Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 184/ШШ2023/01598

 

2023 04 19

184/ШШ2023/01598

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 9 дүгээр хороо, ******* ******* ******* ******* дүгээр гудамж, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, тоот хаягт оршин суух, овогт /РД:/-д холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 3,517,000 төгрөг гарг*******ах тухай үндсэн нэхэмжлэлтэй, ажлын хөлс 2,310,620 төгрөг гарг*******ах тухай сөрөг шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагч Ц., нарийн бичгийн дарга Г.Нямаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд мэдүүлсэн тайлбартаа:

...Ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгчид учирсан хохирол 2,517,000 төгрөг болон материалын зардалд шилжүүлсэн 1,000,000 төгрөг, нийт 3,517,000 төгрөг гарг*******ах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Л.******* нь 2022 оны 6 дугаар сарын сүүлээр Тоонот гэр дотор засал гэсэн фэйсбүүк хаяг дээр байрлах гэсэн дугаарын утсаар холбогдож Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо байрлах хоёр давхар хувийн орон сууцанд дотор, гадна заслын ажлыг хийж гүйцэтгүүлэхээр хариуцагч Ц.тэй тохиролцож, амаар ажил гүйцэтгэх гэрээ байг*******сан. Хариуцагч нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу тус ажлыг 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн хооронд хийж гүйцэтгэн, ажлын үр дүнг хүлээлгэж өгөх үүрэг хүлээсэн. Дээрх заслын ажлыг хийж гүйцэтгэж байх хугацаанд байшингийн дотор ханыг дутуу шүршсэн, байшингийн гадна талд хар замаск дутуу татсан байсан бөгөөд гэрээний хугацаа дуусахад ажлын үр дүнгээ хүлээлгэж өгөөгүйгээс гадна урссан эмульс болон бохирдсон хана, шал, шат, цонх зэргээ цэвэрлээгүй явсан байсан. Хариуцагч нь ажил хийж байх явцдаа барилгын гадна талын пассатны материал авна гэж Худалдаа хөгжлийн банкны 499240749 тоот данс руу 1,000,000 төгрөг шилжүүлж авсан. Тус гүйлгээ хийгдсэнээс хойш уг заслын ажил зогссон. 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдөр дугаар утсаар хариуцагчтай холбогдоход миний хийсэн ажил 1,000,000 төгрөгт таарсан учир мөнгийг буцаан өгч чадахгүй гэсэн хариу өгсөн. Ингэж хариу өгсний дараа тухайн ажил зогссон.

2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, байрлах хоёр давхар хувийн орон сууцанд хийсэн заслын ажил дээр ХХК-аар үл хөдлөх хөрөнгийн тайлан хийсэн. Уг тайланд хувийн орон сууцны 1 болон 2 давхрын шатны хонгил коридорын хананы эмульс нь бүхэлдээ арзайж, зарим хэсэгтэй урссан байдалтай байв. Гадна хананы хар замаскийг дутуу татаж орхисон гэсэн тул хар замаскийн ажлын хөлс, материалын тооцоог үнэлгээнд тусгав. Дотор хананы арзайсан эмульсийг дахин замаск зүлгүүрээр тэгшилж өнгөлсний дараа эмульс хийх шаардлагатай гэж үзэн дүгнэлт хийв гэсэн дүгнэлт гарсан. Тус хувийн орон сууцанд шаардлага хангахгүй заслын ажил хийсний улмаас дахин заслын ажлын үнэлгээ 2,517,000 төгрөгийн үнэлгээ гарсан. Уг үнэлгээ гарсны дараа хариуцагч Ц.тэй холбогдоход уг мөнгийг төлөхгүй хийсэн ажлын хөлсөнд тооц гэх мэт хариуг өгсөн бөгөөд 2022 оны 09 дүгээр сараас одоог хүртэл утсаа авахгүй, хохирлын мөнгийг барагд*******ахгүй өнөөдрийг хүрсэн. Иймд ажил гүйцэтгэх гэрээний үүргээ хариуцагч нь биелүүлээгүйгээс нэхэмжлэгчид учирсан хохиролд 2,517,000 төгрөг, барилгын материалын төлбөрт 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр шилжүүлж өгсөн 1,000,000 төгрөг, нийт 3,517,000 төгрөгийг хариуцагчаас гарг*******ж өгнө үү.

Сөрөг шаардлагын хувьд хийсэн ажил нь доголдолтой байснаас гэрээ цуцлагдсан тул хийсэн ажлын хөлс шаардах эрхгүй, сөрөг шаардлага үндэслэлгүй гэжээ.

 

2. Хариуцагч хариу тайлбар болон сөрөг шаардлагадаа:

...Л.******* нь ханийн эмульс арзайсны улмаас хохирсон гэж маргасан байдаг. Манай дотор заслын үйлчилгээний компани байгаа. Хавтаст хэргийн 32 дугаар талд мэргэжлийн компани гэдгээ нотлох баримтаа гаргаж өгсөн байгаа. Эмульсийг шүршихдээ зориулалтын багаж ашиглаж байгааг дүрс бичлэгээр баталгааж*******сан. Мэргэжлийн багаж, зориулалтын төхөөрөмжөөр шүршсэн тул тухайн эмульс нь арзайх боломжгүй. Хавтаст хэргийн 29 дүгээр хуудаст ногооноор бэлтгэгдсэн гадаргуу гэж бичсэн байгаа ба энэ нь тухайн ханыг өнгөлөх, будах, эмульс хийх, обой наах зэрэгт энэ хана нь стандартын хувьд таарсан байгаа гэсэн үг. Хоёрдугаар зураг нь Л.*******ын гэр бөгөөд үүнийг харахад энгийн хүн ч хараад ялгахаар зураг байгаа. Ийм гадаргуу дээр эмульсийг шүршүүлсэн. Анх Л.*******той *******заж, газар дээр нь очиж, эмульс хийлгэе гэдэг саналыг нь тавихад нь энэ гадаргууг бэлтгэх шаардлагатай. Гадаргууг бэлтгээд эхний зураг шиг болгоно. Ийм болгох ажлын хөлс нь дан эмульс шүршүүлэх ажлын хөлснөөс 6-7 дахин өндөр зардал гарна гэдгийг тайлбарлаж хэлсэн. Л.*******ын гэрийн хана дээр шууд эмульс шүршвэл эдгээр өө сэв нь бүгд дарагдахгүй, зөвхөн өнгө нь хувирна гэдгийг Л.*******од тайлбарлаж ойлг*******ж хэлсэн. Л.******* нь ойлголоо, гэхдээ ханыг эмульс хийхэд бэлдүүлэх ажлын зардлын мөнгө одоогоор боломжгүй байгаа учраас энэ хананд шууд эмульс хийлгэе гэсэн.

тайлан дээр эмульс арзайж урссан гэсэн байсан. Энэ зургаас харахад хаалганы хэсэг, шатны доогуур байгаа харласан хэсгүүд, паар дээр байгаа цагаан хэсгүүд зэргийг засварлах шаардлагатай байгаа нь харагдаж байгаа. Нэхэмжлэгч нь эдгээрийг зас*******ах мөнгө байхгүй учраас зөвхөн эмульс шүршүүлье гэдэг зүйл хэлсэн. Мөн Л.*******ын гэрийн хана гэсэн байгаа зураг нь барилгын хэллэгээр шагри буюу арзгар гадаргуу байгаа. Угаасаа энэ хананд эмульс шүршсэнээс болж арзайгаагүй ба тухайн хана нь өөрөө арзгар хэвээрээ байна. Эмульс нь будгийн нэг төрлийн бодис ба зөвхөн өнгийг сэргээх, өөрчлөх зориулалттай бөгөөд ханын гадаргууг тэгшлэх зориулалттай биш. Мөн  ХХК-аар хийлгэсэн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Хавтаст хэргийн 8 дугаар талд хөрөнгийн төлөв байдал гэсэн дүгнэлт байгаа ба үүн дээр ...үзлэг хийх явцад 1, 2 давхрын хонгилын эмульс нэлээн арзайсан байгаа ба зарим хэсэгт урссан байдалтай байна... гэсэн байна. Барилгын ажлыг хөрс шорооноос нь эхлээд бүхий л ажлын явц нь технологийн горимын дагуу хийгддэг. Хэрэв эмульс шүршсэнээс болж арзайсан гэж үзвэл яг ямар технологийн горим алдагдсанаас болж арзайсан эсэх талаар дүгнэлт нь хөрөнгийн тайланд дурдагдаагүй байна. Нэхэмжлэгч нь эмульс арзайсан гэж үзээд байгаа. Тухайн эмульс нь муудаж гашилсан, түрхэх боломжгүй байсан гэдгийг нотолсон баримт байхгүй. Хэрэв эмульс арзайсан байгаа бол технологийн горим алдагдсан, эсвэл эмульс муудаж гашилсан байгаа. Тэдгээрийг нотолсон баримт хөрөнгийн үнэлгээ дээр хийгдээгүй байна. Мөн эмульс нь химийн бодис ба хан дээр өмнө байсан химийн бодистой урвалд орж, арзайсан гэж үзвэл тухайн урвалд орсон химийн бодисын дээжийг авч лабораторид шинжлэн судл*******сан баримт хөрөнгийн үнэлгээнд байхгүй. Иймд миний хийсэн эмульсээс болж хана арзайгаагүй. Би тухайн ханын өнгийг сэргээх ажлыг л гүйцэтгэсэн байгаа. Хавтаст хэргийн 9 дүгээр хуудаст хар замаск 1 м.кв 5,000 төгрөг, цагаан замаск 1 м.кв нь 5,000 төгрөг гэсэн үнэлгээ гаргасан байна. Монголд Хот барилга байг*******алтын яам, Барилга хөгжлийн төв гэсэн төрийн агентлагууд байдаг. Зах зээлийн бодит үнийг шууд тодорхойлох боломжгүй хэдий ч зах зээлийн жишиг үнийг гаргадаг. үнэлгээнд 1 м.кв талбайг 5,000 төгрөг гэж үнэлж байгаа жишиг үнийг ямар байг*******лагаас гаргасан гэдгээ нь тодорхойгүй байгаа ба нотлох баримтын шаардлага хангахгүй хөрөнгийн тайлан байна гэж харж байна. Хаанаас ямар эх сурвалжаас авсан гэдэг нь тодорхойгүй, 1 м.кв нь 5,000 төгрөг гэж бичсэн байгаа. Иймд хувь заасан нотлох баримтууд дээр үндэслэж дүгнэгдээгүй дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нэхэмжлэгч нь гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлөөгүй байгаа тул тухайн ажлын хөлс болох 2,310,620 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

3. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд.

3.1. Нэхэмжлэгч талаас шүүхэд ирүүлсэн нотлох баримт - Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, үл хөдлөн хөрөнгийн тайлан, ХААН банкны дансны х*******га.

 

3.2. Хариуцагч талаас шүүхэд ирүүлсэн нотлох баримт - Сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн баримт, фото зураг, тө ХХК-ийн Нэгж хэмжээний ажлын цалин хөлсийг тодорхойлсон тухай дүгнэлт тайлан.

 

3.3. Талуудын хүсэлтээр шүүхээс бүрдүүлсэн баримт - Үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг, ХААН банкны дансны х*******га, эстимэйт ХХК-ийн албан бичиг,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Л.*******оос хариуцагч Ц.д холбогд*******ан гаргасан ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 3,517,000 төгрөг гарг*******ах тухай нэхэмжлэлийг болон хариуцагчаас нэхэмжлэгчид холбогд*******ан гаргасан ажил гүйцэтгэх гэрээний үүрэг болох ажлын хөлс 2,310,620 төгрөг гарг*******ах тухай сөрөг шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасныг үндэслэн тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2 давхар хувийн сууцны дотор, гадна заслын ажлыг хийж гүйцэтгүүлэхээр гэрээ байг*******сан, ажил гүйцэтгэгч нь ажлын үр дүнг хүлээлгэж өгөөгүй орхиод явсан, гүйцэтгэсэн ажил нь доголдолтой байсан тул дахин тухайн ажлыг гүйцэтгэх төсвийг үнэлгээчнээр гарг*******сан, уг хохирлыг, материалын үнэд шилжүүлсэн төлбөрийг нэхэмжилнэ гэж нэхэмжлэгч тайлбарладаг, уг шаардлагыг эс зөвшөөрч хариуцагч нь ...Захиалагчийн хүсэлтийн дагуу ажлыг гүйцэтгэсэн, төлбөр мөнгөө өгөөгүй тул цаашид ажлыг гүйцэтгээгүй, доголдолтой гэх үнэлгээчний дүгнэлт, үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй, гүйцэтгэсэн ажлынхаа хөлсийг нэхэмжилнэ гэх татгалзсан тайлбар болон сөрөг шаардлага гарган мэтгэлцдэг.

 

3. Талуудын шүүхэд мэдүүлсэн тайлбар, хэрэгт авагдсан барилгын заслын ажлын явцын зургуудаас үзэхэд нэхэмжлэгч Л.*******, хариуцагч Ц. нарын хооронд 2022 оны 6 сард Сонгинохайрхан дүүргийн 34-р хороо, аманд байрлах 2 давхар хувийн сууцны дотно, гадна заслын ажлыг хийж гүйцэтгэх талаар амаар харилцан тохиролцсон үйл баримтын талаар талууд маргаагүй. Энэ үйл баримтаар талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байг*******агдсан байх бөгөөд талууд хүсэл зоригоо илэрхийлэн гүйцэтгэх ажлаа тохирч Иргэний х*******ийн ******* дугаар зүйлийн *******.1 Хэлцлийг х*******ьд заасан хэлбэрээр, х*******ьд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ, 43 дугаар зүйлийн 43.1.1 Хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон бол амаар хийх хэлцлийг хийсэн гэж үзнэ гэж заасны дагуу хэлцэл байг*******сан нь хүчин төгөлдөр хэлцэл болно.

 

4. Иргэний х*******ийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, 343.2-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж зааснаас үзэхэд заслын ажил гүйцэтгүүлэх захиалга өгсөн Л.******* нь ажлын үр дүнг хүлээн авч ажлын хөлсийг төлөх, ажлыг гүйцэтгэх Ц. нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэж хүлээлгэж өгөх үүргийг тус тус хүлээхээр байна.

Гүйцэтгэгч нь доголдолгүй ажлыг хүлээлгэж өгөх үүргээ биелүүлээгүй бол захиалагч хохирлоо шаардах, захиалагч ажлыг хүлээн аваад хөлс төлөх үүргээ биелүүлээгүй бол гүйцэтгэгч ажлын хөлсөө шаардах эрхтэй.

 

5. Нэхэмжлэгч талаас доголдолтой ажил гүйцэтгэсэн, ажлын үр дүнг хүлээлгэж өгөөгүй гэж, хариуцагч талаас доголдолтой ажил гүйцэтгээгүй, захиалагч гүйцэтгэсэн ажлын хөлс төлөөгүй гэж марган доорх баримтуудаар шаардлага болон татгалзлаа нотолно гэдэг. Тодр*******бал, талууд гадна заслын ажил 57.37 м2, дотор заслын ажил 93.63 м2 талбайн заслын ажлыг гүйцэтгүүлсэн, гүйцэтгэсэн талаар маргадаггүй, харин гүйцэтгэсэн ажил доголдолтой байсан асуудлаар маргадаг.

 

5.1. Нэхэмжлэгч Л.*******оос Ц. нь доголдолтой ажил гүйцэтгэсэн, энэ нь ... эстимейт ХХК-ийн хувийн сууцны заслын ажлын тайлан, дүгнэлт, түүнд хавсаргасан гэрэл зургуудаар, материалын үнэ 1,000,000 төгрөг шилжүүлсэн банкны дансны х*******га, ажил хийсэн, доголдолтой ажлыг дахин хийсэн гийн тодорхойлолт зэргээр нотолно гэх хэдий ч дурдсан нотлох баримтуудаар заслын ажил доголдолтой гүйцэтгэсэн гэх үйл баримт нотлогдохгүй байх тул хариуцагч талын татгалзсан тайлбарыг үндэслэлтэй гэж үзэв.

 

5.2. Хэдийгээр ажил гүйцэтгэгч Ц. гүйцэтгэсэн ажлаа хүлээлгэж өгөөгүй боловч ажлын захиалга өгсөн захиалагч Л.******* х*******ьд заасны дагуу 57.37 м2 гадна, 93.63 м2 дотор заслын ажлын доголдолтой гэх үр дүнг хүлээн авсан байна.

 

Иргэний х*******ийн 353 дугаар зүйлийн 353.1-д Гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн талаар гуравдагч этгээд захиалагчид ямар нэгэн шаардлага гаргах эрхгүй бол уг ажлын үр дүнг эрхийн доголдолгүй гэнэ, 353.2-т Гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ, 353.3-т Хэрэв гэрээнд ажлын үр дүнгийн тоо, хэмжээ, чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ гэж заасан.

 

5.3. Х*******ийн дээрх зүйл, заалтад заасны дагуу ажлын үр дүн биет байдлын доголдолтой бол гэрээг цуцалж учирсан хохирлоо шаардах эрхтэй.

Талуудын гэрээний зүйл болох 2 давхар хувийн сууцны 57.37 м2 гадна, 93.63 м2 дотор заслын ажил доголдолтой болохыг нотолж байгаа гэх эстимейт ХХК-ийн хувийн сууцны заслын ажлын тайланд ...2022 оны 8 сарын 15-ны өдөр хөрөнгийн биет үзлэгийг хийсэн гэж тусгасан байх ба гадна талын заслын ажил хийгдэж дууссан, шар өнгөөр будагдсан гэрэл зураг авагдсан байна. Заслын ажил дутуу хийгдсэн, доголдолтой байсан тул дахин заслын ажлыг хийлгэсэн гэх гийн тодорхойлолтод ...2022 оны 7 сарын 25-ны өдөр ******* гэх хүн заслын ажил хийлгэнэ гэж холбогдоод аманд байрлах 2 давхар байшинд хар замаск 40 м2, гадна эмульс 120 м2 шүршиж, дотор цагаан замаск 20 м2 талбайн ажлыг хийж гүйцэтгэсэн. Ажлын хөлс 2.5 сая төгрөгөөс 7 сарын 26-нд 300,000 төгрөгийг дансаар хүлээн авсан, 1.2 саяд хөргөгч, угаалгын машин авсан, 8 сарын 5-ны өдөр ажил дууссаны дараа үлдэгдэл 1 сая төгрөгийг бэлнээр авсан гэж дурдсан, энэ үйл баримтын талаар мөн нэхэмжлэгч талаас тайлбартаа мэдүүлдэг.

 

Хариуцагч Л.*******ын гүйцэтгэсэн ажлын дараа дахин ажил гүйцэтгэсэн гэх үйл баримтын дараа хөрөнгийн газар дүгнэлт гаргасан байх бөгөөд уг бичмэл баримтуудад дурдсан заслын ажлыг цаг хугацааны дараалал, ...доголдлыг тогтоосон гэх нэхэмжлэгчийн тайлбар, ...Эмульсийг зориулалтын багажаар шүршиж будсан, угаас барзгар гадаргуу дээр шүршсэн тул барзгар нь дарагдах боломжгүй, замаск татаж байж эмульс шүршиж буддаг талаар өөрт нь хэлсэн, ажлын үнэлгээ, зардалтай холбоотойгоор шууд эмульсдүүлье гэж ******* хэлсний дагуу ажлыг гүйцэтгэсэн гэх хариуцагчийн тайлбар зэргээс үзэхэд тухайн 2 давхар хувийн сууцны 57.37 м2 гадна, 93.63 м2 дотор заслын ажил доголдолтой байсныг нотлох дээр дурдсан баримтууд эргэлзээтэй, үнэн зөв гэж дүгнэх боломжгүй байна.

 

Иймээс нэхэмжлэгч талын ...доголтой ажил гүйцэтгэсэн гэх тайлбар үндэслэлгүй тул үүнээс учирсан хохирлыг шаардсан шаардлагыг, мөн гүйцэтгэсэн ажилд зарц*******агдсан 1,000,000 төгрөгийг буцаан шаардах эрхгүй тул нийт 3,517,000 төгрөг гарг*******ах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

5.4. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хариуцагч тал 2 давхар хувийн сууцны 57.37 м2 гадна, 93.63 м2 дотор заслын ажлыг гүйцэтгэсэн ажлын хөлсийг шаардах эрхтэй.

Гэвч хариуцагч нь нэхэмжлэгчтэй тухайн ажлыг гүйцэтгэх хэлцэл амаар байг*******ахдаа эмульсийн ажил 1 м2 9,000 төгрөг, гадна шаврын ажил 1 м2 35,000 төгрөг гэж харилцан тохиролцсон гэдэг. Хэрэгт авагдсан бичмэл баримт болох эстимейт ХХК-ийн хувийн сууцны заслын ажлын тайланд ...гадна хар замаск 1 м2 үнэ 5,000, эмульс 1 м2 үнэ 4,500 гэж, төв ХХК-ийн нэгж ажлын цалин хөлсний хэмжээг тодорхойлсон тайланд ...гадна шавардлагын ажил 1 м2 нь төсөвт өртгөөр 11,865, бригад, хувь хүний тохиролцоогоор 15,000, гадна эмульсийн ажил 1 м2 нь төсөвт өртгөөр 6,099, бригад хувь хүний тохиролцоогоор 4,000 төгрөг гэж тус тус зөрүүтэй үнийн дүнг гаргасан байна. Энэхүү тайлангууд, талуудын зөрүүтэй тайлбарыг үндэслэн мэргэжлийн байг*******лагаар шинжээч томил*******ах эсэх талаар тодр*******ахад нэхэмжлэгч болон хариуцагч талаас хүсэлт гараагүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч шаардлага, татгалзлаа нотлох баримтыг шүүхэд гаргана өгөх үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагч тал нь сөрөг шаардлагын үндэслэлээ баримтаар нотолж чадаагүй гэж үзнэ.

Иймээс хариуцагч талын 57.37 м2 гадна, 93.63 м2 дотор заслын ажлыг хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 2,310,620 төгрөг гарг*******ах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

6. Дээр дүгнэлт хийж дурдсанчлан захиалагч буюу нэхэмжлэгч Л.******* ажил гүйцэтгэх гэрээний үүрэг болох материалын зардал, ажлын хөлс төлөх үүргээ биелүүлээгүйгээс ажил гүйцэтгэгч Ц. ажил гүйцэтгэж дуусгахаас татгалзсан үйл баримт тогтоогдсон тул Иргэнийн х*******ийн 355 дугаар зүйлийн 355.5 дахь хэсэгт зааснаар гэрээг цуцалж гүйцэтгэсэн ажлын хөлсийг шаардах эрхтэй хэдий ч шаардлагаа нотлоогүй үндэслэлээр, нэхэмжлэгч талын хувьд Иргэний х*******ийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасны дагуу биет байдлын доголдолгүй ажил гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй, ажлыг орхин явснаар гэрээг цуцалсан, гэрээ цуцлагдсанаас учирсан хохирлоо гарг*******на нь гэх үндэслэл мөн баримтаар нотлоогүй тул үндсэн нэхэмжлэл, сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгох дүгнэлтэд хүрэв.

 

7. Шүүх хэргийн оролцогчийн гаргасан болон шүүхийн журмаар гарг*******сан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан хэлбэрийн шаардлагыг хангасан нотлох баримтуудыг судлаад нэхэмжлэгчээс гаргасан ажил гүйцэтгэх гэрээний үүргийг биелүүлээгүйгээс учирсан хохирол 3,517,000 төгрөг гарг*******ах нэхэмжлэлийг, хариуцагчаас гаргасан ажил гүйцэтгэх гэрээний үүрэг хийсэн ажлын хөлс 2,310,620 төгрөг гарг*******ах сөрөг шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, талуудаас төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг х*******ьд заасны дагуу улсын орлогод үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Иргэний х*******ийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 355.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Л.*******ын ажил гүйцэтгэх гэрээний үүрэг, гэрээ цуцалснаас учирсан хохиролд 3,517,000 төгрөг гарг*******ах тухай нэхэмжлэлийг, хариуцагч Ц.Хос-Эрдэнийн ажил гүйцэтгэх гэрээний үүрэг ажлын хөлс 2,310,620 төгрөг гарг*******ах тухай сөрөг шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай х*******ийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 71,222 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 51,920 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээсүгэй.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш ******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ