг иргэн М.гийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж, ашиглалт үйл ажиллагааны зардалд *******,000,000 төгрөг төлүүлж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

...Хариуцагч М. миний бие СХД-ийн 16-р хороо, ******* ******* СӨХ-ны даргаар 1998 оноос 2009 хүртэл ажилласан. Энэ талаар ******* ******* СӨХ болон 16-р хорооны *******, *******-р байрны бүх оршин суугчид мэднэ. *******-р байрны 9-р орцны 0 тоот цахилгаан шитний өрөөг намайг хууль бусаар эзэмшиж, цахилгааны щитийг дур мэдэн зөөвөрлөж, бусдад түрээслэх, эд зүйлээ хадгалах ашиг орлого олж, СӨХ-ны дансанд тушаалгүй өөртөө авч хэрэглэсэн гэсэн үндэслэлээр М. намайг хууль бус эзэмшлээс гаргуулах, мөн ашиглалт үйл ажиллагааны зардал *******,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.

Цахилгаан щитний өрөөг эрчим хүчний байгууллагаас тусгай мэргэжлийн эрх бүхий мэргэжилтэн тушаал шийдвэрийн дагуу зөөвөрлөдөг байх. Тухайн *******-р байрны 09-р орцны 0 тоот өрөөг 20******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр Улаанбаатар хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны тогтоолоор иргэн т орон сууц эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн байна. Ингээд нь орон сууц контортой гэрээ байгуулсан байдаг. Миний бие М. нь М.ийн эзэмшлийн 0 тоот өрөөг өөрийнх нь зөвшөөрлийн дагуу харж хандан эргэж тойрч тог цахилгаан байрны мөнгийг нь төлж суугаа болно. Холбогдох баримтуудаа шүүхэд гаргаж өгсөн байгаа. Ашиглалтын зардалд *******,0000,000 төгрөг нэхэмжилж байгаа нь тодорхой бус. Гэрээ хэлэлцээр үйл ажиллагаа явуулж байгааг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Тиймээс *******,000,000 төгрөгийг шаардаж байгаа нь үндэслэлгүй байна.

ИХШХШТХ-ийн 26 дугаар зүйлийн 26.3-т хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсвэл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ гэж заасан байна. Иймээс миний бие М. нь ******* ******* СӨХ-ны эрх эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсвэл зохих ёсоор биелүүлээгүй зэрэг асуудал байхгүй тул хариуцагч биш юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд:

3.1. Нэхэмжлэгч талаас шүүхэд ирүүлсэн нотлох баримт - Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, гэрчилгээний хуулбар, ******* ******* СӨХ-ны удирдах зөвлөлийн тогтоол, ******* ******* СӨХ-ны удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл, Улаанбаатар цахилгаан Түгээх сүлжээ ТӨХК-ийн албан бичиг, ******* ******* СӨХ-ны оршин суугчдаас санал хураасан гарын үсэг зурсан нэрсийн хуулбар, 0 тоотын судалгааны хуулбар, итгэмжлэл, Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлийн тодорхойлолт, ******* ******* СӨХ-ны удирдах зөвлөлийн ажилд томилох тухай тогтоолын хуулбар, тайлбар, ******* ******* СӨХ-ны *******-р байрны 8,9-р орц, *******, *******-р байрны оршин суугчдаас авто зогсоолын чип авсан жагсаалт судалгааны хуулбар, *******, *******-р байрны 0-ийн өрөөний судалгааны хуулбар, ӨНӨР ******* СӨХ-ны удирдах зөвлөлийн хурлын протоколын хуулбар, ******* ******* СӨХ-ны удирдах зөвлөлийн хурлын тогтоолын хуулбар, ******* ******* СӨХ-ны ТУ болон Хяналтын зөвлөлийн хамтарсан хурлын тогтоолын хуулбар, ажил хүлээлгэж өгсөн актын хуулбар, төрийн банкны дансны хуулга.

 

3.2. Хариуцагч талаас шүүхэд ирүүлсэн нотлох баримт - хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, тодорхойлолт, тодорхойлолт, Төрийн банкны дансны хуулгууд.

 

3.3. Талуудын хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт - Гэрч асуусан тэмдэглэл, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, хэрэглэгчдэд үйлчлэх төв 15-ын төлбөр тооцооны лавлагаа, Нийслэлийн архивын газрын албан бичиг, мэдэгдэх хуудас.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч ******* ******* СӨХ-оос хариуцагч М.д холбогдуулан гаргасан хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж, ашиглалтын зардалд *******,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгчийн ...техникийн зориулалттай щитны өрөө нь дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарах тул СӨХ хариуцах үүрэгтэй. Гэтэл хариуцагч эзэмшил ашиглалтдаа байлгаж байгаа нь хууль бус тул албадан чөлөөлүүлж өгнө үү, ашиглалтын зардлыг түүний өмнөөс СӨХ төлсөн тул үүнийг гаргуулна гэх шаардлагын үндэслэлийг эс зөвшөөрч хариуцагчаас ...хууль бусаар эзэмшээгүй, техникийн бус, хүн амьдрах зориулалтын болгосон уг өрөөг эзэмшигч М.ийн зөвшөөрлийн дагуу эзэмшиж амьдарч байгаа, ашиглалтын зардлаа би өөрөө төлж явдаг гэх агуулга бүхий тайлбар гаргаж маргасан.

 

3. Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас үзэхэд Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны ******* дүгээр байрны 9 дүгээр орцны 0 тоот 1 өрөө сууцыг М. эзэмшиж ашиглаж байгаа болон тухайн ******* дүгээр байрны дундын өмчлөлийн эд хөрөнгийг ******* ******* СӨХ хариуцаж байгаа үйл баримтын талаар талууд маргаагүй. Харин дээр дурдсан шаардлага, татгалзлаа нэг талаас тухайн 0 тоот 1 өрөөг СӨХ эзэмшдэг тул хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, нөгөө талаас СӨХ-ны эзэмшлийн хөрөнгө бус, М. гэх хүний эзэмшилд байдаг, түүний зөвшөөрлөөр эзэмшиж амьдарч байгаа гэх үйл баримтын талаар харилцан маргаж, хэрэгт авагдсан баримтуудыг иш татдаг.

 

4. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасны дагуу өмчлөгч өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн бусдын хууль бус эзэмшил, ашиглалтаас шаардах эрхтэй байхаар зохицуулсан бөгөөд нэхэмжлэгч ******* ******* СӨХ нь Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны ******* дүгээр байрны 9 дүгээр орцны 0 тоот 1 өрөөг сууц өмчлөгчдийн дундын эд хөрөнгө, СӨХ эзэмшил, ашиглалтыг хариуцна гэдгээ нотлох, хариуцагч М.гийн эзэмшил хууль бус байх нөхцөл бүрдэх учиртай.

 

5. Нэхэмжлэгч тал нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд дараахь эд хөрөнгө хамаарна 15.1.1-д орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт, сууцны доторх дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж, орцны цонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой, орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны +0.00 тэмдэгтээс дээших бохир усны шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө гэж заасныг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны ******* дүгээр байрны 9 дүгээр орцны 0 тоот нь техникийн буюу щитны өрөө тул дундын өмчлөлийн эд хөрөнгө болно, үүнийг СӨХ эзэмших, өмчлөх эрхтэй гэж тайлбарладаг.

 

6. Хэрэгт авагдсан Дугаар 2004*******2, 1-р хорооллын *******-р байр, 9-р орц, 0 тоот, 1 өрөө сууцыг 2004 оны ******* сарын 20-ны өдрөөс эхлэн т эзэмшүүлж, контортой гэрээ байгуулахыг зөвшөөрөв /хх 75/ гэх орон сууц эзэмших эрхийн гэрчилгээгээр тухайн 0 тоот 1 өрөө нь сууцны бус зориулалттай техникийн болон үйлчилгээний өрөө гэх тайлбар үгүйсгэгдэж байна.

 

Энэхүү гэрчилгээг үндэслэн тайлбарлах хариуцагч талын татгалзал үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч тал дундын өмчлөлийн эд хөрөнгө болохыг баримтаар нотолж чадаагүй тул бусдын эзэмшлийн үл хөдлөх эд хөрөнгөөс хариуцагчийг албадан чөлөөлүүлэх шаардлага үндэслэлгүй, нэхэмжлэгч шаардах эрхгүй болно. Энэ үндэслэлээр мөн тухайн үл хөдлөх эд хөрөнгийг бусдад түрээсэлсний хохирлыг шаардах нь хуульд үл нийцнэ.

 

8. Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчийн эзэмшил, ашиглалтын зардлыг СӨХ төлсөн гэх тайлбараа баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг мөн хэрэгсэхгүй болгон үндэслэлтэй байна.

 

9. Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан дүгнээд хариуцагч М.д холбогдуулан гаргасан ******* ******* СӨХ-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 492 дугаар зүйлийн 492.1.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д заасны дагуу хариуцагч М.д холбогдуулан гаргасан нэхэмжлэгч ******* ******* СӨХ-ны хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, ашиглалтын зардалд *******,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 353,150 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ